gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     6.09
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 23
Зурхай
 6.09
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 6.09
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ТОЙМ: Жолооч явган зорчигчийг алгадсан нь олны дургүйцлийг төрүүлэв

Б.Нямдарь
GOGO тойм
2024-09-28
8
Twitter logo
Б.Нямдарь
8
Twitter logo
GOGO тойм
2024-09-28

Өнгөрч буй долоо хоногт болсон онцлох үйл явдлуудаас тоймлон хүргэж байна.

ОЛОН НИЙТ: "БААВГАЙ БОЛОХСОН"-ЫГ ОСКАРТ СОЙХСОН1. "Баавгай болох сон" киноны найруулагч П.Золжаргал, 2. Кино урлагийн зөвлөлийн дарга Ч.Ундрал

Найруулагч П.Золжаргал “Баавгай болохсон” уран сайхны киногоо Оскарын наадамд сойхоор илгээсэн ч Кино урлагийн зөвлөлийн гишүүдийн ихэнх нь татгалзсан санал өгсөн тул “Оскарын наадамд Монгол улсыг төлөөлөн оролцох кино уран бүтээлийг сонгон шалгаруулахаас татгалзах шийдвэр гаргалаа” гэдэг тайлбартай цахим шууданг киноны найруулагчид илгээсэн байна. Энэ талаар найруулагч өөрийн сошиал хуудаст бичсэнээр олон нийтийн дунд маргаан өрнөж яагаад татгалзсан шалтгаанаа тайлбарлаж, бүтээлийг Оскарт өрсөлдүүлэхээр илгээхийг шаардсан. Иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан зөвлөл 97 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолд “Гадаад хэл дээрх шилдэг кино” төсөлд өрсөлдүүлэхээр шийдвэрлэжээ. 

Энэ талаар манай сэтгүүлч Г.Тэгшсүрэн "Нууцаар санал хурааж, тайлбаргүйгээр ТАТГАЛЗДАГ Кино урлагийн зөвлөлөөс юу хүлээх вэ?" үзэл бодол бүхий нийтлэл бичсэнийг ЭНД дарж хүлээн авна уу.

ЯВГАН ЗОРЧИГЧИЙГ АЛГАДСАН ЖОЛООЧИЙГ ₮100 МЯНГААР ТОРГОВ

"Лексус-600" маркийн автомашин унасан эмэгтэй өсвөр насны эрэгтэй хүүхдийг харааж загнаж, цохиж байгаа бичлэг өнөөдөр цахим орчинд цацагдаж, олны дургүйцлийг төрүүлэв.

Эмэгтэй уурлаж хашхиран машинаасаа буугаад замын хажуугаар явж байсан өсвөр насны эрэгтэй хүүхдийг хэд хэд цохиод авав. Эмэгтэй, "Би чамайг харахгүй байна, уучлаарай гэчихлээ. Чи хүний машин руу цохидог хэн юм!" хэмээн хашхирах нь бичлэгт үлджээ. Замаар явсан жолооч нар шаардлага тавихад үл тоон хашхирч, хүүхдийг харааж загнах аж. Түүний энэхүү үйлдлийн бичлэг цахим орчинд тарснаар олны дургүйцлийг төрүүлж, ЦЕГ-аас хэргийг шалгаж, жолоочид хуулийн хариуцлага тооцон 100 мянган төгрөгөөр торгосон юм.

ЗАМ ЗАСВАР ҮРГЭЛЖИЛСЭЭР...

Өнөөдөр хоёр байршилд авто зам хааж, шинэчилнэ

Дараах хоёр байршилд авто зам хааж, шинэчилж байна. Тодруулбал, Архивчдын гудамж буюу Нисэхийн аюулгүйн тойргоос Архивын ерөнхий газар хүртэлх хойноос урагш чиглэлийн баруун талын 1.7 км авто замыг 30-ны 06:00 цагт нээнэ. Хувьсгалчдын гудамж буюу 7 дугаар хорооны уулзвараас Тасганы овооны уулзвар хүртэлх 1.1 км авто замыг 30-ны 06:00 цагт нээнэ.

Мөн Офицеруудын ордны тойргоос “Цайз” захын уулзвар хүртэлх авто замыг энэ сарын 25-ны 23:00 цагт хаасан, 29-ний 06:00 цагт нээнэ. Тэмээтэй хөшөөнөөс зүүн тийш “И-Март” дэлгүүрийн уулзвар хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилж байна. Хойд эгнээг нээсэн бол, урд эгнээг 29-ний 06:00 цагт нээнэ.

"МОНГОЛ ОРНЫ ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛИЙГ АХИУЛСАН"

Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ахиулсан талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээллээ.  Фитч агентлагаас Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ахиулсан талаар мэдээллийг ЗГ-ын гишүүдэд өнөөдөр албан ёсоор танилцууллаа. Зээлжих зэрэглэлийг тогтоодог гурван агентлаг байдаг. Фитч агентлаг өнгөрсөн 7 хоногт тайлангаа баталж, энэ сарын 19-ны өдөр олон улсын мэдээллийн хэрэгслээр зарласан. Монгол Улсын зээлжих зэрэглэлийг авч үзвэл, бид 2010 онд анх Чингис бонд гарахтай зэрэгцэн Монгол Улсын зээлжих зэрэглэлийг анх тогтоолгосон. Фитч агентлагийн хувьд Монгол Улсын зээлжих зэрэглэлд 2011 онд хамгийн дээд тал нь B+ тогтвортой үнэлгээг өгч байсан. Үүнээс хойш огцом унасан гэж хэлж болно. Ингээд арван жилийн дараа 2024 онд дахин B+ тогтвортой үнэлгээг өглөө. Бид арван жилийн өмнөх өндөр үнэлгээн дээр буцаж ирлээ гэсэн үг хэмээлээ.

ЗГ: "ЭТТ" ХК-ИЙГ ГАДНЫН МЕНЕЖМЕНТИЙН БАГААР УДИРДУУЛНА

"ЭТТ" ХК-ийг гаднын менежментийн багаар удирдуулахаар болсон талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээллээ. Тэрбээр "Ерөнхий сайдын зүгээс чиглэл өгсний дагуу "ЭТТ" ХК-ийн талаар дараах арга хэмжээг авна. Иргэд 28 хувийн хувьцааг эзэмшдэг буюу 3,4 сая хувьцаа эзэмшигчтэй гэсэн үг. "ЭТТ" ХК-ийн Олон улсын менежментээр удирдуулах шийдвэр гарлаа. Чили улсын төрийн өмчийн зэс үйлдвэрлэлийн компанийн жишээг дурдаж болно. Хөндлөнгийн менежментийн багаар удирдуулахад үнэ, орлого өссөн сайн үзүүлэлттэй байна. Мөн Саудын Арабын уул уурхайн компанид Бостоны компанийн менежментийг баг удирдсан нь борлуулалтын орлого нэмэгдэхэд эергээр нөлөөлсөн. Тиймээс "ЭТТ" ХК-ийг олон улсад нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн менежментийн багаар удирдуулахаар боллоо. Олон улсын менежментийн багаар удирдуулснаар засаглал шинэчлэгдэнэ, улс төрөөс ангид, авлигаас хол, зах зээл тэлнэ, бүтээмж нэмэгдэнэ, инноваци нэвтэрнэ гэх мэт давуу талтай" гэлээ.

"ДҮНЖИНГАРАВЫН УУЛЗВАРТ ГАРСАН ОСЛЫН ХЭРЭГТ ХОЁР ХҮНИЙГ ЯЛЛАГДАГЧААР ТАТЖЭЭ"

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Дүнжингарав” худалдааны төвийн ойролцоох замд 2024 оны нэгдүгээр сарын 25-ны шөнө хүнд даацын автомашин, “Патрол” маркийн суудлын автомашинтай мөргөлдсөн зам тээврийн осол гарсан. Ослын улмаас хүнд даацын автомашинд тээвэрлэж явсан шингэрүүлсэн хий дэлбэрч тухайн орчинд явганаар болон тээврийн хэрэгслээр зорчиж явсан дөрвөн иргэнээс гадна галыг унтраахаар очсон онцгой байдлын байгууллагын гурван албан хаагч амиа алдсан. Мөн ойр орчинд нь байрладаг орон сууц галд өртөж, оршин суугчид орон гэргүй болж түрээсийн байранд амьдарч байна.

Осол гарснаас хойш 9 сарын хугацаа өнгөрчээ. Хэргийг цагдаагийн байгууллагад шалгаж буй. Албаны эх сурвалжийн сүүлд өгсөн мэдээллээр энэ осол, хэрэгт холбогдуулан хоёр хүнийг яллагдагчаар татжээ. Гэвч хэргийг прокурорт шилжүүлэх хараахан болоогүй байгаа аж. Дэлгэрэнгүйг ЭНД дарж хүлээн авна уу.

“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД 2024” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА 29-НИЙГ ДУУСТАЛ ҮРГЭЛЖИЛНЭ

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайгаас хүнсний боловсруулах салбарын 200 гаруй аж ахуйн нэгж, иргэн, хоршоо, 21 аймаг болон нийслэлийн төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тариалагч 250 гаруй иргэн, хоршоо, аж ахуйн нэгж оролцож, бүтээгдэхүүнээ дундын зуучлалгүйгээр хэрэглэгчдэд шууд борлуулж байна.

“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД 2024” үзэсгэлэн худалдаа 29-нийг дуустал үргэлжилнэ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан