Швейцар дахь Дэлхийн өрсөлдөх чадварын төв болон Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн зүгээс “Дэлхийн авьяас, ур чадварын тайлан 2024”-ыг танилцуулж байна.
Дэлхийн авьяас, ур чадварын тайлан нь улс орнуудыг үнэлэхдээ үндсэн 3 бүлгийн мэдээллийг ашигладаг. Үүнд:
- Хөрөнгө оруулалт, хөгжлийн хүчин зүйл (Investment and Development): Авьяас, ур чадварыг төлөвшүүлэхэд чиглэсэн дотоодын нөөц бололцоо
- Авьяас, ур чадварыг татах хүчин зүйл (Appeal): Олон улсын болон дотоодын зах зээлээс авьяас чадварыг татах, хадгалах чадвар
- Бэлэн байдлын хүчин зүйл (Readiness): Мэргэжилтэн, ажиллах хүчийг ажиллуулах нээлттэй, бэлэн байдал
Эдгээр үндсэн 3 бүлэг нь боловсролын систем, ажлын байран дахь сургалт, ажилчдын хөгжил дэвшил, гадаад хэлний ур чадвар, амьжиргааны өртөг, амьдралын чанар, боловсролын салбарт оруулж буй хөрөнгө оруулалт зэрэг 31 шалгуур үзүүлэлтийг агуулдаг.
Судалгааны үр дүн:
2024 оны судалгаанаас харахад авьяас, ур чадварын эрэмбээр Швейцар улс тэргүүлсэн хэвээр байгаа бол, Сингапур өнгөрсөн жилээс 6 байр урагшилж 2-рт, Люксембург 1 эрэмбээр ухарч 3-рт, Швед мөн 6 байр дээшилж 4-рт, Дани 5-рт, Исланд 6-рт, Норвег 7-рт эрэмбэлэгдлээ. Үүнээс гадна Австрали 4 байр ахиж 14-рт, АНУ 6 байраар ухарч 21-рт, БНХАУ 3 байр ахиж 38-рт, Япон 43-рт эрэмбэлэгджээ. Авьяас, ур чадвар хамгийн сул орнуудаар Венесуэл (65-рт), Бразил (66-рт), Монгол (67-рт) тус тус эрэмбэлэгдэж сүүл мушгижээ.