Уул Уурхайн Үндэсний ассоциацын захирал асан Н.Алгаатай АМНАТ-ын тухай ярилцлаа.
-УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж санаачлан, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар өнгөрсөн наймдугаар сараас хойш төсөл боловсруулж байна.
-1994, 1997 ба 2006 оны Ашигт малтмалын тухай хууль болон 2011 онд орсон нэмэлт өөрчлөлтөөр АМНАТ-ийн хувь хэмжээ ерөнхийдөө нэмэгдэж ирсэн. Зарим төрлийн тухайлбал, зэсийн баяжмалд борлуулалтын үнэлгээний 5-30% байгаа нь Австрали улсынхаас бараг 4 дахин, борлуулалтын үнэлгээнд жишиг үнийн аргачлал орнуудтай харьцуулахад 2-5 дахин өндөр байна.
Жишиг үнийн аргачлал хэрэглэдэг гурван оронд АМНАТ-ийн хувь хэмжээ 2.0-5.7% байгаа бол борлуулалтын орлогын аргачлал хэрэглэдэг таван оронд АМНАТ-ийн хувь хэмжээ 2.0-7.0 % байна.
Судалгаанд хамрагдсан орнуудаас зөвхөн Монгол өсөн нэмэгдэх АМНАТ-ийн (үнийн өсөлтөөс хамааран шатлан өсөн нэмэгдэх) тогтолцоотой. Манай улсад хэрэглэж байгаа АМНАТ-ын суурь 5 хувь байгаа нь судалгаанд хамрагдсан орнуудын дунджаас өндөр байна.
Өсөн нэмэгдэх АМНАТ манай улсын эрдэс баялгийн салбарыг өрсөлдөх чадваргүй болгож, хөрөнгө оруулалт татах, жижиг ба дунд хэмжээний металлын уул уурхай төслийг эдийн засгийн үр ашиггүй болгож байна. Тиймээс урт хугацаанд бодлогын түвшинд өсөн хэмэгдэх АМНАТ-ыг халах нь зүйтэй.
2011 оноос хойш АМНАТ-тай холбоотой шүүхээр шийдвэрлэсэн нийт хэрэг маргааны тоо 48 байна. Энэ нь татвар төлөгч, цуглуулгч нарын эрх ашиг тэнцвэргүй байгааг харуулдаг.
-Тэгвэл таныхаар энэ байдлыг хэрхэн засах ёстой вэ?
-АМНАТ-ын хувь хэмжээг өөрчлөх хэрэгтэй. АМНАТ-ын хувь хэмжээг 1994 оны хуулийн 34.2 ба 34.3-т “...тухайн ордыг ашиглаж үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг борлуулснаас олох орлогын 1,5 %-иас багагүй, 12,5%-иас ихгүй байна., стратегийн ашигт малтмалын хувьд Улсын Их Хурал, тусгай ашигт малтмалын хувьд Засгийн газар, ердийн ашигт малтмалын хувьд ... аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал ... хууль тогтоомжинд заасан дээд хэмжээнд багтаан тус тус тогтооно.” гэж, 1997 оны хуулийн 38.3-т “... тухайн уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, худалдахаар ачуулсан болон ашигласан бүх бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 2,5 хувьтай тэнцүү байна.
Шороон ордоос ...алтны... борлуулалтын үнэлгээний 7,5 хувьтай тэнцүү..., 2006 оны хуулийн 47 дугаар зүйлийн 3.1 ба 3.2-т “дотоодод борлуулж байгаа нүүрс болон түгээмэл тархацтай ашигт малтмалын... борлуулалтын үнэлгээний 2,5 хувьтай тэнцүү;, ... бусад ашигт малтмалын... борлуулалтын үнэлгээний 5,0 хувьтай тэнцүү” байна гэж хуульчилжээ.
2011 оноос ашигт малтмалын бүтээгдэхүүний үнийн өсөлтийн түвшнээс хамааруулан, шатлан нэмэгдэх АМНАТ тогтоосон. Энэ нь суурь хэмжээ болох 5 хувь дээр ашигт малтмалын төрлөөс хамааруулан 1-30% нэмэгдүүлж тооцох болов.
АМНАТ-тай холбоотой бодлогын чухал хэсэг нь төлбөрийн хувь хэмжээнээс илүүтэй борлуулалтын орлого, эсвэл үнэлгээг хэрхэн тодорхойлох асуудал.
Энэ асуудлыг 1997 оны хуульд ашигт малтмалын бүтээгдэхүүн экспортод ...гаргасан бол ижил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн тогтмол нийтлэгддэг үнийн тухай сарын дундаж болон олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн зарчим дээр үндэслэн;” гэж заасан байсныг ”...олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан” гэж өөрчилсөн.
Мөн “Экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгон ашиглаж болох үнэ тогтож, тогтмол нийтлэгддэг бирж болон мэдээллийн эх үүсвэрийн жагсаалтыг экспортын нэр төрлөөс хамааруулан Засгийн газар тогтоож, нийтэд албан ёсоор мэдээлнэ” гэж байв. Үүнийг “Экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоодог биржийн нэрийг тухайн бүтээгдэхүүний нэр төрлийг харгалзан Засгийн газар нийтэд зарлана болгосон.
Эдгээр өөрчлөлтөөр борлуулалтын үнэлгээг “олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн зарчим”-д үндэслэн тогтоох байсныг “олон улсын зах зээлийн үнийг баримтлан” тогтоох, “бирж болон мэдээллийн эх үүсвэрийн жагсаалтыг” гэж байсныг “жишиг үнэ тогтоодог биржийн нэрийг” болгон өөрчилснөөр Сангийн яаман дээр байгуулсан ажлын хэсэг сар бүр жишиг үнэ тогтоож зарладаг болов.
2006 оны Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлд (Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр) 2010, 2011, 2013, 2015, 2019 ба 2022 онуудад нэмэлт өөрчлөлт оруулсан нь энэ талаар төрийн бодлого тогтворгүй байсныг харуулдаг.
Энэ хэрээр төлбөр төлөгч болон хөрөнгө оруулагч нарт хүндрэл учруулж байв. Иймд МУУҮА, Монгол нүүрс ассоциац, Монголын жоншны холбоод гаднын нэр хүндтэй мэргэжлийн зөвлөх байгууллагуудаар Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн талаар харьцуулсан судалгаанууд хийлгэсэн байна.
-Ямар судалгааг хэдээ хийсэн бэ. Судалгааны үр дүнгээс танилцуулна уу?
-Австрали Монголын эрдэс баялгийн хамтын ажиллагааны хөтөлбөрөөс (АМЕП 2) Монгол Улсын олборлох үйлдвэрлэлийн салбарын хөрөнгө оруулалтын орчныг тогтвортой, ил тод болгож, салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд ихээхэн нөлөө бүхий асуудал болох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ)-ийг оновчтой болгох зорилгоор Засгийн Газар, олборлох салбар болон иргэний нийгмийн гол оролцогч-сонирхогч талуудын дунд зөвшилцөл бий болгохуйц хувилбаруудыг боловсруулах зорилгоор өмнө нь АМНАТ ногдуулахтай холбоотой судалгааны ажлуудын үр дүн, тодорхой төрлийн ашигт малтмалын жишээн дээр өртөг-өгөөжийн харьцуулсан шинжилгээ, АМНАТ-ийн маргаантай асуудлуудыг шийдвэрлэж байсан шүүхийн шийдвэрүүдийг шинжилсэн. Тайлангаа ч боловсруулсан.
Энэ судалгаанд манай уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчныг мөн хамруулжээ. Энэ тайлангийн үр дүн, дүгнэлтийг тоймловол, Сонгогдсон улсуудын АМНАТ хэрэгжүүлж буй практикийн харьцуулсан судалгаа юм.
Энэхүү судалгааг Монголын уул уурхайн үндэсний ассиоцацийн захиалгаар PwC Tax TMZ LLC компани 2022 онд хийсэн. Сонгож авсан арван орны болон Монголын АМНАТ-ийн тогтолцооны тухайн үеийн байдал, АМНАТ-ийн суурь болон хувь хэмжээг харьцуулан судалсан.
Судалгаанд хамрагдсан орнуудыг сонгохдоо тэдгээр орны уул уурхайн экспортын гол бүтээгдэхүүний нэр төрөл нь Монголынхтай ижил, тэдгээрийн гол худалдан авагч нь БНХАУ. Эдгээр орны уул уурхайн бүтээгдэхүүний экспорт дэлхийн уул уурхайн бүтээгдэхүүний экспортын 32 хувийг эзэлж байгаа зэргийг харгалзжээ. Судалгаанд Монголын уул уурхайн экспортын гол бүтээгдэхүүн - зэс, алт, төмрийн хүдэр, нүүрс, цайр болон хайлуур жоншийг хамруулсан.
АМНАТ-ийг ногдуулах аргачлалыг
- Борлуулалтын үнэлгээнд суурилсан,
- Борлуулалтын орлогод суурилсан,
- Ашигт суурилсан гэсэн гурван үндсэн бүлэгт хувааж болно.
Засгийн газрууд тогтвортой, ил тод, шударга, тасралтгүй орлого бүрдүүлдэг, удирдахад хялбар аргачлалыг илүүд үздэг. Харин компаниуд төлбөрийн чадварт тулгуурласан, тогтвортой, урьдчилан таамаглах боломжтой аргачлалыг илүүд үздэг.
АМНАТ-ийг ногдуулах борлуулалтын жишиг үнэлгээнд суурилсан аргачлалыг Энэтхэг, Индонез, Казакстан хэрэглэж байгаа бөгөөд энд Монгол Улс багтдаг. Борлуулалтын орлогод суурилсан аргачлалыг Австрали, Бразил, БНХАУ, ОХУ, ӨАБНУ, ашигт суурилсан аргачлалыг Чили хэрэглэдэг бол дээрх аргуудыг хосолсон байдлаар Энэтхэг, Перу ашиглаж байна.
-АМНАТ-ийн суурь, хувь хэмжээг хэрхэн тогтоох нь зөв бэ?
-Улс орнуудын АМНАТ-ийн суурь нь өөр өөр тохиолдолд АМНАТ-ийн хувь хэмжээг шууд харьцуулан дүгнэх боломжгүй. Сонгогдсон орнууд өөр өөр ашигт малтмалд өөр өөр АМНАТ ногдуулдаг.
Зарим улс АМНАТ-ийн хувь хэмжээг тодорхой интервалтай тогтоодог бол зарим нь тухайн ашигт малтмалын боловсруулалтын түвшин зэрэг хүчин зүйлийг харгалздаг.
Судалгаанд хамрагдсан орнуудаас зөвхөн Монгол өсөн нэмэгдэх АМНАТ-ийн (үнийн өсөлтөөс хамааран шатлан өсөн нэмэгдэх, боловсруулалтын түвшингээс хамаарч шатлан буурах) тогтолцоотой. Жишиг үнийн аргачлал хэрэглэдэг орнуудад АМНАТ 2.0-5.7 хувь бол Монголд суурь 5 хувь, өсөн нэмэгдэх нь 5–25 хувь байна.
Борлуулалтын орлогын аргачлал хэрэглэдэг таван оронд АМНАТ 2.0-7.0 хувь бол ганцхан ОХУ-д 28хувь байна.
-АМНАТ ногдуулах жишиг үнийн тухайд?
-Энэ үнийг тодорхойлохдоо Энэтхэг, Индонез, Казахстан, Монголд төрөөс зарласан буюу хүлээн зөвшөөрөгдсөн эрх бүхий байгууллагаас зарласан жишиг үнийг ашигладаг.
Монголд нүүрс, төмрийн хүдэр, хайлуур жоншны АМНАТ-ийн суурь үнэлгээг тодорхойлохдоо гадаадын хувийн вэбсайтуудад нийтлэгдсэн үнийг ашигладаг. Зэс, цайр зэрэг металлын хувьд Лондонгийн металлын биржийн үнийг ашигладаг.
-Ашигт малтмалын бүтээгдэхүүнд дагалдах металл/элементүүдэд АМНАТ ногдуулах нь зөв үү?
-Энэ судалгааг Адам Смит Интернэйшнл компанийн захиалгаар Австрали-Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр (AMEП-2) - ийн хүрээнд 2021 онд хийсэн.
Уг судалгаагаар Монголд одоо үйлчилж байгаа ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнд үндэслэн нөөц ашигласны төлбөр (АМНАТ) ногдуулах зохицуулалт, ашигт малтмалын бүтээгдэхүүнд агуулж буй үндсэн болон дагалдах металл/элементүүдийн үнэ тооцох аргачлалыг Баруун Австрали, Куинсланд зэрэг Австралийн уул уурхайгаар тэргүүлэх мужуудад олборлосон тохиолдолд ногдуулах байсан АМНАТ-тэй харьцуулжээ.
Монголд АМНАТ ногдуулах суурь жишиг тухайн кэйст 1234.73 ам.дол байхад Австралид экспортын ФОБ нөхцөлтэй боомтын үнэ буюу 1059.48 ам.дол байна.
Эхний асуудлыг шийдвэрлэхэд Монгол дахь зэс, цайр, төмрийн хүдрийн баяжмалын АМНАТ ногдуулах үнэлгээ, ногдуулсан хэмжээг нарийвчилсан тоон үнэлгээ хийжээ.
Дээрх судалгаанаас харахад Монголд АМНАТ ногдуулах суурь жишиг тухайн кэйст 1234.73 ам.дол байхад Австралид экспортын ФОБ нөхцөлтэй боомтын үнэ буюу 1059.48 ам.дол байна.
Манай зэсийн баяжмалд ногдуулсан АМНАТ-ийн хэмжээ нь дагалдах металлуудын АМНАТ-ийг тооцоогүй тохиолдолд ч Австралийнхаас хэд дахин өндөр байна (Монголд $ 209.90, харин Баруун Австралид 52.97 болон Куйнслэндэд 49.80 ам.доллар).
-Цайрын баяжмалын тухайд?
-АМНАТ ногдуулах суурь жишиг тухайн кэйст 1186.97 ам.дол байхад Австралид экспортын ФОБ нөхцөлтэй боомтын үнэ буюу 851.24 ам.дол байна.
Монголын цайрын баяжмалд ногдуулсан АМНАТ дагалдах металлуудын АМНАТ-ийг тооцоогүй тохиолдолд ч Австралийнхаас ойролцоогоор хоёр дахин их (Монголд 87,84 доллар, Баруун Австралид 42.56 ба Куйнслэндэд 35.75 доллар) байна.
Төмрийн хүдрийн баяжмалыг мөн харьцуулсан. АМНАТ ногдуулах суурь суурь жишиг тухайн кэйст 122.46 ам.дол байхад Австралид экспортын ФОБ нөхцөлтэй боомтын үнэ буюу 104.04 ам.дол байна.
Манай цайрын баяжмалд ногдуулсан АМНАТ нь дагалдах металлуудын АМНАТ-ийг тооцоогүй үед ч Австралийнхаас нэлээд их (Монголд 11.47 доллар, Баруун Австралид 7.81 ба Куйнслэндэд 1.65 доллар) байна.
-Сонгогдсон улсуудын жоншны нөөц ашигласны төлбөрийн харьцуулсан тайлан бий юу?
-Энэхүү судалгааны ажлыг Монголын жонш олборлогч, үйлдвэрлэгч, экспортлогчдын холбооны захиалгаар 2022 онд хийсэн.
Монголын жонш олборлогчдын ихэнх нь БНХАУ-ын “Эрээн” боомтоор, DAF-Монгол Улсын хил нөхцлөөр бүтээгдэхүүнээ борлуулдаг. АМНАТ-ийн жишиг үнийн эх үүсвэр www.fastmarket.com сайтад Тяньжиний боомт дээрх FOВ үнийг зарладаг.
Тяньжиний боомтын үнэд БНХАУ-ын импортын татварууд, Эрээнээс Тяньжин хүртэлх тээврийн зардал, хил нэвтрүүлэх зардал, бүх байршилд ачих, буулгах, агуулахын зардлыг шингээсэн.
Судалгаанд хамрагдсан орнуудаас зөвхөн Монгол гадаадын арилжааны вэбсайтад нийтэлсэн үнийн лавлагааг жишиг болгон, ямар нэг зардлын тохируулга хийлгүй АМНАТ-ийг ногдуулж байгааг онцолжээ.
-Тэгвэл АМНАТ-ийн зохицуулалтын олон улсын ба дотоодын туршлагын судалгааны дүгнэлт юу вэ?
-Энэ судалгааг Монгол нүүрс ассиоцацийн захиалгаар Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судлаачид 2022 онд хийсэн.
АМНАТ ногдуулах олон улсын ба дотоодын туршлагыг харьцуулах, тэр дундаа нүүрсэнд ногдуулж буй АМНАТ-ийн зохицуулалттай холбоотой асуудлыг нарийвчлан судлах, санал зөвлөмж дэвшүүлэх нь энэ судалгааны зорилго.
Судалгаагаар Монголын уул уурхайн компаниудын нийт татварт АМНАТ-ийн эзлэх хэмжээ 50 гаруй хувьтай, бусад орнуудыхаас өндөр гэж үзжээ. АМНАТ-ийг тооцоход хамгийн их маргаан дагуулдаг гол асуудал нь АМНАТ ногдуулах борлуулалтын үнэлгээг хэрхэн тооцох юм гэсэн байна.
Монгол уул уурхайн татвар, ялангуяа АМНАТ-ийн хувьд олон улсад өрсөлдөх чадваргүй.
-Манай улс өнөөг хүртэл уул уурхайн салбарт л гаднын хөрөнгө оруулалтыг түлхүү татсан. Гэвч АМНАТ хөрөнгө оруулалтад сөрөг нөлөө үзүүлж байгаа талаар удаан ярилаа.
-Уул уурхайн салбар дахь хөрөнгө орулалтын орчны судалгааг Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр, Адам смит Интернэшнл компани 2022 онд хийсэн.
Судалгааны зорилго нь Монгол Улсын уул уурхайн салбарт гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэхийн тулд ямар арга хэмжээ авч болохыг тодорхойлох байв.
Энэ судалгааны СВОТ шинжилгээний “Сул тал” хэсэгт “уул уурхайн өрсөлдөх чадваргүй татварын, ялангуяа АМНАТ-ийн хэмжээ” орсон. Монгол уул уурхайн татвар, ялангуяа АМНАТ-ийн хувьд олон улсад өрсөлдөх чадваргүй гэсэн ерөнхий дүгнэлтэд хүрчээ.
Бас нэг асуудал нь АМНАТ-тэй холбоотой шүүхийн практик. 2011 оноос хойш шүүхээр шийдвэрлэсэн нийт хэрэг маргааны тоо 48 байна. Үүнээс
- АМНАТ төлөх төлөгч мөн эсэх-22;
- Монгол банк, түүнээс эрх олгосон арилжааны банканд тушаасан алтанд суутган ногдуулсан АМНАТ-тэй холбоотой-9;
- АМНАТ давхардуулан ногдуулсан эсэх тухай-2;
- Дагалдах элементэд АМНАТ ногдуулах эсэх-1;
- Газрын хэвлий ашигласан төлбөртэй холбоотой-1;
- Хайлуулах, цэвэршүүлэх зардлыг хасч тооцуулах тухай-1;
- Жишиг үнэтэй холбоотой-4 маргааныг шүүх шийджээ.
Дээрх судалгаануудыг тоймловол, бид харьцангуй өндөр АМНАТ-тэй улсын тоонд оржээ. Монголд борлуулалтын үнэлгээнд суурилсан АМНАТ-ийн тогтолцоог хэрэгжүүлж байна. Энэ тогтолцоог дэлхийн олон улс оронд хэрэгжүүлсэн.
АМНАТ-ийн хувь хэмжээг тухайн бүтээгдэхүүний үнэтэй уялдуулан өсөн нэмэгдүүлэх, боловсруулалтын түвшинтэй уялдуулан шатлан бууруулах тогтолцоо нь Засгийн Газрын зүгээс авч үзвэл эдийн засгийн хувьд хамгийн үр ашигтай нь юм.
Зэс, цайр зэрэг металлын жишиг үнийг Лондоны металлын биржийн үнээр тодорхойлдог нь олон улс орны жишигт нийцнэ.
Гадаадын арилжааны вэбсайтад нийтэлсэн далайн боомтын үнээс Монголын хилийн гадна гарсан зардлыг хасаж, тохируулга хийлгүй, нүүрс, хайлуур жонш, төмрийн хүдэр, баяжмалын жишиг үнэ болгон АМНАТ ногдуллаг нь шүүмжлэл, маргаан дагуулж байна.
Судалгаанд хамрагдсан орнуудын алинд нь ч олборлогч тал төлбөр аваагүй (ялган авах нь эдийн засгийн хувьд ашиггүй, технологийн хувьд боломжгүй) дагалдах металлд АМНАТ ногдуулах тухай заасан хууль, журам байхгүй.
Монгол ашигт малтмалаар баялаг, Хятадтай ойр оршдог учраас уул уурхай, хайгуулын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татдаг. Гэвч СВОТ-ын шинжилгээнд бидний сул талууд давуу талуудаас давж, уул уурхайн салбарт ГШХО татах боломжийг хязгаарлаж байна.
-Танд баярлалаа.