gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -17
  • Зурхай
     1.24
  • Валютын ханш
    $ | 3564₮
Цаг агаар
 -17
Зурхай
 1.24
Валютын ханш
$ | 3564₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -17
Зурхай
 1.24
Валютын ханш
$ | 3564₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ТОЙМ: Станцад гэмтэл гарч, хуваарийн дагуу цахилгаан хязгаарлаж эхэллээ

Б.Нямдарь
8 цаг 10 минутын өмнө
8
Twitter logo

Өнгөрч буй долоо хоногт болсон онцлох үйл явдлаас тоймлон хүргэж байна. 

ЛААГАА БАРЬДАГ ҮЕ РҮҮГЭЭ БИД ЭРГЭЭД ОЧЛОО

Энэ долоо хоногт ард иргэдийн хувьд асуудал болсон нэг сэдэв бол яах аргагүй "цахилгааны хязгаарлалт" байлаа. Дөрөвдүгээр цахилгаан станцад гэмтэл гарч түүнээс улбаатай цахилгааны хязгаарлалт хийх шаардлагатай болсон ба тог таслах хуваарийг гаргасан. Гэтэл тухайн хуваарийн дагуу цахилгааныг хязгаарлалгүй, өдөрт 2-3 удаа тог тасарсаар байв.

Салбарын сайд Б.Чойжилсүрэн "  2025-2026 оны эрчим хүчний хэрэглээний өвлийн оргил ачаалал 1800МВт хүрэх болов уу гэсэн тооцоололтой байсан. 2026 оны 1-р сарын 19-ний байдлаар 1803МВт хүрсэн. Төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд 69 зуух залгаатай ажиллаж байгаагаас өнөөдрийн байдлаар 65 нь ажиллаж байна. Дөрвөн зуухны гэмтлийг устгах ажил явагдаж байна. Өнөөдрийг хүртэл ОХУ-аас өдөрт 300МВт-ын цахилгаан эрчим хүчийг дутагдсан үед авсаар байна. магадгүй өнөөдөр хамгийн хүнд гэдгийг Оросын талаас хэлж байна. 300 биш 250МВт-ыг нийлүүлэхийг үгүйсгэхгүй" гэсэн юм. 

Улмаар "Шадар сайд Т.Доржханд, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нарыг огцруулах шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлнэ" хэмээн УИХ-ын гишүүн Ө.Шижир мэдээлэл хийлээ. Тэрбээр "Сүүлийн нэг жил хүрэхгүй хугацаанд ТЭЦ-3, ТЭЦ-4 дээр гарсан дэлбэрэлтүүд, хүний амь нас эрсэдсэн харамсалтай тохиолдлууд дээр харамсалтай нь хэн ч хариуцлага хүлээсэнгүй" хэмээв. 

"ДУЛААНЫ IV ЦАХИЛГААН СТАНЦ"-ЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Н.ТАВИНБЭХИЙГ АТГ-ААС БАРИВЧЛАН ШАЛГАЛАА

"Дулааны IV цахилгаан станц" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Тавинбэхийг АТГ-аас баривчлан шалгаж байна. Түүнийг “Бусдад давуу байдал бий болгосон” гэх хэрэгт Эрүүгийн хуулийн дагуу мөрдөн шалгаж буй юм.

Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын арван аймгийн төвийн дулааны цахилгаан станц барих төслийг БНСУ-ын Экзим банкны эх үүсвэртэй, 40 жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр барих буюу нийт 148.7 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээг 2019 оны 7-р сард байгуулжээ. Уг төслийн зөвлөх үйлчилгээг үзүүлэгчээр БНСУ-ын хоёр, Монголын нэг ААН-ийг сонгон шалгаруулж, нийт 9 сая ам.долларын гэрээ байгуулсан байна.

Гэвч төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй компаниуд хангалтгүй ажилласан, гэрээний хугацаа дууссан байхад Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Тавинбэх холбогдох хууль, журмыг зөрчин, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, гэрээний хугацааг сунгаж, зөвлөх үйлчилгээний төсвийг 2.6 сая ам.доллараар буюу үндэслэлгүйгээр нэмэгдүүлж, Монгол Улсын нэр бүхий ААН-д эдийн засгийн давуу байдал бий болгосон. Уг компани нь Н.Тавинбэхийн зөвлөхөөр ажиллаж байсан Н.Товуудоржийн хамаарал бүхий компани болох нь тогтоогдсон байна. 

ШВЕЙЦАРЫН ДАВОС ХОТНОО ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГАН БОЛЛОО

Ройтерс агентлагийн албан ёсны зөвшөөрөлтэй ашиглав.

Швейцарын Давос хотод Дэлхийн эдийн засгийн 56 дахь удаагийн чуулга уулзалт боллоо. Дэлхийн аялал жуулчлалын ирэх арван жилийн чиг хандлагыг дахин тодорхойлох зорилготой тус хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар оролцлоо. Монгол Улс АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын санаачилсан Энхийн зөвлөлд албан ёсоор нэгдэж, үүсгэн байгуулагч гишүүн улс болсон юм.

Монгол Улс олон улсын тавцанд хариуцлагатай, энхийг дэмжигч улсын хувьд шинэ, уян хатан, үр дүнд чиглэсэн энх тайвны механизмыг дэмжих нь Монгол Улсын олон улсын байр суурийг бэхжүүлж, дуу хоолойгоо илүү тодорхой хүргэх боломжийг нээж өгөхийн зэрэгцээ Монгол Улсын аюулгүй байдал, тусгаар тогтнолыг олон улсын эрх зүйн хүрээнд улс төр, дипломатын аргаар хамгаалан бэхжүүлэх үйлсэд том алхам болсон гэж Монгол Улсын Засгийн газраас үзэж байгаа юм байна. 

БИТҮҮНИЙ ӨДӨР БҮХ НИЙТЭЭР АМРАХААР БОЛЛОО

Монгол үндэстний уламжлалт баяр Цагаан сарын битүүн мягмар гарагт тохиож байгаатай холбогдуулан 2026 оны хоёрдугаар сарын 17-ны ажлын өдрийг 2026 оны хоёрдугаар сарын 28-ны бямба гарагийн амралтын өдөрт шилжүүллээ. 

ОГЦОМ ХҮЙТЭРЧ УЛААНБААТАРТ -40 ГРАДУС ХҮРЭВ

Өнгөрч буй долоо хоногт цаг агаар огцом хүйтэрч нийслэл хотноо зарим шөнө -40 хүртэл хүйтэрч байв. Гэхдээ ирэх өдрүүдэд хүйтний эрч сулрах төлөвтэй байна. Гэсэн ч ЦУОШГ-аас гаргасан улирлын ерөнхий төлөвөөр агаарын температур II сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, III дугаар сард нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байна. 

Хоёрдугаар сарын агаарын дундаж температур Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас хүйтэн байх төлөвтэй байгаа бол сарын нийлбэр хур тунадас нийт нутгаар дунджийн орчим орох төлөвтэй.

НӨӨЦИЙН МАХ ХУДАЛДААЛЖ ЭХЭЛЛЭЭ

Нөөцийн махыг энэ мягмар гарагаас эхлэн  хүнсний 410 дэлгүүрээр худалдаалж байна. Үнийн хувьд хонины махыг 13 мянга, үхрийн махыг 15 мянган төгрөгөөр борлуулна. Өнгөрсөн жилүүдэд нөөцийн махыг гуравдугаар сараас худалдаалдаг байсан бол энэ жил махны нийлүүлэлт багасаж, үнийн хөөрөгдөл ихэссэн тул борлуулалтыг эрт эхэлж байгаа аж. 

Нөөцийн мах худалдаалж байгаа газруудын байршлын талаарх мэдээллийг ЭНД дарж авна уу. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан