gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     18
  • Зурхай
     8.29
  • Валютын ханш
    $ | 3594₮
Цаг агаар
 18
Зурхай
 8.29
Валютын ханш
$ | 3594₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 18
Зурхай
 8.29
Валютын ханш
$ | 3594₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

П.Гомболүүдэв: Зудын давтамж нэмэгдэх магадлалтай

Л.Амарцэцэг
Нийгэм
2024-03-06
7
Twitter logo

Монгол Улсын гамшгийн эрсдлийн үнэлгээ, төлөвлөлт, эрсдэл шилжүүлэх чадавхыг бэхжүүлэх” төслийн хаалт болов. Уг төсөл дөрвөн жилийн хугацаанд хэрэгжжээ.  

Төслийн хүрээнд үндэсний хэмжээний гамшгийн аюул, өртөх байдал, эмзэг байдлын зураглалыг гаргасан байна. Уг зураглалыг олон улсын стандартад нийцүүлэн гаргаж байгааг төслийн багийнхан онцлов.  

Тус гамшгийн эрсдэлийн үнэлгээг гаргахад салбар салбарын төрийн байгууллагууд оролцсон бөгөөд Ус цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэн цаг уурын гамшгийн эрсдэлийг үнэлжээ.

"МОНГОЛ УЛСАД УС ЦАГ УУРЫН ГАРАЛТАЙ  10 ГАРУЙ ГАМШИГТ ҮЗЭГДЭЛ ТОХИОЛДДОГ"

Энэ үеэр Ус цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор П. Гомболүүдэв  “Цаг агаарын хүрээлэн шуурхай байдлаар ус цаг агаарын байдлыг богино, дунд, урт цаашлаад уур амьсгалын өөрчлөлтийн ирээдүйн урьдчилсан төлөвийг гаргадаг. Богино хугацааны цаг агаарын урьдчилсан төлөв таарах магадлал өндөр байдаг.  

Зудын эрсдэлийн үнэлгээг хийж, иргэд мэдээлэлтэй болсноор болзошгүй эрсдэлээс сэргийлж чадна. Тухайлбал малчид орон нутгийнхаа цаг агаарын нөхцөл байдал, зудын эрсдэл ямар түвшинд байгааг мэдэж авах боломжтой.  

Цаашид цаг агаарын гамшигт үзэгдлийг нөлөөлөлд суурилсан байдлаар мэдээлнэ. Жишээлбэл шуурга болох үед малчин айлд юу тохиолдож болох вэ, цахилгааны шон унах хэмжээний шуургатай байх магадлалтай ч юм уу, хохиролтой нь холбож мэдээлэл хүргэнэ.  

Ус цаг уурын хүрээлэн энэхүү төсөлд хамтарч ажиллаа. Монгол Улсад ус цаг уурын гаралтай 10 гаруй гамшигт үзэгдэл тохиолддог. Жишээлбэл, ган, үер, эрчимтэй тунадас, зуд, хүчтэй салхи, цас, шороон шуурга гэх мэт орно. 1940 оноос хойших эдгээр гамшиг үзэгдэлтэй холбогдолтой мэдээллүүд манай байгууллагад хадгалагдаж байдаг. Энэхүү мэдээллийг хадгалаад байх бус үнэ цэнтэй хэрэгтэй болгоё гэсэн үүднээс Монгол Улсын цаг агаарын нөхцөл байдлын эрсдэлийн үнэлгээ, зураглалыг гаргасан.  

Монголчуудад уур амьсгалын өөрчлөлт, гамшигт үзэгдлийг даван туулах чадвар тодорхой хэмжээнд байсан. Гэвч гамшигт үзэгдлийн хамрах хүрээ, давтамж, эрчим, үргэлжлэх хугацаа ихэссэн.

Орчин үед цаг уурыг хэмжих техник технологи ихээхэн хөгжжээ. Тухайлбал газар, сансрын мэдээ, загварчлал, ирээдүйн цаг агаарын төлөвийг тооцоолдог физик үндэслэлттэй динамик загварууд хөгжин дэвшилтэт болсоор байна. Бид цаг уурын нөхцөл байдлын мэдээллийг харьцангуй эртнээс сэрэмжлүүлж мэдээлж байгаа. Гэхдээ энэ мэдээллийг эцсийн хэрэглэгч буюу иргэдэд хүргэхэд учир дутагдалтай байж магадгүй юм. 

Цаг агаарын байгууллагаас гаргаж буй 1-10 хоногийн цаг агаарын мэдээлэл 90 хувь, 10-20, 20-30 хоногийн мэдээлэл 70-80 хувь, нэг жилээс дээш хугацааны цаг агаарын урьдчилсан төлөв мэдээлэл 60 хувьтай таардаг онол байдаг.  

Шинжлэх ухаанаар тайлбарлагдаж чадахгүй байгалийн олон үзэгдэл байна. Жишээ нь далайн гадаргын температурын хэт халалтаас хамаарсан үзэгдэл байдаг. Зарим бүс нутгуудад 1-2 жилийн өмнөөс цаг агаарын урьдчилсан төлөвийг яг гаргаж ирж чадаж байгаа.  

Харин Монгол шиг өндөр өргөрөгт оршдог, хойд туйлтай ойрхон бүс нутгуудын ирээдүйн цаг агаарын төлөвийг гаргаж чадахгүй. Өөрөөр хэлбэл, 1-2 жилийн өмнө тэнд, энд зуд, ган болно гэж гаргаж чадахгүй гэсэн үг.  Бид энэхүү төслөөр дамжуулан иргэдэд ойлгомжтой цаг агаарын мэдээлэл хүргэхээр ажиллаж байна.

-Нийт нутгаар цас их орж зузаарах ч агаарын температур дулаарах төлөвтэй байна-

Монголчуудад уур амьсгалын өөрчлөлт, гамшигт үзэгдлийг даван туулах чадвар тодорхой хэмжээнд байсан. Гэвч гамшигт үзэгдлийн хамрах хүрээ, давтамж, эрчим, үргэлжлэх хугацаа ихэссэн. Тэр дундаа малчдын даван туулах чадвар хүчин мөхөстөж байна. Тийм учраас бид нэмэлт арга хэмжээнүүд, дасан зохицох технологийг нэвтрүүлэн гамшгийг хохирол багатай даван туулах боломжтой.

Одоогоор монголын уур амьсгалын өөрчлөлтийг харвал, Нийт нутгаар цас их орж зузаарах ч агаарын температур дулаарах төлөвтэй байна. Зун хур тунадас багатай, агаарын температурын ууршилт их явагдаж хуурайшилт явагдана. Тэгэхээр ирээдүйд зудын давтамж нэмэгдэх магадлалтай. Энэ бол гамшгийн эрсдэл учир бид зайлшүй эрсдэлийн үнэлгээ хийх шаардлагатай болсон” гэлээ. 

Энэхүү төслийн үр дүн, эрсдэлийн үнэлгээний зураг, загвар тайлан, мэдээллийг 30 хоногийн дараа ОБЕГ-ын нэгдсэн цахим сайтад байршуулах аж.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан