gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -17
  • Зурхай
     2.04
  • Валютын ханш
    $ | 3566₮
Цаг агаар
 -17
Зурхай
 2.04
Валютын ханш
$ | 3566₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -17
Зурхай
 2.04
Валютын ханш
$ | 3566₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

З.Дагдан: Нийслэлийн цэвэр усны шугамын талаас илүү нь 25-аас дээш жилийн насжилттай болсон

Б.Эрдэнэчимэг
Нийгэм
13 цаг 14 минутын өмнө
95
Twitter logo

Өглөө босоод л ус уудаг хүн олон. Тэгвэл усыг та бидэнд хүргэхэд ямар зардал гардаг бол? Крантаа нээхэд, худаг дээр очиход л хэзээд бэлэн урсаж байдаг усыг хэрэглэгч бидэнд 24 цагаар хүргэхийн тулд инженер техникийн ажилтнууд хэрхэн ажилладаг вэ?

Усны салбарын онцлог, өнөөгийн нөхцөл байдал, дэд бүтцийн хөгжлийн талаар ОСНААУГ-ын Инженерийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга З.Дагдантай ярилцлаа.   

Тэрээр "Халаалт доголддог хэд хэдэн шалтгаан бий. Айлуудын инженерийн шугам сүлжээ зэвэрсэн, муудсан байж болно. Турба хоолойн нүх нарийсан бөглөрдөг. Халаалт залгахаас өмнө шугам сүлжээг угаагаагүй бол мөн асуудал үүсдэг гэв.      

Эрчим хүчний салбар одоогийн хэрэглэгчдэд нийлүүлэхээс 50 хувиар хэтэрсэн суурилагдсан ачаалалтай  ажиллаж байна. Сүүлийн өдрүүдэд их хүйтэрлээ. -39 градусаар тоноглоод төлөвлөдөг. Гэвч -30 градус дээр барьсан талаар тайларлалаа.  

ОСНААУГ-ЫН ИНЖЕНЕРИЙН БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТИЙН ХЭЛТСИЙН ДАРГА З.ДАГДАНГИЙН ЯРИЛЦЛАГЫН ОНЦЛОХ ХЭСГҮҮД  

Жил бүр эх үүсвэрээс шалтгаалсан горим доголдол үүсэж, нийслэлд энэ нь бараг хэвийн үзэгдэл байв. Бөөрөлжүүтийн цахилгаан станц ашиглалтад орж, цахилгаан эрчим хүчний дутагдал тодорхой хэмжээгээр нөхөгдсөн ч эрс хүйтрэхээр хэрэглээ өсдөг.

Бид дулааны эрчим хүчийг тултал нийлүүлж байна. Гэвч эх үүсвэрээс буюу станцаас шалтгаалсан горимын доголдол гарсаар байна.  

Ус, дулааны үнийг нэмээгүй удсан тул бид шугам сүлжээгээ шинэчилж, засаж чадахгүй байна. Ус, дулааны үйлчилгээ авах эрэлт хангалттай байгаа ч нийлүүлэлт хязгаартай. ДЦС5-ыг барьж, Амгалан станцыг өргөтгөснөөр байдал өөр болно.  

Цаашид нэг том эх үүсвэр барихаас илүүтэй тархмал, жижиг эх үүсвэрүүдээс эрчим хүч нийлүүлнэ. Ингэснээр нэг станцад эвдрэл гарлаа гэхэд олон зуун хэрэглэгч цахилгаангүй болохгүй. Эрсдэлээ хуваана.  

Бид нийслэлийн төвийн 6 дүүргийн орон сууцан доорх 1500 км урт шугам сүлжээг хариуцдаг. Үүний 600 нь халаалтын, 900 нь цэвэр усны шугам. Цэвэр усны шугамын 58 хувь нь 25-аас дээш жилийн насжилттай.  

1500 км нь нийслэлээс Ховд хүрэхтэй тэнцэнэ. Жил бүр гадна шугамын эвдрэл 15 хувиар нэмэгдэж байна.  Авто зам эвдэрсэн бол хараад засдаг. Газар доорх шугам сүлжээнүүд ил биш тул хэн ч анзаардаггүй. 2025 онд 786 гэмтэл гарлаа. Өдөрт хоёр гэмтэл гарчээ.  

Бид жилд 9 км шугамыг л шинэчилдэг. Энэ нь шинэчлэх ёстой шугамын ердөө 1/100-тэй тэнцэнэ. Уг нь нийт шугам сүлжээнийхээ дөрвөн хувийг шинэчилснээр усны үйлчилгээг найдвартай хүргэж чадна. Гал алдахгүйхэн шиг л ажиллаж байна. 5-10 жилийн дараа бидний үйлчилгээ доголдож, том асуудал үүсэж болзошгүй.  

Газрын  гүний буюу хамгийн цэнгэг, цэвэр ус ашигладаг орнуудын нэг нь Монгол. Бусад улс хөрсний, борооны, гадаргын болон далайн усыг цэвэршүүлэн ашиглаж байна.    

Бид цайран турбаг хэрэглээний халуун, хүйтэн усандаа ашигладаг тул турбаны хэрэглээг 25 жилээс хэтрүүлж болохгүй.   

Хувийн орон сууцны конторууд 2010 оноос хойш ашиглалтад орсон барилгуудыг хариуцдаг тул одоогоор гэмтэл саатал цөөн, шугам сүлжээнүүд нь насжилт багатай байна. Гэхдээ шугам сүлжээ нь хуучрахаар байраа улсад өгье гэдэг.  

Ахуйн үйлчилгээнээс хорооллын эцэс хүртэлх шугамыг шинэчлэхэд арван тэрбум төгрөг хэрэгтэй.

Хэлтсийн даргын хувьд 70 жил болчихсон, хуучин шугам сүлжээнүүдийг засаж ашигласаар байгаа засварчдаараа бахархдаг.  

Нийслэлд гэр хорооллыг дахин төлөвлөж, хуучны байруудыг нураасан. Тэдгээрийн шугам хоолойг улсын зардлаар шинэчилсний дараа суурин дээр нь шинэ байшингууд барьж байна.      

Хүйтэн уснаас илүүтэй халуун усны хоолойнууд зэвэрдэг. БХБЯ, Барилгын хөгжлийн төв рүү хандаж, цаашид цайрсан турба хоолойг ашиглах, эсэхийг шийдэх шаардлагатай. Энэ хоолойг ус, дулаан дамжуулах төв буюу ЦТП-гээс байр хүртэл ашигладаг. Түрхлэг түрхдэг гэсэн үг юм. Гэтэл манай улсад металл хийцийн цөөн лаборатори бий. Барилгын компаниуд хуванцар, хятад хоолой ашиглаж эхэллээ. Энэ нь хямд. Сайн нь ч бий. Муу нь ч бий. Гаднаас нь хараад бид хэлж мэдэхгүй. Шинжилгээгээр л тогтооно.  

Барилгыг барьж дууссаны дараа бид хүлээн авдаг. Барилгын компани эхний гурван жилдээ аргалж, ашиглалтад оруулснаас хойш гурав дахь жилдээ шугам нь цоорвол бид хариуцна. Компани муу турба суурилуулж, зэвтэй ус гарахаар иргэд манайхыг буруутгадаг. Гэтэл муу турбаны өнгөр арилсан байдаг. 

Бид хамгийн сайн турбагаар сольдог ч анхнаасаа муу шугам сүлжээтэй байруудад хүндрэл үүсдэг. Барилгын зарим компани барьчхаад л алга болдог, ашиглалтыг нь хариуцдаг бид хүнд нөхцөлд үлддэг юм.  
 
Яармагийн зэвтэй усыг шийдэхийн тулд УСУГ зардлыг нь гарган, хоолойнуудыг сольсон. Та нүүж ороод гурван жил болсон бол айлын доторх хоолойг айлууд өөрсдөө солино. Гурван жилийн баталгаат хугацаа нь дуусаагүй бол барилгын компани зардлыг гаргах ёстой. Зэв шүүх төхөөрөмжийг бид суурилуулж эхэлсэн. Зэвтэй усны асуудал одоо цөөн байранд бий.  

