"ЭТТ" ХК-ийн хувьцаа эзэмшигч 122 мянган хүн нас баржээ. Эдгээр иргэдийн ногдол ашиг нийт 60 тэрбум төгрөгт хүрсэн байна. Энэ мөнгийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв дэх нас барсан иргэдийн дансанд хадгалдаг.
Хувьцаа эзэмшигч нас барвал түүний ногдол ашгийг хэнд өгөх нь өнөөг хүртэл тодорхойгүй, зохицуулалтгүй байна.
Иймд энэ сарын 30-наас өмнө буюу ногдол ашиг хуваарилахаас өмнө нас барсан иргэдийн хувьцааг хүүхдүүдэд нь өвлүүлэх саналыг "Эрдэнэс Монгол" нэгдэл гаргажээ. Маргааш болох Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэнэ. "Эрдэнэс Монгол" компанийн захирал Б.Даваадалай ЭТТ ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг удирдах үеэр “Бид сүүлийн хоёр сард энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанд гурван удаа оруулсан” гэв.
Нас барсан иргэн нэгээс олон хүүхэдтэй бол хүүхдүүдээс хэн нь хувьцаа өвлөхийг хоорондоо зөвшилцөн шийднэ. Тэрхүү шийдвэрээ нотариатаар баталгаажуулсан байна.
Мөн 2024.12.31-нээс хойш төрсөн хүүхдүүдийг хувьцаа эзэмшигчээр бүртгээгүй. Үүнийг ч шийдэх шаардлагатай.