gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     5.12
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 19
Зурхай
 5.12
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 5.12
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Монгол хүн анх сансарт ниссэн түүхэн өдөр сансрын туршилтын бөмбөлөг хөөргөжээ

Б.Эрдэнэчимэг
Нийгэм
2024-03-22
3
Twitter logo

Ерөнхий сайдын  захирамжаар "Марс ВИ" төслийг судалж, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохих арга хэмжээ авахад дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий ажлын хэсгийг Шадар сайд С.Амарсайханаар ахлуулан байгуулсан.

Уг төслийн хүрээнд монгол, япон эрдэмтэн судлаач нар  хамтран  Монгол хүн анх сансарт ниссэн түүхэн өдөр сансрын туршилтын бөмбөлгийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс хөөргөжээ.

Энэ үеэр Монголын талын Ажлын хэсгийн ахлагч, Шадар сайд С.Амарсайхан “Монгол орны маань газар зүйн байршил, агаарын орон зай, хүн амын тархмал суурьшил, хот суурин газруудын байрлал зэрэг нь дэлхийн агаар мандлын хоёр дахь давхаргад сансрын бөмбөлгийг хөөргөх таатай боломжийг олгодог. Энэ нь далайд гарцгүй, эх газрын Монгол орныг дэлхийтэй холбох, тус салбараар дамжуулан олон улсад гарах их аяны гараа болно гэж итгэж  байна.

Эдгээр  бөмбөлөгт суурилуулсан өндөр нягтралтай гэрэл зургийн болон дүрс бичлэгийн төхөөрөмж нь цас зуд, ой, хээрийн түймэр, хөрсний доройтол, цөлжилт, агаарын бохирдол зэрэг байгаль цаг уурын болон хүний хүчин зүйлийн нөлөөг тодорхойлох, улмаар хот төлөвлөлт, газар зохион байгуулалт, зам тээвэр, мэдээлэл харилцаа холбоо зэрэг бүхий л салбарт ашиглах олон талын үр ашигтай.

Мөн шинжлэх ухааны туршилт судалгаа хийхэд тохиромжтой тул тодорхой нөхцөлүүд бүрдсэн үед аялал жуулчлал, ачаа тээвэрт ашиглах, одон орон, сансар судлал, инженер технологийн мэргэжил эзэмшихээр суралцаж байгаа оюутан залуус шимтэн сонирхдог хүүхэд багачууд, судлаачид, эрдэмтдэд нээлттэй платформ болох боломжтой” хэмээн онцоллоо.

Тус үйл ажиллагаанд Монгол Улсын Шадар  сайд, “Марс ВИ" төсөлд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч  С.Амарсайхан, ЦХХХ-ны сайд Н.Учрал, Япон улсын элчин сайд Игавахара Масару болон бусад албаны төлөөлөл оролцлоо.

Монголын Сансрын Судалгаа, Хөгжүүлэлтийн Төвөөс дэлхийд анх удаа Сансрын бөмбөлгийн чуулга уулзалтыг Монгол Улсын ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй бөгөөд жил бүр Монгол Улсад зохион байгуулж, олон орны оролцогчдыг хамруулахаар төлөвлөжээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан