gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     5.09
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 17
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Үерийн нөхцөл байдлын БҮХ МЭДЭЭЛЛИЙГ ЭНДЭЭС УНШААРАЙ

Нийгэм
2023-07-06
222
Twitter logo

Хугацаагаар эрэмбэлэх
  • Эхнээс
  • Сүүлээс

  11 цаг 37 минут
2023.07.06

Улаанбаатар хотод дөрөв хоног үргэлжлэн орсон борооны улмаас хотын дотор урсдаг голууд үерлэн, эргээсээ хальж хот усанд автаж, гамшгийн байдалд орлоо. 

Долодугаар сарын 4-нөөс 5-ныг шилжих шөнө хотын төвөөр урсдаг Сэлбэ голын эрэг дагуух Баянзүрх дүүргийн 43-р хорооны орон сууцны хорооллын зоорийн давхрууд усанд автаж, орон сууцны цахилгаан тасарсан. Сэлбэ голын сэтэрсэн даланг өчигдөр их хэмжээний шороо асгаж бөглөсөн боловч өнөөдөр далан дахин сэтэрч үерийн усны түвшин улам нэмэгдсээр байна. 
 
  12 цаг 00 минут
2023.07.06

Долоон буудалд Сэлбэ голын дагуух айлууд үерт автаж, гэр хорооллын зарим хэсэгт үерийн далан сэтрэхэд ойрхон байна хэмээн гэр хорооллын иргэд мэдэгдэж байна.

2023.07.06-ны 11.45 цагт... 

  12 цаг 10 минут
2023.07.06

Д.СУМЪЯАБАЗАР: СЭЛБЭ ГОЛЫН АЙ САВЫГ ХААЖ БАРЬСАН БАРИЛГА БАЙГУУЛАМЖУУДЫГ НУРААХ ШИЙДВЭР ГАРГАНА

Сэлбэ голын далан дахин сэтэрч үерийн ус орон сууцууд болон өнөө өглөө Улаанбаатар буянгийн зүүн талын авто зам руу  урсан орлоо. Алба хаагчид үерийн даланг хүчитгэхээр ажиллаж байна.  

Үерийн даланг хүчитгэхийн тулд Цагаан давааны хогийн цэгээс барилгын хог хаягдал тээвэрлэж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар таван машин барилгын хог хаягдал ачсанаас хоёр нь үерийн голомт руу орж ирж байгаа аж. ачааны машины тоог нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн мэдээллийг ОБЕГ-ын дарга, Хошууч генерал Г.Ариунбуян өгөв. 
 
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар, Сэлбэ голын ай савыг хааж барьсан барилга байгууламжуудыг нураах шийдвэр гаргана. Сэлбэ голын дагуух урсцыг хааж байгаа гүүрүүдийг Алтай хотхоноос эхлэн нурааж байна гэлээ. 

  12 цаг 15 минут
2023.07.06

НАРНЫ ЗАМ, ҮЙЛДВЭРЧНИЙ ГУДАМЖНЫ АВТО ЗАМЫГ ХААЛАА

Нийслэлийн Засаг дарга захирамж гарган, Нарны зам, Үйлдвэрчний гудамжны авто замыг тодорхойгүй хугацаагаар хаахаар боллоо. Иймд иргэд та бүхнийг шаардлагагүй бол авто замын хөдөлгөөнд оролцохгүй, машинаа аюулгүй газар байрлуулахыг уриалж байна. Учир нь хайрга, шороо, элс ачиж байгаа машин түгжрэлд орж, цаг хугацаа алдах эрсдэл үүсээд буй юм.

  12 цаг 22 минут
2023.07.06

ҮЕРЛЭСЭН ГОЛ ОРЧМЫН ХОТХОН, ХОРООЛЛУУД ХЭРЭГЛЭЭНИЙ УС, ЦАХИЛГААНГҮЙ 2 ХОНОЖ БАЙНА

Сэлбэ гол орчмын буюу БЗД-ийн 43-р хорооны оршин суугчид энэ сарын 4-5-ны шөнө солигдох хоёр цагаас одоог хүртэл цахилгаангүй, хэрэглээний усгүй байна. Цөөн орон сууцыг цахилгаанаар хангасан аж.

Иргэд "Үүссэн нөхцөл байдлын улмаас хэрэглээний зүйлсээ аваад хамаатан садан, зуслангийн байр руугаа нүүж байна. СӨХ-оос хүндрэл арилтал түр нүүхийг сануулсан. Зоорийн давхарт цахилгаан үүсгүүр, иргэдийн машин байдаг. Бүгд усанд автсан. Аюулгүй байдлын үүднээс цахилгааныг салгасан.

Өчигдөр орой Ус сувгийн удирдах газраас зөөврийн ус тараасан.

Энэ сарын 4-ний шөнийн 22 цагаас эхлээд холбогдох албаны ажилтнууд гараашд байгаа машины эзэд рүү залгаж, гаргаарай гэж сэрэмжлүүлсэн. Одоо цөөхөн машин үлдсэн байна. Эзэд нь дугаараа үлдээгээгүй болохоор гаргаж чадаагүй.

Хамгийн чухал нь зоорийн давхар дахь усыг яаралтай шавхах хэрэгтэй байна. Гэтэл шавхагч машин ирсэн ч ус зайлуулах хоолой байхгүйгээс буцаж байна. Зам руу урсгах, эсхүл траншейны нүх рүү хийж болохгүй гэж албаныхан заавар өгсөн.

Тиймээс ямар арга хэмжээ авах нь тодорхойгүй, зоорийн давхар дүүрэн устай хэвээр байна” хэмээн ярилаа.

  12 цаг 31 минут
2023.07.06

Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны зааг дээрх өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугамын эрэг нурж, шугам унах эрсдэл үүсэж байна.

  12 цаг 57 минут
2023.07.06

Үргэлжлэн орсон борооны улмаас Улаанбаатар хотын хэмжээнд найман байршилд нөхцөл байдалд хүндрээд байна. Тодруулбал,

  • Сонгинохайрхан дүүргийн хоёр байршил
  • Сүхбаатар дүүргийн хоёр байршил
  • Баянзүрх дүүргийн нэг байршил
  • Баянгол дүүргийн нэг байршил
  • Хан-Уул дүүргийн хоёр байршил байна.
  • Эдгээр байршилд 1050 албан хаагч 40 автомашин, техник хэрэгсэлтэй ажиллаж байгаа юм.

  13 цаг 11 минут
2023.07.06

  13 цаг 15 минут
2023.07.06

Нийслэлийн Засаг даргын хоёр удаагийн захирамжаар дараах байршлуудад зам хаагаад байна. Үүнд,

  • “Баянмонгол” хорооллын нүхэн гарцаас Хүннүгийн гудамж хүртэлх;
  • Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны Энхтайвны өргөн чөлөөний нүхэн гарцаас Нарны гүүрний уулзвар хүртэлх;
  • Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны Нийслэлийн өргөө амаржих газрын уулзвараас Нарны замын уулзвар хүртэлх;
  • Сэлбэ, Дунд гол дагуух авто зам
  • Баянзүрх дүүргийн 1, 25 дугаар хороо буюу Зам, тээврийн хөгжлийн яамны уулзвараас “Нарантуул” ОУХТ хүртэлх Нарны зам,
  • Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо буюу Механик тээврийн сургуулийн  уулзвараас 3 дугаар цахилгаан станц /ТЭЦ-3/-ын уулзвар хүртэлх Үйлдвэрийн гудамжны авто зам, замын байгууламжийг нөхцөл байдал тогтворжих хүртэл хаагаад байна.

  13 цаг 36 минут
2023.07.06

Чингэлтэй дүүрэг дэх нөхцөл байдлын мэдээ:

  • Тог цахилгааны аюулаас сэргийлэх үүднээс айлуудын цахилгааныг салгаж байна.
  • Эзэнгүй зуслангийн байруудад хулгай гарахаас сэргийлэх ажил хийж байна.
  • Зуслангийн бүсэд хүүхдүүд их байгаа тул хот руу орохыг зөвлөж байна.
  • Гол руу шахаж буусан айлуудын газрыг үерийн нөхцөл байдал арилсны дараа цуцлуулах зорилгоор Газрын албаар зураглал хийлгүүлж, дүрсжүүлж байна.

  13 цаг 42 минут
2023.07.06

ЕРӨНХИЙ САЙД ҮЕРИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ТАНИЛЦАЖ ШИЙДВЭР ГАРГАНА

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үерийн улмаас хүндэрсэн найман байршлын нөхцөл байдалтай танилцаж шийдвэр гаргана гэж мэдээллээ.

  13 цаг 45 минут
2023.07.06

Зуслангийн бүсэд цахилгааны шон унаж байгаатай холбоотойгоор эрсдэтэй нөхцөл байдал үүсээд байна. Иймээс зуслангийн бүсийн цахилгааныг тасалсан болохыг УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК-иас мэдээллээ.

  13 цаг 49 минут
2023.07.06

Үргэлжлэн орсон борооны улмаас нийслэлийн хэмжээнд найман байршилд нөхцөл байдал хүндрээд байгаа бөгөөд зуслангийн бүсэд байшингууд урсаж, цахилгааны шонгууд маш ихээр унаж байгаа талаар анхаарууллаа.

Зуслангийн бүсэд нар гармагц уулын болон модны ус ихээр сууж байгаа бөгөөд хүүхэд, хөгшид их байгаа тул иргэдийг хот руу буцахыг зөвлөж байна. Чингэлтэй дүүрэгт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор тог цахилгааны аюулаас сэргийлэх үүднээс айлуудын цахилгааныг салгаж, эзэнгүй зуслангийн байруудад хулгай гарахаас сэргийлэх ажил хийж байна.

Зуслангийн бүсэд хүүхдүүд их байгаа тул хот руу орохыг зөвлөж байна.

  14 цаг 11 минут
2023.07.06

ГОЛ РУУ ХӨВӨГЧ АШИГЛАН ОРОХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЛАА

Гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй иргэд, ААН, аялж зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сэргийлж, эрэг хөвөөнд бууж сууршихгүй байхыг санууллаа. Түүнчлэн бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, гол руу зориулалтын болон зориулалтын бус хөвөгч ашиглан орохгүй байхыг НЗДТГ-аас  онцгойлон анхаарууллаа.

  15 цаг 28 минут
2023.07.06

УСНЫ ДАЛАН, СУВАГ ХААЖ ГАЗАР ОЛГОСОН, БАРИЛГА БАРЬСАН АЛБАН ТУШААЛТНУУДЫГ ЯАРАЛТАЙ ШАЛГАХЫГ ҮҮРЭГДЭВ

Сэлбэ гол үерлэхэд хамгийн их нөлөөлж байгаа зүйл нь эрэг дагуух барилга, орон сууцны хорооллууд гэдгийг УОК, НОК-ын удирдлагууд онцлов. Энэ дагуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сэлбэ гол, Дунд голын бүсэд барилга, орон сууц барьж буй зарим газарт очлоо.

“Усан парк” буюу сүүлийн үед иргэд “Авлига хороолол” гэх болсон барилгын талбай нь дунд голын урсацыг сааруулж байгаа учир УОК, НОК-ынхон эхний ээлжид “Нарны зам”-аас урагшаа Соёмботой хөшөө хүртэлх авто замын гүүрэн байгууламжийг сэтэлж усыг голдирлоор нь урсгах арга хэмжээ аваад байгаа аж.

2008 онд анх газар олгох зөвшөөрөл авахдаа “Усан парк” барина хэмээн газрын болон барилгын зөвшөөрөл гаргуулсан ч сүүлдээ орон сууцны хороолол барьж эхэлсэн. Сүүлийн жилүүдэд шат шатны шүүх дамжиж цаг хожсоор өнөөг хүрсэн гэдгийг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар хэллээ.

Иймд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УОК, НОК-ын удирдлагуудад дараах үүрэг чиглэлийг өгөв. Үер усны далан, суваг, шуудуу хааж газар олгосон, барилга барьсан, холбогдох зөвшөөрөл олгосон албан тушаалтнуудыг АТГ болон холбогдох хууль, хяналтын байгууллагад яаралтай өгч шалгуул гэв. Мөн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг аймаг, нийслэл, дүүрэг, орон нутгийн удирдлагууд өгдөггүй байх хууль санаачлах, БХБЯ-ны Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрыг түр хугацаанд Ерөнхий сайдын дэргэд ажиллуулах, гэр хорооллын үерийн аманд байрладаг айл, өрхүүдэд онцгой анхаарах, халдварт өвчин тархахаас сэргийлж ариутгал, халдваргүйтгэлийг шуурхай хийхэд анхаарахыг үүрэг болгов.

  15 цаг 29 минут
2023.07.06

Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар үерийн эрсдэл бүхий 18 бүс байгаагаас ‘S outlet’ дэлгүүр, Алтай хотхон, Дарь-Эх, Улиастай зэрэг найман бүс үерийн аюултай түвшинд хүрчээ. Шаардлагатай арга хэмжээнүүдийг авч ажиллаж байгааг УОК, НОК-ын удирдлагууд Ерөнхий сайдад танилцуулав.

  15 цаг 48 минут
2023.07.06

ГОЛЫН АЙ САВ, ҮЕРИЙН ДАЛАНД ОЙР БАРЬСАН ОБЬЕКТУУДЫГ ШАЛГАЖ, ШААРДЛАГАТАЙ БОЛ НУРААХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ

Ерөнхий сайд үерийн гамшгийн байдалтай байгаа газруудад ажиллаад дараах үүрэг, чиглэлүүдийг өглөө.

Үүнд:  

  • Үерийн далан, суваг шуудуу хааж барилга барьсан компани, зөвшөөрөл олгосон, хяналт тавиагүй холбогдох албан тушаалттнуудыг АТГ-т өгч шалгуулах 
  • Голын ай сав, үерийн далан, суваг шуудууны ойролцоо баригдсан объектуудыг шалгаж, шаардлагатай гэж үзвэл нураах 
  • БХБЯ-ны Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрыг түр хугацаанд Ерөнхий сайдын дэргэд ажиллуулах,
  • Ерөнхий төлөвлөгөөнд ороогүй газарт аймаг, орон нутгийн Засаг дарга хэрхэн газар олгохыг хуульчлах 
  • Үерийн нөхцөл байдалтай холбоотойгоор шаардлагатай хөрөнгө зардлыг гаргах 
  • Гэр хороололд үеийн аманд буусан айл өрхүүдэд онцгой анхаарах 
  • Халдварт өвчин гарахаас сэргийлж ариутгал халдваргүйжүүлэлтийг давхар хийж явах, эмнэлгийн байгууллагууд халдварт өвчин гарч болзошгүй эрсдлийг анхаарч ажиллах үүрэг чиглэл өгсөн байна. 

  17 цаг 39 минут
2023.07.06

НАТУРЫН ГҮҮРИЙН ЗОРЧИХ ХӨДӨЛГӨӨНИЙГ ЗОГСООЛОО

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Натурын гүүрний зорчих хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар зогсоолоо. Тодруулбал, Шангрилагийн уулзвараас Натур худалдааны төв хүртэл зорчих хөдөлгөөнийг хязгаарлалаа.

Өнөөдөр 16:00 цагийн орчимд Натурын гүүрийн зүүн тийш зорчих хөдөлгөөний эхний эгнээг хаагаад байсан бол дөнгөж сая ийн зорчих хөдөлгөөнийг зогсоогоод байна.

Цагдаагийн алба хаагчид цагаан хоолойгоор гүүр нурах эрсдэлтэй тул явганаар ч зорчихгүй байхыг анхааруулж байна.

  17 цаг 57 минут
2023.07.06

17:00 цагийн мэдээ. Усны түвшин 1347.48м 14 цагаас хойш 10см буурч, зарцуулга 29.5м3/с

  18 цаг 56 минут
2023.07.06

  22 цаг 03 минут
2023.07.06

СЭЛБЭ ГОЛЫН ЗҮҮН ТАЛААР ХАЛЬЖ БАЙСНЫГ ЗОГСООЛОО

Сэлбэ голын зүүн талаар хальж байсныг зогсоолоо гэж НОК-оос мэдээллээ. Одоо далан хүчитгэх ажил үргэлжилж байгаа юм байна.
Сэлбэ голын ус халихаас сэргийлж Сүхбаатар, Баянзүрх дүүрэг талаас 400-450 метрийн урттай өргөн зурвас дээр 1.2-1.5 метрийн шороон далан босгоод байсан.

Гэвч бороо үргэлжлэн орсны улмаас голын усны түвшин 10-20 см нэмэгдэж, өнөөдөр 10:00 цагийн үед “S Outlets” дэлгүүрийн ар талаар далан сэтэрсэн. Энэ байршилд Нийслэлийн онцгой комиссын алба хаагчид машин механизмтай ажиллаж даланг хүчитгэж байна гэв.

  22 цаг 15 минут
2023.07.06

PLAYTIME: Өнөөдрийн хөтөлбөрөө 01:00 цагаар дуусгана

Нийслэлийн нутаг дэвсгэрт орсон их хэмжээний борооны улмаас үүссэн үерийн аюул, гамшгийн нөхцөл байдалтай холбогдуулан PLAYTIME олон улсын хөгжмийн наадам эхний өдрийн хөтөлбөрөө эрт дуусгахаа мэдэгдлээ.

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлыг зарласантай холбогдуулан дараах арга хэмжээг авч ажиллан хэрэгжүүлэхээр болсноо мэдэгджээ.

Мэдэгдэлд "Өнөөдрийн хувьд хөтөлбөрийг шөнийн 01:00 цаг хүртэл хязгаарлалт хийн, хязгаарлалтын цагаас хойш хөгжмийн болон худалдаа үйлчилгээний нэгжүүд ажиллахгүй болно.

Гадаадаас ирсэн өнөөдөр тоглох Shortparis, Carsick Cars хамтлагууд, DJ Answer The Code, Rickhter нар 01:00 цагаас өмнө та бүхэнд уран бүтээлээ хүргэх болно.

Бидний зүгээс голын хэсгийг бүрэн хамгаалалтад авч, цаг тутам хяналт тавин Онцгой байдлын албатай хамтран ажиллаж, зохион байгуулалтын бүх нэгжүүдийг өндөржүүлсэн хамгаалалт, бэлэн байдлын зэрэгт шилжүүлж ажиллаж байна.

Энэ нь зөвхөн одоогийн нөхцөл байдлаас үүдэн гаргасан шийдвэр бөгөөд уг цагийн хуваарь наадмын хөтөлбөрт тогтмол үйлчилнэ гэсэн үг биш юм.

Иймд Playtime наадмын үзэгчид та бүхэн энэхүү онцгой нөхцөл байдлыг хүндэтгэн, өөрсдийн аюулгүй байдалд анхаарч голын эрэг дагуу очихгүй байхыг хичээнгүйлэн хүсэж байна" гэв.

  22 цаг 19 минут
2023.07.06

Чингэлтэй дүүрэгт гэр нь усанд автсан, гэртээ байх боломжгүй иргэдийг 117 р сургуульд түр хүлээн авч байршуулж байна.

Тус дүүргийн эрүүл мэндийн төвийн мэдээлснээр 20:50 цагийн байдлаар 117-р сургууль руу нүүлгэн шилжүүлэлт хийсэн иргэдэд үзлэг хийж байгаа аж.

Одоогоор

  • Том хүн 5.
  • Хүүхэд /0-2 нас/:- 2
  • Хүүхэд /7-12нас/ :-3
  • 1 хүүхэд ханиадтай, өвчний түүх нээж эмчилгээ эхлүүллээ.

  22 цаг 39 минут
2023.07.06

Улаанбаатар хотод үерийн нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан нийслэлийн удирдлага, холбогдох байгууллагынхан, албан хаагчид тодорхой байршлууд дээр ажилласаар байна.

Тодруулбал,Сэлбэ голын ус халихаас сэргийлж Сүхбаатар, Баянзүрх дүүрэг талаас 400-450 метрийн урттай өргөн зурвас дээр 1.2-1.5 метрийн шороон далан босгоод байсан юм. Гэвч бороо үргэлжлэн орсны улмаас голын усны түвшин 10-20 см нэмэгдэж, өнөөдөр 10:00 цагийн үед “S Outlets” дэлгүүрийн ар талаар далан сэтэрч, ойр орчмын талбай, хотхон, хороолол, барилга усанд автсан. Энэ байршилд 500 орчим албан хаагч том оврын машин механизмтай ажиллаж хальж байсан усыг зогсоолоо. Одоогоор үерийн даланг хүчитгэж байна.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа "Цагдаа, хүчний байгууллагын алба хаагчид хичээн ажиллаж, хальсан усыг богино хугацаанд хаалаа. Цаашид ч бороо орж, усны түвшин нэмэгдэх төлөвтэй. Тиймээс далангуудаа бэхжүүлэх нь чухал байгаа юм. Одоогоор 400 гаруй тонн элс, хүнд даацын шуудайг бэлдэж далан, хаалтаа хүчитгэж эхэлж байна хэмээв" гэв.

  23 цаг 39 минут
2023.07.06

Үерийн даланг хүчитгэх, сэтэрсэн хэсгүүдийг нөхөх ажилд дайчлахын тулд цэргийн ёслолын жагсаалыг цуцалж цэрэг дайчдыг үер усны аюулаас сэргийлэх ажилд дайчлахаар болсон гэж Батлан хамгаалахын сайд мэдээллээ. Одоо ажиллаж байгаа онцгой байдлын алба хаагчид дээр нэмэгдээд 1000 гаруй цэрэг бүхий зэвсэгт хүчний бүрэлдэхүүнийг дайчлахаар болжээ.

  09 цаг 35 минут
2023.07.07

Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх, Баянгол дүүргийн найман байршилд үерийн нөхцөл байдал үүсээд буй. Гамшгаас хамгаалах албаны нийт 1050 ажилтан, алба хаагч 122 техниктэй 24 цагийн турш үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Тэгвэл өчигдөр ХУД-н 3-р хороо Тэлмэн хотхоны хойд тал Алтай хотхон руу ордог гүүрний орчмын усны түвшин буусан байна.

  09 цаг 45 минут
2023.07.07

ТУУЛ ГОЛ ҮЕРИЙН АЮУЛТАЙ ТҮВШИНГ 5 СМ ДАВЛАА

7-р сарын 7-ны 08:00 цагийн байдлаар Сэлбэ гол үерийн аюултай түвшинг 5-10 см давсан байдалтай, өнгөрсөн өдрийн 20 цагийн ажиглалтаас хойш усны түвшин 5-8 см буурсан байна.

Тэрэлж орчмоор усны түвшин өмнөх 20 цагаас хойш 28 см буурч, үерийн түвшинг 45 см давлаа. Туул гол өмнөх өдрийн 20 цагаас хойш 8 см нэмэгдэж, үерийн аюултай түвшинг 5 см даван хүчтэй үерлэж байна. Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин дахин нэмэгдэж, 270 см болох магадлалтай байгаа юм. 

  10 цаг 03 минут
2023.07.07

ТУУЛ ГОЛЫН ҮЕРИЙН ХАЛИЛТААС СЭРГИЙЛЖ ХАМГААЛАЛТЫН ДАЛАН БОСГОЖ БАЙНА

Нийт том жижиг нийлсэн 18 байршилд сэтлэлт хийсэн Нийслэлийн Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх, Баянгол, Чингэлтэй дүүргийн 18 байршилд Нийслэл, дүүргийн Гамшгаас хамгаалах алба, Мэргэжлийн анги, нутгийн захиргаа, төрийн цэргийн болон тусгайлсан чиг үүргийн байгууллагын 4,828 ажилтан, алба хаагч 403 техниктэй үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

  23 цаг 22 минут
2023.07.07

НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД 7147 ХЭРЭГЛЭГЧ ЦАХИЛГААНГҮЙ БАЙНА

Долоодугаар сарын 7-ны 23:00 цагийн байдлаар Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК 27 дуудлага хүлээн авч, 18 дуудлагыг шийдвэрлэжээ. Хан-Уул дүүргийн 3-р хороо Гэрэлт өргөө хотхоны үлдсэн 104 хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчийг сэргээсэн. Нийслэл хотын хэмжээнд нийт 82 дэд өртөөний 7147 хэрэглэгч цахилгаангүй байна.

  23 цаг 23 минут
2023.07.07

4 ЦАГТ УСНЫ ТҮВШИН 11 СМ-ЭЭР НЭМЭГДЭЖ, АЮУЛТАЙ ТҮВШНЭЭС 28 СМ ДАВЛАА

Сүүлийн дөрвөн цагийн хугацаанд Туул голын усны түвшин 11 см-ээр нэмэгдэж, 288 см болжээ. Энэ нь үерийн аюултай түвшнээс 28 см давсан үзүүлэлт гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Туул гол Улаанбаатар орчимдоо 18 цагийн орчимд 16 цагийнхаас 5 см ээр, нэмэгдсэн байсан бол 20:00 цагт дахин 6 см ээр нэмэгдсэн байна. Өнгө нь хувираад Тэрэлжийн үер орж ир байгаа шинжтэй байна гэсэн мэдээ байна. Туулын түвшин 288 см буюу үерийн аюултай түвшнээс 28 см өндөр байна. Харин Сэлбэ, Улиастай, Туул гол Босгийн гүүр орчимд усны түвшин өглөөний хэмжилтээс хойш 5-25 см буурсан хэдий ч үерийн байдалд шилжсэн хэвээр байна.

Туул голын усны түвшин богино хугацаанд ихээхэн нэмэгдэж, хүчтэй үерлэж буй тул иргэд аюулгүй байдлаа ханган, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан