Тог тасарч, ус хаагдан, паар хөрөхөд бидний тав тух ямар хэврэг болохыг, энэ их цементэн ширэнгэн дотор бид ямар эмзэг гэдгээ мэдэрлээ.
Бидний “контор” гэж нэрлэдэг энэ газар хүмүүс ямар нөхцөлд, сорилтуудтай хэрхэн тулж ажилладаг вэ? Ус яагаад заримдаа зэвтэй гардаг, яагаад жил бүр тодорхой хугацаанд тасардаг, бидний төлдөг тариф үнэхээр бодит өртгөө илэрхийлж чаддаг уу?
Мөн энэ бүхнийг хэвийн ажиллуулахын тулд ямар хэмжээний хүний хүч хөдөлмөр, хариуцлага шаардлагатай вэ?
Энэ бүх асуултад хариулт өгөхөөр, “хүйтэн төмөр хоолойг халуун сэтгэлээр удирддаг” “Дунд мандал” ХК-ийн захирал Э.Өгөөмөртэй бид ярилцлаа.
-Усыг бидний өдөр тутмын амьдралд бэлэн байлгахын тулд ямар үйл ажиллагаанууд явагддаг вэ? Энэ үнэ цэнтэй зүйлийн цаана юу өрнөдөг нь их сонирхолтой санагдаж байна.
-Ус бол хүний анхдагч хэрэгцээ. Бидний өдөр тутмын амьдралд хамгийн их хэрэглэгддэг, гэхдээ хамгийн бага анзаарагддаг зүйл бол ус. Та гэртээ ирээд крантаа нээхэд л бэлэн халуун, хүйтэн цэвэр ус гарч байгаа шүү дээ.
Гэтэл энэ усыг иргэдэд нийлүүлэхэд маш олон хүний хүч хөдөлмөр, үйл ажиллагаа явагдаж байдаг. Энэ нөхцөлийг бүрдүүлэх гэж орон сууцны конторын ажилчид байнгын бэлэн байдалд ажилладаг. Энэ салбарт олон чадварлаг инженер техникийн болон бусад ажилчид бий.
Бидний өдөр тутмын амьдралд хамгийн их хэрэглэгддэг, гэхдээ хамгийн бага анзаарагддаг зүйл бол ус.
-Ус заримдаа зэвтэй гардаг? Түүний шалтгаан юу байдаг юм бэ?
-Их олон хүчин зүйлийн нөлөө байна. Зэвтэй ус нь бидний ашиглаж байгаа шугам хоолой болон тоноглолуудаас болж үүсэх нь бий. Улаанбаатарт барилгажилт ид явагдаж байна. Бид стандартын ундны усанд зориулалттай шугам хоолойг барилга угсралтад хэрэглэж байх ёстой.
Түүнчлэн эрчим хүч тасалдахад шугам хоолойгоор явж байсан ус даралтгүй болоод унахад тэр дотор агаар үүсдэг. Ус агаарын холимгоос зэв үүсдэг шүү дээ.
Нийслэлийн газар доогуур тавьсан үндсэн магистрал шугамуудын насжилт нь дуусаж байна. Шугам хоолойг байнгын засаж сайжруулж, арчилгаа үйлчилгээ хийж байх ёстой.

Ус сувгийнхан магистрал шугамууддаа сүүлийн үеийн технологи нэвтрүүлээд гангийн дотуур хуванцар оруулах төслүүд хэрэгжүүлж байна. Бид бүх түвшиндээ хичээн ажиллаж байна.
-Зарим айлын крантны ус зэвтэй, зарим нь цэвэрхэн гараад байдаг шүү дээ. Тухайн барилгыг барьж байгаа компанитай их холбоотой юм байна тийм үү?
-Үүнийг 100 хувь барилгын компаниуд руу чиглүүлэх нь буруу. Ус сувгийн үндсэн магистрал том шугам бий. Эдгээр нь олон жилийн насжилттай. Үүнээс салаалаад орон сууцны хотхонууд усаа авч байгаа.
Нийслэлийн газар доогуур тавьсан үндсэн магистрал шугамуудын насжилт нь дуусаж байна.
Сүүлийн үеийн барилгууд их сайжирч байна. Олон улсын ундны стандартад нийцсэн хуванцар хоолойгоор үндсэн шугамуудаа тавьж угсралтаа хийж байна.
Зарим барилгууд ус дулаан дамжуулах төв доороо том ус цэвэршүүлэх, ариутгах тоног төхөөрөмжүүд тавиад эхэлчихсэн сайн жишиг зөндөө.
Ерөнхийдөө цогцоор нь харах юм бол манай систем байрандаа зогсоогүй, урагшаа алхаж байна. Сайжраад хөгжөөд явж байгаа гэж хэлмээр байна.
-Олон хүний гайхдаг зүйл жил болгон ус тасарна. Улаанбаатарт амьдарч байгаа хүн болгонд зуны яг хэзээ, хэдэн хоног ус тасрах бол, тэр үед нь яах вэ гэсэн бодол байдаг. Түүний үндсэн шалтгаан нь юу байдаг юм бэ?
-Монгол эрс тэс уур амьсгалтай. Өвөлдөө хасах 40 хэм, зундаа нэмэх 35 хэм хүрдэг. Манай үндсэн шугам хоолой газар доогуур байрладаг. Зун болохоор л газар ухлаа, ус тасаллаа гэдэг. Гэтэл зуны хугацаанд л бид энэ шугам хоолойгоо засаж авч байгаа юм шүү дээ.
Монгол Улс бүх шугам сүлжээгээ 100 хувь шинэ болгон засах эдийн засгийн бололцоо байхгүй.
Бид шугамынхаа насжилтыг бодож үзээд хамгийн удаан насжилттай, эвдрэх магадлалтай, цоорох гэмтэх шугамуудаа сольдог.

Дулааны үед газар шороогоо ухна, техник хэрэгсэл, хүн хүч гээд маш олон хүний ажил болдог. Үүнд УБДС, УСУГ, нийслэл зэрэг төрийн байгууллагууд харилцан уялдаж ажилладаг. Зам дээр ухахаар бол Авто замын газар ч оролцоно. Цахилгаан холбооных нь кабел шугам нь зөрөлдөж байршсан байвал тэдэнтэй ч зөвшилцөнө.
Эдгээр үйл ажиллагааг есдүгээр сарын 15-нд халаалт тавьж хүйтрэхээс өмнө хийж иргэдийг байнгын ус дулаанаар хангах гээд л хичээдэг.
Дулаан оронд, байнгын арчилгаатай нөхцөлд бол өөр хэрэг. Гэтэл бидний үндсэн үйл ажиллагаа хийдэг хугацаа их богинохон. Эдгээр ажлууд байнгын графикийн дагуу хийгддэг.
-“Гадаадын орнуудад ус тасрахгүй байхад Монголд л тасраад байх юм. Монголын хөгжил хаана яваад байгаа юм. Бид нар мөнгө төлөөд байдаг гэтэл усгүй болчих юм” гэж хүмүүс ярьдаг. Энэ ус тасалж хийгддэг ажлыг хоёр жилд нэг удаа ч юм уу, хугацааг нь хол болгох боломжтой юу?
-Урт насжилттай болгохын тулд иргэд маань цаг хугацаандаа хэрэглээнийхээ төлбөрийг төлөх хэрэгтэй. Та бүхэн гар утасныхаа төлбөрийг яг цаг тухайд нь төлдөг. Мөнгөө төлөөгүй бол бүх хэрэглээ хаагдчихдаг. Гэсэн хэрнээ ашигласан цэвэр ус, дулааныхаа төлбөрийг цаг тухайд нь төлдөггүй.
Төвлөрсөн систем нэг нэгнээсээ уялдаатай. Уг нь манай Улаанбаатар хотын орон сууцны хэрэглэгчийн тариф их бага. 1 литр ус нэг төгрөг 30 мөнгө.
Сүүлийн үед туннелийн системд оруулна гэж яригдаж байна. Шигүү барилгажилтаас болоод үндсэн инженерийн шугам сүлжээг туннелийн системд оруулах нөхцөл бололцоо их хүнд. Үндсэн хоолойнуудаа газар доор туннелийн системд оруулчих юм бол засвар үйлчилгээгээ хийх, шугамыг засаж сэлбэхэд заавал ухаад байхгүй.

-Тарифын ялгааны талаар хэлж өгөхгүй юу?
-Монгол Улсын нутаг дэвсгэрийн цэвэр ус, дулааны тарифууд харьцангуй өөр. Нийслэлд, орон сууцанд амьдарч байгаа хүмүүс маш хямд өртгөөр усаа авч байна. Харин дэлхийн хотуудад нийслэл рүүгээ төвлөрөх тусам өртөг өндөрсдөг.
Гэтэл гэр хорооллын хүмүүсийн зөөврөөр авч байгаа ус орон сууцны хэрэглээнээс өндөр өртөгтэй. Сайжруулсан түлш хэрэглэж байгаа хүмүүс илүү өндөр үнээр дулаацаж амьдарч байна шүү дээ.
Мөн орон сууцны халаалтын зардал метр квадрат нь 506 төгрөг. Хөдөө орон нутгийн халаалт, цэвэр усны зардал хэд дахин үнэтэй байна.

Усны төгрөгийн үнэлгээ маш бага байгаа нь эргээд салбартаа нөлөөлж байна. Гэтэл энэ хямд зардалтай усыг танд хүргэхийн тулд нүсэр бүтэц ажиллаж байна. Орон сууцны контор гэхэд л 24 цагаар олон ажилтан ажиллаж байна.
-Яавал энэ салбар илүү хөгжих вэ? Энэ салбар хөгжсөнөөр үр дүн нь яаж ажиглагдах бол?
-Таныг цэвэр устай, халуун дулаан гэртээ амьдрахад төрөөс хэрэгжүүлж байгаа бодлого байна. Орон сууцны контор, дулааны сүлжээ, ус сувагт ажиллаж байгаа олон хүний хүч хөдөлмөр байдаг.
Нийслэлд, орон сууцанд амьдарч байгаа хүмүүс маш хямд өртгөөр усаа авч байна. Харин дэлхийн хотуудад нийслэл рүүгээ төвлөрөх тусам өртөг өндөрсдөг.
Жишээ нь та дэлгүүрээс ус ундаа авлаа. Гартаа бариад, нүдээрээ харж, уугаад, биеэрээ мэдрээд тухайн бараанд төлж байгаа мөнгөндөө сэтгэл ханаж чадаж байна. Түүнээсээ гоё сайхныг мэдэрч байна. Гэтэл ус дулаан, цэвэр бохир гэдгийг хүмүүс нь төдийлөн анзаараад байдаггүй юм шиг байгаа юм.
Гэртээ ороод ирэхэд гэр дулаан, крантнаас ус гоожиж, гэрэл нь асаж л байдаг.
Тэгэхлээр үнэ цэн нь мэдэгддэггүй, "байх л ёстой, мөнгөө төлчихсөн юм чинь" гэж ханддаг. Үүний үнэ цэнийг ойлгуулах нь маш чухал.
-Энэ салбарт ажиллаж байгаа хүний нөөц хэр байгаа вэ? Энэ мэргэжлээр мэргэшиж байгаа хүмүүс хэр их байна?
-Хэрэглэгчийн тариф бага учраас энэ салбарт ажиллаж байгаа боловсон хүчний авч байгаа цалин бага. Үүнийг дагаад хүний нөөцийн тоо хангамж буурч байна. Боловсон хүчин жилээс жилд хүндэрч байна. Үүнийг техник технологитой уях аргаар сайжруулах алхам хийнэ. Гэхдээ техник технологи зарим ажлыг орлож чадахгүй. Орон сууцны конторт ажилладаг машинист буюу ус дулаан хянадаг ажлыг техник технологиор шийдэж болж байна.
Гэтэл засварчид, сангийн слесарь, цахилгааны засварчид, бохирын засварчдыг орлуулах боломжгүй. Залуу боловсон хүчнүүдийг ажиллуулж, мэргэжилд нь эзэн байлгах, мэргэжилд нь дуртай байлгах, тогтвор суурьшилтай ажиллуулахад их л хүчин чармайлт гаргаж байна даа.
-Энэ ажлын байранд ажиллах хүн их цөөн гэж байна. Тэгвэл та эдгээр хүмүүстэй ямар арга барилаар ажиллаж байна вэ?
-Манайх залуу хамт олонтой. Эдгээр залуусын амьдралд богино болон уртын зайд төлөвлөж байгаа зүйлийг байгууллагын алсын хараатай уях нь маш чухал.
Усны төгрөгийн үнэлгээ маш бага байгаа нь эргээд салбартаа нөлөөлж байна. Гэтэл энэ хямд зардалтай усыг танд хүргэхийн тулд нүсэр бүтэц ажиллаж байна.
Засварчид маань гурван жилийн дараа мэдлэг болоод амьдралын түвшин нь яаж өөрчлөгдсөн байх юм. 5, 10 жилийн дараа эрүүл мэнд, сэтгэл зүй, амьдрал, гэр бүл, мэдлэг боловсрол нь яаж ахисан байх нь чухал.
Би даргархаад байх их дургүй харин хамтарч ажиллаж, хүн нэг бүгдийг нь ойлгохыг хичээдэг. Түүнээс одоо үед “би дарга, чи үүнийг хийх ёстой” гэдэг хандлага явахаа больчихсон. Гэхдээ нэг нь манлайлж урд нь гарч зангидаж чиглүүлэх ёстой юу гэвэл тийм.
-Та яагаад энэ мэргэжлийг сонгох болсон бэ? Та өнөөдрийг хүртэл энэ салбарт байхад юу нөлөөлж байна вэ?
-Би системийн инженер мэргэжилтэй хүн. Ус дулаан дамжуулах төв хүнээр ярих юм бол гол зүрх нь. Үүнгүйгээр ёстой нөгөө цементэн ширэнгэ гэдэг чинь болно.
Байшин барилга байгууламжийг амьтай байлгах, урт удаан насжилттай байх, дотор нь амьдарч байгаа хүмүүс ая тухтай сайхан амьдардаг нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор л анх энэ салбар руу орж ирсэн.
Харин энэ салбарт ажиллаж байгаадаа би их баярладаг. Олон хүчин зүйлийн нөлөө, системийг тал талаас нь харж ойлгож, уялдаж ажиллана гэдэг их сонирхолтой ажил.
-Та мэргэжлийн хүний зүгээс хэрэглэгчдэд энэ үйлдлээ өөрчилчихвөл сайхан болно гээд уриалбал та юу гэж хэлэх бол?
-Нэгнээ хайрлаж сураач ээ гэмээр байна. Хүн бусдыг хайрлана гэдэг чинь хамгийн том зүйл. Магадгүй танай гэрт засварчин орж ирээд сайхан үйлчилгээ үзүүлэхэд баярлалаа гээд л хэлчихвэл их урам авна.
Оршин суугчдаас сайхан сэтгэгдэл сонссон засварчин хэсэгтээ л нэмэх цэнэгтэй шүү. Хүн нэг нэгнийгээ хайрлаад "баярлалаа" гэчихдэг, нэгэндээ урам өгчихдөг байгаасай.
-Энэ салбарт гарч ирдэг сорилтууд юу юу байдаг вэ? Тэдгээрийг яаж даван туулж байна?
-Хувийн орон сууцны конторуудыг удирдаж байгаа захирлууд дундаа хамгийн залуу нь би. Удирдлагын хэмжээнд 30, 40 жил ажиллаж байгаа хүмүүс зөндөө байна.
Тэд асуудалтай зүйлсийг даван туулаад өнөөдрийн хэмжээнд аваад ирсэн. Тиймээс би залгамж халаа нь байх ёстой, тодорхой хэмжээнд хувь нэмрээ оруулах ёстой.
Би анх энэ салбарт орж ирэхэд системээ бүрэн дүүрэн ойлгохгүй, үүнээсээ болж алдах зүйл байсан. Судалж суралцсаар өнөөдөр хамт олонтойгоо сайхан ажиллаж байна.
Би салбараа маш буянтай ажил гэж боддог. Ковид гарахад Засгийн Газраас 11 салбарын хүмүүс заавал ажиллана гэсэн. Үүний нэг нь манай орон сууцны конторынхон байсан. Эмнэлгийнхэн, онцгой байдлынхан, ус дулаан дамжуулах төвийн, хүнсний үйлдвэрлэлийнхэн ажилладаг.
-Энэ салбар луу ингээд орохоос өмнө та юу хийж байсан бэ?
-Намайг бага байхад нийгэм хэцүү байсан. Гэлээ гэхдээ манай гэр бүл биднийг тийм ч хэцүү байлгаж байгаагүй шиг надад санагддаг юм. Би өвөө эмээ дээрээ өссөн. Тэд маань "хүнийг хайрлаж сур, чаддаг юмаа хүнд хийж өгч, тусалж сур" гэж зааж сургасан. Хамгийн анхны ажил гэвэл манай дунд сургуулийн найз бид хоёр хүүхдийн сонинд ажилладаг байлаа. Сонин зөөхөөс эхлээд сэтгүүлч сурвалжлагч болтлоо ажиллаж үзсэн. Мөн хүнсний салбар, МАА, уул уурхай, газар тариалан гээд олон салбарт ажиллаж энэ болгоноосоо олон зүйл сурсан. Бага залуу байхад намайг гололгүйгээр зааж сургадаг байсан хүмүүст хязгааргүй баярлаж явдаг.
Аав ээж, ах дүүс, эмээ өвөө нар маань намайг их зөв чиглүүлсэн. Чи ганцаараа хаа ч хол явахгүй. Хамт олон гэдэг маш чухал гэдгийг ойлгуулсан. Алдаа гаргавал арга эвээр чиглүүлж байсан. Би их зөрүүд нөхөр. Наймдугаар ангидаа анх ажил хийж, 10 дугаар ангид бие дааж амьдарна гээд гэрээсээ явж байлаа. Янз бүрийн орчинд амьдарч үзсэн. Өвлийн хүйтэнд гадаа, траншей, өвөл байхад айлын зуных нь амбаарт нь хонож л явлаа. Амьдралд хүн хүнийгээ ойлгож хайрлах л чухал юм даа.
-Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа.
Ярилцлагыг эндээс үзэж болно.