gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     5.28
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 27
Зурхай
 5.28
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 5.28
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ичиг ичиг

Б.Эрдэнэчимэг
Улс төр
2023-03-18
414
Twitter logo
Б.Эрдэнэчимэг
414
Twitter logo
Улс төр
2023-03-18

-ҮЗЭЛ БОДОЛ-

-ҮЗЭЛ БОДОЛ-

УИХ-ын хаврын чуулганы нээлт энэ сарын 15-нд болов. Үүнээс өмнө гишүүд тойрогтоо ажиллаж, сонгогчдод намрын чуулганаар баталсан гол гол хууль тогтоомжуудаа танилцуулав.

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мөн тойрогтоо ажиллаад иржээ. Тэрээр иргэдтэй уулзах үеэрээ дугтуйтай мөнгө тараасан бичлэг нийгмийн сүлжээнүүдэд хэдийнэ тарсан. Бичлэгт дээл өмссөн гишүүн сууж буй иргэн тус бүрд дугтай тарааж байгаа нь харагдана.

Зариг.мн сайтын сэтгүүлч Ш.Адъяамаа өчигдөр (2023.03.16) Төрийн ордонд энэ талаар лавлахад эрхэм гишүүн дараах хариултыг өглөө:

-Та иргэдэд мөнгө тараажээ.
-(инээв) Би тайлбар хэлье. Би уржигдар Хархорин суманд ажилласан. Уулзалтын дараа 5-6 ахмадад хүндэтгэл үзүүлсэн юм. Бичсэн хүнийг нь би ойлгож байна. Ардчилсан намынхан бичиж аваад, намайг мөнгө тараасан гэсэн. Би хууль зөрчөөгүй. Монгол ёсоор 5-6 ахмадад хүндэтгэл үзүүлсэн. Дугтуйд 20 мянган төгрөг байсан. Нуугаад байх юм байхгүй.

Ёс заншлаа бодсон бол Д.Тогтохсүрэн гишүүн хадаг бариад ахмадуудтай золгож болох байв. Авлигатай адилтгаж болох үйлдлээ монгол ёсоор халхавчиллаа.

-Сонгуулийн жилийн өмнө сонгогчдод мөнгө тараах нь сонгогчдод нөлөөлж буй хэлбэр биш үү?
-Улс төрийн зорилгоор ил өгдөг хүн байхгүй. Сумын Засаг дарга дагуулж яваад “Энэ хүн өндөр настай” гэсэн хүнд л өгсөн. Надад мөнгө тараах зорилго байхгүй. Нөгөө талаас тараах ч мөнгө байхгүй. Ирсэн таван ахмадад л хүндэтгэл үзүүлсэн. Энэ бол УИХ-ын гишүүний тойрогтоо ажиллахдаа хийж болохгүй зүйл биш.

-Таны гартаа барьсан дугтуйг харахад 5-аас илүү байсан.
-Үгүй ээ, 5-6 л байсан.                             

-Таныг АТГ шалгаж байна уу?
-Мэдэхгүй, намайг дуудаагүй. 

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн сөрөг хүчнийхэн энэ бичлэгийг хийсэн гэв. Олон нийтэд хэн энэ бичлэгийг хийсэн нь чухал биш. Бидэнд хууль тогтоогчийн үйлдэл илүү чухал.

Ахмад настнуудаа хүндлэх нь монгол ёс мөн. Харин мөнгө өгөх, мөнгө барьж золгох ёс ойр дотно буюу өвөө, эмээ, нагац, авга нарын хүрээнд л үйлчилдэг. Тэгээд ч Цагаан сар өнгөрөөд гурван долоо хоног өнгөрчээ. Ёс заншлаа бодсон бол Д.Тогтохсүрэн гишүүн хадаг бариад ахмадуудтай золгож болох байв. Авлигатай адилтгаж болох үйлдлээ монгол ёсоор халхавчилсан нь даанч харамсалтай.

Мөн үнэхээр 20 мянган төгрөг өгсөн үү,  таван өндөр настанд өгсөн үү гэдэг ч эргэлзээтэй.

Тэрээр “надад мөнгө тараах зорилго байхгүй” гэсэн ч түүний  үг, үйлдэл илт зөрөв. Энэ бол УИХ-ын гишүүний тойрогтоо ажиллахдаа хийж болохгүй зүйл биш хэмээн өөрийгөө илт өмөөрлөө. Тэгэхээр УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллахдаа мөнгө тараадаг байх нь, анх удаагийн үйлдэл ч биш юм гэж дүгнэж болохоор байна. Мөн улс төрийн зорилгоор ил өгдөг хүн байхгүй гэж хэлсэн нь далд бол өгчихдөг юм байна гэж өөрийн эрхгүй бодогдуулав.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга нь ийнхүү би хууль зөрчөөгүй хэмээн хээвнэг хариуллаа. Хууль зөрчөөгүй ч ёс зүйн  хувьд зөвтгөхөөргүй үйлдэл гаргасан шүү дээ.

УИХ-ЫН ГИШҮҮД ЯАГААД СОНГОГЧДОД БЭЛЭГ, БЭЛЭН МӨНГӨ ТАРААДАГ ВЭ?                                 

Үр дүнд хүрдэг болоод л тэр. Тэд сонгогчдод өөрийнхөө талаар сайхан сэтгэгдэл төрүүлэх, дараагийн сонгуульд дахин нэр дэвшиж, ялах зорилгоор л санхүүгийн дэмжлэг үзүүлсээр ирсэн. Яг нэг жилийн өмнө буюу 2022 оны нэгдүгээр сард УИХ-ын гишүүн Н.Учрал тойргийнхоо ахмадуудад хэвийн боов тараасан юм.

УИХ-ын буюу төрийн эрх барих дээд байгууллагын хуульдаа манайх шиг ингээд бэлэг тараах огноог хүртэл хуульчилсан өрөвдмөөр улс байдаг болов уу?

Олон нийт хүчтэй шүүмжилсэн ч Н.Учрал гишүүн мөн л өөрийгөө хамгаалж,  ”Нэг хуулийн төсөл санаачилж үзээгүй Т.Доржханд гэж нэг поп нөхөр С.Одонтуяа гэж хүний тархийг угаагаад “Ул боов тараахгүй гэж хуульчилна” ч гэх шиг. Хийх ажилгүй нэг нөхөртэй боллоо. Эхлээд наадамгүй болсон, бөх нь ч барилдаж чадахаа больсон. Сүүлдээ цагаан саргүй болох нь. Ахмадаа хүндэлж чадахаа болих нь“ гэсэн юм.

Иргэдэд тараасан бэлгийнхээ улмаас бидон Ганбат гэсэн хочтой болсон УИХ-ын гишүүн бий ч бийлэгжүү гишүүд сургамж авсангүй.

Д.Тогтохсүрэн гишүүн “Би хууль зөрчөөгүй” гэж бүрэн итгэлтэй хариулна лээ. Учир нь УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 48.1-д “Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуусах хүртэл ямар нэг эд өлгийн зүйлийг тарааж болохгүй” гэсэн зохицуулалт бий. Энэ заалт 2024.01.01-нээс хэрэгжиж эхэлнэ. Үнэндээ УИХ-ын буюу төрийн эрх барих дээд байгууллагын хуульдаа манайх шиг ингээд бэлэг тараах огноог хүртэл хуульчилсан өрөвдмөөр улс байдаг болов уу?

Нөгөө талаар алгаа тосоод бэлгийг нь авдаг СОНГОГЧИД ч буруутай. Алийн болгон ядуугаараа түрүү барьж, улс төрчдийн өгсөн бүрийг авч, өгөөш нь болох вэ? Энэ мөнгөний эх үүсвэр цэвэр үү? Тэр хүн ямар орлогоор олсон мөнгөө тарааж байна вэ? Яагаад бэлнээр өгөв? Саарал жагсаалтад орж, улсаараа санхүүгийн хоригт ороод санхүүгийн данс бүртгэлээс холуур байдаг бэлэн мөнгө ямар аюултайг мэдэх л болсон доо. Энэ мөнгийг аваад амьдрал чинь  дээрдсэн  гэж үү?

Д.Тогтохсүрэн гишүүн 20 мянган төгрөг гэсэн ч УИХ-ын гишүүн асан, "Иргэдийн оролцооны нэгдэл" намын дарга Ц.Оюунгэрэл дугтуйд 40 мянган төгрөг байсан талаар мэдээлэл авчээ. Тэрээр энэ асуудлыг шалгуулахаар Д.Тогтохсүрэн гишүүнийг АТГ-т мэдүүлсэн байна.    

Эцэст нь хэлэхэд үндэсний бөхийн үзэгчид жилээс жилд буурч байна. Бөхөд хайртай Монголчууд гэж өөрсдийгөө тодорхойлдог байв. Гэтэл одоо гудамжинд гараад залуусаас та яль бөхийг хүндэлдэг вэ гэж асуувал олон хүн “Би бөх үздэггүй, сонирхдоггүй” гэж хариулна. Яагаад? Бөхчүүд цөөрсөн үү? Тэд уран гоё барилдахаа больчихсон уу? Үгүй. Начны найраа гэх мэт ёс суртахуунгүй үйлдлүүд бөх сонирхогчдын нүдний өмнө олон давтагдсан учраас л тэр шүү дээ. Ямар сайндаа л наадмын үеэр засуулчийн энгэрт дуу хураагуур зүүлгэн, бөхчүүдийн аман тохироог халах шийдвэр гаргах вэ дээ.  Энэ нь дээрх хуулийн зохицуулалт шиг аргаа барсан хүний л арга юм даа.   

Нийтийн дагаж мөрддөг хэм хэмжээг зөрчсөн үйлдлүүд ийм л уршигтай. УИХ-ын гишүүд та бүхэн олны өмнө ёс зүйгээрээ оройлдоггүй юм гэхэд зөрчихгүй байгаач дээ.          

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан