Монгол Улсад агаарын бохирдлын асуудлыг ихэвчлэн гаднах орчноор ярьдаг. Харин бидний өдөр тутмын амьдралынхаа ихэнх цагийг өнгөрөөж буй дотоод орчны агаарын чанар бараг хяналтгүй орхигдсоор байна.
Энэ асуудлыг шийдэх зорилготой Л.Дэлгэрзул Монголд дотоод орчны агаарын чанарын стандартыг бий болгох урт хугацааны зорилгынхоо эхлэл болгож, агаарын чанар хэмжих төхөөрөмжийг оруулж ирснийг Гарааны бизнес буланд онцолж байна. Тэрбээр орчны эрүүл мэндийн салбарт олон жил судалгаа хийж буй нэгэн бөгөөд одоо гаднын компанид агаарын бохирдлын зөвлөхөөр ажилладаг.
"Уг нь Монголдоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн танилцуулсан бол..." хэмээн ярих энэ эмэгтэй агаарын чанар хэмжигч төхөөрөмжийг эх орондоо үйлдвэрлэхийг зориогүй биш зорьсон. Дөрвөн жилийн турш судалгаа шинжилгээ хийж, оюутнуудтай хамтран бүтээхээр зорьсон ч санхүүжилт тасарсны улмаас энэ ажил нь зогссон.
Гэсэн ч тэр энэ зорилгоо хаях биш гаднын улсаас оруулж ирье, цаашлаад эх орондоо үйлдвэрлэдэг болъё хэмээн бизнесээ эхлүүлсэн нь энэ юм. Цаашид Монгол орны орчин нөхцөлд тохирсон агаарын чанар хэмжигч төхөөрөмж заавал байх шаардлагатайг тэрбээр мөн онцлов.
Хоёр жилийн өмнө түүний охин хичээл дээрээсээ "Ангид өмхий, газ дэлбэрсэн юм шиг зүйл үнэртээд байна" хэмээн залгажээ. Үүний дараа охины биеэр юм туурч, бөөлжсөн. Тухайн үед мэргэжлийн байгууллагаас ирж шалгаад зөвхөн гаднах орчны агаарыг хэмжээд "Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хэмжээнд биш байна" гэсэн дүгнэлт өгчээ.
"Эх хүн хүүхдэд нь асуудал бодитоор тулгарахад л ойлгодог юм байна" хэмээх Л.Дэлгэрзул дотор орчны агаар, дэгдэмхий хийг хэмжих хэрэгтэй юм байна гэдгийг ингэж анх ойлгосон тухайгаа ярилаа.
Агаарын бохирдол нь өвчлөл, нас баралтад шууд нөлөөлдөг.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) тооцоогоор жил бүр 4.2 сая хүн гадаад орчны, 3.8 сая хүн дотоод орчны агаарын бохирдлоос шалтгаалан нас барж байна. Өөрөөр хэлбэл бид гадаах агаарын бохирдол гэж онцлон ярьдаг ч дотоод орчин ч бохирдолтой байвал нас барах нэг шалтгаан болж болзошгүй.
Гэсэн ч хүмүүсийн дунд “Агаар муу нь ойлгомжтой, тэгээд хэмжээд яах юм?” гэх хандлага түгээмэл байна. Энэ асуултад Л.Дэлгэрзул "Цусны даралт ихсэх өвчтэй хүнд эмч нар даралтаа тогтмол үз гэж зөвлөдөг шүү дээ. Яг үүн шиг хэмжиж байж л та хяналт тавьж чадна" гэсэн хариултыг өгсөн юм.
Төхөөрөмжийн тухайд тэрбээр өөрөө БНХАУ-д дотоод орчны эрүүл мэндийн чиглэлээр суралцаж төгссөн тул БНХАУ-аас оруулж ирэн борлуулж байна.
Хүмүүс Хятадаас бараа оруулж ирэхээр ер нь сөрөг хандлагатай байдаг. Гэхдээ би өөрөө тэнд энэ чиглэлээр сурч, олон жил судалгаа хийсэн хүний хувьд сайн мэднэ. Үйлдвэрээс нь авч байгаа. Мэдээж дурын хямдхан бүтээгдэхүүн оруулж ирж зараагүй.
Монголчуудын хэрэглээнд аль нь тохирох, үнэ боломжийн гээд олон талаас нь судалсаны үндсэнд хамгийн тохирох нь энэ байгаа юм. Гэхдээ үүнээс сайн төхөөрөмж байхгүй гэж хэлэхгүй. Сайн нь бий. Гэхдээ маш үнэтэй доод тал нь 250 ам.доллароос эхэлдэг
Гурван төрлийн төхөөрөмж байгаа бөгөөд хэдэн төрлийн дэгдэмхий хий хэмжихээсээ хамааран үнийн дүнд 85-105 мянган төгрөгийн хооронд байна.
