gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     5.05
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 9
Зурхай
 5.05
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 5.05
Валютын ханш
$ | 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Монголын ой эдийн засгийн бие даасан cалбар болох боломжтой юу?

Бизнес
4 цаг 33 минутын өмнө
Twitter logo
Twitter logo
Бизнес
4 цаг 33 минутын өмнө

Зургийн эх сурвалж: President.mn

Цуврал - 3

Нийтлэлч, зохиолч Баабар гуайн “Уг нь бид бултаараа хөдөөнийхөн” гэсэн нийтлэлийг уншигч та бүхэн санаж буй байх. Улаанбаатарт төрсөн, өссөн наяад оны төлөөлөл миний хувьд ч нийслэлд амьдарч буй ердөө хоёр дахь үе. Энэ удаад би “бид бүгдээрээ хөдөөнийхөн” гэдэг шиг монголчууд бүгдээрээ л “нүүрсчин” болцгоосныг сануулъя.

Нүүрсний борлуулалтаас хамаарч манай улсын эдийн засаг өсөж, буурч ирсэн. Нүүрснээс улсын төсөв бүрдэж, түүгээр нь та бидний алхаж буй зам, талбай баригдаж, эмнэлэг, сургууль, багш, эмч нарын цалин, бүх төрлийн төрийн үйлчилгээг санхүүжүүлж, цаашлаад бусад бизнес ч цэцэглэж буй нь бид бүгдээрээ л сүүлийн 20 орчим жил шууд болон шууд бусаар нүүрснээс хамааралтай амьдарч ирсний нотолгоо билээ.

Уул уурхайгаас, тэр дундаа нүүрсний үнэ, борлуулалтын хэмжээнээс шууд хамаарч буйг харуулах салбарын сонгодог жишээ бол ойн салбар юм. Сүүлийн дөрвөн жилийн дотор л гэхэд тус салбарын батлагдсан улсын төсөв 11 дахин нэмэгджээ.

Энэ тухай Монгол орны ойн нөхөн сэргээлтийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага сэдэвт үндэсний VII хурлын үеэр эдийн засагч, судлаач О.Гомбожав “Ердөө дөрвөн жилийн өмнө буюу 2022 онд 4.2 тэрбум төгрөг байсан ойн салбарын улсын төсөв 2025 онд 47.7 тэрбум төгрөг болж, 11 дахин өссөн нь нэг талаас нүүрсний экспорт энэ хугацаанд 2.6 дахин өссөнтэй шууд холбоотойг харуулна. Нөгөө талд, 2025 онд батлагдсан 47.7 тэрбум төгрөгийн төсвийн гүйцэтгэл 30.1 тэрбум төгрөг болж буурсан нь ч 2025 оны нүүрсний үнийн бууралттай холбоотойгоор хийгдсэн улсын төсвийн тодотголтой шууд холбогдож байна. Манай улсын нүүрсний томоохон төслүүдийн батлагдсан ТЭЗҮ-ийг хугацаагаар тооцвол бидэнд өгөөжээ өгөх хугацаа 30 орчим жил. Өөрөөр хэлбэл, ойн салбар одоогийн арга замаараа буюу улсын төсвөөс шууд хамааралтайгаар цааш “амьдрах” хугацаа 30 жил л байх магадлалтай” талаар “Ойн эдийн засгийн боломж” илтгэлийн үеэрээ ярьж байв.

Монголчууд бид уул уурхайгаас үл хамаарсан, бие даасан салбаруудыг хэрхэн бойжуулж, эдийн засгаа солонгоруулах талаар ярьсаар ирсэн ч бодит үр дүн бага төдийгүй хүрэн эдийн засгаасаа улам бүр хамааралтай болсоор байна. Гэвч оролдлого, хичээл зүтгэлээ ч бас алдаж болохгүй нь маргаангүй билээ.

ОЙ ЭДИЙН ЗАСГИЙН БИЕ ДААСАН САЛБАР БОЛОХ БОЛОМЖТОЙ ЮУ?

Гэрэл зургийг: Б.Бямба-Очир

“Хонгилын үзүүр дэх гэрэл” гэдэг шиг ойн салбарын нээгдээгүй болон өөрөө өөрийгөө тэтгэж, цаашлаад улсын эдийн засагт хувь нэмэр оруулах боломжийн талаар ойн тухай гурав дахь цуврал нийтлэлээрээ хөндье. Үүний тулд бид ой модыг байгаль орчин, экологи болон эдийн засаг гэсэн хоёр нүдээр харах хэрэгтэй болно.

Ойн экологи-эдийн засагч, доктор Д.Дэлгэржаргал “2024 оны тоо баримтаар манай орны ойн сангийн нийт талбай 19 сая.га ба 85 хувь нь хамгаалалтын ой, 15 хувь нь ашиглалтын ой байдаг. Хамгаалалтын ой нь тусгай хамгаалалттай газар нутаг, эсвэл экологийн өндөр ач холбогдолтой хамгаалалтын бүс байдаг учраас энэ хэсгийг байгаль - эко систем гэдэг талаас нь харна. Харин үлдсэн 15 хувь дахь ашиглалтын бүсийн ойг нөөц буюу эдийн засгийн эргэлтэд орох боломжтой ой гэдэг талаас нь харах хэрэгтэй” гэж байв.

Ойн салбарын эдийн засгийн нөлөөлөл болон нөөц боломжийг тооцвол ойн салбарт уламжлалт байдлаар хандаж байсан хүрээнээс хамаагүй давж гарч байгааг манай улсад хийсэн олон судалгаанаас харж болохоор байгаа юм.

Нэг талаас ой мод нь бидэнд экосистемийн үйлчилгээ буюу цэвэр агаар, байгаль орчны тэнцвэрийг хадгалах хэмжээлшгүй их баялаг боловч нөгөө талдаа өдгөө ч нүүдэлчин монголчуудын хувьд гэрийн тооно, хана, унь, малын хашаа, хороогоо барихаас эхлээд эрчим хүчний эх үүсвэр гээд гэр ахуйн хэрэглээний ч чухал эх үүсвэр байж ирсэн. Орчин үеийн хөгжил, дэвшлийг ч мод, модон бүтээгдэхүүнгүйгээр төсөөлөх боломжгүй. Та бидний амьдран сууж байгаа байр сууц, эдэлж хэрэглэж буй ширээ, сандал, мэдлэг, мэдээллийг дамжуулах ном, цаас гээд ерөөс хүний хэрэглээ, түүхийг модноос салгаж ойлгох боломжгүй.

Гэвч уран сайхан хийцтэй монгол гэрийг таашаан сонирхох нэгэн мод бэлтгэх ажлыг хийж гүйцэтгэдэг, мэргэжлийн байгууллагуудыг “модны хулгайч”, “хамаг модыг тайраад, огтлоод дуусгалаа” гэж хараан зүхэх бодол зэрэгцээ төрдөггүй ч, цуваа байдлаар оршдог зөрчилтэй сэтгэлгээний онцлог манай улсад давамгайлж буй нь олон тоо баримт, бодит байдал батлан харуулдаг.

Монголчууд бид байгаль эх дэлхийгээ хайрлаж, хамгаалах онцгой уламжлал, соёлтой ч одоогийн хамгааллын бодлого үүргээ гүйцэтгэж чадаж байгаа эсэх дээр дүгнэлт хийх цаг болсныг нийтлэлийн эхний цувралд хөндөж байсан. Зөвхөн ойн хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдсэн талбай 2020-2023 онд л гэхэд гурав дахин нэмэгдээд байгаа бол дээр дурдсан ашиглалтын бүсэд “Жилд 15 сая м³ хүртэл мод бэлтгэх нөөц боломжтой байхад одоогийн бодит бэлтгэл 700-800 мянган м³ буюу хүчин чадлынхаа 5-6 хувийг л бид өнөөдөр ашиглаж байгаа” талаар Европын Холбооны санхүүжилтээр хийж буй Монгол Улсын Тогтвортой Ойн Менежмент ба Биоэдийн Засгийн Хөтөлбөрийн Зээлийн суурь судалгаанд дурджээ.

Зураг 1. Ойн хөнөөлт шавжийн голомт, тархалт, тэмцэл хийсэн талбай

Эх сурвалж: Улсын ойн менежментийн төлөвлөгөө, Ойн газар, 2024

Эндээс бид ойгоо хамгаалж чадаж байна уу, бас эдийн засгийн хувьд нөөц боломжийг нь зохист хэмжээнд ашиглаж чадаж байна уу гэсэн хоёр асуултад зэрэг хариулах хэрэгтэй болж байна.

“Ойн салбарыг эдийн засагжуулж, өөрөө өөрийгөө авч явж чадах бие даасан салбар болгон хөгжүүлэхийн тулд эхлээд мод модон бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлж, юун түрүүнд дотоодын хэрэглээгээ хангадаг болох, хоёрдугаарт ойн дагалдах баялаг буюу самар, жимс, эмийн ургамлын зах зээлийг хөгжүүлэх, гуравдугаарт, ойн эко аялал жуулчлалыг хөгжүүлэх хэрэгтэй” талаар Д.Дэлгэржаргал судлаач ярьж байлаа.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэдээлж буйгаар манай улс жилд дунджаар 700 орчим мянган м³ мод бэлтгэн, мод модон материал, түлшний хэрэгцээг хангаж байгаагийн 20-30 хувь нь үйлдвэрлэлийн болон ахуйн хэрэглээний, 70-80 хувь нь түлшний мод байгаа юм. Өөрөөр хэлбэл, жилд бэлтгэж байгаа модныхоо бид 80 орчим хувийг зөвхөн түлээндээ зарцуулж, нөгөө талд нь мод, модон бүтээгдэхүүний худалдааны алдагдал 2015 оноос хойш эрс нэмэгджээ. Энэ алдагдал 2015-2022 онд ойролцоогоор 100 сая ам.доллароор буюу бараг 180 хувиар өсөж, 2024 онд гэхэд манай улс 232 сая ам.доллар буюу ойролцоогоор 800 тэрбум төгрөгөөр мод модон эдлэл, тавилга, цаас, картон зэргийг импортоор авч, дотооддоо нөөц боломжтой ч төлбөрийн тэнцэлдээ бараг нэг их наяд төгрөгийн дарамттай салбар болгожээ.

Бэлтгэсэн модны 80 хувь нь түлээнд зарцуулагдаж байгаа гэх боловч энэ хэмжээ нь хүн ам, өрхийн өсөлтийн хэрэгцээтэйгээ ч уялдахгүй байгаа нь нөгөө талд хулгайн буюу хууль бус мод бэлтгэлийг төр өөрсдийн бодлогоор өдөөж байхыг үгүйсгэхээргүй юм.

Зураг 2. Ойгоос бэлдсэн модны хэмжээ (мян.м3) ба өрхийн тоо (мян)

Эх сурвалж: 1212.mn

Дээр дурдсан ойн салбар дахь мод бэлтгэлийн нөөц боломжийг илүү тодруулбал, хэрэв ой зохих менежменттэй болбол тогтвортой жилийн бэлтгэл 7.87 сая м³ хүрнэ. Улмаар унанги болон хатаж үхсэн модны 64.4 сая м³ нөөцийг 10-20 жилд ашиглана гэж тооцвол нийт нийлүүлэлт ойролцоогоор 15 сая м³ байх боломжтой бөгөөд энэ нь одоогийн жилд бэлтгэж буй модны хэмжээнээс даруй 20 дахин өндөр дүн юм.

Энэ талаар Ойн түншлэлийн хүрээнд Европын Холбооны санхүүжилттэй Ирээдүйн ой төслийн (F4F) ойн эдийн засагч Виллем Элленброекийн боловсруулсан Техникийн хавсралт тайланд илүү тодорхой буюу ойн арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлснээр мод бэлтгэлийг жилд 7.6 сая м³ хүргэж болно. Энэ хэмжээнээс гадна өмхөрсөн (37.2 сая м³) эсвэл унанги (27.2 сая м³) мод ихээхэн хэмжээгээр бэлтгэх боломжтой бөгөөд мөн модны арчилгаа (сийрэгжүүлэлт, тайрах)-ны дүнд нэмэлтээр 7.6 сая м³ мод бэлтгэх боломжтой. Түүнчлэн 1.3 сая га талбайг дахин ойжуулснаар модны үйлдвэрлэлийг жилд 1.3 сая м³-ээр нэмэгдүүлэх боломжтой талаар тодотгожээ.

Харин ойн дагалт баялаг, тэр дундаа зөвхөн самрын эдийн засгийн нөөц боломжийн тухайд гэхэд “Хушны самрын нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлж чадвал ноолуурын салбараас олох орлогоос өндөр буюу уул уухайн салбараас бусад экспортын хамгийн гол орлогын нэг эх үүсвэр болж, 60 мянган хүний амьжиргааг дээшлүүлэх бүрэн бололцоотой салбар болохоор байна” гэж Монголын байгаль хамгаалагчдын холбооны тэргүүн, ой зүйч Г.Эрдэнэцолмон ярьж байлаа. Ингэхдээ мэдээж одоогийн байгаль орчинд халтай самар түүх хуучирсан технологийг халах ёстой талаар хөндөж байв. 2024 онд манай улс 27.3 сая ам. долларын үнэ бүхий хушны самрыг экспортлоод байна.

ОЙН ТҮНШЛЭЛ БА ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

Зургийн эх сурвалж: President.mn

2022 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Шарм-эль-Шейх хотноо болсон НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцид нэгдсэн талуудын 27 дугаар бага хурлын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Европын Холбооны Ерөнхийлөгч Урсула фон дер Лайен нар Ойн түншлэлийн тухай Монгол Улс болон Европын Холбоо хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурснаар Монгол Улс Ойн түншлэлд нэгдсэн Азийн анхны орон болсон юм.

Ойн түншлэл нь Европын Холбооны Global Gateway-Тогтвортой санхүүжилтийн стратегийн хүрээнд хэрэгжиж буй тэргүүлэх хөтөлбөр бөгөөд түншлэлийн гол зорилго нь Монгол орны ойг хамгаалах, нөхөн сэргээх, тогтвортой ашиглах, ойн салбарт ажлын байр бий болгох, хууль бус мод бэлтгэлийг бууруулж, тогтвортой үйлдвэрлэл, худалдааг дэмжихэд чиглэж байна. Энэхүү хамтын ажиллагаа нь таван үндсэн чиглэлд төвлөрдөг. Үүнд: ойн засаглал, хууль эрх зүйн орчныг сайжруулах; тогтвортой ой ашиглалт, ойн үйлдвэрлэлийн нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх; ойн доройтол, хомсдлыг бууруулах; байгалийн ойг хамгаалах, нөхөн сэргээх; санхүүжилт, хэрэгжилтийн хяналт, тайлагналтын системийг боловсронгуй болгох ажлууд багтана.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачилж, энэ нь монголчуудын хувьд орхигдоод байсан ойн салбараа эргэн харж, 2022 онд Ойн газрыг (агентлаг) дахин байгуулж, дээр дурдсанчлан улсын төсөв нь сүүлийн дөрвөн жилийн дотор гэхэд 11 дахин нэмэгдсэн нь сайшаалтай. Мөн тухайн салбарын гадаад, дотоодын хамтын ажиллагаанууд ийнхүү өргөжиж, судалгаа, шинжилгээнүүд ч хийгдсээр байгаа юм. Мөн Ойн түншлэлийн хүрээнд Европын Холбоо болон Европын Хөрөнгө Оруулалтын Банк Монгол орны ойн тогтвортой менежмент ба био-эдийн засгийг хөгжүүлэх багц зээлийн хөтөлбөрт 100 хүртэлх сая еврогийн хөнгөлөлттэй зээл, хамтарсан санхүүжилтийн 200 хүртэлх сая еврогийн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх боломжийг энэ өдрүүдэд судалж байна.

Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ина Марчюлёните “Ойн түншлэлийн хувьд 2026 он маш чухал жил юм. Учир нь энэ онд Европын Хөрөнгө Оруулалтын Банк, Монгол Улсын Засгийн газар хамтран ойн салбарт бодит хөрөнгө оруулалтын хөтөлбөр хэрэгжүүлж эхэлнэ. Энэ хүрээнд бид ойн салбарт өгөөжтэй, санхүүжүүлж болохуйц төслүүдийг авч үзэх болно.

Бид ойг төвөөс алслагдсан бүс нутагт шинэ ажлын байр бий болгох, байгальд ээлтэй аялал жуулчлалын нэмүү өртөг шингэсэн сүлжээ үүсгэх замаар улс орны тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах төдийгүй уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах боломж хэмээн харж байна” гэж  “Ойн салбарынхнаа сонсъё” цуврал ярилцлагын үеэр онцолсон.

Европын хөрөнгө оруулалтын банк болон Европын Холбоо нь ойн салбарын тогтвортой менежмент, био-эдийн засаг, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлд дэлхийн олон оронд амжилттай хэрэгжүүлсэн хөтөлбөрүүдтэй. Тухайлбал, Балканы орнуудад ойн болон хөдөө аж ахуйн уялдаа холбоог хангах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон тогтолцоо бий болгох зорилгоор агро-ойн загварыг нутагшуулах төсөл хэрэгжүүлсэн бол Габонд ойн хууль эрх зүйн орчныг сайжруулах, мод боловсруулах салбарын үнэ цэнийг нэмэгдүүлэх, ойг хяналттай ашиглах тогтолцоог бүрдүүлэх төсөл хэрэгжүүлсэн байна.

“Манай улсын тухайд ойн салбар ногоон зээлд хамрагдах боломж байдаггүй. Үүний гол шалтгаан нь ойн эдийн засгийн боломжийг зөвхөн модыг бүтнээр нь огтолж тайрахаар л хараад байдаг. Тэгтэл ойгоос авах эдийн засгийн гол үр ашиг нь  заавал модоо огтолсноор бус мод ургаа байхдаа хүртэл үйлдвэрлэлд орж байдаг онцлогтой. Үйлдвэрлэл нь модыг амьд байхад нь хүртэл авч болдог бөгөөд огтлолтын насанд хүрэхээр нь огтлох зарчмаар явах боломжтой” гэж ойн экологи-эдийн засагч Д.Дэлгэржаргал ярьж байлаа.

Өөрөөр хэлбэл, ойн салбар нь зөвхөн мод, модон бүтээгдэхүүний үйлдвэрлэл бус дээр дурдсанчлан эко аялал жуулчлал, дагалдах баялаг, био-эдийн засаг, агро-ой, нүүрстөрөгч шингээгч гэх мэт олон хувилбараар төрөлжүүлэн хөгжүүлэх боломжтой.

Ойн салбарыг эдийн засагжуулж, олон төрлийн үр шимийг хүртээж байгаа шилдэг туршлагын нэг бол Сэлэнгэ аймгийн гурван мянган иргэн оршин суудаг Бугант тосгоны “Бугант Нандин” ХХК юм. Тус компанийн тухайд мод модон бүтээгдэхүүний үйлдвэрлэл, мод үржүүлэг, эко аялал жуулчлал зэргээр үйл ажиллагаагаа төрөлжүүлэн хөгжүүлж, тухайн орон нутгийнхаа 50-80 хүнийг ажлын байраар хангаж байна.

Ойн түншлэлийн зохицуулагч Г.Түвшинжаргал “Ойн салбарт эдийн засгийн хувьд нэмүү өртөг шингээж, гол нь байгаль орчинд ээлтэйгээр үйл ажиллагаа явуулж, тухайн орон нутгийн иргэдийн амьжиргаа, ажлын байрыг нэмэгдүүлэхийн төлөө ихэнх ойн мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна. Хамгийн тод жишээ бол “Бугант Нандин” компани яах аргагүй мөн. Манай улсад 450 гаруй аж ахуй нэгж, байгууллага мод бэлтгэл, ойн цэвэрлэгээ, мод боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бол тэдгээрийн 90 орчим хувь нь 5-10 хүнтэй бичил аж ахуйн нэгж байна.

Гэтэл мод бүхий аймгуудын тухайд “Бугант Нандин” шиг мод үржүүлэг, зохистой ашиглалт, боловсруулалт, аялал жуулчлал зэргийг хослуулан бизнесээ өргөжүүлэх нөөц нь байгаа ч менежмент, санхүүжилт, тогтвортой бодлогын орчин гэх мэт бодит дэмжлэг нэн шаардлагатай байна” гэж байлаа.

Азийн Хөгжлийн Банкны 2023 онд танилцуулсан судалгаагаар улсын хэмжээнд ойн мэргэжлийн байгууллага (мод бэлтгэдэг зөвшөөрөл бүхий аж ахуй нэгжүүд) дунджаар 400 м³  мод бэлтгэл хийж байгаа бөгөөд бэлтгэсэн 100 м³ мод тутамд хоёр га ойжуулалтын ажил хийх үүрэг хүлээдэг. 400 м³ мод бэлтгэснээр жилийн дундаж орлого 179 сая төгрөг байгаа бол судлаачдын дэвшүүлж буй мод бэлтгэлийн хэмжээгээр нэмэгдүүлбэл энэ орлого 5-7 дахин нэмэгдэж, нэг аж ахуйн нэгжийн жилийн орлого тэрбум төгрөг рүү дөхөх боломжтой болно.

Ой, цаашлаад байгаль орчны салбарт ирээдүйд хөрөнгө оруулалт татах боломжтой шинэ чиглэл нь био-эдийн засаг юм. Био-эдийн засаг гэдэг нь энгийнээр, байгалийн сэргээгдэх нөөцийг ашиглахдаа хаягдлыг багасгаж, аль болох бүрэн ашиглаж, эргэлтэд оруулдаг эдийн засгийн тогтолцоо гэж ойлгож болно.

НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн судалгаанд барилгын салбар дэлхийн хүлэмжийн хийн ялгарлын 37 орчим хувийг бүрдүүлдэг гэж дурдсан байдаг. Үүний гол шалтгаануудын нэг нь цемент, ган зэрэг өндөр ялгаруулалттай материалын үйлдвэрлэл юм. Харин судлаачид мод зэрэг байгалийн гаралтай материалыг ашиглах нь нүүрстөрөгчийн ялгаралтыг бууруулж, био-эдийн засгийн бодит шийдэл болох боломжтойг онцолж байна.

Жишээлбэл, Швед улсад хэрэгжиж буй “Stockholm Wood City” төсөл модыг барилгын үндсэн материал болгон ашиглаж, нүүрстөрөгчийн ул мөрийг 40 хүртэл хувиар бууруулах боломжтойг дурдсан байдаг. Учир нь барилгад ашигласан мод нь ургах явцдаа агаар мандлаас шингээсэн нүүрстөрөгчийг өөртөө хадгалдаг тул ийм төрлийн шийдэл нь хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах давхар ач холбогдолтой ажээ.

Хөрөнгө оруулалт, санхүүжилтийн боломжийн талаар ойн эдийн засагч Виллем Элленброек  “Монгол Улсын ойн салбарт анхаарал татахуйц нэгэн зөрчил бий. Тус улс ойн нөөцийн хувьд харьцангуй их боломжтой хэдий ч мод, модон бүтээгдэхүүний хувьд импортлогч хэвээр байна. Мөн Монголд доройтсон, сэргээх шаардлагатай томоохон ойн талбайнууд байгаа бөгөөд тэдгээрийг нөхөн сэргээх нь олон улсын уур амьсгалын санхүүжилтийг татах боломжтой.

Эдгээр боломжийг бодит үр дүнд хүргэхийн тулд үндэсний эдийн засгийн ашиг сонирхол, орон нутгийн иргэдийн эрх ашиг, экологийн тогтвортой байдлын шаардлагыг уялдуулсан, салбарын нэгдсэн бодлого шаардлагатай. Манай F4F хөтөлбөр нь олон талт оролцогчдыг хамарсан хэлэлцүүлэг болон ойн тухай хуулийн шинэчлэлийн үйл явцыг дэмжих замаар ийм бодлогыг боловсруулахад дэмжлэг үзүүлж байна” гэсэн юм.

ОЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛЭЭС БИД ЮУ ХҮЛЭЭХ ВЭ?

Гэрэл зургийг: М.Болор-Эрдэнэ

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, салбарын хэд хэдэн удаагийн хэлэлцүүлгээс гадна 21 аймагт хуулийн шинэчлэлд иргэдээс санал авах уулзалтуудыг зохион байгуулж байна.

Салбарын нэгэн хэлэлцүүлгийн үеэр Ойн газрын дарга Б.Оюунсанаа “Ойн тухай хууль”-иар зохицуулах боломжтой бөгөөд шаардлагатай шинэчлэлүүдэд:

  1. Ойн менежментийн төлөвлөгөөний эрх мэдлийг нэмэгдүүлэх;
  2. Төрийн өмчийн эрхийг хэрэгжүүлэх засаглалын оновчтой тогтолцоо зураглах;
  3. Тэрхүү тогтолцооны санхүүгийн найдвартай, тасралтгүй байдлыг хангах зэргийг онцолж байв.

Бид нийтлэлийн хоёр дахь цувралд ойн салбарын засаглалын асуудлыг хөндөж, салбар нэгдсэн удирдлагаар хангагдаж чаддаггүй, улстөрийн шийдвэрүүд давамгайлдаг талаар дурдсан. Үндсэндээ төрийн захиргааны байгууллага болох Ойн газрын техникийн саналд үндэслэн Байгаль орчин, Уур амьсгалын өөрчлөлтийн яам нь журам гаргах, квот тогтоох зэргээр салбарыг хянадаг бол ойн бодит менежмент болон хяналтыг ойн ангиуд хариуцах зохицуулалттай бөгөөд эдгээр нь сумын Засаг дарга болон сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зааврын дагуу мод бэлтгэх, ойн дагалт баялгийг ашиглах, аялал жуулчлал эрхлэх, ан агнуур хийх болон бусад зөвшөөрөл олгож байна.

Харин шинээр боловсруулж байгаа хуулийн төсөлд дээрх асуудлыг шийдэхийг зорьсон талаар Б.Бат-Эрдэнэ гишүүн хэлэлцүүлгийн үеэр ярьж байсан. Европын Холбооноос Монгол Улсад суугаа элчин сайд Ина Марчюлёните ч ярилцлагын үеэр ойн салбар дахь хөрөнгө оруулалтыг татахын тулд хуулийн шинэчлэл чухал байгааг онцолж байлаа.

“Ойг эдийн засгийн эргэлтэд оруулж, багадаа 10 жилийн хэтийн төлөвтэй, шинжлэх ухааны үндэслэлтэй менежментэд шилжих шаардлагатай. Мөн Монгол ой нүүрстөрөгчийн зах зээлд орох бүрэн боломжтой. Олон улсын стандарттай нийцсэн тогтолцоо, нэгдсэн цахим бүртгэл, урт хугацааны гэрээгээр ойжуулалт явуулах эрх зүйн орчин бүрдвэл жилд 60–80 сая ам.долларын орлого олж болохоор тооцоо бий. Энэ нь "Тэрбум мод"  үндэсний хөдөлгөөн болон хүлэмжийн хийн ялгарлыг 2050 онд тэг болгох зорилтыг биелүүлэх эдийн засгийн гол хөшүүрэг болно. Өнөөдөр ойн салбарынхны цалин хамгийн доод түвшинд байна. Ойн салбарын засаглал улс төрд хэт төвлөрсөн, эрх үүргийн давхцал арилаагүй, орон тооны хомсдол зэрэг нь энэ салбарыг уналтад хүргэж байна. Ойн ангиуд нэгдсэн удирдлагын бүтцэд орж, шийдвэр гаргалт улс төрөөс ангид мэргэжлийн суурьтай болвол залуус салбарыг сонгох, мэргэжилтнүүд нь үнэлэгдэх, ногоон эдийн засгийн тулгуур болох бодит суурь бүрдэнэ” гэж хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт ажиллаж буй Ой зүйч Г.Эрдэнэцолмон ярьж байв.

Хэдийгээр хуулиар салбарын асуудлыг бүхлээр нь шийдэж, нэг өдрийн дотор өргөс авсан мэт болохгүй ч юутай ч сайн засаглалыг бий болгохын төлөө тэмүүлэх нь чухал билээ.

Манай улсын хувьд социализмын үед ойн аж ахуй эрчимтэй хөгжиж, зарим талдаа хавтгайруулан огтлох явдал байсныг мэргэжилтнүүд ярьдаг. Харин өнөөгийн нөхцөлд ойн салбар засаглалын хувьд ч, байгаль хамгаалал талдаа ч, эдийн засгийн нөөц боломжоо гүйцэт ашиглаж чадахгүй байгаа нь олон төрлийн судалгаануудад дурдагджээ.

Засаглалын хувьд хамгийн энгийн жишээ гэхэд, аймаг, суманд ойн ангийн инженер, техникчийн цалин орон нутаг бүрд ялгаатай. Байгууллагын хэлбэрийн хувьд 46 ойн анги гэхэд дөрвөн өөр статустайгаар, нийгмийн баталгаа, хүний нөөцийн хувьд гүн хямралд ороод байгааг бид өмнөх нийтлэлдээ дурдсан.

“Бид бүгдээрээ хөдөөнийхөн” гэдэг шиг “Бид бүгдээрээ нүүрсчин” болсон тухай нийтлэлийн эхэнд дурдсанчлан үүнийг нотлох бас нэгэн сонирхолтой жишээ бол манай ойн ангиудын харилцан адилгүй, санхүүжилт юм. Энэ  нь өнөөх гайхал нүүрс, ашигт малтмалтай л шууд холбогдоно.

Зураг 3. Сонгогдсон зарим сум дундын ангиудын жилийн орлого, зардал, 2024

Эх сурвалж: Шилэн данс

Тодруулбал, мод бэлтгэлийн үйл ажиллагаа байхгүй Өмнөговь аймгийн сум дундын ойн ангийн (СДОА) жилийн орлого/санхүүжилт 3.1 тэрбум, зардал нь 2.4 тэрбум төгрөг байгаа бол модоор баялаг Булганы СДОА-ийн жилийн санхүүжилт 17 дахин бага мөн зардал нь 12 дахин бага байна.

Монгол Улсын хувьд ойн ургамалжилтын дөрвөн мужлалтай. Хэдийгээр эдгээр мужлалын дагуу бодлого, ойн менежементийн төлөвлөгөө ялгаатай байх ёстой ч дээрх СДОА-иудын тэнгэр, газар шиг орлого, зарлагын ялгаа нь манай улсад алив зүйл зах зээлийн жамаараа оршдоггүй, хөгждөггүйн бас нэгэн сонгодог жишээ юм. Нөгөө талдаа ойгоос бэлтгэх модны 80 хувь нь түлээ болж, түлээний хэмжээ нь ч хүн ам, өрхийн өсөлттэйгээ ч уялддаггүй, малчид, хөдөөнийхнийгөө “модны хулгайчид” болох замыг зассаар иржээ.

Эцэст нь, ойн салбар нь засаглалаа сайжруулж, санхүүгийн боломжийг нээж, улмаар энэ салбар өөрөө өөрийгөө тэтгэж, аливаа улстөрийн шийдвэрээс үл хамааран байгаль, экосистемээ хамгаалж явах эдийн засгийн бие даасан салбар болон хөгжихөд мэргэжлийн тогтвортой бодлого, хамгаалал, зохистой ашиглалт чухал юм. Тэгвэл тогвортой бодлого, зохистой ашиглалт гэж юуг хэлэх вэ?

Энэ талаар Ойн экологи-эдийн засагч Д.Дэлгэржаргал “Тогтвортой бодлого, зохистой ашиглалтыг илэрхийлэх гурван тулгуур хэмжүүр бий.  Нэгдүгээрт эдийн засгийн хэрэгцээ буюу эдийн засгийн үр ашигтай байдал. Хоёрдугаарт байгаль экологид ээлтэй, экологио доройтуулахгүй байх. Гуравдугаарт нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцэж байж тогтвортой урт хугацааны үйл ажиллагаа болно” гэж байлаа.

Нийтлэлийг Ч.Болортуяа bolort.ch@gmail.com

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан