gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     6.20
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 29
Зурхай
 6.20
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 6.20
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Мэдлэг, ур чадвартай ч хол гэртэй 18 ажилтандаа түрээсгүй байрны түлхүүр гардуулжээ

Б.Нямдарь
Нийслэл
2025-06-18
130
Twitter logo
Б.Нямдарь
130
Twitter logo
Нийслэл
2025-06-18

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын санаачилгаар Яармагийн хотын захиргаанаас алслагдсан байршилд амьдарч байгаа албан хаагчдын орон сууцны асуудлыг шийдэх зорилгоор ажлын хэсэг байгуулж, ажлын хэсгийг НЗДТГ-ын дарга Д.Амгалан ахалж ажилласан. Ингэхдээ нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын нийт 600 албан хаагчаас судалгаа авч, эхний ээлжийн шаардлагатай байгаа 18 албан хаагчид Албан тушаалын орон сууц ашиглуулах батламж, түлхүүр гардуулан өглөө.

.

Албан хаагчид улсын комисс хүлээн авч, ашиглалтад орсон Нисэхийн “Сөүл гарден” хотхонд түрээс төлөхгүйгээр амьдарна. Энэ талаар НЗДТГ-ын дарга Д.Амгалан болон батламж гардсан албан хаагчдын төлөөллөөс тодрууллаа.

Албан хаагчдад орон сууцны батламж гардуулах үеэр НЗДТГ-ын дарга Д.Амгалан “Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын санаачилгаар Төрийн албаны тухай хууль, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, “20 минутын хот” төлөвлөлттэй уялдуулан 18 албан хаагчид орон сууцны батламж, түлхүүр гардлууллаа. Албан хаагчид нийслэлд ажиллаж байх хугацаандаа түрээс төлөхгүй орон сууцаа ашиглана. Зөвхөн ашиглалтын зардал буюу ус, дулаан, цахилгаан, СӨХ-ийн зардлаа л төлөөд явна. Нийслэлд мэдлэг, ур чадвараа зориулан ажиллаж байгаа ч Улаанбаатар хотын төрийн захиргааны байрнаас алслагдсан байршилд амьдарч байсан албан хаагчдаа ийнхүү дэмжсэн бөгөөд цаашид ч орон сууц ашиглуулах ажлыг үе шаттай зохион байгуулна” гэлээ.

Орон сууцны батламж гардан авсан НХШГ-ын газрын тос, хийн хяналтын улсын байцаагч Б.Алтанзул “Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын санаачилгаар төрийн албан хаагчийн орон сууцны хөтөлбөрт хамрагдаж, орон сууцны батламж гардан авсандаа баяртай байна. Төрийн албанд найм дахь жилдээ ажиллахдаа анх удаа орон сууцны хөтөлбөрт хамрагдлаа. Манай гэр Сансарт байдаг. Сансараас Яармаг руу ажилдаа ирж очих хугацаагаа хэмнэж, хэмнэсэн цаг хугацаагаа гэр бүл, ажилдаа зориулах боломжтой боллоо. Хөтөлбөрийг санаачлан зохион байгуулсан ажлын хэсгийн хамт олон, хотын даргад талархаж байгаагаа илэрхийлье” гэлээ.

Нийслэлийн “Төр захиргааны авто бааз” УТҮГ-ын үйлчилгээний жолооч Г.Ууганбаяр “Шар хадны эцсээс Яармаг руу ажилдаа явдаг. Нисэхийн тойрогт “Сөүл гарден” хотхонд орон сууцны батламж гардан авлаа. Ажиллаж байх хугацаандаа ашиглах орон сууцандаа тохь тухтай амьдарч, тогтвортой, ур чадвараа гарган сэтгэл зүтгэлтэй ажиллана. Орон сууцны хөтөлбөрийг санаачилсан хотын дарга болон НЗДТГ-ын хамт олондоо талархаж байна” гэв.

Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын ажлын өрөөний үйлчлэгч Я.Жавзандулам “Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газарт 22 дахь жилдээ ажиллаж байна. Энэ удаад төрийн орон сууцны ийм сайхан хөтөлбөрт хамрагдсандаа их баяртай байна. Ажлаас ойрхон орон сууцанд амьдрах боломжийг бүрдүүлж өгсөн ажлын хэсгийнхэн болон олон жил хамтран ажилласан хамт олондоо баярлалаа” гэсэн юм.

Эх сурвалж: НЗДТГ, ХМОНХХ

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан