gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     1
  • Зурхай
     3.14
  • Валютын ханш
    $ | 3566₮
Цаг агаар
 1
Зурхай
 3.14
Валютын ханш
$ | 3566₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 1
Зурхай
 3.14
Валютын ханш
$ | 3566₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ТОМИЛОЛТ: Төмөр зам холбогдсон ч авто машинаар нүүрсээ зөөнө. Жолооч нар ажилгүй болохгүй

Э.Энхмаа
Эдийн засаг
Өчигдөр
Twitter logo

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр (2026.03.13) болон тус яамнаас томилогдсон ажлын хэсгийнхэн Өмнөговь аймагт ажиллаж байна.

Салбарын сайд тэргүүтэй ажлын хэсгийнхэн өнөөдөр үдээс өмнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт орших Цагаан хад сууринд ажиллаж, амьдарч буй нүүрс тээврийн жолооч, тээвэрчидтэй уулзаж, Засгийн газрын бодлого болон нүүрс тээвэрчид болон тус бүс нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдын асуултад хариулав.

Нийслэлээс 800 км алслагдсан Монгол Улсын өмнөд хилд сууршин ажиллаж буй тээвэрчид болон тэдэнд төрийн үйлчилгээ үзүүлж буй албан хаагчдын нийгмийн асуудал, дэд бүтцийг шийдвэрлэх чиглэлд Засгийн газар болон орон нутгийн захиргаанаас анхаарал хандуулан ажиллаж байна.

Ханбогд сумын нутаг дэвсгэрт байрлах Гашуунсухайт боомт бол Монгол Улсын нүүрс тээврийн 70 гаруй хувийг дангаараа хариуцаж, улсын эдийн засгийг нуруундаа үүрдэг түшиц боомтуудын нэг юм.  Цагаан хад суурин нь тус боомтыг түшиглэсэн сууршлын бүс бөгөөд өдгөө 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс 22 мянга гаруй иргэд ажиллаж амьдарч байна. Энд олон улсын ачаа тээвэрлэлтийн чиглэлээр 350 аж ахуйн нэгж төвлөрч үйл ажиллагаа явуулдаг ба бүртгэлтэй 15 мянган тээврийн хэрэгсэл үйлчилгээнд явж байна.

Сайд Б.Дэлгэрсайхан энэ удаагийн томилолтоо Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу “нүүрс тээвэрлэлтийн хэмжээг нэмэгдүүлэх” зорилгоор ирсэн гэдгээ уулзалтын эхэнд онцлоод, жолооч нараас тавьсан санал хүсэлтүүдээс шийдвэрлэсэн асуудлаа танилцуулав.

Тухайлбал, Засгийн газрын тогтоолоор Цагаан хадад газар эзэмшиж хууль бусаар давуу эрх эдэлж байсан “Смарт Эко Транс” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцалж, төрийн мэдэлд шилжүүлсэн. Ингэснээр тус бүсэд үйл ажиллагаа явуулж буй ААН-үүд ижил тэгш  эрхтэй ажиллах боломж бүрдэнэ. Ачаа тээврийн тарифыг нэг тонн тутамд 30 орчим хувиар бууруулсан ба ингэснээр нэг машинаас авах хураамж дунджаар 70 мянган төгрөг болж байна.

Гашуунсухайт- Ганцмод боомтын хил холболтой төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг графикийн дагуу явуулж, төмөр зам ашиглалтад орсон ч авто машины тээвэрлэлт зогсохгүй, жолооч ажилгүй болохгүй. 2025 онд манай улс 90 сая тонн нүүрс экспортолсон. Төмөр зам болон авто замын тээвэр зэрэг явж, нүүрсний экспортын хэмжээг 160 сая тоннд хүргэх зорилт тавин ажиллаж буйгаа сайд Б.Дэлгэрсайхан жолооч нарт дуулгаад, тэдний асуултад нь хариулав.

“БАЯРЛАЛАА, ШОНХРУУД АА. БИТГИЙ МОХООРОЙ”

Жолооч нар, Гашуунсухайт- Ганцмод боомтын гарц, нэвтрүүлэх хүчин чадлыг бүрэн ашиглахгүй байна. БНХАУ руу нэвтрэх 5-6 гарц байгаагаас хоёрыг нь ашигладаг. 2-рт, Нүүрс тээврийн машинууд зургаан салаа замаас ирээд, хоёрхон гарцаар хил гардаг. 3-рт, Авто замын эвдрэл гэмтэл маш их гардаг тул замаа шинэчилж сайжруулах, мөн замын ажил нь эхлээд ашиглалтад ороогүй 6-7 жил болж буй “Тал нутгийн хөгжлийн зам” компанийг шахаж хурдан бариулж, ашиглалтад оруулахыг хүсэв.

Шинэ замаараа ачаатай машин, хуучин замаар ачаагүй нь явах боломжтой шүү дээ.  Мөн Цагаан хадад эмнэлэг байхгүй. Энд ажиллаж буй хүмүүс эмнэлгийн тусламж авахын тулд хамгийн ойрхон нь Ханбогд сум руу очихын тулд  140 км зам туулах болдог тухай жолооч нар хөндлөө.

Гашуунсухайт- Ганцмод боомтоор нүүрс тээвэрлэж ажил, амьдралаа залгуулахын дээр улс Монголынхоо эдийн засагт нүүрсээр дамжин орох орлогын дийлэнхийг бүрдүүлэх ачааны хүндийг үүрэгчид нь энэ жолооч нар. Тэдний ажиллах нөхцөл хэдэн жилийн өмнөхтэй харьцуулахад хатуу хучилттай зам тавигдаж тодорхой хэмжээгээр сайжирсаар буй ч шийдэх асуудал багагүй. Юуны өмнө бүх авто замыг хатуу хучилттай болговол иргэдийн эрүүл мэнд болон байгаль орчиндоо ээлтэй билээ. Өмнөд хөршийн Ганц мод хилийн боомт руу чиглэсэн төр, хувийн хэвшлийн эзэмшлийн хатуу хучилттай болон шороон замаар нүүрс тээвэрлэсэн хэвээр.

Багадаа 40, 80 түүнээс дээш тоннын даацтай хүнд машин, механизмын дугуйнд талхлагдаж суларсан хөрстэй энэ бүс нутагт тоос улаанаараа эргэж байх нь ойлгомжтой агаад ийм орчин нөхцөлд ажиллаж буй хүмүүсийн эрүүл мэндэд яаж нөлөөлөхийг төсөөлөхөд бэрх юм. Гэвч өвөл зун, өдөр шөнийг умартан олон жил тууштай ажиллаж, шантралгүй зүтгэсээр яваа жолооч нартаа “Баярлалаа, шонхрууд аа. Битгий мохоорой!” хэмээн яриагаа өндөрлөсөн жолоочийн үг мөр зэрэгцэн ажиллаж яваа нөхдөдөө урам зориг өгөх уриа дуудлага мэт.  

Сайд Б.Дэлгэрсайхан,  Авто замын эвдрэлийн хүндрэлийг ойлгож байна. Тээвэр хийдэг авто нь “Эрдэнэс Монгол” компанийн мэдэлд байдаг бөгөөд уг замыг 2022 онд барьснаас хойш нэг ч удаа засвар үйлчилгээ хийгээгүй. Иймд бид Улаанбаатарт очоод, Эрдэнэс Монголын удирдлагуудтай уулзаж, зам засварлах асуудлыг тавина. Эсвэл авто замын засварын ажлыг Зам, тээврийн яамны мэдэлд шилжүүлэх хүсэлт тавина. Замын хураамжаас төвлөрсөн орлогыг зам засварын ажилд зарцуулах ёстой. Энэ талаарх уулзалтаас ямар шийдвэр гарсныг эргэж мэдэгдэх болно гэв.

“Талын зам” компани дутуу үлдээсэн ажлын санхүүжилт нь бэлэн байгаа, ирэх есдүгээр сар гэхэд ашиглалтад оруулна хэмээн амласан гэж салбарын сайд хэллээ.

ЦАГААН ХАД СУУРИНГ СУМ ЭСВЭЛ ТОСГОН БОЛГОНО

ХХЕГ-ын Хилийн боомтын газрын дарга, Хурандаа В.Намхайнямбуу,
Өмнө нь өдөрт 1800 машин хилээр гарч байсныг 2-3 дахин нэмэгдүүлсэн ч бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байгаа нь үнэн. Манай тал хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлсэн ч Хятадын тал хүлээн авах хүчин чадлаа нэмэхгүй бол асуудал асуудал шийдэгдэхгүй. Тиймээс бид өдөрт 3000 тээврийн хэрэгсэл нэвтрүүлдэг болох талаар өмнөд хөршийн талтай ярилцаж байна гэлээ.

Байнгын болон явуулын нийт 22 мянган хүн ажиллаж буй Цагаан хадыг иргэдийн суурьшлын бүс болгоно гэж Ерөнхий сайд байр сууриа илэрхийлснийг сайд Б.Дэлгэрсайхан жолооч нарт дуулгаад, сум эсвэл тосгон болгоно. Суманд эмнэлэг, цэцэрлэг, сургууль болон төрийн бусад үйлчилгээг иж бүрэн нэвтрүүлнэ. Мөн эмнэлэг байгуулах шийдвэр гарч, орон нутгийн төсөвт санхүүжилтийг тусгасан ба барилгын ажил нь энэ онд эхэлнэ гэсэн нь жолооч нарын чихэнд чимэгтэй мэдээ байв.

Байгаль орчноо бохирдлоос хамгаалахын тулд Цагаан хадад авто машинуудын тос, масло, дугуйн хаягдлыг боловсруулах үйлдвэр байгуулах үйлдвэр хэрэгтэйг жолооч нарын төлөөлөл хөндсөн бөгөөд энэ асуултад Өмнөговь аймгийн Засаг дарга Н. Энхбат хариулав.

Тэрбээр, Аймаг, орон нутгийн захиргаанаас том оврын тээврийн хэрэгслээс гарч буй хаягдлыг дахин боловсруулах тендер зарлаад байна.
Мөн тэрбээр Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль 2025 оны 6-р сарын 1-нээс хэрэгжиж эхлэх байсан. Энэ хуулийн хүрээнд Цагаан хадыг тосгон болгох хүсэлтээ Засгийн газарт хүргүүлсэн боловч уг хуулийн хэрэгжих хугацааг нэг жилээр хойшлуулсан. Хууль хэрэгжээд эхэлбэл Монгол Улсын эдийн засгийн гол цөм нь, маш олон хүн төвлөрч ажиллаж буй Цагаан хад нь хууль ёсны дагуу суурьшлын бүх болно гэлээ.

Гашуунсухайт боомтыг түшиглэсэн суурьшлын бүсэд ажиллаж буй нүүрс тээврийн жолооч нар хилээр гарахын тулд олон хоногоор урт дараалалд зогсдог хэвээр боловч нэг үеийг бодоход энд авлига хээл хахууль, ашиг сонирхлын зөрчил гарахаа больсныг жолооч нар хэлж байна.  

Уулзалтад Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханаас гадна Гаалийн ерөнхий газрын дарга П.Дэлгэрнаран, Хилийн боомтын газрын дарга, хурандаа В.Намхайнямбуу, ЗТЯ-ны Автотээврийн Бодлого зохицуулалтын газрын дарга Э.Мөнхнасан, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат, Автотээврийн үндэсний төвийн захирал Ц.Батсайхан, “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирал Д.Оюунболд нар оролцлоо.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан