gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     15
  • Зурхай
     9.19
  • Валютын ханш
    $ | 3594₮
Цаг агаар
 15
Зурхай
 9.19
Валютын ханш
$ | 3594₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 15
Зурхай
 9.19
Валютын ханш
$ | 3594₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Шар цав" хэмээх үлэг гүрвэлийн мөрт газар

А.Анужин
Соёл урлаг
Өчигдөр
6
Twitter logo

Монгол Улс нь дэлхийд үлэг гүрвэлийн олдвороороо нэлээд дээгүүр ордог. Манай орны хожуу цэрдийн буюу 70-80 сая орчим жилийн өмнө хуримтлагдсан хурдсаар тухайн цаг үед амьдарч байсан үлэг гүрвэлүүдийн гаргасан мөр ихээхэн олддог байна.

Өмнөговь аймгийн Манлай сумын Өгөөмөр багийн нутагт "Шар цав" хэмээх үлэг гүрвэлийн мөрт газар бий. Тус газар нь Ханбогд сумаас зүүн хойш 80 километрийн зайд оршдог.

Анх 1995 оны долоодугаар сарын 31-ний өдөр Монгол-Японы палеонтологийн хамтарсан экспедицийн судлаачид энэхүү үлэг гүрвэлийн мөрт газрыг илрүүлжээ.

Үүнээс хойш буюу 1996, 2001, 2010 онуудад тус экспедицийн хээрийн анги нарийвчилсан судалгааг явуулсан аж.

Говихадрос үлэг гүрвэлийн араг ясСудалгааны явцад олдворт газраас 4-5 төрлийн үлэг гүрвэлийн 6-70см урттай, 18 мянга гаруй мөрийг нээн тогтоосон бөгөөд эдгээр мөр нь байгалийн хэв, ор, мөр маягаар хатуу элсжингийн үе давхаргад хадгалагдан үлджээ.

"Шар цав"-ын үлэг гүрвэлийн мөрт газрыг 2008 онд Монгол Улсын Засгийн газрын 175 дугаар тогтоолоор улс, аймгийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад оруулж, 2013 онд Монгол Улсын Засгийн газрын 414 тоот тогтоолоор хамгаалалтын бүсийг 408 га байхаар тогтоосон аж.

Харин 2015 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр Юнескогийн "Дэлхийн байгалийн өвийн урьдчилсан жагсаалт"-д албан ёсоор бүртгэгдсэн байна.

ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН МӨР ХЭРХЭН ХАДГАЛАГДАН ҮЛДДЭГ ВЭ?

Үлэг гүрвэлүүд нь элс, шавар зэрэг зөөлөн хурдас дээр гишгэснээр тэдгээрийн хөлийн мөр нь тухайн чулуулаг дээр тамгалагдан үлддэг.

Цаг хугацаа өнгөрөх явцад тэдгээр мөр нь элс болон нарийн ширхэгтэй хайргаар хучигдаж аажмаар хатууран чулууждаг байна.

Чулуужсан мөр нь салхи, бороо зэрэг байгалийн хүчин зүйлсээс хамааран ихэнх хэсэг нь элэгдэж үгүй болдог бөгөөд ийнхүү олон сая жил хадгалагдсан мөрний ил гарч ирснийг нь судалдаг ажээ.

ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН МӨР ЯАГААД ЧУХАЛ БАЙДАГ ВЭ?

Гадрозавидрийн нугалмуудЭртний амьтад ялангуяа үлэг гүрвэлийн биологийг судлахдаа ихэвчлэн тэдгээрийн биеэс чулуужиж үлдсэн ясны үлдвэрт тулгуурлан судалдаг. Хэдийгээр чулуужсан ясанд үндэслэн үлэг гүрвэлийн гарал үүсэл, анатоми бүтэц зэрэг чухал мэдээллийг авах боломжтой ч зарим мэдээллийг авах боломжгүй байдаг байна. Тухайлбал:

  • Хэрхэн амьдарч байсан тухай
  • Тавхайн болон алхмын хэмжээ
  • Жин
  • Идэш тэжээлээ хэрхэн барьдаг байсан гэх мэт.

Тэдгээр амьтдын амьдарч байх хугацаандаа гаргаж үлдээсэн хөлийн мөрөнд үндэслэн дээр дурдсан асуултуудад хариулт авах боломжтой байдаг аж.

Ийнхүү эртний амьтдын ул мөрийг судалдаг палеонтологийн шинжлэх ухааны салбарыг "палеоихнологи" гэдэг. Палеоихнологийн судалгааг хийснээр эртний амьтдын сүрэглэл, алхалтын хэлбэр, хурд, тухайн орчинд хамт амьдарч байсан мөр үлдээгч амьтдын төрөл зүйл болон тэдгээрийн байгалийн уялдаа холбоо зэргийг нарийн мэдэх боломжтой.

Гэхдээ газрын гадарга дээр ил гарсан мөр хэлбэрийн зүйл бүр үлэг гүрвэлийн хөлийн жинхэнэ мөр байдаггүй. Учир нь гишгэж үлдээсэн мөр нь хэд хэдэн ул мөрийг давхар үүсгэдэг бөгөөд үүнээс жинхэнэ мөрийг нь олж таних нь чухал аж.

Жинхэнэ мөр - Тухайн амьтны хөлөөр дарагдаж үүссэн мөр. Зарим тохиолдолд хөлийн тавхайн хээ нь хүртэл хамт хадгалагдан үлдэх нь цөөнгүй тохиолддог.
Үлдэгдэл мөр - Энэхүү мөр нь үндсэн мөрийн доор үүсдэг бөгөөд тухайн амьтны биеийн жинг илэрхийлнэ. Энэ мөр нь жинхэнэ мөрийг бодвол харьцангуй бүдэг байдаг.
Байгалийн хэв -  Энэ хэв нь мөр гаргагч амьтны гаргасан жинхэнэ мөрийг бусад хатуу хурдас (элс, жижиг хайрга)-аар дүүргэн хатуурч, чулуужих ба тэр хэсэг нь он цагийн туршид элэгдэн ил гарч харагдахыг хэлнэ. Байгалийн хэв нь ихэвчлэн овгор байдлаар харагддаг байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан