gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     6.08
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 23
Зурхай
 6.08
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 6.08
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Монголын шүүхүүд иргэдэд ойлгомжтой, ойрхон болж байна, яг Фрэнк Каприо шиг

Г.Тэгшсүрэн
Нийгэм
2025-06-05
304
Twitter logo
Г.Тэгшсүрэн
304
Twitter logo
Нийгэм
2025-06-05

Фрэнк Каприо (Frank Caprio) бол АНУ-ын Рөүд-Айленд мужийн нийслэл Прoвиденс хотын шүүхийн шүүгч. Тэрбээр өөрийн шийдсэн зарим хэрэг, зөрчлийн талаарх богино бичлэгийг нийгмийн (youtube) сүлжээнд хуваалцдаг. Түүний алдаагаа ухамсарлаж буй хүмүүст үзүүлж буй өрөвч сэтгэл болоод шударга ёсны тухай энгийн хошигнол нь олны анхаарлыг татдаг.

Тухайлбал, шүүх танхимд нохойгоо тэврэн орж ирсэн иргэний хэргийг шийдвэрлэх явц, түүнтэй харилцан ярилцсан бичлэг дэлхий нийтэд түгж, шүүгч Фрэнк Каприо (Frank Capro)-ийн шийдвэрийг олон хүн хүндэтгэж байв.

Тус бичлэгт замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн иргэн шүүхийн танхимд “Бяцхан охин” нэртэй нохойгоо тэвэрсээр орж ирнэ. Тэр гурван удаа гэрлэн дохио зөрчиж, замын хөдөлгөөнд оролцжээ. Гэсэн ч энэ үйлдэл түүнийх биш. Дүү нь автомашиныг нь унаж яваад дээрх зөрчлийг гаргасан тухай шүүх хурлын үеэр тайлбарладаг.

Шүүгч Фрэнк Каприо “Та нохойгоо сайн сургасан хэр нь дүүгээ яагаад хүмүүжүүлж чадаагүй юм бэ” гэж асуухад тэр “Хүн амьтнаас маш олон зүйл сурч чадна, нэгт үнэнч зан, хоёрт уучлал” гэж хариулснаар шүүгч түүний нөхцөл байдлыг харгалзан торгуулийг бууруулж 35 ам.доллар болгон шийдвэрлэсэн. Шүүгч Фрэнк Каприогийн хүмүүс нохойноос юу сурч болохыг харуулсан энэ үйлдэл нь олны талархлыг хүлээжээ.

Фрэнк Каприо шүүгчийн тухай дурдсан нь Монгол Улсын шүүх байгууллагууд ч иргэдэд нээлттэй, ойлгомжтой болж буйг онцлох гэсэнтэй холбоотой. Тухайлбал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүхийн танхимд өчигдөр (2025.06.04) Хүний гавьяат эмч П.Батчулуунд холбогдох хэргийг хянан хэлэлцэв. Тус танхимын тэргүүн, шүүгч Ч.Хосбаяр нарын шүүх бүрэлдэхүүн хэргийг дэнсэллээ.

Монгол Улсын шүүх байгууллагууд бүх нээлттэй шүүх хуралдаан болон авлигын гэмт хэргийн анхан ба давж заалдах шатны шүүх хуралдааныг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс олон нийтэд шууд дамжуулж, дуу, дүрсний бичлэгээр хүргэж байгаа. П.Батчулуун эмчид холбогдох хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх хурал хаалттай болсон. Учир нь энд хүний эмзэг мэдээлэл дурдагдах, Донорын тухай хууль зөрчигдөх тул гэдэг үндэслэлээр өмгөөлөгч болон прокурорын зүгээс хаалттай явуулах санал гаргасан. Дээд шүүх дээр ч мөн энэ санал дурдагдсанаар хэргийг хаалттай хэлэлцлээ.

Гэхдээ шүүх хуралдааны нээлт болон шүүхийн шийдвэр танилцуулах хэсгийг Улсын Дээд шүүхээс шууд дамжуулсан. Хэдий шүүх хурал хаалттай явагдсан ч нээлт, хаалтын үеийн шууд дамжуулалтаас шүүх хурлын даргалагч шүүгч Ч.Хосбаярын шүүгдэгч П.Батчулууныг цагаатгаж шийдвэрлэсэн үндэслэлийг үзэж, сонсож иргэд хэргийг өөр, өөрсдийнхөөрөө дүгнэх боломж бүрдэв.

Шүүгч Ч.Хосбаяр “Хэргийн үйл баримтыг анхан болон давж заалдах шатны шүүх бодитой тогтоожээ. Өөрөөр хэлбэл, П.Батчулуун нь Эрүүл мэндийн Хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байхдаа амьгүй донороос эд, эрхтэн шилжүүлэн авах зөвшөөрөл авсан. Зөвшөөрөлд элэг, бөөр авахаар дурджээ. Харин шөрмөс авах тухай хоорондоо зөрүүтэй таван зөвшөөрлийн бичиг хэрэгт авагдсан байна. Өөрөөр хэлбэл, шөрмөс авахдаа Эрүүл мэндийн сайдын 2023 оны тушаалаар баталсан журмыг зөрчсөн нь эргэлзээгүй тогтоогджээ.

Харин шүүх эрхзүйн хувьд алдаа гаргасан байна гэж үзлээ. Зөрчлөөс гэмт хэрэг болж шилжих босгоны хувьд сэдэл байх ёстой. Гэмт хэргийн сэдэл гэдэг өөртөө болон бусдад эдийн болон эдийн бус ашиг хонжоо харсан үйлдлийг хэлнэ. Тухайлбал, амьгүй донорын цогцсыг ялгаварлан гадуурхсан, үзэн ядсан, доромжлон тохуурхсан бол гэмт хэрэгт тооцогдоно. Шүүгдэгч П.Батчулууны хувьд ийм нөхцөл байдал тогтоогдоогүй. Тэр хувийн ашиг сонирхлыг эрмэлзэж, хонжоо олох үйлдэл хийгээгүй байна. Тиймээс гэмт хэргийн шинжгүй, зөрчлийн шинжтэй гэж үзэн гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй тул цагаатгаж шийдвэрлэлээ” гэв.

Монгол Улсын шүүх байгууллагууд нээлттэй болж, Улсын Дээд шүүхийн шүүгч өөрийн нүүр, царайгаар олны өмнө ил гарч, хэргийг хэрхэн шийдвэрлэснээ тайлбарлаж буй нь сайшаалтай юм. Үр дүнд нь шүүхэд итгэх иргэдийн итгэл нэмэгдэнэ. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан