gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     10
  • Зурхай
     5.01
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 10
Зурхай
 5.01
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 10
Зурхай
 5.01
Валютын ханш
$ | 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Доторх зүйлсээ уудалж, зургууддаа буулгаснаараа би өөрийгөө чөлөөлж, чөлөөт уран бүтээлч болсон"

Б.Азбаяр
Соёл урлаг
1 цаг 53 минутын өмнө
Twitter logo

Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд МУСТА Бурхан урлаач Ц.Энхмандахын “Эргэх цэг” уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлтийг бид мэдээлж байсан. 

Тэрээр уламжлалт бурхан урлалын арга барилыг орчин үеийн уран сэтгэлгээтэй хослуулж, байгалийн гаралтай шороон будгаар бүтээлээ туурвидаг нь “Эргэх цэг” үзэсгэлэнгийн гол онцлог болж байв.

Эргэн дурдахад, зураач Ц.Энхмандах үзэсгэлэнгийн нээлтийн үеэр, "Өөрийнхөө дотор байгаа зүйлсийг уудалж гаргаад, уран бүтээлдээ буулгаснаараа би өөрийгөө чөлөөлсөн. Чөлөөт уран бүтээлч гэж үүнийг хэлдэг юм байна гэж би бодсон" гэсэн нь олны анхаарлыг татаж байв.

Үзэсгэлэнд дэлгэсэн бүтээлүүд цор ганц дүрслэл бус, үзэгчдийг олон давхар утга агуулга руу хөтлөх, эргэцүүлэн бодоход төвлөрүүлж байснаараа ихээхэн ялгаатай байсан юм. Тиймээс энэ үеэр уран бүтээлчтэй цөөн хором ярилцах боломж гарснаар, үзэсгэлэнгийн онцлог, санаагаа хаанаас олж, хэрхэн буулгадаг болоод уран бүтээлдээ хэрхэн ханддаг талаар ярилцлаа. Түүнийг яриаг зураач өөрөө хүүрнэсэн хэлбэрээр та бүхэнд хүргэж байна. 

Ц.Энхмандах: Би бурхан урлах үндсэн ажлынхаа хажуугаар хувь хүний дотоод ертөнцөө нийгэмтэйгээ танилцуулах, хуваалцах хүсэл байсаар ирсэн. Ажлаа хийж байх явцдаа нийгмийн тухайн цаг үеийн асуудлууд, хүний эмзэглэл, баяр баясал, талархал гээд янз бүрийн мэдрэмжүүдээс үүдээд өөрийн дотоод ертөнцийн зургуудыг зуръя гэж бодсон юм. 

Тэгээд энэ бол миний анхны бие даасан үзэсгэлэн. Онцлог нь гэвэл тавигдсан 27 зураг бүгд өөр өөр сэдэвтэй, давтагдахгүй. 27 өөр санааг шүүрч авч уран бүтээл болгосон нь нэг онцлог болов уу гэж бодож байна.

Зураач хүн дотоод бодлоо бүтээлээрээ илэрхийлдэг шүү дээ. Зохиолч хүн зохиолоороо, харин уран бүтээлч хүн бүтээлээрээ өөрийн үзэл санаа, дотоод ертөнцөө харуулдаг. Миний хувьд энэ 27 бүтээлээрээ өөрийгөө танилцуулж байна.

Эдгээр зургууд ямар ч шүүлтүүргүй. Яагаад гэвэл би өөрийгөө чөлөөлж зурсан. Тухайн өдөр юу бодогдоно, ямар мэдрэмж төрнө, тэрийгээ шууд тэмдэглэж аваад л зурчихдаг. Сая өөрийнхөө үзэсгэлэнг харахад тухайн үед ямар сэтгэл санаатай байснаа бүгдийг нь зургууд харуулж байсан. Бүгд өөр өөр өнгө аястай. Үзэгчдэд ч бас уншигдах байх гэж найдаж байна.

Үзэсгэлэн маань хуучнаар Өндөр хоршоо гэгддэг, одоо Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гарч байгаа. Энэ музейд үзэсгэлэнгээ гаргаж байгаадаа үгээр хэлшгүй их баяртай байна.

Орчин үеийн гоё галерейнууд олон бий. Гэхдээ надад хуучны барилгын тэр уур амьсгал, үнэр, шалан дээгүүр алхахад гардаг чимээ нь хүртэл маш гоё санагддаг. Бараг цаг хугацааны машинаар хуучин үед оччихсон юм шиг мэдрэмж төрдөг. Тийм орчинд бүтээлээ дэлгэнэ гэдэг онцгой.

Зургууд маань айлд өлгөхөд тохиромжтой жижиг хэмжээтэй. Тийм болохоор хананд жижиг хадаасаар тогтоосон. Гэхдээ хананд хадаас зоох нь надад их хайран санагдаж, аль болох зөөлөн тогшиж, нүх гаргахгүйг хичээсэн. Тэр хуучны барилга надад маш эрхэм.

Ер нь тэр байшин өөрөө ч үзмэр шиг. Тэнд үзэсгэлэн гаргаж байгаадаа маш их баяртай байна.

Энэ удаагийн үзэсгэлэнг гаргахад музейн хамт олон маш их дэмжсэн. Захирал Байгаль, менежер Баттуяа болон бүх хамт олонд маш их талархаж байна. Маш өндөр боловсролтой, мэргэжлийн урлаг судлаачид, менежментийн чадвар сайтай хамт олон ажилладаг юм байна гэж надад санагдлаа. 

“Музейн хамт олонд амжилт хүсье. Бас баярласан, талархсанаа илэрхийлье гэж бодож байна.

Миний энэ бие даасан үзэсгэлэнг “Эргэх цэг” гэж нэрлэсэн. Яагаад гэвэл бидний өнөөдрийн хөгжил дэвшил гэж нэрлээд байгаа энэ зам үнэндээ зөвхөн гэрэлтэй биш, сүүдэртэй тал ч ихтэй. Хөгжил дэвшил бидэнд боломж авчирч байгаа ч нөгөө талдаа олон асуудал дагуулж байна.

Жишээ нь, дэлхий нийт хог хаягдлаар бүрхэгдэж байна. Ерээд оноос өмнө хөдөө явахад ямар цэвэр, сайхан байлаа. Харин одоо 21 аймгийн хаана ч очсон гялгар уут хийсэж, хуванцар сав хаа сайгүй байна. Хашаа болгонд наалдсан гялгар уут, хог — энэ бол өнөөдрийн бодит дүр зураг.

Үүнд уран бүтээлч хүний хувьд надад нэг төрлийн зовнил байдаг. Тиймээс миний үзэсгэлэнгийн гол бүтээлүүдийн нэг нь “Plastic World” буюу “Хуванцар дэлхий”. Энэ бүтээлээрээ юу илэрхийлэхийг хүссэн бэ гэвэл, бид амьдралдаа хэт их тухыг эрэлхийлж байна. Үүнээс үүдээд үйлдвэрлэгчид, томоохон бизнесүүд хүний хэрэгцээг дагасан, улам амар хялбар хэрэглээ бий болгож байгаа.

Гэхдээ энд нэг гажуудал бий гэж би хардаг. Хэрвээ бид уламжлалаа харвал, монголчууд усны саваа бүсэндээ зүүж, өдөрт хэрэглэх хэмжээгээ авч явдаг байсан. Өөрөөр хэлбэл, хэрэглээ нь хэмжээгээ мэддэг, хариуцлагатай байсан. Харин өнөөдөр тэр ойлголт алдагдсан. Одоо бидэнд хэрэгцээнээс давсан хэрэглээг дэмжсэн тогтолцоо бий болж, үүний үр дүнд дэлхий хуванцар, хог хаягдлаар дүүрч байна.

Мэдээж энэ бол зөвхөн эрдэмтдийн асуудал биш. Уран бүтээлч хүн ч гэсэн өөрийн зовнил, байр сууриа бүтээлээрээ илэрхийлж, нийгэмд мессеж хүргэх ёстой гэж боддог. Тиймээс би энэ зургийг зурсан.

Бидний өдөр тутмын амьдралд анзаарагддаггүй нэг зүйл бий. Бид хуванцар савтай ундааг дэлгүүрээс аваад л хэдхэн секундэд уучихдаг. Гэтэл тэр сав хаашаа очдог вэ? Дэлхий дээр өдөр бүр хэчнээн сая ийм сав хэрэглэгдэж байгаа билээ?

Зарим нь дахин боловсруулагддаг ч нийт хогийн багахан хувь нь л боловсруулагддаг. Үлдсэн нь байгальд хаягдаж, маш удаан задарна. Задарлаа ч хөрс, орчноо хордуулдаг.

Тэгэхээр бид хүн төрөлхтөн, нийгмийн өмнө хариуцлагатай байх ёстой. Энэ асуудалд анхаарах хэрэгтэй. Зураач хүний хувьд энэ эмзэглэл надад байдаг учраас “Хуванцар дэлхий” бүтээлээ зурсан.

Энэ зураг дээр урд талд нь унаган байгалийг, харин ар талд нь өнөөгийн хотжилт, өндөр барилгуудыг дүрсэлсэн. Бид ихэвчлэн шинэ барилга баригдахад “гоё” гэж хардаг. Гэтэл тэр нэг барилгыг барихын тулд байгальд ямар их гарз учирдгийг тэр бүр анзаардаггүй. Уулс сэтлэгдэж, ус ширгэж байж барилгын материал бэлтгэгддэг.

Би энэ хоёр эсрэг талыг зэрэгцүүлж харуулахыг зорьсон. Мөн дэлхий бүхэлдээ хуванцар хогонд дарагдаж буйг дүрсэлсэн.

Сая миний үзэсгэлэнг гадаадын жуулчид үзсэн. Австралиас ирсэн хоёр хүн "Хамгийн их сэтгэл хөдөлгөсөн бүтээл нь "Plastic World" байлаа" гэж хэлсэн. Тэдний хэлснээр, Австралийн алслагдсан, онгон байгальд хүртэл хуванцар хог харагддаг болсон гэнэ.

Энэ бол зөвхөн нэг улсын биш, дэлхий нийтийн асуудал болжээ. Тиймээс энэ сэдвийг уран бүтээлээрээ хөндөхийг зорьсон юм.”

“Монгол Улс XIII зуунд дэлхийн хөгжлийг тодорхойлж явсан түүхтэй. Харин өнөөдөр суурин соёл, хотжилт давамгайлсан өөр төрлийн хөгжил дэлхийг тодорхойлж байна. Хэдхэн том гүрэн энэ чиг хандлагыг авч явж байна.

Гэвч энэ хөгжлийн сүүдэр тал нь хуванцар хог хаягдал дэлхийг бүрхэж эхэлсэн явдал. Тиймээс би “Хуванцар дэлхий” бүтээл дээрээ нэг бэлгэдэл оруулсан. Монгол хүн ташуураа бариад “энэ дэлхийн жолоог атгая, өөрчилье” гэж байгаа дүр.

Тэр дүрийг би зураач хүний төсөөллөөр, итгэл найдвараар бүтээсэн. Ковидын үед зурсан болохоор масктайгаар дүрсэлсэн. Энэ бол цаг үеийн тэмдэглэл ч гэсэн үг.

Би Монгол хүнд итгэдэг. Яагаад гэвэл өнөөдрийн залуус дэлхийн хэмжээнд боловсрол эзэмшиж, олон улсын байгууллагад өндөр түвшинд ажиллаж байна. Хэзээ нэгэн цагт бүр НҮБ-ыг монгол хүн удирдаж ч мэднэ гэж боддог. Тэр итгэл, тэр бэлгэдлийг би энэ зурагтаа шингээсэн. Миний “Ухамсар–Дэлхий” бүтээл ийм утгатай.

“Хуванцар дэлхий”-г ярьчихлаа. Одоо өөр нэг бүтээлээсээ хуваалцъя.

Миний бүтээлүүдийн дунд "Нөхөрлөл" гэдэг зураг бий. Ер нь уран бүтээлч хүн зураг зурахаасаа өмнө дотооддоо "зохиол" бичдэг. Зүгээр нэг санамсаргүй зурдаггүй, тодорхой санаа, өгүүлэмж дээр тулгуурлаж бүтээлээ туурвидаг.

"Нөхөрлөл" бүтээлийнхээ хувьд би ийм зохиол бодсон. Нэг хөвгүүн багаасаа өөрийн унагатайгаа хамт өсдөг. Тэд хамтдаа тоглож, наадаж, үнэхээр дотно болдог.

Цаг хугацаа өнгөрч, хөвгүүн эрийн цээнд хүрэхэд Чингис хааны аян дайнд мордохоор цэрэгт татагдана. Явахдаа тэр хамгийн хайртай, багаасаа унаж дассан унагаа дагуулан морддог...

Манай хүн нөгөө хул морьдоо унаад цэрэгт морддог. Монголын цэргүүд асар хол зам туулдаг байсан шүү дээ. Тэр бүх хугацаанд морь нь л хүнийг авч явна. Даарсан үедээ мориндоо налж унтана, заримдаа бүр гэдсэн дээр нь толгой тавиад амарна. Салхитай үед морь нь нөмөр нь болдог. Морьгүйгээр бол Европ хүрэх тийм аян дайныг туулна гэдэг боломжгүй.

Тиймээс монгол хүн мориндоо маш их хайртай, бараг л нэгэн бие мэт ижил дасал болсон байдаг.

Гэхдээ аян дайн гэдэг дандаа ялалт биш. Ялагдал ч бий. Нэг тулаанд манай цэргүүд ялагдаж, бутран зугтана. Тэр үед манай залуу морьтойгоо хамт дайснаас зугтаж явтал отолтод орж, морь нь суманд оногдож шархадна. Явж чадахгүй болоод эцэстээ газар унана.

Залуу мориндоо буугаад ганцаараа зугтаж эхэлдэг. Гэтэл эргэж харахад шархадсан морь нь өрөвдмөөр хэвтэж байна. Яг тэр мөчид хүний ухамсаргүй шийдвэр гардаг шүү дээ. Тэр залуу буцаж гүйж очоод, морио орхихгүйгээр нуруундаа үүрээд цааш явж эхэлдэг.

Үнэндээ тэр ганцаараа явсан бол амьд гарах боломж илүү байсан. Гэвч тэр хайртай морио орхиогүй. Баригдсан ч хамаагүй, хамтдаа байна гэсэн тэр шийдвэр — энэ бол “Нөхөрлөл” бүтээлийн гол утга.

Тэр зураг дээрх залуу бол эрийн цээнд хүрч яваа, залуу хүн. Хэрвээ би түүнийг буруу насны, жишээ нь хэт хөгшин хүнээр дүрсэлбэл утга алдагдана. Тиймээс зохиолоо бодож, дүрээ яг тохирох байдлаар гаргах нь чухал.

Ер нь би уран бүтээлдээ хамгийн их анхаардаг зүйл бол агуулга. Зураг бүр тодорхой утга, мессежтэй байх ёстой гэж боддог. Тэгж байж үзэгчидтэй “ярьж” чадна. Энэ бол миний уран бүтээлийн үнэт зүйл.

Миний үзэсгэлэн энэ удаа Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд 4-р сарын 24-нөөс 30-ны хооронд, долоо хоногийн хугацаанд гарч, өндөрлөж байна. Олон сайхан хүн ирж үзсэнд маш их баяртай байна.

Хүмүүс миний бүтээлийг зогсоод үзэж, сонирхож байгааг харахад надад хамгийн сайхан санагдсан. Яагаад гэвэл би өөрийн мессежийг хүмүүст хүргэхийг зорьсон. Тэр нь хүрч байгааг мэдрэх уран бүтээлч хүний хувьд хамгийн том баяр.

Би үзэсгэлэн дээрээ санал хүсэлтийн дэвтэр ажиллуулсан. Үзсэн хүмүүс маш гоё урмын үг, сэтгэгдэл үлдээсэн. Тэр бүгдийг би дурсгал болгож хадгална. Хэзээ ч харсан, уншсан сэтгэлд дулаахан санагдах байх.

Мөн би мэргэжлийн уран бүтээлчдээс шүүмж авахыг хүссэн. Гэхдээ дэвтэр дээр бичигдсэн шүүмж харьцангуй бага, ихэнх нь талархал, дэмжлэг байсан.

Харин хоёр урлаг судлаач надад тусгайлан санал хэлсэн. Тэд хоёулаа нэг ижил зүйл онцолсон нь миний зургуудын хэмжээ. Агуулгын хувьд "монументаль" буюу том хүрээнд илэрхийлэх боломжтой сэдвүүдийг би жижиг хэмжээгээр зурсан байна гэж хэлсэн. Жишээ нь "Хуванцар дэлхий" бүтээл илүү том хэмжээтэй байсан бол үзэгчдэд илүү хүчтэй хүрэх байсан гэж үзсэн.

Тэд энэ тал дээр бага зэрэг харамсалтай санагдлаа гэж хэлсэн.

Гэхдээ миний хувьд анхнаасаа өөр бодолтой байсан. Би бүтээлүүдээ айлд байрлуулахад тохиромжтой хэмжээгээр зурсан. Хэт том зураг гэрийн орчинд багтахад хэцүү шүү дээ. Харин үзэсгэлэнгийн танхимд бол том хэмжээ мэдээж өөр мэдрэмж өгнө.

Мөн урлаг судлаачийн өгсөн зөвлөгөөнүүдээс гэвэл, 

Нэгдүгээрт, шороон будгаар зурсан нь маш зөв сонголт гэж үнэлсэн. Гэрэлд өнгө нь зөөлөн, гялбаагүй шингэж харагддаг нь давуу тал.

Хоёрдугаарт, сэдвийн сонголт дээр зоригтой, айдасгүй хандсан байна гэж хэлсэн.

Гуравдугаарт, хамгийн чухал нь, энэ өөрийн хэв маягаа хадгалж, цаашид тууштай хөгжүүлэхийг зөвлөсөн.

Учир нь уран бүтээлч хүний хамгийн үнэ цэнтэй зүйл бол өөрийн гэсэн өнгө төрх. “Энэ бол зөвхөн чиний хийж чадах зүйл” гэж онцолсон.

Мөн "Чиний зургийн өвөрмөц онцлог чинь энэ байна. Тиймээс энэ арга барилаа битгий өөрчлөөрэй, улам хөгжүүлж, илүү гоё бүтээлүүд туурвиарай. Чи сургалтын нэг хэв загварт баригдаагүй, вакумд орчихоогүй байна. Харин өөрийнхөөрөө, чөлөөтэй, жаахан зэрлэг маягаар зурж байна. Тэр чинь л чиний давуу тал" гэж хэлсэн. Энэ нь надад их урам өгсөн. Тиймээс цаашид энэ хэв маягаа хадгалж, улам хөгжүүлнэ гэж бодож байгаа.

Тэр хоёр урлаг судлаач маань бичгээр шүүмж үлдээгээгүй, харин бид шууд ярилцсан. Би өөрөө бүр урлаг судлаач хүн харагдахаар нь очоод, "Миний зураг дээр шүүмж өгөөч" гээд бараг гараас нь хөтлөөд авчирч үзүүлсэн. Тэр шүүмжүүд надад маш хэрэгтэй.

Яагаад гэвэл уран бүтээлч хүнд зөвхөн магтаал байвал нэг түвшиндээ гацах эрсдэлтэй. Харин шүүмж л дараагийн шатанд гаргадаг.

Миний хувьд магтаалд баригдахыг хүсдэггүй. Надад нэг их "эго" байхгүй. Харин миний бүтээлүүд л хүмүүстэй “ярьж” байгаасай гэж хүсдэг. Хөгжим шиг хүн бүр өөр өөрөөр мэдэрдэг байгаасай гэж.

Үзэсгэлэнгийн танхимд зургуудтайгаа орж ирэхэд музейн менежер, урлаг судлаач Баттуяа шууд хүрч ирээд:

“Хүүе, чамд чин сэтгэлээсээ баяр хүргэе. Би зургийг чинь бүрэн үзээгүй байсан ч эхлээд баяр хүргэхээр ирлээ” гэж хэлсэн.

Дараа нь тэрээр уламжлалт шороон будгаар бүтээл хийж байгаа уран бүтээлчийн үзэсгэлэн гарч байгаад маш их баяртай байгаагаа илэрхийлсэн. Учир нь сүүлийн үед олон зураачид ихэвчлэн акрил будаг хэрэглэдэг болсон.

-Шороон будаг, акрил хоёрын ялгаа юу вэ. Яагаад заавал шороон будаг сонгосон юм бэ?
-
Энэ асуулт үнэхээр чухал.

Шороон будаг гэдэг нь байгалиас шууд гаралтай, химийн найрлага маш бага, зарим тохиолдолд бараг огт хольцгүй материал юм. Зарим өнгө нь газраас, чулуулаг, хөрснөөс гаргаж авдаг.

Эртний уламжлалт будгийн нэг хэлбэр бөгөөд бүр зарим нь эмчилгээний найрлагад ч ордог тухай ярьдаг. Байгалийн гаралтай учраас өнгө нь тогтвортой, хугацаа өнгөрөх тусам амархан хувирахгүй, удаан хадгалагддаг онцлогтой.

Гарын ая даах чадвар ч сайн. Гуаш шиг амархан арилж, толбо болохгүй. Тиймээс эдэлгээний хувьд харьцангуй бат бөх.

Би өөрөө энэ будганд маш дуртай. Яагаад гэвэл аль болох байгальтай ойр, органик материал ашиглан бүтээлээ хийхийг хүсдэг. Химийн хэт боловсруулсан бус, байгалиас гарсан зүйлээр бүтээлээ туурвих нь надад илүү дотно санагддаг.

Мөн бидний харж байгаа Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд хадгалагдаж байгаа эртний бурхдын бүтээлүүд ч шороон будгаар бүтээгдсэн байдаг. Өнөөдрийг хүртэл өнгөө алдалгүй, олон зуун жилийн турш хадгалагдаж байгаа нь энэ будгийн хамгийн том баталгаа юм.

Тийм учраас би энэ уламжлалыг үргэлжлүүлж, шороон будгаар уран бүтээлээ туурвихыг илүүд үздэг. 

Уран бүтээл амьдралаас төрдөг. Миний энэ 27 зураг бол ерөөсөө эргэн тойрны амьдралыг харж байгаад л, тэр дундаас санаагаа олж зурсан.

Би хүний зургийг хуулж зурахыг аймаар дургүй. Бүр үзэн яддаг. Уран бүтээлч хүн урьд нь хэн ч зураагүй, тийм зүйлийг л хийх ёстой гэж би боддог.

Жишээ нь нэг удаа 11 дүгээр хороололд шөнө хүлээж зогсож байлаа. Өвөл, маш хүйтэн. Голын эрэг дагуу гэрлүүд бүдэгхэн асаж байсан. Тэгтэл холоос нэг том хар дүрс аажмаар ойртож ирж байгаа юм шиг санагдсан.

Эхлээд би бүр “юу юм бол?” гэж айсан. Шөнө, хоосон гудамж, хүйтэн салхи… бүх зүйл хачин мэдрэмж төрүүлж байсан.

Гэтэл тэр дүрс ойртсоор байгаад нэг гэрлийн дор тодорсон. Тэгсэн чинь нэг хүн байсан. Гэхдээ тэр хүн хуванцар сав, хог дүүргэсэн том шуудай үүрчихсэн явж байсан юм.

Нүүр нь цантсан, хүйтэнд жиндсэн, чимээгүй алхана. Хажуугаар нь өнгөрөхдөө би зай тавьж өгсөн. Харин би тэр хүнийг алсартал нь хараад зогссон.

Тэр хүн хуванцар хог цуглуулдаг ажил хийдэг байсан юм байна лээ. Тэр дүр зураг л надад “Хуванцар дэлхий” бүтээлийн санааг өгсөн.

Амьдрал өөрөө уран бүтээлийн хамгийн том эх сурвалж байдаг гэдгийг би тэр мөчид маш хүчтэй мэдэрсэн.”

Хэрэв анзаарсан бол манай урланд нэг ч уран бүтээлчийн ном, томчуулын зураг, бүтээл байхгүй. Яагаад гэвэл тэр зургууд миний оюун санаанд орж ирээд тодорхой байр эзлэхийг би хүлээн зөвшөөрдөггүй.

Нэг гоё зураг харлаа гэе. Тэр миний дотор суучих юм бол дараагийн зурагт нөлөөлнө шүү дээ. Тэгээд би өөрийнхөөрөө бүтээл хийхэд саад болно.

Тиймээс би аль болох гаднын нөлөөллөөс ангид байхыг хичээдэг. 

Миний урлан дээр нэг сонин зүйл байдаг. Нэг удаа нэг хүн хүүхдээ дагуулаад ирсэн. “Зураачийн урлан үзье, гоё зураг үзье” гээд орж ирсэн чинь манай өрөө бараг хоосон.

Оффис шиг цагаан ханатай, хэдхэн будаг, ширээтэй. Тэгээд тэнд нэг хүн л суудаг. Ямар ч зураг хананд байхгүй. Зургийн ном ч бараг байхгүй.

Тэгээд хүмүүс гайхаад “Энэ чинь зураачийн урлан мөн үү?” гэж асуудаг. Гэхдээ би тэгж байж л өөрийнхөө бүтээлд төвлөрч чаддаг юм шиг санагддаг". 

-Цаг гаргаж ярилцсанд баярлалаа. Таны уран туурвих үйлсэд өндөр амжилт хүсье.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан