"Дөнгөж хорьхон настай, турьхан дэслэгч охин хашаа давж хэрэгтнийг хөөж явсан тэр өдрөөс өнөөдрийн хурандаа цол хүртэлх зам тийм ч дардан байгаагүй.
Гэвч би энэ албыг хэзээ ч "золиос" гэж хараагүй, харин төрийнхөө буянаар олсон аз жаргал, хүнлэг байхын ухаан гэж ойлгодог" хэмээн Цагдаагийн бэлтгэл хурандаа П.Болормаа алба, амьдралынхаа талаар, сурч мэдсэн, хайрлаж энэрсэн тухайгаа хуваалцлаа.
-Миний аав хилийн цэргийн эмч хүн байсан. Хилийн отрядуудад их эмчээр ажилладаг байлаа. Дараа нь Улаанбаатар хотод Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт ажиллаж байсан юм. Тэгсэн нэг өдөр аав маань, "Цагдаагийн академи анх удаа эмэгтэй сонсогч элсүүлж байгаа гэнэ. Чи шалгалт өгөөд үз" гэдэг юм.
Багаасаа л спортод идэвхтэй, сагс, волейбол тоглодог, гүйж харайгаад явдаг хүүхэд байсан. Тэгээд аавын үгээр шалгалт өгтөл тэнцчихсэн.
Анх Цагдаагийн академид орж ирээд суралцаж эхлэхэд надад их сонирхолтой, сайхан санагдсан. Нэгдүгээр курстээ цэргийн ногоон хувцас өмсөөд, бакалтай алхаж явахад хүмүүс "эмэгтэй цэрэг байна" гээд их гайхдаг байлаа.
Мөрдөстэй дүрэмт хувцас эмэгтэй хүнд их жавхаа нэмдэг, гоё харагдуулдаг юм байна гэдгийг яваандаа ойлгосон доо. Тийм болохоор энэ дүрэмт хувцсаа өмсөөд, энэ ажлаа хийж явахдаа би үргэлж бахархалтай байдаг байсан. Ажлаасаа гаръя, өөр ажил хийе гэж бодож байсан удаа надад байгаагүй.
"Энэ жаахан охин юу мэдэх юм бэ" гэх маягийн, үл тоосон хандлага гаргах нь ч байсан.
Хэрэг дээр ажиллана гэдэг байнгын бэлтгэлтэй байхыг шаарддаг. Бид нар сонсогч байхаасаа эхлээд бэлтгэл хийж эхэлдэг. Тухайн үед “карантин” гэж ярьдаг байсан. Карантинд өглөө 06:00 цагт босоод өдөр бүр 5 км гүйдэг. Өдөр нь цэргийн бэлтгэл, байлдааны самбо зэрэг сургалт орно. Сургуульд дөрвөн жил суралцахдаа байлдааны самбо, бие хамгаалах урлаг, тактикийн хичээлүүд үздэг байсан. Хичээл өглөө 08:00 цагаас эхлээд 16:00 цаг хүртэл орно. Харин орой 18:00-20:00 цагийн хооронд жагсаалын бэлтгэл хийдэг. Амралтын өдрүүдэд ч өглөө 15 км гүйх зэрэг бэлтгэл хийдэг байсан.
Манай ангид анх 45 орчим эмэгтэй сонсогч элссэн. Сургалтын дөрвөн жил маш хатуу байсан. Өглөө 08:00-аас орой 20:00 цаг хүртэл тасралтгүй хичээл, бэлтгэл үргэлжилдэг байсан. Тэгээд төгсөхөд ердөө 21-22 эмэгтэй үлдсэн юм.
Одоогийнхоор бол Мөрдөн шалгах алба буюу 20 жилийн өмнө хэрэг бүртгэгч гэж байсан юм. Тэр үед хөнгөн хэрэг дээр мөрдөн шалгах ажиллагаа явуулдаггүй, харин энгийнээр хэлбэл хулгай, зодоон зэрэг хэргүүдийг задлан шалгадаг байсан гэсэн үг.
Тэр үед ийм хэрэг дээр нэг турьхан эмэгтэй гүйж очоод шалгаж байна гэдэг бас амаргүй байсан. Яг анх томилолтоо аваад хэрэг дээр очиход бол их сонин санагдаж байлаа. Тэр үед би дөнгөж 20 настай дэслэгч. Үндсэн сургалтаа төгсөөд ажилдаа орсон, үнэхээр л таны хэлдгээр нэг жаахан охин байсан үе.
Гэмт хэрэг үйлдсэн хүмүүстэй харьцахад зарим нь "энэ жаахан охин юу мэдэх юм бэ" гэх маягийн, үл тоосон хандлага гаргах нь ч байсан. Гэхдээ мөрдөн шалгах байгууллагын төлөөлөгчийн хувьд хүмүүс тодорхой хэмжээнд хүндэтгэж харьцдаг байсан. Сургуульд заалгасан онол, номыг амьдрал дээр хэрэгжүүлж эхлэх тэр үе их сонирхолтой.
Анх хулгайн хэрэг дээр ажиллаж, орон нутагт туршлагатай багш, ахлах ажилтнуудтайгаа хамт дадлага хийж байлаа. Биднийг туршлагатай алба хаагчдын дор дадлагажуулагч байдлаар ажиллуулдаг байсан. Тэгээд тэднийг дагаад хулгайн хэргийн мөрөөр явж, хулгайлсан эд зүйлийн мөрийг хөөж шалгах нь их сонирхолтой санагдаж байсан.
Нэг удаа дүүрэг дээр хулгайн хэрэг дээр ажиллаж байхдаа гэмт этгээдийн хаягийг шалгахаар очсон юм. Тэр үед би жолоочтойгоо хоёулхнаа гарав аа. Гэмт этгээдийн хашаа руу орох хэрэг гарсан. Тэгээд л хашаа давж орж байсан үе бий. Эмэгтэй хүн гэхэд нэлээд зориг гаргасан байх. Магадгүй залуу насны эрч хүч, өөртөө итгэлтэй байдал нөлөөлсөн байх гэж боддог.
Ер нь цагдаагийн байгууллага бол маш хүнд алба. Хамгийн түрүүнд сэтгэлийн хат, тэвчээр хэрэгтэй. Дараа нь биеийн эрүүл мэнд маш чухал. Мөн ар гэрийн дэмжлэг хэрэгтэй. Учир нь энэ бол цаг наргүй алба. Орой 22-23 цаг хүртэл хэрэг шалгана. Амралтын өдрүүдэд ч ажиллана. Нийгмийн арга хэмжээ, хамгаалалтын үүрэг давхар ногдоно. Жишээ нь Сүхбаатар дүүрэгт ажиллаж байхад зочин төлөөлөгчдийн хамгаалалт гээд олон ажил давхар явна. Өргөдөл, гомдол, хэрэг шалгахын зэрэгцээ хамгаалалтын үүрэг гүйцэтгэнэ.
Шинэ жил, Цагаан сар гэхэд бид гэртээ байдаггүй. Арванхоёрдугаар сарын 31-нд ч гэсэн Сүхбаатарын талбай дээр "Мөнгөн шөнө" арга хэмжээний хамгаалалтад зогсож л байна. Наадмаар хүмүүс баярлаж байхад бид Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт хамгаалалтад гарна. Хүүхдийн баяраар ч гэсэн өөрийн хүүхдээ баярлуулах завгүй, бусдын хүүхдүүдийг аюулгүй байлгахын төлөө ажилладаг.
Эмэгтэй хүний хувьд энэ алба илүү их золиос шаарддаг. Заримдаа өөрийн үр хүүхдэдээ хангалттай анхаарал тавьж чадахгүй байх үе гарна.
Мөн ажлын хамт олон дийлэнхдээ эрэгтэй хүмүүс байдаг. Гэхдээ эмэгтэйчүүдийн давуу тал бас бий. Эмэгтэй хүн нэг ажлыг эхэлсэн бол заавал дуусгадаг, тууштай зантай. Шударга, нямбай чанар нь давуу тал болдог. Зарим эрэгтэй хүмүүс асуудал гарахад "за больё" гээд хойшлуулж магадгүй. Харин эмэгтэй хүмүүс тийм амар бууж өгдөггүй. Миний зан чанарын нэг онцлог бол эхэлсэн ажлаа заавал үр дүнг нь үзэх хүртлээ хийх дуртай, тууштай зан. Магадгүй энэ зан маань намайг олон жил энэ албанд тогтвортой ажиллахад нөлөөлсөн байх.
Гэр бүлийн тухайд бол манай нөхөр бид хоёр нэг ангийнхан. Цагдаагийн академийг хамт төгссөн. Хоёулаа цагдаагийн албанд ажилладаг учраас нэгнийхээ ажлын ачаалал, хүндрэлийг маш сайн ойлгодог. Манай нөхрийн аав ч бас цагдаагийн хүн, дэд хурандаа цолтой байсан. Тэгэхээр манай гэр бүлд цэргийн, мөрдөстэй хүмүүсийн амьдрал, жаргал зовлон ямар байдгийг бүгд ойлгодог.
Хүүхдүүдийг маань сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгөх, авах зэрэгт аав ээж маань их тусалдаг байсан. Тэгж байж бид хоёр ажлаа тайван хийж чаддаг байлаа.
Ер нь ар гэрийн ойлголцол энэ албанд маш чухал. Хэрвээ ойлголцохгүй бол эмэгтэй хүний хувьд гэр орны ажил, алба ажлаа зэрэг авч явахад нэлээд хэцүү. Ажиглаад байхад манай цагдаагийн эмэгтэйчүүд ихэнхдээ цагдаагийн, эсвэл ижил төстэй мэргэжлийн хүмүүстэй гэр бүл болсон байдаг юм билээ. Учир нь энэ ажил ямар ачаалалтай, ямар хариуцлагатайг зөвхөн энэ хүрээллийн хүмүүс илүү ойлгодог болов уу гэж боддог доо.
Харин ажлын ачааллаас, эсвэл бусад бэрхшээлээс бол би хэзээ ч шантраагүй.
Ажиллаж байх хугацаанд мэдээж шантарсан үе бий. Ялангуяа их ачаалалтай үед, эсвэл ууртай, ойлголцохгүй хүмүүстэй таарахад л их хэцүү. Гэхдээ надад хамгийн тод үлдсэн, хамгийн хүнд санагдсан үйл явдал бол долоодугаар сарын 1-ний үеийн үйл явдал. Тэр үед би Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст ажиллаж байсан. Сүхбаатарын талбай дээр яг халуун цэг дээр ажиллаж байлаа. Цагдаагийн алба хаагчид чулуугаар шидүүлж, төмрөөр цохиулж, цус нөжтэй болсон байдал яг л дайн байлдаан шиг санагдаж байсан. Тэр дүр зураг одоо ч гэсэн зүрхэнд маш тод үлдсэн.
Тэр үед бэлэн байдал зарлаж, долоо хоног гэртээ харихгүйгээр ажил дээрээ байрлаж байсан. Нөхөр маань ч мөн адил ажил дээрээ. Хүүхдүүд маань тэр үед бараг эзгүйдсэн гэж хэлж болно. Надад хамгийн ойлгомжгүй санагдсан зүйл бол бид төрийнхөө төлөө, ард түмнийхээ аюулгүй байдлын төлөө ажиллаж байхад хүмүүс цагдаагийн алба хаагчид руу дайрч, харааж, чулуу шидэж байсан явдал.
Үнэндээ тэнд ажиллаж байсан хүмүүс чинь бас л хэн нэгний ах, дүү, үр хүүхэд шүү дээ. Тэр үед хүмүүс бодит байдлыг тайван дүгнэж харахгүй байгаад нь их харамссан. Манай нөхөр хүртэл чулуунд оногдож байлаа. Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс рүү хүртэл дайрч, цонхыг нь чулуудаж байсан. Тэр бүхнийг яг дунд нь байж харсан учраас надад их хүнд санагдсан.
Харин ажлын ачааллаас, эсвэл бусад бэрхшээлээс бол би хэзээ ч шантраагүй. Миний бодлоор хүнийг хамгийн их мохоодог зүйл бол буруу ойлголцол.
Ажил дээр гарснаас хойш 20 гаруй жил ажиллах хугацаанд манай ангийн эмэгтэйчүүдээс ердөө гурав нь л хурандаа цол хүртсэн. Ер нь нэг цолоос дараагийн цол авах хүртэл тодорхой хугацаа шаарддаг. Ахлах дэслэгч, ахмад, хошууч, дэд хурандаа гээд шат шатандаа 3-7 жилийн хугацаа явна. Ингээд бодоход 21-22 жил ажиллаж байж хурандаа цолонд хүрэх боломжтой байдаг. Тийм болохоор энэ бол олон жилийн хөдөлмөрийн үнэлэмж гэж боддог. Тууштай, үнэнч шударга ажиллаж, бусдыгаа манлайлж чадсаны үр дүн юм болов уу гэж боддог доо.
Хүмүүс заримдаа цагдаагийн ажилд маш их золиос гаргадаг гэж ярьдаг. Харин миний хувьд бол эсрэгээрээ. Би энэ албанаас илүү их зүйл сурч мэдсэн, маш сайхан боломжуудыг авсан гэж боддог. Төрийнхөө буянаар би энэ хурандаа цолыг хүртсэн. Мэргэжилтэй болж, амьдралаа авч явж, гэр бүлтэй, үр хүүхэдтэй болж, сайхан амьдарч байна. Тиймээс би энэ ажлыг золиос гэж биш, харин аз жаргал, бахархал, сайхан дурсамж гэж хардаг.
Мөн би гэмт хэрэгтэй холбоотой олон жил ажилласан хүний хувьд нэг зүйлийг үргэлж боддог. Хүн гэмт хэрэг үйлдэх эсэх нь ихэвчлэн гэр бүлийн орчноос эхэлдэг. Хүүхэд анх өсөж байгаа гэр бүлдээ хайр халамжтай, тайван орчинд өсвөл сэтгэл зүй нь тогтвортой, зөв чиглэлтэй хүн болдог. Харин гэр бүлд нь хүчирхийлэл, архидалт, байнгын хэрүүл маргаан, сэтгэл зүйн дарамт байвал тэр хүүхдийн дотор сэтгэл зүйн шарх үлддэг.
Зарим хүүхэд багадаа өлсөж, анхдагч хэрэгцээгээ хангахын тулд хулгай хийж эхэлдэг. Тэр нь сүүлдээ дадал, хэвшил болж, зан үйл болчихдог тохиолдол ч бий. Тиймээс би урьдчилан сэргийлэх чиглэлээр, ялангуяа хүүхдийг гэмт хэргээс хамгаалах чиглэлээр ажиллахыг маш чухал гэж боддог.
Цагдаагийн алба хаагчийн хувьд хамгийн чухал зан чанар юу вэ гэвэл хүн төвтэй байх. Хуулийг чанд баримтална, гэхдээ хамгийн гол нь хүний төлөө ажиллах ёстой. Гэмт хэрэгтэн ч бай, хохирогч ч бай, хэн байсан ч гэсэн хүнийг ойлгож, хүнлэг хандах нь хамгийн чухал. Миний хувьд цагдаагийн алба хаагч хүн хүнлэг, шударга, хуульд үнэнч байх ёстой гэж боддог.
Ер нь хүн бүр өөрөөсөө эхэлж зөв байх хэрэгтэй. Эцэг эхчүүд хүүхдээ зөв хүмүүжүүлж, өөрсдөө үлгэр дуурайл үзүүлэх ёстой. Хүүхэд бол эцэг эхийнхээ толь шүү дээ. Хэрвээ хүн бүр би гэж биш, бусад гэж бодож чаддаг бол нийгэм маань илүү сайхан болно. Нэг хүн зөв байвал түүний ард арван хүн, тэдний ард зуун хүн зөв болох боломжтой. Тиймээс хүн бүр өөрөөсөө эхлээсэй, өөрийгөө хүмүүжүүлээсэй гэж би үргэлж боддог юм.
-Түүх, сургамжаасаа хуваалцсанд баярлалаа. Танд сайн сайхан бүхнийг хүсье.