"Бишкек-2026" бөхийн төрлүүдийн Азийн АШТ-ий чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 70 кг-д МУГТ Төмөр-Очирын Тулга хүч сорьж мөнгөн медаль хүртлээ.
Түүний хувьд, шигшээ барилдаанд Энэтхэгийн бөх, Азийн АШТ-ий хүрэл медальт Абиманютэй өрсөлдөж эхний үед 2:0 оноогоор давамгайлсан бол шийдвэрлэх хагаст Энэтхэгийн бөх 3:2-оор тэргүүллийг өөрийн талд эргүүлсэн.
Т.Тулга оноог ахин тэнцүүлсэн боловч, Энэтхэгийн бөх тонгорох мэхийг даалгаснаар 5:3 оноогоор хожиж, Азийн аварга боллоо. ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Азийн наадмын аварга Т.Тулга өмнө нь Азийн аваргын 65 кг-ын жинд хоёр удаа финалдаж, хошой мөнгөн медалийг эх орондоо авчирч байсан. Тэгвэл энэ удаа жин өгсөж, 70 кг-д хүч сориод гурав дахь мөнгөн медалиа атгалаа.
Эх сурвалж: Монголын Чөлөөт Бөхийн Холбоо