gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     6.28
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 29
Зурхай
 6.28
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 6.28
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Цус сэлбэлт судлалын үндэсний төв" хүүхдэд зориулсан хүлээлгийн өрөөтэй боллоо

А.Анужин
Эрүүл мэнд
2025-06-10
39
Twitter logo

"Жэй Си Ай" конгресс салбар байгууллага нь цусаа хандивлахаар ирсэн иргэд болон эмнэлгийн ажилчдын хүүхдүүдэд зориулан тав тухтай хүлээлгийн өрөөг тохижуулж, өнөөдөр (06.10) хүлээлгэн өглөө. 

 "Жэй Си Ай" салбар байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Билгүүн

Энэ талаар, Э.Билгүүн: Эмнэлэгт цусаа хандивлахаар ирсэн иргэд болон эмнэлгийн ажилчдын хүүхдүүдэд чөлөөт цагаа өнгөрүүлэх хэсэг байдаггүй. Энэ өрөөнд ээж, аавыгаа хүлээх зуураа ном уншиж, кино үзэж, тоглоом тоглож, даалгавраа хийж, амрах ч боломжтой. Мөн өрөөний тавилгууд нь олон улсын гэрчилгээтэй, хүүхдийн эрүүл мэндэд аюулгүйн стандартыг бүрэн хангасан.

"Жэй Си Ай" конгресс салбар байгууллага, Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран 2024 оны арваннэгдүгээр сараас "Нэг дусал, нэг амьдрал" төслийг хэрэгжүүлсэн. Төслийн хүрээнд "Хүүхэд хөгжлийн өрөө"-г бүрэн тохижууллаа " гэв.

Нээлтийн үеэр, ЦССҮТ-ийн Цусны чанар, аюулгүй байдлын албаны дарга Э.Тунгалагтуяа цусаа хандивлах үйл явц, ач холбогдлын талаар мэдээлэл өглөө.

ЦССҮТ-ийн Цусны чанар, аюулгүй байдлын албаны дарга Э.Тунгалагтуяа

   "МАНАЙ УЛСАД 170 МЯНГАН БҮРТГЭЛТЭЙ ЦУСНЫ ДОНОР БАЙДАГ"

Э.Тунгалагтуяа "Жил бүр шинэ болон байнгын цусаа хандивлах иргэдийн тоо нэмэгдэж байна. Улаанбаатарт цус цуглуулах суурин гурван төв болон явуулын баг үйл ажиллагаа явуулдаг. Өглөөний 8:30-13:00 цагийн хооронд цусаа хандивлахад нээлттэй.

Нэг удаа цусаа хандивлахад, гурван хүний амь авардаг" гэдэг нь учиртай. Цусны бүрэлдэхүүн хэсэгт улаан, цагаас эс, сийвэн, тромбоцит(ялтаст эс) багтдаг. Цуснаас гурван бүрэлдэхүүн хэсгийг ялгаж аваад гурван өөр хүнд өгдөг.

Эрэгтэй хүн хоёр сар тутам , эмэгтэй хүн гурван сар тутамд нэг удаа цусаа хандивлах боломжтой.

Цусны аюулгүй байдлыг хангахын тулд донороо зөв сонгох, шинжилгээ, үйлдвэрлэлт, хадгалалт, олголт, эмнэлэгт хэрэглэх гэсэн үе шатыг дамждаг. 

Донороо  сонгох: 17-60 насны цусаар дамжих халдваргүй  иргэд цусаа хандивлах боломжтой.

Шинжилгээ: Манай лаборатори ОУ-ын шаардлагад нийцсэн (1510089) стандартыг хэрэгжүүлдэг. Мөн ДЭМБ, Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тоног төхөөрөмжөөр цусаар дамжих халдвар илрүүлэлтийн шинжилгээг авахаас гадна цусны бүлэг, чанарын хяналтыг давхар тодорхойлдог.

Хадгалалт: Цусны нөөцийн хувьд бүтээгдэхүүн тус бүрийн онцлогоос шалтгаалан ялгаатай байдаг. Нэг хүнээс авсан цуснаас улаан эсийн, сийвэнгийн, ялтаст эсийн гээд гурван төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.Сийвэнгийн бүтээгдэхүүний хувьд урт хугацаанд хадгалах техникийн боломж бүрдсэн. 

Ялтаст эсийн бүтээгдэхүүн бол цуглуулснаас хойш таван хоног хадгалах боломжтой. Өөрөөр хэлбэл нөөц үүсэх боломжгүй бөгөөд эмнэлгийн захиалгын дагуу цуглуулж, олгодог. Харин цусны нөөцийг ихэвчлэн улаан эсийн бүтээгдэхүүнээр тодорхойлж явдаг. Улаан эсийн бүтээгдэхүүнийг донороос цуглуулснаас хойш ердийн нөхцөлд буюу +2-+6 градуст 21-42 хоног хадгалдаг.

"ЦУСНЫ ДОНОР ЗҮРХ СУДАСНЫ ӨВЧИН ТУСАХ ЭРСДЭЛ БАГА"

Цусаа хандивлах нь олон төрлийн ач холбогдолтой. Жилд хоёроос дээш удаа тогтмол цусаа өгдөг болон огт цусаа өгч байгаагүй хүмүүсийг харьцуулсан судалгаа бий. Судалгааны үр дүнд цусаа тогтмол өгдөг хүн зүрх судасны өвчин тусах эрсдэл 80 хувиар бага байсан.

Нөгөөтээгүүр бид махны хэрэглээ өндөртэй ард түмэн. Иймд цусанд ферритин буюу төмрийн нөөц их байдаг. Энэ тохиолдолд өвчин тусах өндөр эрсдэлтэй. Цусаа тогтмол өгснөөр ферритины хэмжээг бууруулж, зүрхний шигдээс, хорт хавдар, тархинд цус харвах эрсдэлээс сэргийлэх боломжтой.

Түүнчлэн цусаа хандивласнаар 600 калори шатаадаг гэж үздэг. Гэхдээ үүнийг турах үйл явцтай уялдуулан ойлгож болохгүй. Хамгийн чухал нь цусны донор тогтмол эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд  хамрагдаж, эрсдэлээс сэргийлж чаддаг.

35-аас дээш удаа цус болон цусны бүрэлдэхүүн хэсгээ хандивласан иргэдийг "Хүндэт донор" хэмээн өргөмжилдөг. Жил бүрийн нэгдүгээр сарын 3 болон зургаадугаар сарын 14-нд тэдний алдар гавьяаг алдаршуулах зорилготой "Хүндэт донор"-ын өдрийг тэмдэглэдэг. Манай улсад 3500, Нийслэлийн хэмжээнд 1900 хүндэт донор бий.

Донор Ш.Гантулга

"25 УДАА ЦУСАА ХАНДИВЛАЖ, 75 ХҮНИЙ АМИЙГ АВАРСАН"

Ш.Гантулга “Таны өгсөн нэг удаагийн цус гурван хүний амь аварна” гэх бичгийг анх хараад цусаа өгөх бодол төрж байсан. Тэр цагаас хойш 11-дэх жилдээ цусаа хандивлаж байна. Цусаа тогтмол хандивлах нь өгч байгаа, авч байгаа хоёулд ач тустай.  

Миний хувьд тогтмол эмчийн хяналтад эрүүл мэндээ хянуулдаг болсон. Мөн хорт зуршлаас ангид байж, хүнсний хэрэглээндээ үргэлж анхаардаг. Үүнийг дагаад бие, сэтгэл зүйн байдал ч өөдрөг байдаг. Иймд иргэддээ цусаа хандивлахын уриалж байна" гэв.

Та цусаа хандивлахын өмнө дараах зүйлсийг анхаараарай.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан