gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -13
  • Зурхай
     2.21
  • Валютын ханш
    $ | 3566₮
Цаг агаар
 -13
Зурхай
 2.21
Валютын ханш
$ | 3566₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -13
Зурхай
 2.21
Валютын ханш
$ | 3566₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

МОРЬ ЖИЛИЙН ӨНГӨ: Залууст амгалантай бөгөөд үр шим ихтэй жил байна

Б.Азбаяр
Нийгэм
Өчигдөр
85
Twitter logo

XVII жарны "Сүрээр дарагч" хэмээх гал морь жилийн хаврын тэргүүн сарын шинийн 1-ний өдөр хоёрдугаар сарын 18-нд тохиож байна.

Ирж буй жилийн ерөнхий өнгө, байгаль цаг уур, хүн зоны амьдрал ахуй, засал номын талаар МБШ Төв-Гандантэгчэнлин хийдийн зурхайч лам Ч.Очирбаттай ярилцлаа.

-Гал морь жилийн ерөнхий өнгө болон шороон үхрийн зурлага хэрхэн дүрслэгдсэн бэ? 

-Жилийн өнгийг олон янзаар шинжилж, дүрсэлдэг. Үүний нэг нь шороон үхрийн шинж юм. Энэ жилийн хувьд шороон үхрийн шинжээр бол идэр, залууст амгалантай, нялхаст дунд зэрэг, хөгшдөд биеэ энхрийлүүштэй жил гарч байна.

Идэр, залууст амгалантай гэдэг нь хөдөлмөр эрхлэлт, идэвх санаачилга, амьдрал ахуйд ахиц гарах боломж илүүтэйг илтгэнэ. Харин нялхас буюу эгэл ардын амьдрал дунд зэрэг, ахмад настнууд биеэ энхрийлж, эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй гэсэн утгатай.

Мөн энэ жил өвчин зовлон дэгдэлт ихсэхгүй, харин төр засаг, хууль цаазын бодлого арай чангарах, нийгмийн зохион байгуулалт, дэг журам цэгцрэх хандлагатай жил гэж харагдаж байна.

-Байгаль, цаг уурын төлөв хэрхэн харагдаж байна вэ?

-Шороон үхрийн шинжээр байгаль, цаг уурын байдлыг мөн шинжилдэг бөгөөд улс орны хувьд буянтай жил гарахаар байна. Хаврын гурван сар болон тэргүүн саруудад хур бага, бага зэрэг гантай байх төлөв ажиглагдаж байна.

Жилийн дундуур ч мөн адил гангийн шинж цухалзах ч нийтдээ бороо хурын хэмжээ хэвийн, байгаль цаг уур тогтуун байх төлөвтэй. Харин жилийн сүүлээр зарим газарт мөндөр, шамарга үзэгдэх магадлалтай.

Ерөнхийдөө бол байгаль, цаг уурын хувьд хэт савлагаагүй, дунд зэргийн тогтуун жил гэж хэлж болно.

-Мал аж ахуйд ямар жил болохоор байна вэ?

-Мал сүргийн хувьд бол ерөнхийдөө сайн жил. Харин тодорхой хэмжээнд бага зэргийн хямрал, сорилт дагалдах шинж ажиглагдаж байна.

Хүн зоны хувьд өмнө хэлсэнчлэн идэр залууст илүү ээлтэй, нялхаст дунд зэрэг, ахмад настнуудад биеэ энхрийлэх, эрүүл мэнддээ анхаарах шаардлагатай жил гарч байна.

-Сүрээр дарагч гал морин жил гэх нэрийг тайлбарлаж өгөөч.

-Арван хоёр жил 60 жилийн мөчлөгөөр давтагддаг бөгөөд 60 жил бүр өөр өөр нэр, өнгөтэй байдаг. Энэ жилийн хувьд "Сүрээр дарагч" хэмээх нэртэй.

"Сүрээр дарагч" гэдэг нь их хэрүүл тэмцэлгүй, өлсгөлөн, өвчин зовлон багатай, нийтдээ тогтуун, эерэг утгатай нэршил юм. Тиймээс нэршил, зурлагын утга агуулгаараа бол эерэг, сайн жил гэж дүгнэж болно.

-Харш жил, жил орсон, мэнгэний засалтай холбоотойгоор юуг онцлох вэ?

-Жил бүр харш жил, жил орсон, мэнгэ голлосон хүмүүс заслаа хийлгэдэг. Энэ жилийн хувьд,

  • Хулгана жилтэй хүмүүс их харш,
  • Тахиа, туулай жилтэй хүмүүс бага харш,
  • Морь жилтэй хүмүүс жил орсон засал,
  • Нэг цагаан мэнгэ голлосон хүмүүс мэнгэний засал хийлгэнэ. Харин бар, нохой жилтний ивээл жил орж буй тул ивээл жилийн засал хийлгэнэ. 

Эдгээр заслыг заавал нэг дор биш, цагаан сараас эхлээд жилийн дундуур, жилийн сүүлээр уншуулах боломжтой. Хүн бүр өөрийн суудал, нас, мэнгэ зэргээ харгалзан ямар засал тохирохыг нягталж, анхааралтай хандах нь чухал.

-Яагаад хүмүүс шинийн 15-нд багтааж засал хийлгэхийг эрмэлздэг вэ?

-Шинийн 1-15-ны өдрийн хооронд Бурхан багшийн их дүйчин өдрүүд тохиодог. Энэ үед хийсэн буян олон дахин арвижна гэж үздэг учраас хүмүүс энэ хугацаанд засал, ном уншуулж, буян хийхийг эрмэлздэг.

Гэхдээ зурхайн номд "заавал шинийн 15-нд багтаж засал хийлгэх ёстой" гэсэн хатуу айлтгал байхгүй. Арванхоёрдугаар сарын 22-ноос дараагийн арванхоёругаар сарын 22 хүртэл нэг жил үргэлжилдэг тул жилийн турш заслаа хийлгэх боломжтой.

Эрэгтэй хүн арвандугаар сарын 22-ноос эхлэн ирж буй жилийн заслаа хийлгэвэл зохимжтой. Харин эмэгтэй хүн жил гарсны дараа өмнөх жилийн болон гарч буй жилийн заслаа хийлгэхэд илүү зохистой гэж үздэг.

Гэхдээ хамгийн гол нь хүн өөртөө анхаарч, сэтгэл санаа, амьдрал ахуйгаа зөв авч явах явдал юм.

-Сэтгэлээ зөв засахад ном, засал заавал хэрэгтэй юу?

-Хүн сэтгэлээ зөв авч явбал мэдээж сайн. Гэхдээ бид байгаль, цаг уур, орчны нөлөөн дунд амьдарч байгаа учраас гэнэтийн, үл харагдах нөлөөлөл байдаг. Засал, ном гэдэг нь түүнийг зөөлрүүлэх, тэнцвэржүүлэх утгатай.

Засал гэдэг нь заавал айдас биш, өөрийгөө болон орчноо зөв болгож, эвлэрүүлж байгаа нэг хэлбэр гэж ойлговол зохистой.

-Төгсгөлд нь гал морь жилийг угтан юуг зөвлөх вэ?

-Ерөнхийдөө бол маш сайхан жил гарч байна. Хүн бүр өөрийн сэтгэл, үйлдэлдээ анхаарч, биеэ энхрийлж, орчноо эерэг байлгаж чадвал энэ жилээс авах сайн үр шим их.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан