Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Б.Алтан-Очир, Б.Амарсайхан, Д.Саяннямбуу нарт холбогдох эрүүгийн хэргийг өчигдөр (2026.01.29) анхан шатны шүүх шийдвэрлэсэн билээ.
Ингэхдээ, Ц.Санжаачойпэлийг 1 жилийн хугацаатай зорчих эрх хязгаарлах ял, Э.Тэмүүлэн, Б.Алтан-Очир, Б.Амарсайхан нарыг тус тус 8 сарын хугацаатай зорчих эрх хязгаарлах ял, Д.Саяннямбууг 1,000,000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэжээ.
Энэ хэрэг анх гарсан өдрөөсөө олон нийтийн анхааралд орсноос гадна Д.Саяннямбуугийн гэр бүл мөн түүний эрүүл мэндэд учирсан хохирлын талаар цахим орчинд нийтэлсэн мэдээллүүд нь иргэдийг багагүй цочроосон байдаг.
Харин, тус хэрэг дээр шүүхийн шинжилгээгээр Д.Саяннямбууд учирсан хохирлыг “хүндэвтэр” хохирол гэж дүгнэсэн болох нь өчигдрийн шүүх хуралдааны үеэр дурдагдлаа.
“Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам” Эрүүл мэндийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Улсын Ерөнхий прокурорын хамтарсан А/225/А/153/А/85 дугаар тушаалын 1-р хавсралт 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдөр баталсан байна.
Уг журмын 3.2-т “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын хүндэвтэр зэргийг тогтоохдоо дараах байдлыг тогтооно” гээд дараах 2 хүрээнд хүндэвтэр зэргийг тогтоохоор журамлажээ. Үүнд:
Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам:
- 3.1.2. гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан;
- 3.2.2. ерөнхий хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр буюу 15-30%-аар тогтонги алдагдсан.
Өөрөөр хэлбэл, Д.Саяннямбуугийн эрүүл мэндэд учирсан хохирол нь дээрх хүрээнд багтаж байсан гэж дүгнэсэн байна.
Журмын 4-р зүйлд харин “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын хүнд зэрэг тогтоох” асуудлыг тусгасан бөгөөд биеийн хэсэг тус бүрээр гэмтлийн хэлбэр, шинжийг заасан байгааг та журмаас дэлгэрэнгүй танилцаж болно.
Д.Саяннямбууд учирсан эрүүл мэндийн хохирол нь “хүндэвтэр” хохирол гэж дүгнэгдсэн тул Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Б.Алтан-Очир, Б.Амарсайхан нарыг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйл буюу “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт буруутай гэж үзсэн байна.
Мөн, уг шүүгчдэгч нар нь энэхүү гэмт хэргийг “бүлэглэн” үйлдсэн тул тус гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд хамаарна гээд 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан шинжтэй гэж үзсэн байна.
Энэ тохиолдолд оногдуулах ял нь “2.7 – 4 сая төгрөгөөр торгох” эсвэл “6 сараас 3 жил хүртэл зорчих эрх хязгаарлах” эсвэл “6 сараас 3 жил хүртэл хорих” гэсэн 3 ялын төрлөөс сонгож оногдуулах боломжтой юм.
Хэдийгээр прокурор шүүгчдэгч нарыг Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлд зааснаар “Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн боловч шүүгчдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж байх бөгөөд шүүгдэгч нар тус гэмт хэрэгт гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй тул давхар 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт буруутгах үндэслэлгүй гэж дүгнэжээ.
Улмаар, шүүх ял оногдуулахдаа шүүгчдэгч нарыг хохирогчид учирсан хохирлыг бүрэн барагдуулсан, гэм буруугаа хүлээж байгаа, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй буюу гэмт хэрэг үйлдэж байгаагүй зэрэг шалтгаан, нөхцөлүүдийг тус тус харгалзан үзсэн байна.
Ингээд, тус бүр зорчих эрх хязгаарлах (амьдардаг дүүргийн нутаг дэвсгэрээр нь хязгаарласан) ял оногдуулжээ.
Д.Саяннямбуугийн зодуулсан үеийн зураг, гэр бүлийнхнийх нь цахим орчинд бичсэн гомдол, тайлбар зэрэгт эмзэглэж байсан олон нийтийн хувьд ийм хэрэг дээр 8 сараас 12 сарын хугацаатай зорчих эрх хязгаарлах ял авсанд гайхаж, бухимдаж хүлээж авч байна.
Харин, зарим хуульч, өмгөөлөгч нарын төлөөлөл ийм хэрэг түгээмэл гардаг, шүүхээс торгох, зорчих эрх хязгаарлах ял оногдуулдаг, мөнгөтэй айлын хүүхдүүд гээд өөр хандаж хүнд ял оногдуулбал харин ч буруу зэргээр тайлбарлаж байгаа нь ч байна.
Шүүхийн шийдвэрийн цахим сан болох www.shuukh.mn сайтаас шүүж үзвэл 2025.01.01-2026.01.30 өдрийн хугацаанд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 11.4.2.1 зүйлчлэлтэй хэргийг 105 хэргийг шийдвэрлэсэн байна.
Түүвэрлэн авч үзвэл уг хэрэгт дийлэнхдээ торгох, бусад тохиолдолд зорчих эрх хязгаарлах ял оногдуулжээ.
Мөн, 11.4.2.1 зүйлчлэлтэй хэрэг Улсын Дээд шүүх буюу хяналтын шатны шүүхээр шийдвэрлэгдсэн байдлыг харвал бараг бүх тохиолдолд анхан болон давж заалдах шатны шүүхээс оногдуулсан торгох эсвэл зорчих эрх хязгаарлах ялыг хэвээр үлдээсэн байна.
Хорих ял оногдуулсан цөөн тохиолдлыг дурдвал УДШ-ийн 2020 оны 10 сарын 14-ний өдрийн 568 дугаар тогтоолд дурдсанаар 11.4.2.1-ээр 1 жил 5 сар хорих ял оногдуулсан анхан болон давж заалдах шатны шийдлийг хэвээр үлдээжээ (уг шүүгчдэгч нь давхар 17.3.2.2 буюу хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй залилах гэмт хэрэгт яллагдсан).
Мөн, Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2019 оны 09 сарын 23 өдрийн Дугаар 2019/ШЦТ/145 шийтгэх тогтоолд зааснаар 2 залуу тус бүр 7 сарын хорих ял авсан байна.
Уг залуусын хувьд Ц.Санжаачойпэл нарын шүүгдэгч нартай ижил нөхцөлтэй буюу урьд ял шийтгэлгүй, гэм буруугаа хүлээсэн, хохирлоо барагдуулсан байжээ. Харин, хэрэг шалгах хугацаанд 217 хоног цагдан хоригдсон байна.
Мөн нэг адилтгаж болох тохиолдол нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 сарын 26-ны өдрийн 769 дугаартай шийтгэх тогтоол байна.
Энэ хэрэг дээр 2 эмэгтэй, 1 эрэгтэй нийлж бүлэглэн бусдын биед хүндэвтэр хохирол учруулсан байх бөгөөд шүүхээс Б.Б, Э.У нарт тус бүр зорчих эрх хязгаарлах ял, харин жирэмсэн Ө.А-д нэг жилийн хорих ял оноосон ба ийнхүү ялгавартай оноосон үндэслэл, эсхүл Ө.А-д илүү хүнд ял оноосон үндэслэлийг шийтгэх тогтоолд тусгаагүй байна.
Энэ зэргээр Эрүүгийн хуулийн 11.4.2.1 зүйлчлэлтэй хэргүүдийг товч судлаад үзэхэд зарим хуульч, өмгөөлөгч нарын хэлж буй “энэ хэрэгт угаасаа торгох, зорчих эрх хязгаарлах ял оноодог практиктай” гэдэг нь үнэний ортой ажээ.
Гэхдээ, энэ практик нь хуулийн зорилго, зарчимдаа нийцэж байгаа юу гэдгийг эргэж харахад буруудахгүй санагдлаа.
Тухайлбал, Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын зорилгыг “гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж тодорхойлсон байдаг.
Өөрөөр хэлбэл, зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх нь ял буюу эрүүгийн хариуцлага оногдуулах зорилгын тодорхой нэг хэсэг л байна. Цаашилбал, шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зэрэг зорилгыг харгалзах шаардлагатай ажээ.
Шүүх хуралдааны бичлэгийг үзвэл шүүгдэгч нар хэдийгээр гэм буруугаа ойлгож байгаа, гэмшиж байгаа гэх боловч тухайлбал Б.Амарсайхан гэхэд эцсийн мөч хүртэл би зодоонд оролцоогүй гэх агуулгатай тайлбар хэлж байгаа нь тэрээр өөрийгөө хэрэг хийгээгүй гэж үзсэн хэвээр байгаа буюу гэм буруугүй гэж үзсэн хэвээр байгааг илтгэнэ.
Өөрийгөө хэрэг хийгээгүй, гэм буруугүй гэж үзэж байгаа хүн гэм буруугаа ойлгож, хүлээн зөвшөөрч, гэмшиж ухаарна гэж байхгүй шүү дээ.
Мөн, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ юуг харгалзах вэ гэдгийг зарчмын хувьд тодорхойлж өгсөн байдаг.
6.1 дүгээр зүйл.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх
“2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.”
Тайлбарлавал, тодорхой оногдуулж буй ял тухайн хувийн байдал бүхий хүнд эрүүгийн хариуцлагын зорилгод хүрэхүйц ял мөн үү гэдгийг харгалзах үзэх шаардлагатай гэсэн үг.
Өөрөөр хэлбэл, бусдад буюу бусад хэрэг дээр ийм ял оноодог тул энэ хэрэг дээр ч тийм ял оноох ёстой гэж үзэх нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй гэж хэлж болох юм.
Ямартай ч болсон өдрөөсөө олны анхааралд өртөж, олныг цочроогоод байсан хэрэг анхан шатны шүүхээр шийдэгдлээ. Одоо харин шүүгчдэгч нар гомдолтой байвал, эсвэл прокурор шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан ялыг эсэргүүцэж байвал уг хэрэг удахгүй давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдэхээр байна.
Ийнхүү гомдолгүй, эсэргүүцэлгүй бол энэ анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн эцсийн шийдвэр болох нь ээ.