gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     31
  • Зурхай
     6.27
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 31
Зурхай
 6.27
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 31
Зурхай
 6.27
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Надад өс санаж намайг ₮8.3 их наядын тендер завшсан мэтээр худал мэдээ тараадаг"

Б.Азбаяр
Нийгэм
2025-06-25
20
Twitter logo
Б.Азбаяр
20
Twitter logo
Нийгэм
2025-06-25

Нийгмийн цахим сүлжээнд Ган-Очир гэх хаягаас "Түгжрэл бууруулах төсвөөс Х.Нямбаатарын зөвлөх Ч.Батзориг 8.3 тэрбум төгрөг ингэж иджээ" гэх мэдээллийг түгээгээд буй.

Тодруулбал тэрээр, "Ч.Батзоригийн Хотын даргын зөвлөх, Түгжрэл бууруулах төслийн нэгжийн захирлын эрх мэдлээ ашиглан 8.3 тэрбум төгрөгийн тендерийг бэр дүүгийнхээ компаниар завшсан маш ноцтой баримтыг дэлгэж байна.

Хотын дарга Х.Нямбаатарын зөвлөх Ч.Батзориг айлын том, доороо дөрвөн дүүтэй. Төрсөн дүү Ч.Мөнхбат нь ЦЕГ-т ажилладаг. Харин Ч.Мөнхбатын эхнэр нь Гонжидийн Жаргал гэх эмэгтэй бий. Г.Жаргал нь “Эм Ти Юу” ХХК-ийг эзэмшдэг.

Тэгвэл Х.Нямбаатарын зөвлөх Ч.Батзориг Түгжрэлийг бууруулах төслийн нэгжийн захирал байхдаа бэр дүү Г.Жаргалынхаа “Эм Ти Юу” ХХК-иар 8.3 тэрбум төгрөгийн тендер завшсан байгаа юм. Хамгийн ноцтой нь, Ч.Батзоригийн хувьдаа авсан уг тендер нь Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор хотын төвд автомашины олон давхар зогсоол барих тендер байжээ.

Г.Батзориг 2022 оны есдүгээр сарын 8-нд “Их багтаамжийн зогсоол шинээр барих” нэртэй 8.3 тэрбум төгрөгийн төсөвтэй тендер зарлажээ. Гэтэл бэр дүү Г.Жаргалынх нь “Эм Ти Юу” ХХК нь хасагдсан байгаа юм. Тус тендерийг “амжилтгүй болсон” гэж цуцалсан. Улмаар Г.Батзориг хоёр сарын дараа буюу 2022 оны арваннэгдүгээр сарын 7-нд “Их багтаамжийн зогсоол шинээр барих” нэртэй 8.3 тэрбум төгрөгийн төсөвтэй тендерээ дахин зарласан.

Өөрөөр хэлбэл, Г.Батзориг дээрх 8.3 тэрбум төгрөгийг зөвхөн бэр дүүгийнхээ “Эм Ти Юу” ХХК-д өгөхийн тулд тус тендерийг нь гурван удаа зохион байгуулсан нь харагдаж байгаа юм. 

Бас л “Эм Ти Юу” ХХК нь хасагдсан. Тус тендерийг мөн л “амжилтгүй болсон” гэж бүртгэж цуцалсан. Гэтэл дахиад хоёр сарын дараа буюу 2023 оны гуравдугаар сард “Их багтаамжийн зогсоол шинээр барих” нэртэй өнөөх 8.3 тэрбум төгрөгийн тендерээ Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраар дамжуулан дахин зарласан.

Харин тус тендерт нь “Эм Ти Юу” ХХК ганцаараа оролцож, ногоон гэрлээр шалгарчээ. Өөрөөр хэлбэл, Г.Батзориг дээрх 8.3 тэрбум төгрөгийг зөвхөн бэр дүүгийнхээ “Эм Ти Юу” ХХК-д өгөхийн тулд тус тендерийг нь гурван удаа зохион байгуулсан нь харагдаж байгаа юм. 

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахын тулд зөвхөн 2022, 2023 онд л гэхэд 840 тэрбум гаруй төгрөг төсөвлөж, зарцуулсан. Гэхдээ энэ мөнгө хаашаа орсон нь тодорхойгүй, бид авто зам дээрээ тэг зогссоор буй нь бодит үнэн. Тэгвэл лавтай л дээрх мөнгөний 8.3 тэрбум нь Хотын дарга Х.Нямбаатарын зөвлөх Ч.Батзоригт очжээ гэсэн үг. Гэхдээ энэ бол түүний түгжрэлийн төсвөөс идсэн мөнгөний ердөө ганцхан жишээ нь" хэмээн нийтэлжээ. 

Тэгвэл тус мэдээлэлд нэр холбогдоод буй НЗДТГ-т албан тушаалтай Ч.Батзоригоос тодруулав. Тэрээр хэлэхдээ, "Надад өстэй ч гэх үү, ямар шалтгаантайг нь мэдэхгүй ч ийм мэдээллийг ахин дахин нийтлээд буй асуудал байна. Өнгөрсөн жилийн НИТХ-ын сонгуульд нэр дэвшиж байхад энэ мэдээллийг зөндөө цацсан. 

Нэгдүгээрт, Миний төрсөн дүүг Ч.Мөнхбат гэдэг нь үнэн. Эхнэр нь Г.Жаргал гэж эмэгтэй гэж мэдээлээд байгаа нь ор үндэсгүй худал мэдээлэл. Дүү маань хүнтэй гэрлээгүй. 

Өөрөөр хэлбэл надад Г.Жаргал нэртэй бэр байхгүй. Тэгэхээр миний гэхээр ямар ч хүн тендер аваагүй гэсэн үг. 

Хоёрдугаарт, "Миний ажиллаж байсан "Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж"-ээс "Их багтаамжийн зогсоол шинээр барих, менежментийг сайжруулах" гэсэн тендерийг хоёр удаа зарласан гэдэг нь үнэн. Харин оролцогч ороогүй юм. 

Тэгээд манай байгууллага захирамж гаргаж шилжүүлээд тус тендерийг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар шалгаруулсан. Захиалагчийн хяналтыг нь НЗДТГ хийсэн. Тиймээс надад болон хамаарал бүхий хүмүүст маань их багтаамжийн зогсоолын тендер байхгүй. 

Хэрэв миний нийгмийн сүлжээн дэх хуудас руу ороод үзвэл энэ мэдээлэлд хариу өгсөн нийтлэл бий. 

2024 оны есдүгээр сард энэ мэдээллийг нийтлэхдээ бүр мөнгө завшиж идсэн зэргээр бичсэн байсан тул би цагдаагийн байгууллагад гомдол гаргаж худал мэдээлэл тараасан этгээдийг шалгуулсан. Тухайн нийтлэлд цагдаагийн байгууллагаас ирсэн хариу албан бичгийг хавсаргасан. 

Мөн дүү Ч.Мөнхбатын гэрлээгүй нь үнэн гэх лавлагааг ч гэсэн хавсаргасан. 

Миний бие сонгуульд нэр дэвших болсон тул тухайн хашиж байсан албан тушаалаа хүлээлгэн өгсөн. Одоо тус нэгж маань өргөжиж, нэр нь "Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж" болж өөрчлөгдсөн. Намайг удирдлагаар нь ажиллаж байхад нийт 27 ажилтай байсан бол одоо 167 ажилтантай 9 төсөл харгалзаж буй" хэмээн тайлбарлав. 

Тэрээр одоо НЗДТГ-ын харъя "Тархмал эрчим хүчний дэд бүтэц" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа юм байна. 

Тус компани нь  Улаанбаатар хотод тархмал цэвэр эрчим хүчний шинэ эх үүсвэрүүд бий болгох, хийн түлшинд шилжүүлэх эрх зүйн орчин, стандарт норм дүрмийг боловсруулах, Хийн түлшний дэд бүтцийг бий болгох, хэрэглээг хэвшүүлэх, нүүрснээс бусад эрчим хүчний бусад эх үүсвэрүүдийн судалгаа, туршилт хийх, нүүрс төрөгчийн кредит цуглуулж, олон улсад арилжих ашгийн төлөө байгууллага. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан