Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан дууслаа.
Бөхийн барилдаанд Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат Энхтүвшиний Батмагнай ес давж, 76 жилийн дараа аймгаа төлөөлөн Улсын наадмын түрүүг авлаа. Түүнд Ерөнхийлөгчийн зарлигаар Улсын арслан цол олгов.
Мөн найм давж, үзүүрлэсэн аймгийн хурц арслан Н.Өсөхбаярт Улсын гарьд цол олголоо. Тэрбээр Сүхбаатар аймгаас анх удаа Улсын гарьд цол хүртсэн хүчтэн болов.