Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадамд улс, аймгийн аварга, арслан цолтон тэргүүлсэн хүчит 1024 бөх зодоглож байна.
Энэ жилийн түүхт ойн баяр наадамд гурван Дархан аварга зодоглоно хэмээн Төв цэнгэлдэх хүрээлэнд бөхийн тайлбарлагч зарласан. Хүчит бөхийн барилдааны зүүн талын тэргүүн магнайд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Даяар дуурсагдах Далай Даян Дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ зодоглов.
Харин баруун талын тэргүүн магнайд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Монгол Улсын Дархан Аварга Гэлэгжамцын Өсөхбаяр, Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Монгол Улсын Дархан аварга Агваансамдангийн Сүхбат нарын аль нэг нь гарах учиртай хэмээн наадамчин олон таамаглаж байв.
Бөхийн барилдааны нэгийн даваа эхэлж, Дархан Аварга Б.Бат-Эрдэнэ, Г.Өсөхбаяр тэргүүтэй аварга, арслангууд цолоо дуудуулан зүлэг ногоон дэвжээнээ гарч, дэвж шавсаар туг тойрлоо.
Дархан аварга А.Сүхбат энэ жилийн наадамд зодоглоно гэсэн шуугиан эртнээс гарч, үзүүштэй барилдаан гарах нь гэж хүлээж байсан наадамчин олон, цэнхэр дэлгэцээ ширтэн суугаа бөх сонирхогчид түүнийг хүлээсэн ч гарч ирсэнгүй. Энэ талаар бөхийн тайлбарлагч ч наадамчин олонд хандаж ямар нэг мэдээлэл өгсөнгүй чимээгүй өнгөрөв.
Энэ талаар Төв цэнгэлдэх хүрээлэнд ажиллаж баяр наадмыг сурвалжилж буй сэтгүүлч, мөн бөхийн эргэн тойрныхноос сонсоход Дархан аварга А.Сүхбат Үндэсний бөхийн салбар хорооны шийдвэрийг эсэргүүцэж, өөрийгөө баруун талын тэргүүн магнайд гарах ёстой гэж зүтгэсэн аж.
“Үндэсний их баяр наадмын тухай” хууль болон Монгол Улсын Засгийн газрын 2022 оны зургаадугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар баталсан “Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаан дүрэм”-д зааснаар ардын хувьсгалын 101 жилийн их баяр наадамд барилдахаар урьдчилсан бүртгэлд нэрээ ирүүлсэн болон барилдах боломжтой бөхчүүдийн эрэмбийг МҮБХ батлан гаргасан байна. Уг эрэмбийн:
1-рт, Дархан аварга Г.Өсөхбаяр
2-рт, Дархан аварга А.Сүхбат бичигдсэн байна.
/”Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 2.10.2-д “нэг өдөр адил даваа болон бусад шалгуураар ижил цол авсан бөхчүүдийг өмнөх цолоо түрүүлж авсан буюу өмнөх цолны эрэмбээр” гэж заасны дагуу Даян аварга цолны эрэмбийг харгалзана./
3-рт, Даян аварга Н.Батсуурь
4-рт, Улсын аварга О.Балжинням
/ҮИБНТХуулийн тавдугаар бүлгийн 21 дүгээр зүйлийн 21.2-д 2003 оноос өмнөх эрэмбийг МҮБХ тогтооно” гэсэн заалт буюу энэхүү хууль 2003 онд батлагдахаас өмнө авсан үндэсний бөхийн цол, амжилт хүчин төгөлдөр мөрдөгдөнө/
5-рт. Улсын аварга П.Бүрэнтөгс /Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрмийн 2.10.5-д улсын аваргуудын эрэмбийг улсад хоёр удаа ес даван түрүүлсэн улсын аварга, улсад нэг удаа ес даван түрүүлж, мөн нэг удаа ес даван үзүүрлэсэн улсын аварга, улсад нэг удаа 10 даван түрүүлсэн улсын аварга гэсэн дарааллаар тогтооно гэж заасны дагуу/
6. Улсын аварга Г.Эрхэмбаяр
7. Улсын аварга Ч.Санжаадамба
8. Улсын аварга С.Мөнхбат
9. Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ
10. Улсын арслан Ц.Содномдорж
11. Улсын арслан Д.Ганхуяг
12. Улсын арслан Б.Ганбат
13. Улсын арслан Х.Мөнхбаатар
14. Улсын арслан Э.Оюунболд
15. Улсын арслан Д.Азжаргал
16. Улсын арслан Р.Пүрэвдагва гэх мэт цолны эрэмбээр эрэмбэлэгдэнэ гэж урьдчилан гаргасан байна.
Дархан аварга А.Сүхбат баяр наадмыг зорин ирж, зодог шуудгаа өмсөөд зүлэг ногоон дэвжээнээ гарсан боловч МҮБХ-ноос гаргасан дээрх эрэмбийг үгүйсгэж барилдахаас татгалзан бөхийн зүлэг ногоон дэвжээндээ мөргөөд, туг тойролгүй наадмын талбайг орхижээ.
А.Сүхбат аварга барилдахаас татгалзсан тул түүнтэй оноолт таарсан залуу бөхийг давснаар тооцохоор шийдвэрлэж, нэгийн давааны барилдааныг эхлүүлсэн байна.
Гэрэл зургийг фэйсбүүкээс.