gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     8.02
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ШИЙДЭЛ: “Хоёр настайдаа асрамжийн газарт ирсэн хөгжлийн бэрхшээлтэй хүү 18 хүрэв, одоо яах вэ?

Г.Тэгшсүрэн
Нийгэм
2024-02-01
4
Twitter logo
Г.Тэгшсүрэн
4
Twitter logo
Нийгэм
2024-02-01

Хэрэв эцэг, эх үүргээ ухамсарлахгүй, улмаар хүүхэд аюултай нөхцөлд амьдарч байвал тэр хүүхдийг төр хамгаалах үүрэгтэйг Хүүхдийн эрхийн конвенцид бас заасан байгаа. Төр энэ үүргээ хэрэгжүүлж байгаа юу? (Өмнөх сурвалжилгыг ЭНД-ээс унших боломжтой).

Хүүхэд хүчирхийлэлд өртлөө, зодууллаа. Хүний эрх зөрчигдлөө, олны анхаарлын төвд байдаг хэн нэгэн хоригдлоо, баригдлаа гэхэд “Хүний эрхийн үндэсний комисс гэж байгууллагын хүмүүс юу хийдэг юм бэ” гэж асуух хүмүүс байдаг. Тэд юу хийдэг вэ?

    Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтэд хяналт тавьж, хүний эрхийг хамгаалах, дэмжих чиг үүрэг бүхий хараат бус, бие даасан үндэсний байгууллага юм.

    Өөрөөр хэлбэл, хүний эрхийг хангах, хамгаалах чиг үүрэг бүхий төр, Засгийн газрын үйл ажиллагаанд хөндлөнгөөс хяналт тавьдаг бөгөөд энэ үйл ажиллагааг Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлээр дамжуулж, УИХ-д танилцуулж, холбогдох шийдвэр гаргуулдаг хараат бус, бие даасан байгууллага юм.

    Комиссоос жил бүр “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл”-ийг боловсруулан УИХ-д өргөн барьдаг. Комиссын гишүүд 2024 онд илтгэх 23 дахь илтгэлийн судалгааны ажлаа эхлүүлжээ. Энэ удаагийн илтгэлд хагас болон бүтэн өнчин хүүхдийн эрхийн хэрэгжилтийг онцлон тусгах юм байна.

    Хүний эрхийн үндэсний Комиссын гишүүн Ж.Хунангаар ахлуулсан ажлын хэсэг Улаанбаатар хот, 21 аймагт үйл ажиллагаа явуулж буй асрамж, халамжийн төвүүдэд амьдарч буй хүүхдүүдийн эрхийн хэрэгжилтийг газар дээр нь шалгах ажлыг шат дараатай зохион байгуулж буй юм. Энэ удаад Дархан-Уул аймгийн СОС олон улсын хүүхдийн хотхон, “Нарны хүүхдүүд” төв, Орхон аймаг дахь “Энэрэл” асрамжийн газарт судалгаа болон хяналт, шалгалт хийв. (2023.01.22-2024.01.23)

    "Энэрэл" төвийн байр.

    “Энэрэл” төвд хоёр настайдаа ирсэн хөгжлийн бэрхшээлтэй хүү өдгөө 18 насанд хүрчээ. Уг төв хүүхдийн асрах. Тиймээс хүүхэд 18 нас хүрээд энэ төвөөс гарч бие даан амьдрах зохицуулалттай. Гэвч тэр хүү хөгжлийн бэрхшээлтэй (хэл, сэтгэцийн өөрчлөлттэй) тул бие даан амьдрах чадваргүй, асрамжийн төвийн ажилтнуудаас өөр түүнийг гэх ар, гэр, хамаатан садан байхгүй, цаашид авч амьдруулах газар олдохгүй байгаа.

    Иймд “Энэ хүүхдээ одоо яах вэ” гэдэг асуулт “Энэрэл”-ийнхний хувьд асуудал болоод байгааг М.Майцэцэг эрхлэгч хэлж байна.  Тус асрах “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 100 хувь санхүүждэг тул бусдаар эд материал, төсөв мөнгөний дутагдал үүсдэггүй аж.

    "Нарны хүүхдүүд" төвийн байр.

    Харин Дархан-Уул аймаг дахь “Нарны хүүхдүүд” төвд хүрэлцдэггүйн зовлон бий гэнэ. Хүүхдүүдээ ардын урлагаар хөгжүүлж, Япон Улс руу авч явж тоглолт хийдэг. Орлогоороо байр, сууцаа засварлаж, өргөтгөж, амьжиргаагаа залгуулна. Жижиг оёдлын цех байгуулж, хийсэн бүтээлээ мөн л Япон Улс руу борлуулж, урсгал зардлаа зохицуулна. Жижигхэн нарийн боовны цех нээн хүүхдүүдийнхээ хувцасны зардлыг, зээлээр жижиг авто угаалга авч ажиллуулаад дулаан, цахилгаан, усны мөнгөө олж байна (Сарын дулаан, цахилгаан, усны мөнгө 3.2 сая төгрөг) гэж тус төвийн дарга ярилаа.

    Улсаас жилд 96 сая төгрөгийн санхүүжилт олгодог ч үүний 60 хувь нь багш, ажилчдын цалинд, үлдсэнийг урсгал зардал, хүүхдийн хоол, хүнс (сард 8 сая төгрөг), ариун цэврийн хэрэглэгдэхүүн, эм тан зэрэгт хэрэглэнэ. Энд амьдарч буй нийт 40 хүүхдэд өвлийн хувцас авахад л 30 сая төгрөг болдог байна.

    Энэ жил бүр мөнгөгүйдээд өмнөх тоглолтын орлогоороо хэдэн хонь худалдан авч айлд маллуулж байснаа борлуулж намар хичээл цуглахад хүүхдүүдээ хувцасласан талаар “Нарны хүүхдүүд” төвийн захирал С.Эрдэнэчулуун ярилаа. Тэрбээр “Бид ямар ч байсан ирэх 10 сар хүртэл багш нарынхаа цалинг өгөөд, өл залгуулаад байх зардал, мөнгөө хадгалсан байгаа. Хүүхдийн заяа буян гэж бий, яаж ийж байгаад болно гэж бодоод л байна” гэсэн юм.

    "СОС" олон улсын хотхоны байр.

    Мөн Дархан-Уул аймагт олон улсын санхүүжилттэй “СОС” хүүхдийн хотхон үйл ажиллагаа явуулдаг. Тэнд 6-10 хүүхэд нэг гэр бүл болон, нэг ээж эсхүл нэг эгч багштайгаар амьдардаг. Өөрөөр хэлбэл ээж багш нь тэнд байрлан яг л тэдний төрсөн эхийн үүргийг гүйцэтгэн хувцсыг нь угааж, хоолыг нь бэлтгэж өгч асран, хамгаалж амьдардаг.

    Байр, сууц дулаан, тохитой, хүүхдүүдэд сард бүр халаасны мөнгө өгдөг, донор байгууллагын зүгээс тогтмол санхүүжилтийг тогтсон хугацаанд олгодог гэдгээс эхлээд хангамж сайтай юм.

    ЦААШИД:

    • Асрамжийн төвд өсөж, хүмүүжсэн, 18 насанд хүрсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэнээ цаашид яах вэ?
    • Улсаас дэмжлэг үзүүлдэг ч тэр нь үйл ажиллагааны зардалд хаана нь ч хүрдэггүй, өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг асрамжийн төвүүдэд хаалгаа барих эрсдэл байна. Хэрэв энэ тохиолдолд тэнд амьдарч буй, тэндээс гараад очих гэр, асрах эцэг, эхгүй хүүхдүүдийг хэрхэх вэ?
    • Олон улсын байгууллагуудын санхүүжилттэй асрамжийн төвүүд санхүүгийн чадавхтай, үйл ажиллагаа нь тогтвортой ажиллаж байна. Гэвч донор байгууллага санхүүжилтээ зогсоовол цаашид энэ төвийн үйл ажиллагаа, тэнд амьдарч буй хүүхдүүдийг хэн, хаана хүлээн авч, үргэлжлүүлэн асрамжийн үйлчилгээ үзүүлэх вэ?

    ШИЙДЭЛ:

    ХЭҮК-ын Гомдол мэдээлэл шалгах хэлтсийн дарга Г.Ууганбаатар

    Дээрх асуудлуудад ХЭҮК-ын Гомдол мэдээлэл шалгах хэлтсийн дарга Г.Ууганбаатар дараах шийдлийг санал болгож байна. Тэрбээр:

    -Бид Дархан-Уул аймгийн СОС олон улсын хүүхдийн хотхон, “Нарны хүүхдүүд” төв, Орхон аймаг дахь “Энэрэл” асрамжийн газарт судалгаа болон хяналт, шалгалт хийлээ. Урьдчилсан дүнгээр олон улсын тогтмол санхүүжилттэй хүүхдийн асрамжийн газар эсхүл өөрөө өөрөөсөө санхүүждэг асрамжийн газрын хооронд ялгаа маш их байгаа нь харагдлаа.

    Тогтмол санхүүжилттэй газруудын хувьд бичиг баримтын бүрдлээс эхлээд хүүхдийн өмсөж байгаа хувцас, идэж байгаа бол, амьдарч байгаа орчны тав тух гээд хүүхдэд хүргэж буй асрамж, халамжийн үйлчилгээний чанар хүртээмж сайн байна. Жишээ нь, Дархан-Уул аймаг дахь СОС хүүхдийн хотхоны санхүүжилт тогтмол тул хүүхдүүдэд дутагдах, гачигдах зүйл алга. Гэхдээ донор байгууллага хандиваа зогсоочихвол асруулагч хүүхэд яах вэ гэдэг асуудал байна.

    Мөн Орхон аймгийн “Энэрэл” хүүхдийн асрамжийн газрын хувьд “Эрдэнэт үйлдвэр”-ээ үйлдвэрээ түшиглэсэн тул жилдээ 1 тэрбум орчим төгрөгийн санхүүжилт аваад, тэр нь хангалттай хүрэлцдэг байх жишээтэй. Тэгэхээр энд байгаа хүүхдүүдэд эд материал талаасаа дутагдах, гачигдах зүйл алга. Мэдээж эцэг, эхийн хайр халамж дутагдах зүйл бий. Үүнийг ямар ч сайн байгууллага, сайн багш, сайн сурган хүмүүжүүлэгч эцэг, эхийн дайнд хүргэж чадахгүй байх.

    Харин өөрөө орлогоо олдог, хувь иргэн үүсгэн байгуулсан асрамжийн газарт төвөгтэй асуудал, эд материал, хоол хүнсний дутагдал үүсдэг юм байна. Үүнд төр анхаарлаа хандуулах шаардлагатай байгаа.

    Нэн тэргүүнд хөгжлийн болон сэтгэцийн бэрхшээлтэй хүмүүсийн асрамжийн газар байгуулах шаардлагатай байна.

    ХЭҮК өмнө нь ч олон асрамж, халамжийн төвүүдэд хяналт, шалгалт хийж байсан. Улсын төсвөөс санхүүжилт авдаг байгууллагууд хэцүү. Улсын төсөв хязгаарлагдмал учраас, хуваарилж байгаа төсөв бага. Тэгэхээр бидэнд ямар гаргалгаа байна вэ гэвэл Монгол Улсад орлого төвлөрүүлдэг томоохон аж ахуйн нэгжүүд нэг үеэ бодвол олон болсон. Энэ байгууллагуудыг түшиглээд асрамжийн газруудыг дагуул хэлбэрээр байгуулчхаж болмоор санагддаг.

    Өмнөговьд гэхэд “Оюутолгой”, “Таван толгой”, Ховдод “МонЭнКо” ХХК, Сүхбаатар аймагт "Цайртминерал" ХХК байна.  Энэ мэтчилэн том компаниудыг дагуулж асрамжийн газар байгуулбал эд материал, амьдрах орчны дутагдал, гачигдлыг арилгах боломжтой юм байна гэж харлаа. Гэхдээ бид шийдэхгүй. Үүнд төрийн бодлого, шийдвэр гараад, үүрэг өгвөл боломжтой гэж л харж байгаа юм. Монгол Улсын төсөв одоохондоо эмзэг байгаа тул бүх асрамж, халамжийн төвүүдээ хангалттай хэмжээний орчин нөхцөлтэй байлгаж чадахгүй байна. Тэгэхээр бидэнд өөр боломж юу байна вэ гэдгээ судлах чухал.

    Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асуудлыг бий. ХЭҮК олон жилийн турш, олон удаа хөгжлийн бэрхшээлтэй хүний, хүүхдийн асрамжийн төв байгуулъя гэдэг саналыг олон удаа тавьж ирсэн. Харамсалтай нь хэрэгжсэнгүй. Хэрэгжвэл маш үр дүнтэй. Одоо бол улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ч, том хүн ч бусад асрамжийн газруудад хавсарга хэлбэрээр үйлчилгээ аваад явж байгаа. Тэгэхээр нэн тэргүүнд хөгжлийн болон сэтгэцийн бэрхшээлтэй хүмүүсийн асрамжийн газар байгуулах шаардлагатай байна” гэлээ.

    Мэдээж, төр үүргээ биелүүлж байна гээд эцэг, эх нь олдохоо больсон, архины хамааралтай болсон, үл хайхрагдсан хүүхэд бүрийг асрамжийн газарт хүргэж өгөөд байж болохгүй. Гэвч хүүхдэд насанд хүрэгчдийнхтэй адил хүч байхгүй учраас л хамгаалуулах ёстойг Хүүхдийн эрхийн конвенцид тусгасан байгаа.

    Улсын хэмжээнд нийт 31 асрамж, халамжийн төвд хагас, бүтэн өнчин, олдмол хүүхдүүдээс гадна гэр бүлтэй 443 хүүхэд байгааг дээр дурдсан. Өөрөөр хэлбэл, аав ээж нь эрх чөлөөгөө хасуулсан, эсхүл архины хамааралтай болсон зэрэг аль нэг шалтгаанаар хүүхдээ тэжээн, тэтгэх боломжгүй болсон гэсэн үг.

    Тэдгээр иргэний хүүхдүүдийг асрамж, халамжийн төвүүд хүлээн авч, өсгөж, хүмүүжүүлж болж буй ч хүүхэд бүр эцэг эхтэйгээ амьдрах, тэдний хайр, халамжийг хүртэх эрхтэй. Тиймээс  хүүхдийн энэ эрх зөрчигдөхөд хүргэж буй хүчин зүйлсийг арилгах, архины хамааралтай болсон хүмүүст амьдрах чадвартай, эрүүл сэтгэлгээ, зөв ухамсар суулгах ажлыг улсаас бодлогын түвшинд авч хэлэлцэх шаардлагатайг асрамж, халамжийн төвийн удирдлагууд хэлж байна. Хүүхдийн эрхийн хэрэгжилт элэг бүтэн гэр бүлээс эхлэх учиртай.

    Бас хүүхэд бүрэлдэн, бий болоход л үүрэгтэй байж, бусад үед олддоггүй аавуудыг одоо яах вэ? Хүүхэд төрсөн цагаасаа хойш аавыгаа олж хараагүй, мэдэхгүй, нэг минут ч ярилцаж, хамт байж үзээгүй ч улсын бүртгэлд үргэлж “аавтай” гэх бүртгэлтэй амьдарч, бүтэн өнчний тэтгэмжид хамрагдаж чадахгүй хохирч, угтаа хүүхдийн амьдралд, ирээдүйд аав нэмэр болохгүй хэр нь нэрмээс болж буйг зохицуулах хуулийн заалт хэрэгтэй байна.

    Ерөөс эцэг, эхийн үүргээ ухамсарлах л энэ нийгмийн хүн бүрийн хөндөх, санаж, сэрэх хамгийн чухал асуудал боллоо.

    Twitter logoPost
    gogo logo
    gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

    © 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан