Ногоон орчныг дэмжих хүрээнд сэргээгдэх эрчим хүч хэрэглэж буй айл, өрхүүдэд нэмэлт орлого олох боломж бүрдүүлэх тогтолцоо дэлхийн олон оронд нэвтэрчээ.
“Олон улсад уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд оруулсан хувь нэмрийг үнэлэн мөнгөн урамшуулал олгодог зохицуулалт байдаг ч Монгол Улсад энэ талын харилцааг зохицуулсан хууль эрх зүйн орчин хангалттай бус байгаа”-г Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг тодотголоо. Тухайлбал: Монгол Улсад карбон кредитийг зохицуулах хууль, эрх зүйн орчин байхгүй тул урамшуулал авах боломж хараахан бүрдээгүй байгаа аж.
Сэргээгдэх эрчим хүч хэрэглэн өрхийн болон байгууллагын эрчим хүчээ хангах, зохих нүүрсхүчлийн хийн хэмжээнээс багыг хэрэглэсэн тохиолдолд түүнийгээ арилжаалан, тодорхой хэмжээний нэмэлт орлого олох боломжтой байдаг байна. “Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх нь агаарын бохирдол эн тэргүүний тулгамдсан асуудал болоод буй Улаанбаатар хотод ч хэрэгтэй шийдэл” гэдгийг онцолж байна.
Ногоон орчныг дэмжих хүрээнд сэргээгдэх эрчим хүч хэрэглэж буй айл, өрхүүдэд нэмэлт орлого олох боломж бүрдүүлэх тогтолцоо дэлхийн олон оронд нэвтрээд байгаа бөгөөд Монголд ч ийм боломж бий гэдгийг нийслэлээс хэрэгжүүлсэн туршилтын үр дүн харуулжээ. Өнгөрсөн оны өвлийн улиралд таван айл нүүрс түлэлгүйгээр нарны эрчим хүч ашиглан цахилгаан, дулаанаа шийдэхэд өрх тус бүр эрчим хүчний зардлаа 70 хувь хүртэл хэмжээнд бууруулж, нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулсан хэмжээнийхээ зөрүүгээр оноо цуглуулан 500 орчим ам.долларын нэмэлт орлого олох боломжтой гэсэн тооцоо гарсан аж.
Түүнчлэн энэ онд НЗДТГ НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран 70 гаруй айлд сэргээгдэх эрчим хүчээр дулаан, цахилгаан шийдэх туршилт хийхээр болсон байна. Туршилтууд эхнээсээ амжилттай болж буй тул илүү үр дүнтэй болгохын тулд нийслэлийн холбогдох байгууллагууд болон Байгаль орчин, Аялал жуулчлалын яам, Эрчим хүчний яамнаас хамтарсан Ажлын хэсэг гарч Уур амьсгалын өөрчлөлтийн тухайн хуулийн төслийг боловсруулж байгаа аж. Хууль батлагдвал сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлсэн айл өрх, аж ахуйн нэгж жил бүр нэмэлт орлого олох боломж бүрдэнэ гэж үзжээ.
Монгол Улс 2030 он хүртэл хүлэмжийн хийг тодорхой хэмжээгээр бууруулах Парисын хэлэлцээрээр хүлээсэн бөгөөд амлалтаа биелүүлж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, эсвэл ялгаруулах хэмжээнээсээ багыг ялгаруулбал карбон кредит авах буюу бууруулсан хэмжээгээ арилжаалах боломжтой юм байна.
Энэхүү зах зээлд оролцож, карбон кредитийг арилжаалбал тодорхой хэмжээний орлого олж, санхүүжилт авч болох ажээ. Тиймээс сэргээгдэх эрчим хүч хэрэглэж, шахмал түлшний хэрэглээгээ бууруулан, нүүрсхүчлийн хийн ялгарлыг багасгасан айл, өрхүүд энэ зах зээлээс орлого, санхүүжилт авах нөхцөл, боломжийг өргөн хүрээнд бүрдүүлэхээр ажиллаж байгааг НЗДТГ онцолж байна. Харин жилд хэдий хэмжээний нүүрсхүчлийн хий ялгаруулж, тэр нь ялгаруулах ёстой хэмжээнээс бага байгаа эсэх, мөн буурсан эсэхийг хэмжих шаардлагатай аж.
О.Нарантуяа