АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх Даваа гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьж, Украины дайныг зогсоох талаар хэлэлцэнэ хэмээн мэдэгдэв.
Улаанбаатарын цагаар 22:00 цагт Путинтэй утсаар ярих бөгөөд дараа нь Украины ерөнхийлөгч Володимир Зеленский болон НАТО-гийн гишүүн зарим орны удирдагчидтай үргэлжлүүлэн ярих тухай Трамп сошиал хуудсаараа мэдээлжээ.
Баасан гарагт Истанбул хотод Украин, Оросын төлөөлөгчид уулзаад гал зогсоох талаар ямар нэг ахиц дэвшил гаргаагүй юм. Сүүлийн гурван жил гаруй хугацаанд дайтагч талууд анх удаа уулзсан нь энэ байлаа. Хэрэв Истанбулын уулзалтад Путинийг очвол Ойрх Дорнодын орнуудад айлчилж байсан Трамп түүнтэй уулзахад бэлэн байгаагаа мэдэгдсэн ч тийм зүйл болоогүй өнгөрсөн.
Хоёр ерөнхийлөгчийн ярианд бэлдэж эхэлснээ Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков өчигдөр орой баталжээ. "Энэ өдөр үр дүнтэй өнгөрч, гал зогсож, цаашлаад хэзээ ч дэгдэх ёсгүй байсан дайн дуусна гэдэгт найдаж байна" гэж Трамп сошиал хуудсандаа бичсэн байна.
Истанбулын уулзалт өндөрлөснөөс хойш хэдхэн цагийн дараа Украины Сумы мужийн нутаг дэвсгэрт Оросын нисгэгчгүй онгоц зорчигч тээврийн автобусанд халдсаны улмаас есөн хүний амь үрэгджээ.
Ерөнхийлөгч Зеленский үүнийг "энгийн номхон иргэдэд санаатай халдсан хэрэг" гэж дүгнээд Оросын эсрэг хатуу хориг арга хэмжээ авахыг холбоотнууддаа уриалсан байна.
Оросын тал энэ халдлагын талаар ямар нэг мэдэгдэл гаргаагүй юм. Харин тус улсын төв хэвлэл зэвсэгт хүчин нь Сумы мужийн нутагт "байлдааны бүсэд" довтолсон талаар мэдээлжээ.
Эх сурвалж: BBC