УСУГ-ын Төв лабораторийн химич Х.Соёл-Эрдэнэтэй нийслэлийн иргэдийн ундны усны чанарыг хэрхэн хянадаг талаар ярилцав.
-Та УСУГ-ын Төв лабораторид хэзээнээс ажиллаж байгаа вэ?
-Би 2004 онд усны тоолуурын заалт цуглуулагчаар анх ажилд орсон юм. 2007 оноос мэргэжлээрээ бохир усны лаборатрид ажиллаж байна.
-Та гэрийнхээ эсвэл ажлынхаа цоргоноос хүйтэн ус гоожуулаад шууд уудаг уу?
-Тийм ээ, би гэртээ ч, ажил дээрээ ч крантнаас ус гоожуулан шууд уудаг. Манай гэрийнхэн, хүүхдүүд, миний эргэн тойрныхон ч уудаг. Усны чанарт эргэлзэх хэрэггүй. Би үүнийг дэлгэрэнгүй тайлбарлая.
-Сүүлийн үед ус цэвэршүүлэгч төхөөрөмжүүд их хэрэглэх болсон.
-Ус шүүгч худалддаг компаниуд сурталчилгаа хийхдээ “Танай ус ийм бохир байна, шууд ууж болохгүй” гэж иргэдэд их хэлдэг. Би усны чанарыг өдөр тутам шинжилдэг хүний хувьд, мэргэжлийн хүний хувьд үүний эсрэг байр суурьтай байдаг.
Ус эрдэс бодисыг тодорхой хэмжээнд агуулж байдаг. Шүүгч усыг юу ч үгүй болтол нь шүүж, эрдэсгүй болгочихдог юм. Тиймээс шүүлтүүрийг нийтлэг хэрэглэх нь учир дутагдалтай. Мөн шүүлтүүрийг гурван сард нэг удаа ч юм уу тодорхой хугацааны дараа солих ёстой. Солихгүй бол бохирдсон шүүлтүүр усыг бохирдуулах эрсдэлтэй.
-Монгол өргөн уудам газар нутагтай. Газар газрын усны чанар өөр үү?
-Тийм ээ. Байгаль, цаг уураас шалтгаалан харилцан адилгүй. Жишээ нь говийн бүсийн ус хатуулаг өндөртэй. УСУГ нь Улаанбаатарын иргэдийг чанартай усаар хангах үүрэгтэй.
“Танай ус ийм бохир байна, шууд ууж болохгүй” гэж иргэдэд их хэлдэг. Би усны чанарыг өдөр тутам шинжилдэг хүний хувьд, мэргэжлийн хүний хувьд үүний эсрэг байр суурьтай байдаг.
-Та бүхэн газрын гүнээс олборлож буй усыг ямар давтамжаар, хэдэн шат дамжлагаар шинжилж байна вэ?
-УСУГ-т цэвэр усны лаборатори, Төв цэвэрлэх байгууламжид бохир усны лаборатори ажилладаг байв. Эдгээрийг 2009 онд нэгтгэн, дотоодын усны чанарыг хянахаар УСУГ-т Төв лаборатори ажиллаж байна. Бид 2017 онд тусдаа байртай болж, одоо 23 хүн ажилладаг. Сорьц авагч, химич, бактерилогич нар ажилладаг. Бүгд мэргэжлийн, хангалттай туршлагатай хүмүүс.
МСС-гийн төслийн хүрээнд биднийг чадавхжуулж, Нидерландын гурван лабораторийн үйл ажиллагаатай танилцан, сургалтад суугаад ирсэн.
Бид өдөр бүр усыг (цэвэр, бохир) 150 тоног төхөөрөмжөөр шинжилдэг. Стандарт хэмжил зүйн газраас манай тоног төхөөрөмжүүдийг жилд нэг удаа баталгаажуулдаг. Энэ нь тухайн тоног төхөөрөмж зөв зааж байгааг харуулж байгаа юм. Хөрөнгө оруулалт хийж, тоног төхөөрөмжүүдээ жил бүр шинэчилдэг. Ашиглаж буй тоног төхөөрөмжүүдээ бид өөрсдөө байнга хянан, тохируулж байна.
2025 онд МСС-гийн дэмжлэгээр зарим тоног төхөөрөмжөө шинэчилсэн.
Үлдэгдэл холер үзэх гэх мэт шинжилгээг газар дээр нь очиж хийж байна. Өдөрт 20-40, сардаа 300-400 сорьц шинжилдэг. Ус хангамжийн цэг нэмэгдэх хэрээр сорьц авах цэгүүд мөн нэмэгддэг юм.
Усыг олборлох, тээвэрлэх гээд үе шат бүрээс бид сорьц авдаг. 20-иод жилийн өмнө анх лабораторид ажиллаж эхэлснээс хойш бидний ажиллах орчин их өөрчлөгдсөн. Шинжилгээний давтамж, сорьцын тоо өслөө. Энэ нь хүн амын тоо өсөж, усан хангамж нэмэгдсэнтэй холбоотой. Орчин үеийн тоног төхөөрөмжүүд ашиглах болсноор усны чанар ч дагаад сайжирсан.
"Хүүе ээ, манай хаалгыг тогшоод усны компанийн хүмүүс орж ирлээ. Ус үнэхээр ийм муу байдаг юм уу" гэж надаас их асуудаг. Усыг нэмэх, хасах цэнэгээр нь задлаад хоорондоо урвалд орж, тунадас үүсдэг. Тэрийг харсан хүмүүс “Ус ямар их хогтой, булингартай юм бэ” гэж их асуудаг. Тийм юманд автаад хэрэггүй.
Мөн иргэд “Хүүхдүүд крантнаас ус шууд уугаад байх юм. Болох уу” гэж их асууна. Би өөрөө чанарыг хянадаг хүн, зүгээрээ, уулга гэж хариулдаг.
-Та бүхэн дээжээ хаанаас цуглуулдаг вэ?
-Хоёр сорьц авагч сорьцоо гүний худгаас, усан сангаас, хэрэглэгчийн гэрээс гээд янз бүрийн цэгээс цуглуулдаг. Тухайн өдөр хаанаас авах төлөвлөгөө гарсан байна, тэр дагуу сорьцоо цуглуулна.
Манай химич-судалгааны ажилтан эрсдэлтэй цэг байна уу, цаашид юуг анхаарах зэргийг шинжилгээний хариуд үндэслэн удирдлагуудад танилцуулан ажилладаг. Тав болон арван жилээр үг дүнгээ нэгтгэн хардаг.
-Бид ундны усны чанартаа эргэлзэхгүй байж болох уу?
-Ус сувгийн удирдах газрын цахим хуудсанд усны чанарыг дүүрэг тус бүрээр, ус дамжуулах төв бүрээр нь гаргадаг. Та бүхэн оршин суудаг дүүргээ сонгоод таны ууж буй усны кальци, магни ямар хэмжээнд байгааг харах боломжтой. Бид хэрэглэгчдэд хийж буй ажлынхаа талаар аль болох мэдээлэхийг зорьж, нээлттэй хаалганы өдрүүдийг зохион байгуулдаг.
Нийслэлийн усан хангамжийг нэмэгдүүлэхээр Мянганы сорилтын сангийн санхүүжилтээр 30-аад гүний худагтай, баруун эх үүсвэр барьсан. Туршилт тохируулга хийж байна.
Улаанбаатарт нийт 250 гүний худаг бий. Эдгээрээс усыг олборлож, усан санд халдваргүйжүүлэн түгээдэг. Халдваргүйжүүлснээр бактери үржихээс сэргийлдэг юм. Иймд усанд нян бактери маш бага. Зарим хүн усаа буруу хадгалдаг. Удаан хадгалсан учир усанд амт, үнэр орох нь бий.
Хэрвээ та усны чанартаа эргэлзэж байвал бидэнд хандан, манайхаас ариутгасан сав аваад шинжилгээ хийлгэж болно. Хашаандаа гүний худагтай айлууд шинжилгээ хийлгүүлдэг. Ус үнэртэй байна, усанд юм хөвөөд байна гэж бидэнд хандсан удаа бий. Бид нян судлалын шинжилгээний, ариутгасан саваа авч очоод дээж авдаг.
Хэдэн үзүүлэлтээр үзүүлэхээс хамаарч үнэ нь өөр өөр.
-Ер нь усны чанарыг хэдэн үзүүлэлтээр шинжилдэг вэ?
-Ерөнхий химийн 20 (усанд агуулагдах нитрат, нитрит, төмөр гэх мэт), нян судлалын зургаан үзүүлэлт (и-коли, нийт нянгийн тоо гэх мэт) бий. Мөн дэгдэмхий органик нэгдлийн 55 үзүүлэлт бий. Усан адхь хар тугалга, хүнцэл зэргийг макро, микро үзүүлэлтээр тогтооно. Нийт 100 орчим үзүүлэлт бий.
Ус хамгийн сайн уусгагч учраас өөр бодисыг маш хурдан өөртөө шингээдэг. Гэтэл шатахуун, будаг хийсэн савыг угаагаад усаа хадгалж байна.
-Ямар хүмүүс ундны усны эх үүсвэрээр өнөөг хүртэл хангагдаагүй байгаа вэ?
-Би улсын хэмжээнд ярихад учир дутагдалтай. Улаанбаатарын хувьд ундны усаар хангагдаагүй газар их бага. Гэр хорооллын иргэдэд зөөврөөр болон шугамаар ус түгээж байна. Өмнө нь худагт түгээгч ажилладаг байв. Одоо иргэд хүссэн цагтаа буюу шөнө очоод карт уншуулан, усаа авах боломжтой. Заавал ажлын цагаар л ус авах шаардлага гүй.
Яваандаа бүх худаг ухаалаг болох болов уу. Нийслэлд 700 ус түгээх байр бий. Бид усны чанарыг ерөнхий химийн 20, нян судлалын үзүүлэлтээр хэмжиж байна.
Ус хүний эрүүл мэндэд зайлшгүй шаардлагатай, амин чухал бүтээгдэхүүн. Усыг хадгалах, зөөвөрлөх, аюулгүй байдлыг хангах ёстой. Гэр хорооллын зарим өрх буруу сав авчихдаг. Хүнсний зориулалттай хуванцар эсвэл шил, зэвэрдэггүй ган материалаар хийсэн саванд усыг хадгална. Ус хамгийн сайн уусгагч учраас өөр бодисыг маш хурдан өөртөө шингээдэг. Гэтэл шатахуун, будаг хийсэн савыг угаагаад усаа хадгалж байна. Энэ нь буруу. Мөн долоо хоногт нэг удаа усны саваа угааж хэвшээрэй.
Хөдөөний зарим айл голоос ус авдаг. Тийм үед заавал буцалгах шаардлагатай. Уснаас хлор үнэртэж байна гэсэн санал хааяа ирдэг. Тийм үед та усаа саванд хэсэг байлгаарай.
-Гол мөрнөөс ус уух нь зөвхөн зуны цагт уу?
-Тийм ээ. Хотын захын зарим айл голоос усаа авдаг.
-Усны эх үүсвэрт шинжилгээ хийхэд эрдэс стандартын хэмжээнд байдаг ч эцсийн хэрэглэгчид очихдоо нян, бактери хэвийн хэмжээнээс их гардаг уу?
-Усыг олборлоод, усан санд халдваргүйжүүлсний дараа түгээдэг. Халдваргүйжүүлнэ гэдэг нь янз бүрийн бактери үржихээс сэргийлдэг. Иймд нянгийн бохирдол маш бага.
-Зэвтэй усны гомдол гарч байна уу?
-Яармагийн хэдхэн байранд энэ асуудал бий. Эх үүсвэрийн буюу гүнээс олборлосон усан дахь төмрийг бид байнга шинжилдэг. Төмөр стандартаас давсан удаагүй. Иргэдийн гомдлын дагуу очиж хэд хэдэн дээж авахад дандаа халуун ус нь зэвтэй байсан. Хүйтэн усанд зэв байдаггүй.
Тухайн айлаас болон тэр хэсгийн эс үүсвэрээс гэх мэтээр олон дээж цуглуулан, харьцуулан шинжилдэг. Ус сувгаас түгээдэг, хүйтэн усанд зэв байдаггүй. Зэв шугам хоолойн материалтай холбоотой.
-Хятадын урд хэсэгт сурдаг монгол оюутан усанд орох усаа ч гаднаас худалдаж авдаг тухай бичсэн байсан. Нийслэлийн усны хүртээмж, чанар бусад улстай харьцуулахад ямар түвшинд байна вэ?
-Бид гүний, цэнгэг, зөөлөн ус уудаг тул их азтай. Эрдэсжилтийн хувьд стандартаас давсан зүйл байхгүй. Бусад улсад гадаргын усаа цэвэршүүлж ууж байна. Бид кальци, магни худалдаж авдаг. Эдгээрийг уснаас авах боломжтой. Харин фторын агууламж бага тул шүдэнд сөрөг талтай. Уснаас фтор авч чадахгүй тул фтортой оо хэрэглэж болно. Бусдаар нийслэлийн усны чанар их сайн. Үүнтэй маргах аргагүй.
-Танай лабораторийг ямар байгууллага хянаж, итгэмжлэл олгодог вэ?
-Манайх Монголд хамгийн анх усны чиглэлээр итгэмжлэгдсэн. 2008 оноос хойш итгэмжлэлд тасралтгүй хамрагддаг. Энэ онд итгэмжлэлийн хугацаагаа сунгуулна. Оны эхнээс бэлтгэж эхэлсэн. Нүсэр ажил байдаг юм. Үндэсний итгэмжлэлийн байгууллага баталгаажуулдаг тул манай шинжилгээний дүнгүүд хүчин төгөлдөр.
Мөн лабораторийн гадаад, дотоод хяналт гэж бий.
Стандарт хэмжил зүйн газрын харьяа лаборатори, АПУ ХК-ийн болон Усны газрын, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори гэх мэт томоохон лабораториудтай зэрэгцээ сорьц авч, шинжилдэг. 2-3 химич нэг сорьцыг зэрэг шинжлээд, үр дүн нь зөрүүтэй байна уу гэдгийг шалгаж байна.
Химич, бактерилогчдын ур чадварын тест гэж бий. Үүнд тогтмол хамрагдаж, хангалттай гэж үнэлүүлсэн. Ази Номхон далайн орнуудаас зарласан тестэд мөн тогтмол хамрагддаг.
-Та бүхэн савласан цэвэр усыг шинжилдэг үү?
-Зөвхөн ундны болон бохир усыг шинжилнэ. Бохирын тухайд Төв цэвэрлэх байгууламжид стандартаас давсан бохирдолтой ус ир байна. Үйлдвэрүүд усаа өөрсдөө цэвэрлэдэггүй. Бага оврын цэвэрлэх байгууламжгүй байдаг. Мөн хэрэглэгчид хог хаягдлаа (ариун цэврийн хэрэглэл, живх, 00 цаас, үсний сэвээ) урсгачихдаг.
Эдгээр нь огт хайлдаггүй. Төв цэвэрлэх байгууламжийн сараалж буюу хог хаягдал шүүдэг төхөөрөмжийг эвддэг. Байгаль орчныг ч бохирдуулж байна.
-Танд баярлалаа.