Энэ төхөөрөмжийг гэр ахуйн цахилгаан хэрэгсэл шиг ашиглах бүртээ залгаад ажиллуулж болно. Төхөөрөмж дотоод орчны агаарыг хэмжээд, хүний биед сөрөг нөлөөтэй бодис хэвийн хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд өнгө өөрчлөгдөх, дохиолол дуугарах зэргээр сэрэмжлүүлнэ.
Төхөөрөмжүүд төрлөөсөө хамааран
- PM 2.5-тоосонцор /Зүрх судас, амьсгалын замын өвчинд нөлөөлж болзошгүй/
- HCHO-формальдегид /Сонгомлоор цусны хавдар үүсгэгч бодис/
- TVOC-нийт дэгдэмхий органик бодис
- CO2-угаарын хий /Хэтэрвэл унтаарах, толгой өвдөх, бөөлжис цутгах зэрэг шинж тэмдэг илэрдэг/
- Агаарын температур
- Чийгшил зэргийг хэмжиж байна.
Тэгвэл дотоод орчинд эдгээр бодис хэвийн хэмжээнээс хэтэрсэн, төхөөрөмжийн дохиолол дуугарсан үед яах вэ? Хамгийн түрүүнд энгийн зүйлс буюу агаар сэлгэх, чийгтэй цэвэрлэгээ хийх, бохирдлын эх үүсвэр, шалтгааныг илрүүлэх зэрэг арга хэмжээ авах хэрэгтэй.
Тэрбээр "2019 онд АНУ-д нэгэн сургалтад оролцохдоо шинжлэх ухаан нийгэмд арай өөр өнцгөөс хэрхэн нөлөөлөх ёстойг ойлгосон. Орчноо өөрчилье, сайжруулъя гэвэл хүн өөрөөсөө эхэлнэ.
Албан тушаалтай хүн шийдвэр гаргахаас илүүтэй иргэн өөрөө мэдлэгтэй байж, орчноо хэмжиж, ойлгож, үйлдэл хийх нь илүү үр дүнтэй. Үүнийг "Citizen Science" буюу иргэн шинжлэх ухаанд суурилан өөрчлөлт хийх ойлголт гэж тэр тайлбарладаг.
Үнэр гарч л байвал тэр цэвэр биш.
Орчны эрүүл мэндийн шинжлэх ухааны нэг хичээлээрээ би “Үнэртэй л бол хортой” гэдэг ойлголтыг их сайн авч байсан. Энэ бол шинжлэх ухааны хамгийн энгийн онол юм.
Угаалгын өрөөний үнэртүүлэгч, үсний лак зэргийг хэрэглэсний дараа агаарын чанар хэмжигч төхөөрөмжийн үзүүлэлтүүд ихэссэн байдаг. Би охиныхоо сургууль дээр гарсан тохиолдлыг гаднын их дээд сургуулиуд руу бичиж асуусан.
Тэгэхэд "Танай улс дотоод орчны агаарын чанараа хэмждэггүй юм уу? Энэ их энгийн зүйл шүү дээ" гэсэн хариунууд ирж байлаа. Тэгэхээр хууль эрх зүйн талаасаа ч дотоод орчны агаарын чанарын стандартыг батлах хэрэгтэй байгаа юм.
-111801-81273475820260114111805.jpeg)
Төхөөрөмжөө арванхоёрдугаар сараас борлуулж эхэлсэн. Авч хэрэглэж, учрыг нь ойлгосон хэрэглэгчид "Тавилга авахдаа ч төхөөрөмжөөрөө хэмждэг болсон" гэж ярьсан. Сүүлийн үед хүний биед сөрөг нөлөөтэй формальдегид бодис агуулсан материалыг тавилга, барилгад ашиглах болсон.
Хүмүүс тэр дундаа идэр насны залуучууд энэ талаар сонирхох хандлагагүй байдаг. Учир нь дотоод орчны агаарын бохирдол нь шууд бол сөрөг нөлөө үзүүлэхгүй аажимдаа хүний биеийг хохироож байдаг.
Туршилт хийж үзэхэд өрөөнд хэн нэг хүн электрон тамхи татсан бол төхөөрөмжийн дохиолол шууд дуугарч байсан. Энэ нь электрон тамхи хэр хурдтай орчны агаарт нөлөөлж байгааг харуулна. Тийм ч болохоор ЕБС-ийн багш нар мөн холбогдож төхөөрөмжийг их сонирхох болсон" хэмээн ярилаа.
-120542-145371009820260114120548.jpeg)
Гэрэл зургуудыг Б.Даваа