Т.Алтангэрэл, “Оюуны инноваци” ТББ-ын Удирдах зөвлөлийн даргатай ярилцав.
-Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил нар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн мэдүүлсэн. Эдгээр төсөлд иргэний үндсэн эрхийн маргааныг Цэц хянан шийдвэрлэхээр, зарчмын шинжтэй томоохон шинэчлэлийг тусгасан. Энэ асуудлаар олон нийт, судлаачдын дунд сүүлийн үед нэлээн маргаан дагуулж байна. Таны хувьд ямар байр суурьтай байгаа вэ?
-Би олон нийтийн байгууллагыг төлөөлж буйн хувьд, судлаачийн хувьд хүний эрхийг хамгаалах чиглэлээр ийм дэвшилтэт хуулийн төсөл УИХ-д хэлэлцүүлэхээр орж ирсэнд талархалтай хүлээж авсан. Иргэний үндсэн эрхийн маргааныг Цэц хянан шийдвэрлэх талаар манай улсын судлаач, эрдэмтэн, хуульч нар дэмжиж, олон судалгаа хийж ирсэн. Цэц иргэний үндсэн эрхийн маргааныг харьяалж шийдвэрлэхээр хуулийн төсөлд тусгасан.
Энэ санал бол Австри, Герман зэрэг улсын Үндсэн хуулийн шүүхийн тэргүүн туршлага юм. Венецийн комиссоос ч иргэний үндсэн эрх зөрчигдсөн асуудлыг хянах нь зүйтэй гэж үздэг.
Үндсэн хуульд иргэн өөрийн эрх, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл Цэцэд өргөдөл гаргах эрхтэй байхаар тусгасан нь Цэц үндсэн эрхийн маргааныг хянан шийдвэрлэх агуулгатай гэж харагддаг. Үндсэн хуулийн анхны үзэл баримтлал нь үүнд чиглэсэн.
Үндсэн хууль бол юуны өмнө ард түмнийхээ эрхийг хамгаалдаг, өдөр тутамдаа хэрэглэгддэг, сахиулдаг амьд хууль байх учиртай.
Хэрвээ Цэц үндсэн эрхийн маргааныг хянан шийдвэрлэхгүйгээр, одоо байгаа шигээ зөвхөн хийсвэр хяналт хэрэгжүүлбэл Үндсэн хууль амьд биш, ард түмний хууль болж хэзээ ч чадахгүй. Үндсэн хууль бол юуны өмнө ард түмнийхээ эрхийг хамгаалдаг, өдөр тутам хэрэглэдэг, сахиулдаг амьд хууль байх учиртай.
Иргэдийн Үндсэн хуульд тусгайлан заасан үндсэн эрхийн зөрчилд ердийн шүүх нь зөвхөн Үндсэн хуулиас бусад хууль хэрэглэж, маргааныг шийдвэрлэдэг тул үндсэн эрхийн зөрчлийг Үндсэн хуулийн төвшинд хамгаалах боломжгүй байдаг зэргийг олон судалгаа, бусад улсын туршлага ч харуулдаг.
Иймээс миний хувьд Цэц үндсэн эрхийн маргааныг хянан шийдвэрлэхээр олон улсын сайн туршлага, Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлж, хуулийн төсөлд тусгасныг зүйтэй болжээ гэж бодож байна. Бусад улсын жишгийг харья л даа. Тухайлбал, ХБНГУ-д Үндсэн хуулийн шүүхэд үндсэн эрхийн тодорхой зөрчлийг ердийн шүүхээрээ хянуулсны дараа тус эрх нь зөрчигдсөн хэвээр байна гэж үзсэн иргэн Үндсэн хуулийн шүүхдээ хандаж, тухайн шийдвэр, үйл ажиллагааны улмаас үндсэн эрх нь зөрчигдсөн гэж үзвэл тус шийдвэрийг хүчингүй болгох эрхтэй.
Улсын дээд шүүх нь хүний эрх, эрх чөлөөг хамгаалах талаар Цэцийн шилжүүлсэн асуудлыг хянан шийдвэрлэнэ гэж заасан.
Олон улсад хэдийнээ хүлээн зөвшөөрөгдсөн сайн туршлагыг Монгол улсын иргэдэд эдлүүлэхийн төлөө нэвтрүүлж дэмжих ёстой. Тиймээс хуулийн төсөлд иргэн үндсэн эрх нь зөрчигдсөн гэж үзвэл ердийн шүүх зэрэг хуульд заасан замаар эрхээ хамгаалах арга хэмжээг авсны дараа эрх нь зөрчигдсөн хэвээр гэж үзвэл Цэцэд өргөдөл гаргахаар тусгасан байна.
Харин ялгаатай нь, бусад улс шиг шүүхийн шийдвэрийг үндсэн эрх зөрчсөн гэж үзвэл шууд хүчингүй болгохгүйгээр Үндсэн хуульд нийцүүлэн Улсын дээд шүүхэд буцаахаар хуулийн төсөлд тусгасан байгааг нь харвал байгаа эрх зүйн орчныхоо хүрээнд боломжийн гарц гаргалгаа юм.
-Та энэ талаар илүү дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч.
-Үндсэн хуулийн 50.1.3-т Улсын дээд шүүх нь хүний эрх, эрх чөлөөг хамгаалах талаар Цэцийн шилжүүлсэн асуудлыг хянан шийдвэрлэнэ гэж зааснаас үзвэл Улсын дээд шүүх нь Цэцээс үндсэн эрхийг маргааныг шийдвэрлэж, шилжүүлсэн асуудлыг Цэцийн дүгнэлтийн үндсэн дээр хянан шийдвэрлэх чиг үүрэгтэй байхаар хуульчилсны дагуу ийнхүү Цэц шилжүүлэхээр хуулийн төсөлд тусгасан нь Үндсэн хуульд бүрэн нийцэж байна.
Цааш нь, Цэц үндсэн эрхийн маргаан хянан шийдвэрлэхээр болж буй энэ шинэлэг зохицуулалтын хүрээнд үндсэн эрх гэдэгт ямар эрхийг хамааруулах талаар нэр томьёоны тодорхойлолтод үндсэн эрхийг тусгайлан бусад улсын сайн туршлагад нийцүүлэн тусгажээ.
Тухайлбал, ХБНГУ-ын Холбооны Үндсэн хуулийн шүүхийн тухай хуульд иргэний үндсэн эрхэд иргэний болон улс төрийн эрхийг хамгаалахаар заасан байдаг сайн туршлагад үндэслэж Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрхүүдээс зөвхөн иргэний болон улс төрийн эрх, сурч боловсрох эрх, түүнтэй адилтгах эрхүүдийг үндсэн эрхийн төвшинд хамгаалахаар тусгасан зэрэг нь уялдаа холбоотой, Үндсэн хууль, холбогдох хууль, бусад улсын сайн туршлагад нийцсэн зохицуулалт болсон байна гэж миний хувьд үзэж байна.
Хуулийн төсөлд Цэц үндсэн эрхийн маргааныг шийдвэрлэхээр зохицуулсан нь Үндсэн хуультай зөрчилдөж байна гэж олон нийтэд зарим иргэн, судлаач нар мэдээлээд байгаа шүү дээ. Тухайлбал, иргэн Д.Ламжав сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “Монгол Улсын Үндсэн хуульд хүний үндсэн эрх зөрчигдсөн тохиолдолд түүнийг хамгаалахгүй үлдээсэн хийдэл байхгүй. Харин зөрчигдсөн тохиолдолд зарим хэсгийг нь Цэц, үлдсэн хэсгийг нь шүүх хамгаалахаар Үндсэн хуульд тусгагдсан. Цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөлд, тухайлбал 16.1-д иргэн өөрийн хөндөгдсөн эрхийн талаар шүүхийн Эцсийн шийдвэрийг Цэцэд давах түүнийг Цэц хянан шийдвэрлэж болохоор заажээ.
Ингэснээр Дээд шүүхийн шийдвэр эцсийн байх тухай Үндсэн хуулийн 50.2 заалтыг илт зөрчиж байна. Цаашилбал, Цэцийн хянан шийдвэрлэх маргааны хязгаарыг тогтоосон Үндсэн хуулийн 66.2 дотор “шүүхийн шийдвэр”, “Дээд шүүхийн шийдвэр” гэж байхгүй байна.” гэсэн. Энэ талаарх таны байр суурь ямар байгаа вэ?
Хуулийн төсөл өргөн баригдсантай холбоотойгоор төслийн зарим заалт, тэр дундаа үндсэн эрхийн маргааныг Цэц шийдвэрлэх нь Үндсэн хуультай зөрчилдөж байгаа талаар хэд хэдэн ярилцлага, мэдээ гарсан байсан. Миний хувьд эдгээр мэдээлэлтэй огт санал нийлэхгүй байгаа. Харин ч боломжтой гэж харж байна.
Иргэдийн үндсэн эрхийг зөрчих шийдвэр нь зөвхөн хууль, зарлиг, УИХ-ын болон Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, Засгийн газрын шийдвэрээр хязгаарлагдахгүй. Гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллага, тэдгээрийн албан тушаалтны шийдвэр үйлдэл, эс үйлдэхүйн улмаас зөрчигдөх боломжтой тул зөвхөн хаалттай жагсаалтын хүрээнд Цэц маргааныг хянан шийдвэрлэх нь иргэний Үндсэн хуульд заасан үндсэн эрхийн бодит хамгаалалт болж чадахгүй.
Иймд хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, бусад акт иргэний үндсэн эрхийг нь зөрчсөн гэж үзвэл иргэн Цэцэд өргөдөл гаргах эрхтэй байхаар хуулийн төсөлд тусгасан нь Үндсэн хуулийг шууд үйлчилдэг эрх зүй болгох, иргэний үндсэн эрхийг баталгаатай эдлүүлэх чухал алхам болно гэж үзэж байна.
Харин тус зохицуулалт Үндсэн хуультай зөрчилдөж байна гэдэг дээр хэлэхэд: Монгол Улсын Үндсэн хуулийн 66.2-т Цэцийн дүгнэлт гаргах асуудлыг жагсаасан нь Цэцийн харьяалан шийдвэрлэх маргаан нь зөвхөн тэдгээр жагсаалтаар хязгаарлагдана гэсэн утгатай биш юм.
Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн 64 дүгээр зүйл болон 66.1-т заасны дагуу Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа болохын хувьд “үндсэн эрх” нь зөрчигдсөн тухай иргэний өргөдлийг хянан шийдвэрлэх нь 1992 оны Үндсэн хуулийн анхны үзэл баримтлал юм.
Түүнчлэн Үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимидийн боловсруулж, УИХ-ын 2003 оны 41 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр”-т болон манай улсын хууль зүйн салбарын тэргүүлэх эрдэмтэн, судлаачид ч мөн үндсэн эрхийн маргааныг Цэц хянан шийдвэрлэх чиг үүрэгтэй гэх байр суурьтай байдаг. Эдгээрээс үзвэл Цэц үндсэн эрхийн маргааныг хянан шийдвэрлэх нь Үндсэн хуулийн анхны үзэл баримтлал тул түүнтэй зөрчилдөх асуудал яригдахгүй юм.
Тус хуулийн төсөл батлагдсанаар Цэц Үндсэн хуулийн шүүхийн түвшинд хөгжих, иргэний үндсэн эрх бодитоор хэрэгжих баталгаа болно.
Мөн иргэдийн ойлгож байгаа шиг Цэц үндсэн эрхийн маргааныг хянан шийдвэрлэх нь Улсын дээд шүүхийн дараагийн буюу дээд шатны байгууллага болох агуулга огт биш л дээ. Үндсэн хуулийн 50.2-т “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх ...” гэж заасан байдаг гэхдээ энэ бол ердийн хуулийн зөрчлийн тухайд хамаарна. Харин Цэц бол ердийн хуулийг бус, гагцхүү Үндсэн хуулийг л сахин хамгаалах учир үүнд зөрчилдөхгүй, харин ч төрийн хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэсэн гурван салааны шийдвэрийг Үндсэн хуулийн дагуу хянах үүрэгтэй байгууллага болохын хувьд ийнхүү үндсэн эрхийн маргааныг хянах нь зохимжтой юм.
Түүнчлэн Улсын дээд шүүх нь зөвхөн ердийн хууль хэрэглэж маргаан шийдвэрлэж буй хүрээндээ л эцсийн шийдвэр гаргадаг. Харин Үндсэн хуулийг хэрэглэж, эцэслэн тайлбарлах эрхтэй цор ганц байгууллага нь Цэц болохынхоо хувьд Үндсэн хуулийн хяналтыг шууд хэрэгжүүлэх бүрэн эрхтэй.
Түүнчлэн Цэц үндсэн эрхийн маргааныг хянан шийдвэрлэж, үндсэн эрхийг зөрчсөн гэж дүгнэлт гаргасан тохиолдолд тус асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг шууд хүчингүй болгохгүй, харин Улсын дээд шүүх рүү шилжүүлэх юм байна гэж хуулийн төслөөс ойлголоо. Үндсэн хуулийн 50.1.3-т Улсын дээд шүүх нь хүний эрх, эрх чөлөөг хамгаалах талаар Цэцийн шилжүүлсэн асуудлыг хянан шийдвэрлэнэ гэж зааснаас үзвэл Улсын дээд шүүх нь Цэцээс үндсэн эрхийг маргааныг шийдвэрлэж, шилжүүлсэн асуудлыг Цэцийн дүгнэлтийн үндсэн дээр хянан шийдвэрлэх чиг үүрэгтэйг Үндсэн хууль хүлээн зөвшөөрчээ.
Иймд Цэц үндсэн эрхийн маргааныг хянан шийдвэрлэх зохицуулалт нь Үндсэн хуульд бүрнээ нийцэх тул миний хувьд тус хуулийн төсөл батлагдсанаар Цэц Үндсэн хуулийн шүүхийн түвшинд хөгжих, иргэний үндсэн эрх бодитоор хэрэгжих баталгаа болно гэж үзэж байна.
-Мэдээлэл өгсөнд баярлалаа.