Өнгөрч буй долоо хоногийн онцлох үйл явдлууд юу байв?

"Physical Asia" шоуны ЯЛАГЧ БАГ энэ сарын 18-нд тодорч, манай улсын баг хоёрдугаар байр эзэллээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 20-нд эх орноо төлөөлөн олон улсын тэмцээнд амжилттай оролцсон тэднийг хүлээн авч уулзан баяр хүргэв.
Энэ шоу олон хүнийг дэлгэцийн өмнө суулгаж, гэр бүлээрээ найз нөхдөөрөө Монголчууд багаа дэмжиж, алс хол оронд өрсөлдсөн тэднийгээ дуу нэгтэйгээр уухайлан түрэв. Энэхүү спортын шоунд оролцсон олон баг Монголын багийг дэд байр эзэлнэ гэж тооцоогүй байх. Хүлээлтийг эвдсэн манай баг Монголчуудаа нэгтгэн, нутаг нэгтнүүдэдээ баяр хөөр авчирч, бахдал төрүүлэв. Энэ шоуг зохион байгуулсан Spark Asia агентлаг, нийт тамирчдадаа талархал илэрхийлье.
Энэ шоу тэмцээнд оролцсон жүдоч А.Адъяасүрэнгийн бяр, хүч олныг гайхшируулж, огшоосон. Бид түүний багш, Монголын жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагч Ч.Болдбаатартай ярилцлаа.

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртсэн академич С.Нарангэрэл Төрийн ордонд төр, ард түмэндээ талархал илэрхийллээ.
Тэрээр "Төрөлх эх орон, Монгол Улсынхаа тэргүүн зэргийн, хамгийн дээд одон, Их эзэн “Чингис хаан” одонг эгэл жирийн атлаа удам угшилтай иргэн, багш, эрдэмтэн, судлаач, хуульч надад хүртээж байгаад Монгол Улсын эрхэм хүндэт Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Танд, Монголын ард түмэндээ чин сэтгэлийн гүн талархлаа илэрхийлье.
![]()
Монгол Улсын маань газар зүй, байгаль орчин, цаг уур, орон гэр, амин зуулгад тохирсон тогтвортой хөгжил цэцэглэлт, хүн ардын маань сэтгэл тэнүүн амьдралын язгуур нь Их эзэн Чингис хааны маань та бидэнд үлдээсэн үнэт сургаалын эрдэнэсийн сан, эрхэм бээрийн цаглашгүй их өвд оршиж байгааг миний бие ухаарч ойлгоод, иргэн бүрийнхээ ой санамжид монгол бахархлыг сэргээх болон соён гэгээрүүлэх үйлсэд нэн хэрэгтэй сургамжийг нь олж авахын төлөө эрэлхийлэн хайх, судлан шинжлэх ажлыг цөхрөлтгүй хийсний үр дүнд гаргаж авсан сургамж, дүгнэлтийн заримаас нь энэ сайхан “Монгол бахархлын өдөр” та бүхэндээ хураангуйлан товч айлтгая" хэмээн одон гардахдаа хэлсэн юм.
Түүний хэлсэн үгийг эндээс бүрэн эхээр нь уншина уу.
Засгийн газар болон Рио Тинто групп хоорондын хэлэлцээний протоколд талууд гарын үсэг зурлаа

Ерөнхий сайдын 2025 оны дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг болон Рио Тинто групп хоорондын хэлэлцээний протоколд талууд өнөөдөр /2025.11.20/ гарын үсэг зурлаа.
Хэлэлцээний талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням хэвлэлд өгсөн тайлбартаа “Рио Тинтой компанитай менежментийн төлбөрийг эрс бууруулах, засаглалыг сайжруулах протоколд гарын үсэг зурлаа” хэмээн онцлов.
Энэхүү протоколын агуулга нь үндсэндээ менежментийн төлбөрийг эрс бууруулах, хоёрдугаарт засаглалыг сайжруулах тухай юм. Оюутолгой компанид болж буй зарим болохгүй байгаа асуудлуудыг шийдье, эцсийн үр дүнд нь Монголын ард түмэнд ирэх байгалийн баялгийн өгөөжийг наашлуулж, хурдлуулах чиглэлд тохиролцсон протоколыг зурж чадлаа.
Өмнө нь бидний тавьсан шаардлагыг хангахгүй байгаа учир энэ хэлэлцээрийг зогсоож байгаагаа мэдэгдэж хэлэлцээрээс гарсан. Рио Тинто компанитай ажил хэргийн шугамаар ярилцсаны үр дүнд бид бүхэн өнөөдөр амжилтад хүрч, эхний бодит үр дүн гарч, протоколд гарын үсэг зурлаа. Протоколын агуулга нь маш тодорхой гэв.
![]()
Ноолуурын салбарынхан түүхий эдийнхээ 8.4-хөн хувийг эцсийн бүтээгдэхүүн болгон экспортолдог
“Уул уурхайн бус экспорт ба нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилт” сэдэвт хэлэлцүүлгийг Монголбанкнаас санаачлан /2025.11.17/ зохион байгууллаа. Хуралд Монголын банкны холбоо, Ноос, ноолуурын холбоо, үйлдвэрлэгчдийн төлөөлөл, арилжааны банкууд, олон улсын санхүүгийн байгууллагуудын төлөөлөл оролцов.
Уул уурхайн бус экспортын орлогын 30 гаруй хувийг бүрдүүлдэг ноос, ноолуурын салбарын хөгжлийн чиг хандлага, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг дэмжих боломж, тус салбарт тохирсон санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний шийдлийн талаар хэлэлцлээ.
Хүний гараар бүтсэн хэрнээ цаг хугацаанаас давсан хүч, амьд мэт нөлөө бүхий бурхан урлалын бүтээлүүд хэрхэн төрдөг вэ? Энэ талаар 30 орчим жил бурхан урлаж буй Ч.Батзоригтой ярилцлаа. Тэрээр туршлага, уран сэтгэлгээ, урлагийн дотоод философиосоо бидэнд хуваалцсан юм.
Энэ сарын 14-ний өдөр Өндөр гэгээн Г.Занабазарын мэндэлсний 390 жилийн ойд зориулан “Суварга” лекцийг олон нийтэд хүргэсэн. Тодруулбал, Монголын төр, шашин, урлагийн түүхэнд асар их хувь нэмэр оруулсан Өндөр гэгээн Г.Занабазарын бүтээлч ухаан, түүний бурхан урлал, соён гэгээрүүлэх үйлс, нүүдлийн соёл иргэншлийн төлөвшилд оруулсан нөлөө зэрэг чухал сэдвүүдийг бурхан урлаач Ч.Батзориг лекцийн үеэр дэлгэрэнгүй танилцуулсан юм.
Уламжлалт урлахуйн арга, Г.Занабазарын уран бүтээлийн онцлог, монгол хүний нэгдмэл үнэт зүйл, бахархал, эв нэгдэл зэрэг санааг олон нийтэд улам гүн ойлгуулах зорилготой энэхүү лекцийг үнэ төлбөргүй зохион байгуулсан бөгөөд энэ үеэр түүнтэй ярилцав.
₮500 саяын машин унаад эмээ өвөөдөө очиж золгохдоо, ₮50 мянгын жорлонд суухдаа ичдэг үү"
![]()
Монголын жорлонгийн холбоо, Усны газраас Дэлхийн жорлонгийн өдөрт зориулсан “Нүхэн жорлонгоосоо салцгаая” сэдвээр Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл өгөв. Усны газрын дарга З.Батбаяр хэлэхдээ, "-25 градусын хүйтэнд ард урдаас нь салхи үлээж, хаалга нь савж, нурж унах гэж байгаа модон жорлон дотор бие засаж байж Al яриад 4, 5 сая төгрөгийн утас бариад л.
Цагаан сараар 500 сая төгрөгийн үнэтэй машин унаж, эмээ өвөөдөө очиж золгохдоо 50 мянган төгрөгийн жорлон орохдоо ичих үү, ичдэг үү, ичээсэй. Бид хэзээ сайхан амьдрах юм бэ. Жорлонтой байгаа цагт л сайхан амьдарна. Өнөөдөр Улаанбаатар хотод 680 мянган нүхэн жорлон байна. Улаанбаатар хотод 700 мянган машин байдаг шүү. Машины тоотойгоо ижилхэн хэмжээний нүхэн жорлонтой байна.
Машин, жорлон хоёрын аль нь хортой юм бэ. Машин нь ядаж хөдөлнө биз дээ. Харин жорлон хөдлөхгүй гэв.