Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт, Зууны манлай сайхан эмэгтэй Лувсанжамцын Цогзолмаагийн мэндэлсний 101 насны ой тохиож байна.
Нэгэн зууныг туулж буй Монголын XX зууны манлай сайхан эмэгтэй, хөгжимчин, дуучин, жүжигчин Л.Цогзолмаа гуай 1924 оны 6-р сарын 15-нд Төв аймгийн Угтаалцайдам суманд төржээ.
Түүний мэндэлсний 100 насны ойд зориулсан ном, гэрэл зургийн үзэсгэлэн болон “Монголын нийгэм, соёл урлаг дахь Л.Цогзолмаагийн амьдрал, уран бүтээлийн замнал” сэдэвт эрдэм шинжилгээний хурал 2024 оны есдүгээр сард болсон билээ. Энэхүү хүндэтгэлийн ёслол, эрдэм шинжилгээний хуралд Монголын урлагийн хатан хаан Л.Цогзолмаа гуай үр хүүхэд, ач зээ нарын хамт оролцсон юм.