УИХ-ын гишүүн С.Цэнгүүн Ерөнхий сайд Н.Учралын бүрдүүлсэн танхимыг дэмжин ажиллаж чадахгүй гэдгээ чуулганы нэгдсэн хуралдааны үеэр илэрхийллээ. Тэрбээр Ерөнхий сайдыг залуу хүний хувиар танхимаа бүрдүүлж, ажлаа хийнэ гэж бодсон ч өнөөдрийн томилгоог хараад дэмжин ажиллаж чадахгүй гэсэн байр суурийг илэрхийллээ.
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн "2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтийн үзэл санаа хэрэгжих болоогүй юм байна гэдгийг өнөөдрийн томилгооноос харж байна. Асар харамсалтай байна. Ерөнхий сайд Н.Учралыг өөрийнхөө баг бүрэлдэхүүнийг бүрдүүлээд залуу хүний хувьд эрс шинэчлэл хийгээд явах болов уу гэж таныг Ерөнхий сайдад дэмжсэн. Гэхдээ энэ баг бүрэлдэхүүнийг хараад танай Засгийн газрыг дэмжиж чадахгүй юм байна гэдэг дүгнэлтэд хүрч байна. Яагаад вэ гэхээр гайхаад байна. Б.Энхбаяр сайдаас асуумаар байна. Таны эхлүүлсэн баахан хулгайн асуудлыг сайд болох гээд сууж байгаа С.Амарсайхан үргэлжлүүлэх болов уу. Та юу гэж бодож байна. Таван жил тасралтгүй ажилласан Б.Жавхлан ажлаа өгч байгаа юм байна. Үргэлжлүүлэн ажиллах хүн нь ядаж санхүү баланс уншиж чаддаг, мэргэжлийн туршлагатай хүн байдаггүй юм уу танай намд. Б.Чойжилсүрэн сайд ажлаа өгсөнд баяртай байна. Аргална даа, болно доо гээд станц дээр ламаар ном уншуулдаг байдлаас гарах болов уу гэж бодож байна. Б.Найдалаа гишүүн томилогдвол эрчим хүчний салбарт эрс шинэчлэл хийгээсэй гэж хүсэж байна. Эрчим хүчний салбарт сандал суудал эзэлсэн ажил хийдэггүй олон албан тушаалтан байна. Эдгээрийг зоригтой шинэчлээсэй гэж хүсэж байна. Н.Учрал Туулын хурдны замд төсөвлөсөн 2.3 их наяд төгрөг, энэ асуудалд ямар байр суурьтай байгаа юм бэ, тэрийгээ хэлмээр байна" гэсэн юм.
Үүний хариуд Ерөнхий сайд Н.Учрал "Гишүүд эрт дүгнээд яах вэ. Би танхимаа бүрдүүлээд ажиллая. Цаг хугацаанд нь тайлангаа тавъя. Сошиалаар дүгнээд яах вэ. Манай хүмүүс гайхамшиг бүтээнэ гэж хэлэхгүй. Улс төрд олон жил чанагдсан. Түмэн олондоо ажлаа дүгнүүлээд ирсэн л улс. Хариуцлагатай үед суралцаад явах цаг байхгүй. Ачаа үүрнэ л гэж сонгосон" гэсэн юм.
Ерөнхий сайд Н.Учрал Г.Занданшатарын танхим ажиллаж байсан 8 сайдыг танхимдаа үлдээж үлдсэн 11 сайдыг шинээр томилж байна. Харин УИХ дахь МАН-ын бүлэг хоёр хуваагдсан. 30-ийн бүлэг буюу өмнөх Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ,УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалангийн бүлэгт таван сайдын суудал өгчээ.
_(4)_1.jpg)