Улаанбаатар хотын Засаг дарга Х.Нямбаатар “Манай улсын автомашины дугаар олон стандартад нийцээгүй бараг цор ганцаар улсын кодгүй, крилл үсэгтэй байдаг. Улаанбаатар хотоос олон улсын стандартын дагуу автомашины дугаарыг шинэчлэх стандарт удахгүй батлуулахаар төслөө Зам тээвэр, хөгжлийн яаманд хүргүүлээд байна. Стандарт батлагдвал Улаанбаатарт бүртгэлтэй 805 мянган тээврийн хэрэгслийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлэн шинэчлэх ажил эхэлнэ” гэж цахим хуудаснаа нийтэлжээ.
Аялагч Г.Ганхүү машинтайгаа Узбекистан улсад аялж явах үед Хилийн шалган нэвтрүүлэх албаныхан түүний машины улсын дугаарыг хараад “Украиных уу?” гэж асуусан талаар бичлэгтээ дурджээ.
Хотын дарга Х.Нямбаатар энэ аяллын бичлэгээс хараад Улаанбаатарт удахгүй олон улсын стандартын дагуу автомашины дугаарыг шинэчлэх стандарт батлуулах гэж буй талаараа мэдээлэл өгсөн байна.
Хотын даргын энэхүү мэдээллийн дор 1.5 мянган иргэн сэтгэгдлээ үлдээсэн байх ба нийслэлийн дугаартай 805 мянган машин бүгд гадаад руу явахгүй, явах хүн нь олон улсын дугаараа авах зохицуулалт хийх нь зүйтэй гэсэн агуулгатай сэтгэгдэл олон байв.