Монголбанкны Мөнгөний бодлогын хороо энэ сарын 10, 13-ны өдрүүдэд хуралдаж, дараах шийдвэрийг танилцууллаа.
- Бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж 10 хувьд хүргэх,
- Хүүгийн коридорыг бодлогын хүүнээс +/-2 нэгж хувь болгож өргөтгөх,
- Банкны төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 2 нэгж хувиар нэмэгдүүлж 10 хувьд хүргэх,
- Банкны заавал байлгах нөөц тооцох сууриас хасаж тооцож буй зарим төрлийн эх үүсвэрүүдтэй холбогдох шийдвэрийг хүчингүй болгохоор тус тус шийдвэрлэжээ.
Дээрх бодлогын шийдвэрийг гаргахад эдийн засгийн гадаад, дотоод орчны нөхцөл байдал, ирээдүйн төлөвийг харгалзан үзсэн хэмээн тайлбарлав.
БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн хүлээлтээс доогуурх гүйцэтгэл нь тодорхой бус байдал, эрсдэлийг голлон тодорхойлж байна.
- Геополитикийн нөхцөл байдал, улс орнуудын мөргөлдөөн үргэлжилсээр байна.
- Томоохон төв банкуудын хэрэгжүүлсэн мөнгөний хатуу бодлого энэ оноос эхлэн зөөлөрч байгаа нь цаашдын глобал өсөлтөд эерэгээр нөлөөлөхөөр байна.
Гэхдээ геополитикийн тогтворгүй байдал, БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн хүлээлтээс доогуурх гүйцэтгэл нь тодорхой бус байдал, эрсдэлийг голлон тодорхойлж байна.
- Инфляц сүүлийн 5 сарын турш түүний зорилтын интервалын голчийн орчимд тогтвортой хадгалагдаж, энэ оны 8 дугаар сард улсын хэмжээнд 6.5 хувь, Улаанбаатар хотод 6.2 хувьтай гарлаа.
- Инфляц өмнөх сараас нэмэгдэхэд импортын бараа, боловсролын үйлчилгээний үнэ өссөн нь гол нөлөөг үзүүлж байна.
- Нийлүүлэлт, гадаад шалтгаантай үнийн дарамт хүлээлтээс бага байгааг харгалзан инфляцын энэ оны төсөөллийг буурууллаа.
- Төсвийн тодотголоор ирэх онд дотоод эрэлт тэлж, инфляц өсөх дарамт нэмэгдэх хэдий ч, мөнгөний бодлогын хатуу төлөв үргэлжилж, гадаад инфляц бага, валютын ханш харьцангуй тогтвортой хадгалахаар байгаа тул инфляц зорилтын дээд интервалын орчимд тогтворжих хүлээлттэй байна.
Гэхдээ УИХ-д өргөн барьсан төсвийн төсөл батлагдаж, томоохон бүтээн байгуулалтуудын санхүүжилтийг гадаад эх үүсвэрээр шийдвэрлэх боломжгүй болох нөхцөлд төлбөрийн тэнцэл муудах, валютын ханшид ирэх дарамт нэмэгдэх, инфляц хүлээлтээс давж өсөх эрсдэл байгааг энд онцоллоо.
- Эдийн засгийн өсөлт хүлээлтээс давж, энэ оны эхний хагаст 5.6 хувиар өсжээ:
- Хөдөө аж ахуйгаас бусад бүх салбарт эдийн засгийн үйл ажиллагаа идэвхжиж, өсөлтийг дэмжлээ.
- Өрхийн хэрэглээ сүүлийн 5 улирал дараалан 10 хувийг давж өсөж, төрийн байгууллагын хэрэглээ нэмэгдсэн нь өсөлтийг голлон тэтгэлээ.
- Эдийн засгийн гол салбарууд, тэр дундаа худалдаа, үйлчилгээ, бүтээгдэхүүний цэвэр татварын өсөлт хүлээлтээс сайн байгааг харгалзан энэ оны эдийн засгийн өсөлтийн төсөөллийг шинэчилж, 5.5 хувь болгон нэмэгдүүллээ.
- Ирэх онд төсвийн төлөв сулрах, Оюу толгойн зэсийн үйлдвэрлэл эрчимжих, зудын нөлөө арилах зэргээс шалтгаалан эдийн засгийн өсөлт 7-8 хувийн орчимд байхаар байна хэмээн мэдээллээ.
Эх сурвалж: Монголбанк