Замын-Үүдэд металл шинжилгээний лаборатори удахгүй ашиглалтад орох юм билээ. Ингэснээр импортын хоолойг хил дээр шинжилдэг болно. Гангийн орцыг нь хэмжээд, сертификатжуулаад нааш нь оруулдаг болно.  

Шугам сүлжээ засах гэхээр иргэд ухлаа, орчныг сүйтгэлээ гэж их уурладаг. Орон сууцны конторууд иргэдэд ажлаа ойлгуулж чаддаггүй. Авто замтай жишвэл УБ-Архангай хүртэлх зам нөхөөстэй байна гэсэн үг. Улс авто замаа нөхөөд байна. Иргэд ч энэ замыг засаач ээ гэдэг. Харин газар доорх шугам сүлжээний элэгдлийг хэн ч ярихгүй байна.  

3, 4-р хорооллын авто замын голд алттай юм уу гэж иргэд тоглоом шоглоом болгодог. Учир нь тэр хавийн шугам сүлжээ ихээхэн хуучирсан тул байнга засдаг, жил бүр ухдаг. Хоёр замын голд усны, дулааны хос шугам бий. Ахуйн үйлчилгээнээс хорооллын эцэс хүртэлх шугамыг шинэчлэхэд арван тэрбум төгрөг хэрэгтэй. Бид зургаа дуусгасан, хөрөнгө оруулалт хайж байна.

Манай байгууллагын 2025 оны нийт хөрөнгө оруулалт 14 тэрбум төгрөг байв. Бүх мөнгөө нэг шугамд зарцуулаад, үлдсэнийг нь орхих уу? Ингэж болохгүй учраас хорооллын шугам сүлжээг жил бүр бага багаар засдаг. Үүнийг оршин суугчид ойлгодоггүй, таагүй хүлээж авдаг.  

Өмнө нь хоёр эгнээ байсан авто замыг гурван эгнээ, нийт зургаан эгнээ болгочихсон. Энэ нь засвар хийхэд төвөгтэй болгосон. Мөн гурван байгууллагын хоолойнууд зэрэгцээд байгаа. Энэ зун хамтдаа шинэчилье гэхээр УСУГ ч юм уу манайх  мөнгөгүй гэдэг.    

Үнэ нь өсдөггүй бүтээгдэхүүн гэвэл Монголд ус, дулааны үйлчилгээ л байна. Сонгууль дөхөхөөр л үнэ нэмэхгүй гэдэг. Улс төрчдийн иргэдээс шүүмжлэл авахгүй гэсэн бодлого нь манай байгууллагад их хүнд ачаа үүрүүлж байна.  

Нийслэлд тохижуулаагүй талбай бараг л үлдсэнгүй. Шугам солихын тулд зам, ногоон байгууламжийг эвдэх болдог. Нөхөн сэргээлтийн зардал шугам зассанаас ч их болсон. 2023 онд 350 сая, 2024 онд 380 сая, 2025 онд 650 сая төгрөгийг тус тус зарцуулсан. Иймд цаашдаа нэвтрэх сувагтай болно. Ингэвэл газар ухахгүй болно. Хүн дотор нь ороод засвараа хийх юм.  

Бид тоног төхөөрөмж, автоматжуулалтаар бусад улсаас хоцроогүй. Алсын зайн үйлчилгээгээр л хоцорч байна. Энэ нь өнөөх л хөрөнгөтэй холбоотой. Айлын усны тоолуурын заалтыг алсаас авах, ус алдвал гэрт нь очилгүйгээр, алсаас усыг нь хаах гэх мэт дэвшилтэт технологи бий. Үүнийг нэвтрүүлэхийн тулд ухаалаг тоолуур хэрэгтэй. Ийм тоолуур нэг ширхэг нь 300 мянган төгрөгийн үнэтэй байна. Айлд хамгийн багадаа хоёрыг тавих хэрэгтэй.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан