Өглөө сэрэхэд эсвэл орой унтах гэхээр л салхивчаар тамхины утаа орж ирэх нь үнэхээр “таван тамын нэг” гэмээр. Цонхоо онгойлгож агаар сэлгэх биш, дам тамхидалтад өртөх болдог нь нийтийн орон сууцны хороололд оршин суугчдын бэрхшээл болоод удаж буй.
Улмаас нярай, бага насны хүүхэд, хараа хяналтад байдаг ахмад настан, тусгай хэрэгцээт буюу өөрөө цонхоо хааж чадахгүй хүмүүс дам тамхидалтад хамгийн их өртөх нь харамсалтай. Мөн "Манай хөрш өдийд л тамхи татна даа" гээд цонхоо хаах хэн ч байхгүй. Өөрөөр хэлбэл гэртээ байхдаа дандаа гэнэтийн байдлаар дам тамхидалтад өртөж байна.
Гадуур алхаж явахад тамхи татаж буй хүнтэй таарвал тойроод л явчихна. Харин гэрийн салхивчаар орж ирэх тамхины утааг тойрох боломжгүй бөгөөд үнэр нь гэрээс мөд гарахгүй. Үнэр нь гэрийн бүх эдлэл хэрэгсэлд нэвчинэ. Шулуухан хэлэхэд тухайн тамхичны амны үнэр хөршүүдийнх нь гэрээс үнэртдэг болж байгаа юм.
Тамхи татсанаас улбаатайгаар хорт хавдар болон бусад төрлийн өвчнөөр өвчлөх шалтгаан болдгийг ЭМЯ, ДЭМБ-уудаас анхааруулдаг. Энэ нь зөвхөн тамхи татаж буй хүний асуудал биш бөгөөд дам тамхидалтад өртөж байгаа хүмүүст ч хамааралтай гэдгийг онцолдог.
Орон сууцанд тамхилдаг хүмүүсийн өөр нэг тамхины цэг нь ариун цэврийн өрөөний усны тоолуурын хайрцаг. Бид тус хайрцгийн хаалгыг нээж усны хэрэглээний заалтаа байцаагчид мэдээлдэг дээ. Яг тэр хэсэгт тамхилдаг хүмүүс бий. Усны шугам бол босоо чиглэлд бүх давхрын айлыг дамнан үргэлжилдэг. Гэтэл аль нэг давхарт нэг этгээд тамхи татвал дээд, доод давхрын хөршүүд нь хохирогч болж байгаа юм.
Түүнчлэн тамхилагч этгээд хаалга цонхоо хаагаад зөвхөн гэртээ тамхи татсан ч давхрын айлууд нэг агааржуулалтын системтэй тул мөн л хөршүүд дам тамхичин болж байгаа юм.
9.1.1.бүх төрлийн нийтийн тээврийн хэрэгсэл;
9.1.2.олон нийтийн үзвэр, үйлчилгээний газар;
9.1.3.шатахуун түгээгүүрийн газар, шатах, тослох, тэсэрч, дэлбэрэх бодис, материалын үйлдвэр, түүний нөөцийн агуулах;
9.1.4.зорчигч тээврийн буудал, зочид буудлын нийтийн танхим, тамхи татахыг хориглосон өрөө;
9.1.5.нийтийн хоол, худалдаа, баар, цэнгээний газрын утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгээс бусад орчин;
9.1.6.аж ахуйн нэгж, байгууллагын утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгээс бусад ажлын байрын дотоод орчин;
9.1.7.агаарын хөлөг, зорчигч тээврийн галт тэрэг;
9.1.8.цэцэрлэг, бүх шатны сургууль, сургуулийн дотуур байр, эмнэлэг, сувилал, тэдгээрийн гаднах орчин, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн орц, шат, цахилгаан шат, хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэн.
9.2.Аж ахуйн нэгж, байгууллага хуульд заасан тамхины хяналтын үйл ажиллагаатай холбогдсон зохицуулалтыг байгууллагынхаа хөдөлмөрийн дотоод журамд тусгаж, хэрэгжилтэд нь хяналт тавина.
9.3.Аж ахуй нэгж, байгууллагын орох хаалга, хүлээлгийн танхим, хонгил, бие засах газар болон бусад шаардлагатай газарт тамхи татахыг хориглосон анхааруулах тэмдэг байрлуулна.
9.4.Энэ хуулийн 9.3-т заасан анхааруулах тэмдэг нь зөрчил илэрсэн тохиолдолд олон нийтийн мэдээлэл, гомдол, саналыг хүлээн авч шийдвэрлэх байгууллагын хаяг, утасны дугаар, албан тушаалтны нэрийг агуулсан байх бөгөөд анхааруулах тэмдгийн загварыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
12 дугаар зүйл.Гомдол гаргах
Тамхины хяналтын тухай хууль тогтоомж зөрчигдсөний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учирсан гэж үзсэн иргэн, хуулийн этгээд гомдлоо холбогдох байгууллага, албан тушаалтан болон шүүхэд гаргаж болно.
Үүний дараа хууль зөрчигчид тус хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу хариуцлага хариуцлага хүлээлгнэ.
13.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
Гэхдээ хохирч байгаа нь тамхи татаж буй этгээдтэй тэмцэх гэхээс илүүтэй өөрийн хүрээлэн буй орчинд дахь хэн бүхнийг хайрлаж, хүндэлж дэргэд дэргэд нь тамхи татахгүй байхыг уриалж байна. Хөршөө бодсон эерэг хандлага бол таны өөрийн амар тайван байх орчин болдог гэдгийг санаарай.