gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     12
  • Зурхай
     5.13
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 12
Зурхай
 5.13
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 12
Зурхай
 5.13
Валютын ханш
$ | 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Монгол нутаг дахь буган чулуун хөшөө" үзэсгэлэнг толилуулна

Л.Амарцэцэг
Соёл урлаг
2023-11-13
47
Twitter logo

Соёлын яамнаас жил бүрийн 11 дүгээр сарыг “Соёлын бүтээлч сар” хэмээн онцлон соёл, урлагийн олон арга хэмжээг орон даяар нээлттэй зохион байгуулсаар 3 дахь жилдээ үргэлжилж байна. Аяны хүрээнд соёлын засаглал ба эрхзүйн шинэчлэл, бүтээлч байдал ба мэдлэг, туршлага, соёлын хүртээмж ба хөрөнгө оруулалт, дижитал шилжилт ба шинэ боломж зэрэг сэдвээр зохион байгуулна.

Арваннэгдүгээр сарын турш Монгол орон даяар соёлын салбар, түүний ажилтан, албан хаагчдыг чадваржуулж, хөгжүүлэх олон талт үйл ажиллагаа зохион байгуулахаас гадна иргэд, олон нийтэд нээлттэй төрөл бүрийн тоглолт, үзэсгэлэн, хөтөлбөр, хүүхэд залуучуудад тусгайлан зориулсан хөтөлбөрүүдийг хэрэгжиж байна.

Соёлын бүтээлч сарын аяны хүрээнд Монголын Үндэсний музей “МОНГОЛ НУТАГ ДАХЬ БУГАН ЧУЛУУН ХӨШӨӨ" нэгдсэн үзэсгэлэнг дэглэн олон нийтэд толилуулж байна.

Буган чулуун хөшөө нь Монгол нутагт оршин буй хүрлийн үеийн өвөрмөц дурсгал бөгөөд Төв Азийн нүүдэлчдийн ертөнцийг үзэх үзэл, урлаг, шүтлэг бишрэл, тэдний нийгэм, аж ахуй, овог аймаг хоорондын харилцаа холбоо зэрэг олон талт ой санамжийн асар их мэдээллийг агуулсан, дахин давтагдашгүй, хосгүй үнэт өв юм.

2023 оны 9 дүгээр сард ЮНЕСКО-ийн дэлхийн өвийн жагсаалтад Монгол улсаас шинээр бүртгэгдсэн “Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалууд”-ыг олон нийтэд таниулах, түгээн сурталчлахад чиглэж буй тус үзэсгэлэнг хамтран зохион байгуулагчаар Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Байгалийн түүхийн музей, Монголын Уран Зургийн Галерейн ажиллаж байгаа ба нийт 100 гаруй үзмэрүүд багтаж байна. Түүнчлэн буган чулуун хөшөө, байгалийн гэрэл зургуудыг МҮМ-н ЭША Ч.Баяндэлгэр, Ж.Баярсайхан (Ph.D), ШУТИС-н багш С.Бат-Эрдэнэ (Ph.D) нарын бүтээлээс дэлгэж байна.

“МОНГОЛ НУТАГ ДАХЬ БУГАН ЧУЛУУН ХӨШӨӨ" сэдэвт цогц үзэсгэлэн нь агуулгыг хувьд, бугын дүрслэл бүхий археологийн олдворууд, буган чулуун хөшөө болон түүний хуулбар, бугын дүрслэл бүхий чимэглэлтэй хувцас хэрэглэл, бугын яс, эвэр эд зүйл зэрэг угсаатны зүйн холбогдолтой цуглуулга үзмэрүүд, буга болон буган чулуун хөшөөний дүр дүрслэлээр зохиомжилсон орчин үеийн дүрслэх урлагийн бүтээл хийгээд буга хэмээх амьтны биологийн төрөл зүйл, онцлогийг харуулсан байгаль амьтны үзүүллэг зэрэг музейн цуглуулга сан хөмрөгийн олон төрлийг нэгэн үзэсгэлэнд сэдэвчлэн багтааснаараа онцлогтой юм.

Үзэсгэлэнд буган хөшөөний дүр дүрслэл онцлог хийцийг дижитал технологи VR, AR төхөөрөмжөөр үзэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тайлбартай, боловсролын хөтөлбөр, буган чулуун хөшөөг судласан эрдэмтний олон нийтэд зориулсан лекц, сэдэвчилсэн тайлбарт аялал, гэр бүлийн хөтөлбөр зэрэг арга хэмжээг тэгш хүртээмжтэйгээр нийтэд толилуулна.

Үзэсгэлэнгийн нээлт 2023 оны 11 дүгээр сарын 15-ны 11.40 цагт Монголын Үндэсний музейд болж 12 дугаар сарын 15 хүртэл олон нийтэд нээлттэй үнэ төлбөргүй ажиллана.

Эх сурвалж: Монголын Үндэсний музей

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан