gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     16
  • Зурхай
     5.07
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 16
Зурхай
 5.07
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 16
Зурхай
 5.07
Валютын ханш
$ | 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“АНУ-д төрж, өссөн хүүхдүүд дунд монгол хэлээ огт мэдэхгүй шинэ үе бий болж байна”

Г.Тэгшсүрэн
Нийгэм
2023-08-16
2487
Twitter logo
Г.Тэгшсүрэн
2487
Twitter logo
Нийгэм
2023-08-16

АНУ-д суугаа Монгол Улсын Элчин Сайдын Яамны цахим хуудаснаас ашиглав. Вашингтон ДС хот.

АНУ-ын Вашингтон хотод сурдаг, ажилладаг, амьдардаг монголчууд энд цугларчээ. Үндэсний дээл хувцсаараа гоёсон, “Монголоос хүмүүс иржээ” гэх сургаар эх орон, элгэн саднаа гэсээр зорин зорьсон хүмүүс танхимыг дүүргэв. Хажууд зогссон, монгол дээлтэй бяцхан охиноос “Сайн уу, чамайг хэн гэдэг вэ” гэж асуувал тэр гирвэшиж, ээждээ наалдав. Миний асуултыг сонссон ээж нь охиндоо хандан “What s your name” хэмээн орчуулж өгөв.   

Америкт, зөвхөн америкт ч биш хилийн чанадад олон жил ажиллаж, амьдарч буй монголчуудад тулгамдаж буй нэг асуудал нь энэ аж. Хүүхдүүд нь монгол хэлээрээ ярьж, бичиж, уншиж чадахгүй, монгол өв соёлоосоо хөндийрч буй нь эцэг эхчүүдийн болоод Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яамныхны өмнө ч сорилт болжээ.

АНУ-ын Вашингтон ДС хотод 1996 онд анх ирсэн, өдгөө 17 дахь жилдээ амьдарч буй Д.Өлзийсайхан Монголд Дуурийн театрын ерөнхий балет мастераар ажиллаж байжээ. Цаг үед өөрчлөлт орж, модерн бүжиг “моод” болж эхлэхэд тэр энд ирсэн гэнэ. Хүү нь нялхаараа шахуу АНУ-д ирсэн, энд өссөн, эндхийн сургуульд сурсан, гараад дэлгүүр орсон ч, унаанд суусан ч харь хэлээр харилцах тул монгол хэл сураагүй байна.

Д.Өлзийсайхан залуу ээж, аав нар өөр шиг нь битгий алдаасай, хүүхдүүдээ монголоор нь авч үлдэж, өв соёлоо сургаасай гэж хүсдэг тул амьдарч буй улсдаа “Sterling ballet academy”, “Stage Ballet” нэртэй хоёр ч сургуулийг үүсгэн байгуулжээ. Тэдний бага охин нь энэ сургуульд монгол хүүхдүүдтэй балет бүжиг сурч, тэдэнтэй хамт цагийг өнгөрүүлснээр эх хэлээрээ уншиж, бичиж чаддаг болсон гэнэ.

"БУСАД ЗАЛУУ ЭЭЖ, ААВУУД НАД ШИГ БИТГИЙ АЛДААСАЙ ГЭСЭНДЭЭ БАЛЕТЫН СУРГУУЛЬ НЭЭСЭН"

“Завгүй, цаг наргүй ажилтай гүйж байтал нэг мэдэхэд л хүүхэд том болчихдог. Америк бол өв соёлоо аваад үлд, үндэсний хоолоо хийгээд ид, дээл хувцсаа өмсөөд яв, үндэсний хэлээрээ ярь гэж дэмждэг ганц орон. Ийм оронд ажиллаж, амьдарч буйнх хүүхдүүддээ эх хэлээ, үндэсний соёлоо сургах нь бидний үүрэг. Хүүхдүүдээ бид өв соёлоос нь холдуулж болохгүй.

Эндхийн нийгэм, эдний соёлд амьдарч байгаа ч монгол соёлоо бид авч үлдэх ёстой гэдэг зорилгоор л би балетын сургуулиа анх 2010 онд нээж байсан. Хоёр жилийн өмнө хоёр дахь сургуулиа нээсэн.

Сургуулийнхаа үйл ажиллагааны хүрээнд жилдээ монголоос уран бүтээлчид урьж “Цөмөөхэй” зэрэг бүрэн хэмжээний гурав, дөрвөн балет тоглоно. Хүүхдүүдтэйгээ тоглолт, урлаг тэмцээнд явж оролцоно.

Гэхдээ зөвхөн монгол гэлтгүй америк хүүхдүүдэд ч хичээл заадаг” гэж Д.Өлзийсайхан ярилаа.

Вашингтон ДС орчимд үйл ажиллагаа явуулдаг дөрвөн ч монгол сургууль байдаг аж. Уг сургуулиудын зорилго нь монгол хүүхдүүдэд эх хэлийг нь заахаас гадна өв соёл, уламжлалаас нь холдуулахгүй байх, эх орноо хайрлах сэтгэлгээ суулгах юм байна.

"ЭЦЭГ, ЭХЧҮҮД ХҮҮХЭДТЭЙГЭЭ ОЙЛГОЛЦОЖ ЧАДАХГҮЙ  АСУУДАЛ ҮҮСЭХ БОЛСОН"

Зөвхөн хүүхэд гэлтгүй АНУ-д ажиллаж, амьдарч буй насанд хүрэгчдийн нийгэмшлийн асуудалд анхаардаг “Бид хамтдаа” хүүхэд гэр бүл хөгжлийн төв байдаг аж. Тус төвийн захирал, үүсгэн байгуулагч, АНУ-д долоо дахь жилдээ амьдарч буй иргэн Д.Алтанчимэг “Манай байгууллага энд байгаа монгол хүүхдүүд, гэр бүлд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг. Байгуулагдаад жил гаруй болж байгаа. Тулгамдаж байгаа асуудал гэвэл энд өсөн, торниж буй хүүхдүүд эх хэлээ мартах, харин энд төрсөн хүүхдүүд огт мэдэхгүй. Нөгөө талд эцэг, эхчүүд маань хүүхэдтэйгээ ойлголцож чадахгүй маш том асуудал үүсэх болсон.

Ээж аав нь монголоор, хүүхдүүд нь өмнөөс англиар ярьдаг. Ингээд гэр бүлд олон өөр хэл хэрэглэж ярих болж байгаа юм. Улмаар гэр бүлийн халуун дулаан харилцаа алдагдахад сөрөг нөлөөтэй. Тийм учраас бид Монгол сургуулиудтай нягт хамтарч ажилладаг. Манай төвд ирээд монгол хэлээ хэрэглэх, харилцан ярилцах боломжоор хангадаг юм.

Бид монгол хэл, соёлын сургалтыг явуулаар зохион байгуулж байгаа. Албан бус тоогоор 8 мянга орчим монголчууд ДС орчимд амьдардаг. Эндээс Арлингтонд гурав дахь  үеийн хамгийн олон хүүхэд амьдардаг хэсэг. Нарийн тоо хэлж мэдэхгүй байна. Америк, дараа нь Испани тэгээд манай улсын хүүхдүүд энэ бүсэд хамгийн олон бий.

Энд байрны асуудал хүнд учраас тогтмол нэг газарт үйл ажиллагаа явуулах хэцүү. Тодорхой төлбөртэй, түүгээрээ багш нараа цалинжуулах хэлбэрээр л ажиллаж байна. Төрийн дэмжлэг хэрэгтэй байгаа, энэ ганц байгууллагын хийх ажил биш юм.

Энд төрөөд өсөөд, нэгдүгээр ангид орж байгаа огт монгол хэл мэдэхгүй шинэ арми гарч ирж байгаа. Өмнө нь монголд сурч байгаад ирсэн зэрэг хүүхдүүд байсан бол одоогийн шинэ үеийн хүүхдүүд монгол хэл огт мэдэхгүй тул сорилттой тулгарна. Гэхдээ хэл соёлыг нь эзэмшүүлэхийн тулд хүүхдүүдийг монгол хэлээрээ ярьдаг, дуулдаг, бүжиглэдэг болгохын төлөө хичээл, зүтгэл гаргаж ажиллана.

Зөвхөн хэл заах биш монгол дуу хөгжим, соёлыг заах чухал. Өнгөрсөн жил манайх бусад монгол сургуулиудтайгаа хамтраад АНУ дахь  Элчин сайдын яамтай хамтраад “Би монгол хүн” гэсэн анхдугаар уралдааныг дунд болон ахлах сургуулийн хүрээнд зохион байгуулсан. Нийт 80 гаруй хүүхэд оролцсон. Энэ хүрээнд хоёр сарын хугацаанд Монгол орны талаар, дээлийн товч шилбэ хэрхэн хадах зэрэг хичээл орсон.

Мөн манай байгууллага зөвхөн хүүхэд гэхээс илүү энд ирсэн иргэдэд тулгамдаж байгаа асуудлыг шийдэхэд нэлээд анхаарч ажилладаг. Хүний газарт ажиллаж амьдрахад ганцаардах болон нийгэмшихүйн асуудал тулгардаг. Тиймээс холбон зуучлах үүргийг гүйцэтгэж байна. Өдөр тутамд монголчууддаа хандсан үйл ажиллагаа явуулдаг ганц байгууллага нь манайх” гэж ярилаа.

"МОНГОЛ СУРГУУЛИУДАА ДЭМЖИХЭД ТӨРИЙН БОДЛОГО ХЭРЭГТЭЙ"

АНУ-д суугаа Монгол Улсын Элчин Сайдын Яам

Вашингтон ДС-д хамгийн анх байгуулагдсан Монгол сургууль 17 жил үйл ажиллагаа явуулж байгаа, тэнд 60 гаруй хүүхэд сурч байна. Өнгөрсөн жил гурван өрөөтэй байр түрээслээд сургуулийнхаа үйл ажиллагааг явуулсан. Бусад сургууль нь сүмийн байрыг, сургуулийн байрыг нэг өдөр ашиглах зэргээр ажилладаг байна. Өөрөөр хэлбэл, АНУ-д амьдарч буй монгол хүүхдүүд долоо хоногийн нэг өдөр л тус сургуулиудад очиж монгол хэл, өв соёлтойгоо танилцдаг гэсэн үг.

Энэ асуудалд хэрхэн анхаарч, ажиллаж буй талаараа Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ө.Батбаяр “Энд амьдарч буй манай иргэд ерээд онд хүүхдээ аль болох англи хэлтэй болгох сон гэж хичээдэг байж, энэ нь нэг талаасаа зөв. Нөгөө талаасаа гэртээ хэдийгээр монголоор ярьдаг ч гараад л англиар ярьж байгаа юм. АНУ-ын хууль дүрэм англиар, найз нөхөд нь ч бүгд энэ хэлээр харилцдаг. Орчин нь англиар ойлгохоос өөр аргагүй нөхцөл үүсгэсэн.

Одоо яах вэ гэхээр монгол сургуулиудаа сайн дэмжих ёстой юм. Тэр сургуулиуд зөвхөн хэл заадаггүй. Монгол хүн байхын үнэ цэнтэй зүйлийг, монгол соёлыг заадаг. Хүүхдүүд маань хими, физик, үржих, хасах зэрэг уламжлалт хичээлүүдээ бол америкийн сургуульдаа заалгачхаж байгаа юм. Харин эх хэлээрээ дуулж, бүжиглэхийг, монголын ёс заншлыг, ахмад настнаа хүндлэх тухай, нялх балчраа хайрлан өсгөх тухай, нүүдэлчин монгол ахуйн соёлыг монгол сургуулиуд зааж өгч байна. АНУ бол тэс өөр соёлтой тул энэ бүхнээс хөндийрсөн байдаг.

Гэхдээ манай монгол хүүхдүүдийн сэтгэл, зүрхэнд нь нэг онцлог байдаг. Яах аргагүй, АНУ-д төрж өссөн, гаднаас нь харахад америк хүүхэд гэж эндүүрмээр үйлдэл, яриатай хүүхэд байгаа юм. Түүнтэй жаахан ярилцаад эхлэнгүүт монгол зан гарч ирдэг. Эцэг, эхчүүд нь монгол руу аль болох авч явахыг хичээдэг. Очоод байгалийн сайханд хамт зугаалаад, өв соёлтой нь танилцуулаад, мэдрүүлээд ирэхээр Монголдоо хайртай болдог. Өөрөөр хэлбэл, хэдий монголоор ярьж чадахгүй байгаа ч монгол гэдэг мессеж хүүхдүүдийн тархинд нь, зүрхэнд нь байдаг.

Үүнийг бид монгол сургуулийнхаа үйл ажиллагааг дэмжиж, үүгээр дамжуулан хүүхдүүд монгол хэл соёлоо мартахгүй байхад нь туслах ёстой. Үүнд төрийн бодлого, Элчин сайдын яам зэрэг хамт олны дэмжлэг хэрэгтэй байгаа юм” гэлээ.

Ташрамд, мэдээлэхэд Монголын 40 мянга гаруй иргэн АНУ-ын 200 орчим хотод ажиллаж, амьдарч, сурч байна. Үүнээс Чикаго хотод хамгийн олон буюу 10 мянга орчим Монгол иргэн амьдардаг. Тэгвэл Вашингтонд 8 мянган иргэн оршин сууж байгаа юм. Монголчууд хамгийн олноор оршин суудаг улсуудын жагсаалтад АНУ хоёрдугаар байрт бичигддэг.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан