Монголын төр, шашин, соёл урлагийн нэрт зүтгэлтэн Өндөр гэгээн Г.Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ой энэ онд тохиож байна.
Монголын Анхдугаар Богд, Өндөр Гэгээн Занабазарын Манж Чин улсад дагаар орсон нь өнөөдөр ч маргааны төвд оршсоор буй үйл явдал. “Урвагч”, “улс төрийн ухаалаг гэгээнтэн”, “шашны дархлааг хамгаалагч”, “алсыг харсан алхам хийсэн” гэх олон өнцөгт дүгнэлтүүд нь тухайн шийдвэрийн цаадах гүн утга агуулгыг тайлбарлах шаардлагыг бий болгож буй.
Энэ нь дотоод задрал, гадаад шахалт, соёлын дархлааг хадгалах гэсэн бодлого, сэтгэлгээний огтлолцол байжээ.
ДОТООДЫН ЗАДРАЛ БА ЗҮҮНГАРЫН ЗАНАЛ
17-р зууны сүүлчээр Монголын ноёдын хоорондын эрх мэдлийн төлөөх тэмцэл гүнзгийрч, дотоод задрал газар авсан. Үүний зэрэгцээ Өвөр Монголыг Манжид дагаар орсонд Зүүнгарын Галдан бошигт дотроо зэвүүцэн өвөр зуураа эвлэлдэхийн оронд эв эвдрэлцэж 1688 онд Занабазарын ордныг довтлон түүнд гүн хохирол учруулсан нь Халхын Манжид дагаар орох асуудлыг түргэтгэсэн аж.
Учир нь Азид хүчирхэгжин гарч ирсэн Манжийн Чин гүрэн нөлөөгөө тэлж байсан цаг. Галдан мятаршгүй тэмцэгч, дайчин байсан нь эргэлзээгүй. Чухам Монголчуудыг нэгтгэхийн төлөө тэмцэж байв уу, эсвэл эзлэн түрэмгийлэгч байв уу гэдэгт нэгэн утгатай хариулт өгч чадаагүй өнөөдөр хүрчээ.
Юутай ч Галдангийн довтолгооноос зайлсхийж, Халх Монгол Манжид 1688 онд үндсэндээ дагаар орж, Манжийн хааны мэхт бодлогоор 1691 онд Долнуурын чуулган хийсэн нь үнэн билээ. Халх Ойрадын зөрчил, хоёулаа Түвдэд ном сурсан хувраг Занабазар, Галдан нар Халх, Ойрадыг тэргүүлж ахуйдаа тэмцэлдсэн нь монголчуудад ашигтай байгаагүйг түүх гэрчилнэ.
ОРОСЫН ТАЛД ХАНДСАН НЬ
1686 онд Занабазар дүү Лувсанжалцанг Орост илгээж, Галдангийн эсрэг тусламж, буддын шашныг хүндэтгэх баталгаа, тусгаар тогтнолын асуудлаар хэлэлцэхийг хүсжээ. Гэвч Оросын эзэнт гүрэн тухайн үед Сибирьт төвлөрч байсан тул тодорхой тусламж үзүүлээгүй байна. Иймд Манжид дагаар орох нь бодлогын сонголт болжээ. 1688-1691 оны хооронд Занабазар болон Халхын хан ноёд Манжийн хаанд бараалхаж, Халхын долоон хошуу Манжид дагаар орсон. Энэ нь:
- Зүүнгарын түрэмгийллээс аврагдах гарц
- Буддын шашныг хадгалах баталгаатай зам,
- Дотоод хагарлыг эмчлэх “том ах”-ын хүч
- Мөхөх төрийг дагаж, хожим тусгаар тогтнолоо олох боломжоо хадгалж буй хэмээх тооцолт байв уу
Манж Чин улс тухайн үед Далай ламыг хүндэтгэж байсан шигээ Өндөр гэгээн Занабазарыг хүндэтгэн, шашны дархлааг үлдээн, хийд сургууль, бичиг үсэг, соёлын залгамжийг монголчуудад үлдээжээ.
ХҮРЭН БЭЛЧРИЙН ЧУУЛГАН БА ЭВ ЭВДСЭН БОДЛОГО
Оросын тал тодорхой хариу өгөөгүй, Зүүнгарын занал, Манжийн шахалтын үед 1686 онд Халхын ноёдын чуулган Хүрэн бэлчирт болсон түүхтэй. Чуулганд Өндөр гэгээн Занабазар оролцож Халх-Ойрадын эвийг сэргээх, иргэний харьяаллыг тодруулах цааз гаргасан байна. Энэ баримтыг хожим Хонконгоос Академич С.Чулуун олсон гэдгээ илэрхийлэв. Тус цааз нь улс төрийн хатуу зарлиг бус, эвлэрлийг зорьсон иргэний зохицуулалт байсан ч Манжийн бодлого тэрхүү эвийг задлахад хүргэжээ.
ШАРИЛЫН НУУЦ БА ТӨГСГӨЛ
Занабазар 1723 оны Цагаан сарын 14-нд 89 насандаа Бээжинд таалал төгссөн. Түүнийг хордуулсан гэх сэжиг ч бийг түүхч, профессор З.Лонжид тэмдэглэв. Шарилыг Жанч халснаас гурван сарын дараа Их Хүрээнд авчран, Манжийн хааны зарлигаар Анхдугаар Богд Занабазарын дурсгалд зориулан өргөсөн Амарбаясгалант хийдэд нэлээд хэдэн жилийн дараа 1730 хэдэн онд залагдсан байдаг.
Харин хожим их хэлмэгдүүлэлтийн хар шуурганаар 1938 онд Дотоод явдлын яам түүний болон IV Богдын шарилыг Амарбаясгалант хийдээс зайлуулжээ. Өндөр гэгээний шарилыг нэгэн ууланд ёс төртэй оршуулсан гэх боловч өнөөг хүртэл бүрэн тогтоогдоогүй.
Занабазарын шарилыг олж, эргүүлэн сүмд нь залж, түүхийн оюун санааны сэргэлт, шашин судлалд тус нэмэр болохыг эрдэмтэд онцолж байлаа.
АЛТАН ТАМГА БА ТҮҮХЭН ҮЛЭМЖ НӨЛӨӨ
1723 оны хоёрдугаар сарын 1-нд Манжийн хаан зарлиг буулгаж, Өндөр гэгээнд 7 кг гаруй алтаар хийсэн алтан тамга, алтан өргөмжлөл олгосон байна. Манж хаанаас олгосон алтан тамгыг Гэгээнтэн хэрэглэж, буулгасан зарлиг лүндэн эх сурвалжуудад байдаггүй байна.
Үүнийг түүхчид түүний дотоод бие даасан байр суурийн илрэл гэж үздэг. Тамга хүлээн авсан ч хэрэглэлгүй нас барсан нь улс төрийн эсэргүүцлийн дохио гэж тайлбарлагдах аж.
Хожим энэ тамга үе улиран дамжиж, Наймдугаар Богдын үед 1875 онд залгамжлагдсан. 1911 онд Монгол тусгаар улс болсны дараа Богд хаан өөрийн зарлигаар Манжийн хаанаас олгосон алтан тамгыг хүчингүй болгосон түүхтэй. Тэрээр бие даасан улсын тэргүүний хувьд өөрийгөө шашны тэргүүнээр өргөмжлөн, тусгаар тогтнол, оюун санааны дархлаагаа баталгаажуулжээ.
Өндөр гэгээний зохиосон “Жанлавцогзол” номыг зуу зуун жил уншсаар ирсэн нь Монголчуудын оюун санаанд “бие даасан байдлаа эргүүлэн ав” хэмээх гүн гүнзгий сэтгэлийн дуудлага болон шингэсэн. Үүний үр дүнд 1911 онд тусгаар тогтнолоо сэргээх үеэр үндэсний ухамсар сэргэж, Занабазарын алсын хараа биеллээ олжээ.
ҮЕ УЛИРСАН НӨЛӨӨ БА ЗАНАБАЗАРЫН ӨВ
Жавзандамба хутагтууд “шашныг мандуулах”, “амьтныг жаргуулагч” гэх цолтойгоор үе улиран хүлээн авч ирсэн ч Занабазарын нэр хүнд, нөлөө энэ хязгаараар зогсоогүй. Түүний ур ухаанаар бүтээгдсэн бурхан шүтээн, ном, бичвэр, Богд Жавзандамба хутагтын институц, Орхоны хөндийд чиглэсэн түүхэн бодлого, шашин-соёлын холбоо нь Монголын тусгаар тогтнолын гол сүнслэг тулгуур болжээ.
Тиймээс түүний “тэнгэр энх”, “төвшин дэлхий”, “төр маш бат”, “шашин маш тунгалаг” хэмээх мэргэн үгс зуун дамжин хүрдэнд эргэлдсээр 1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр сэргэн мандсан Монгол Улсын эзэн Богд хааны тамганд сийлэгдсэн. Энэ нь Занабазарын үлдээсэн өв, холын хараа, сургаал цагийн уртад биеллээ олж, уламжлагдан ирснийг гэрчилнэ.
ЗАНАБАЗАРЫН ӨВИЙГ ЗАЛГАМЖЛАГЧ БА АЛТАН ТАМГАНЫ ХУВЬ ЗАЯА
Занабазарын үеэс эхлэлтэй шашин, төрийн гүн ухаан, оюун санааны залгамж хойч үедээ уламжлагдсаар иржээ. Түүний үлдээсэн “Жанлавцогзол” ном, Богд Жавзандамбын ёс, тогтолцоо, Их шавийн бүтэц, бурхан шүтээний урлаг, философи бүгд наймдугаар Богдын үед үндэсний тусгаар тогтнолын сэргэлтийн тулгуур болсон байна.
Өдгөө энэ түүхэн уламжлал үргэлжлэн, “алтан тамга"-ны эзэн нь нэгэнт тодорч, 2023 оны гуравдугаар сарын 8-ны өдөр Далай лам дэлхий дахинд тунхаглан зарласан нь Аравдугаар Богд Жавдандамба хутагт билээ. Хачирхалтай нь Аравдугаар Богд Жавдандамба хутагтыг олон нийтийн өмнө Монголын бурхны шашны тэргүүний ширээнд өргөмжилж, алтан тамга, өргөмжлөлийг хүндэтгэн өргөхгүй байсаар эдүгээ хүрлээ.
Үе үеийн богдуудын түүхэн замналыг үзвэл, Бурханы шашны тэргүүн тодорч, залагдсан даруй лам хувраг, сүсэгтэн олны хүсэл, таалалд нийцүүлэн өргөмжилж ирснийг мэдэж болно.Энэ бол зөвхөн шашны хэрэг бус, үндэсний оюун санаа, түүхэн залгамж хойчийн асуудал болохыг түүхч, профессор О.Батсайхан тодотгов.
Өндөр Гэгээний түүхэн шийдвэрүүд, үлдээсэн өв соёл, гүн ухааны үзэл сургаал өнөөдөр ч цаг үеийнхэнд дуудлага болон хүрч байна. Түүний залгамж хойчид тамга, өргөмжлөлийг зүй ёсоор залж, түүхэн холбоог сэргээх нь зөвхөн зан үйлийн үйлдэл биш, харин үндэстний түүхэн ухамсрыг сэргээх, дахин нэгтгэх, эв нэгдлийн билэг тэмдэг болох учиртай ажээ.