Манай улсад 96 мянган хүүхэд хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакцинаа хийлгэсэн гэж ХӨСҮТ мэдээлэв.
Тэдний 34 мянга нь 11 настнууд. Хүний папиллома вирус зургаан төрлийн хорт хавдар үүсгэдэг. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн эрүүл мэндэд ноцтой аюул авчирдаг тул энэ вирусийн халдвараас хүүхдүүдийг хамгаалж, вакцинд хамруулж байна.
Хүүхдүүдэд хүний папиллома вирусийн талаар мэдээлэл өгч, энэ вирусээс урьдчилан сэргийлэхийн тулд зохион бичлэгийн уралдааныг зарлаж энэ сарын 9-13-ны өдрүүдэд бүтээлүүдийг хүлээн авч ажиллалаа.
Уралдаанд нийт 25 бүтээл ирсэн бөгөөд эхний гурав болон тусгай байрыг шалгаруулан өнөөдөр /2025.11.15/ шагналыг гардуулав.
Шүүгчээр НҮБ-ын Хүүхдийн сангийн зөвлөх Д.Нарангэрэл, ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма, GoGo.mn сайтын сэтгүүлч Б.Эрдэнэчимэг, НЕБ-ын 21-р сургуулийн багш н.Маралмаа нар ажиллалаа.
Бүтээлүүдийг шүүгчдэд хүргүүлэхдээ оролцогчдын нэр, хаягийг нууцлан кодолж хүргэв. Дараах хүснэгтэд шалгаруулалтын оноог харуулж байна.
Нийлбэр дүнгээр,
Нэгдүгээр байрт, НЕБ-ын 40-р сургуулийн 6ё ангийн сурагч У.Мичид, "Бидний мэдэхгүй Папиллома вирус" бүтээлээр,
Хоёрдугаар байрт, НЕБ-ын 163-р сургуулийн 6ё ангийн сурагч Д.Цэсмаа, "Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт" бүтээлээр,
Гутгаар байрт, НЕБ-ын 47-р сургуулийн 5е ангийн сурагч П.Хишигбаяр, "Хүний папиллома вирусийн тухайд" бүтээлээр,
Тусгай байрт, НЕБ-ын 149-р сургуулийн 5в ангийн сурагч Б.Мөнгөншүүдэр, "Эрүүл ирээдүйг вакцин хамгаална" бүтээлээр тус тус шалгарлаа.
НҮБ-ийн Хүүхдийн сангийн зөвлөх Д.Нарангэрэл, "Энэ уралдаанд 10-11 настай хүүхдүүд оролцсон. Зохион бичлэгүүдийг уншихад үнэхээр сэтгэл хөдөлгөсөн. Зарим хүүхэд гараараа бичсэн нь бүр ч бүтээлч харагдсан. Онцгой санагдсан нэг бичлэгт "Миний ээж миний ертөнц. Ээж маань вакцины ач холбогдлыг надад ойлгуулсан. Би вакцинаа хийлгэсэн.
Харин манай ангийн зарим хүүхэд вакцин хийлгээгүй байсан учраас ээжээсээ, "Яагаад энэ вакциныг хийлгэх хэрэгтэй юм бэ" гэж асуухад "Чиний ирээдүйн төлөө. Ирээдүйд сайн эх болохын төлөө вакцинаа хийлгэх ёстой” гэж хэлсэн’ гэж бичсэн байсан.
Маш дулаахан, ухаалаг агуулгатай юм бэ гэж бодож баярласан. Уралдаанд ирсэн бүтээл бүр сэтгэлд их хүрсэн. Оролцогч хүүхдүүддээ бүгдэд нь баярлалаа.
Цаашид ч гэсэн энэ дархлаажуулалтын талаарх мэдээллийн ажлаа үргэлжлүүлэх болно. 11, 12 сард ч гэсэн хүүхдүүдийн дунд олон бүтээлч ажил хийхээр төлөвлөсөн" гэв.
НЕБ-ын 40-р сургуулийн 6ё ангийн сурагч У.Мичид, "Вирусийн талаар өмнө нь сайн мэддэггүй байсан. Зохион бичлэг бичих болсон учраас эхлээд ээжээсээ асууж, интернэтээс мэдээлэл хайж уншсан. Зарим үсгийг зөв бичихдээ ээж минь бага зэрэг тусалсан. Ингэж мэдээлэл цуглуулах явцдаа вакцин яагаад хэрэгтэй, өвчнөөс хэрхэн хамгаалдаг талаар илүү ойлголттой болсон.
Одоо бол энэ сэдвийг найзуудтайгаа хичээл орж эхлэхээр ярилцана гэж бодож байгаа.
Хүүхдүүддээ хандаж хэлэхэд: вирус, өвчлөлөөс өөрсдийгөө хамгаалахын тулд мэдээллээ сайтар уншиж, вакцинаа заавал хийлгэж байх нь чухал юм байна" гэлээ.
У.Мичидийн ээж С.Баярцэцэг "Би Япон хэлний багш, орчуулагч. Охинтойгоо хамт оролцох уралдааны мэдээллийг GoGo.mn сайтаас хараад, охин маань өөрөө "Ээж ээ, би ормоор байна" гэсэн.
Бид хоёр өмнө нь энэ төрлийн вакциндаа хамрагдсан байсан учраас ойлголтын суурь байсан. "Энэ сэдвийг яаж оновчтой бичих вэ" гэж ярилцаад, охин маань өөрөө зохион бичлэгээ найруулж бичсэн.
Охин маань ангийнхаа хүүхдүүд болон тэдний эцэг эхчүүд вакцины ач холбогдлыг зөв ойлгоосой гэж хүсэж байгаагаа хэлсэн. Хүүхдүүдийн дархлаажуулалт ирээдүйд гарах олон өвчлөлөөс хамгаалах маш чухал зүйл. Иймээс эцэг эхчүүдэд хүүхдийнхээ вакцинд тогтмол анхаарч байхыг уриалмаар байна" хэмээв.
ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга Дашпагма, "Хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакцины талаарх мэдээллийг олон нийтэд хүргэх, зөв ойлголтыг түгээх шаардлага өндөр байна.
Мэдээллийг бататгах үүднээс 10-11 настай хүүхдүүдийн дунд эсээ бичлэгийн уралдаан зарласан.
Ирсэн бүтээлүүдийг харахад хүүхдүүд үнэхээр өөрсдийнхөөрөө ойлгож, мэдээллээ нэгтгэн маш хөөрхөн бичсэн байсан.
Бид бүтээлүүдийг нэргүй, кодоор нь хүлээн авсан тул зөвхөн агуулгаар нь үнэлсэн нь бас сонирхолтой санагдсан. Хүүхдүүд хангалттай мэдээлэл авч, орчин тойрныхондоо дамжуулж чаддаг болсон нь тодорхой харагдсан" гэж ярилаа.
Уралдааны шалгарсан байруудад дараах шагналыг гардуулав.
I байр: Ipad
II байр: Ухаалаг утас
III байр: Өсгөгч, номын дэлгүүрийн эрхийн бичиг
Тусгай байр: Чихэвч, номын дэлгүүрийн эрхийн бичиг
Дээрх зохион бичлэгийн уралдаантай ижил агуулгаар, мөн заасан хугацаанд "рийл" бүтээх уралдааныг зарласан бөгөөд Ховд аймгаас нэг бүтээл ирүүлжээ.
Зохион бичлэгийн шалгарсан бүтээлүүдийг хүргэж байна.