2024.07.07. “Ээж ээ, маргаашаас миний ээлжийн амралт эхэлж байгаа. Би ажил руу яваад зөөврийн компьютероо аваад ирье”. Ингэж хэлээд гарсан хүү нь тэр өдөртөө эргэж ирсэнгүй. Маргааш өглөө хашааных нь хаалгыг хэн нэгэн тогшлоо. Онгойлгоод харвал цагдаа нар зогсож байв. Тэд хүүг нь зам тээврийн ослоор нас барсан тухай хар мэдээг дуулгажээ.
Өндөр настай ээжтэйгээ хамт амьдардаг. Ээжийнхээ хүн бүл, гар хөл болж усыг нь, цайных нь сүүг дөхүүлж өгдөг. Хань бараа хийгээд хайр, бахархал, ер бүх зүйл нь байсан 31-хэн настай залуу ийн согтуу жолоочид дайруулж, нас барсан. Ээж нь “Би хүүтэйгээ хоёулаа амьдардаг байсан. Хүү минь намайг асран сувилж бүхий л зүйлд тусалдаг байсан. Хүү минь одоо байхгүй болчихлоо. Би маш их гомдолтой байна” гэж мэдүүлжээ.
Шүүх хэргийг шийдсэн, буруутай этгээдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 10 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хорих ял оногдуулсан. Гэсэн ч ээжид нь эдийн бус хохирол буюу сэтгэцэд нь хор уршиг учирсан. Энэ хохирлыг шаардаж, сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулах эрхтэй.
Тиймээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон ээж нь эдийн бус гэм хорын хохирлыг нөхөн төлөхийг буруутай этгээдээс шаарджээ. Шүүхээс амь хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөрийг хоёр хувилбараар тооцож үзсэн. Үүнд:
- Гэмт хэрэг гарах үед мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660.000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлэхэд гэм хорын нөхөн төлбөрийн хэмжээ нь 99.000.000 төгрөг.
- Хохирогч 1993 оны 02 дугаар сард төрсөн, 2024 онд 31 настай байсан болох нь иргэний үнэмлэхийн хуулбараар тогтоогдсон. 2023 оны байдлаар хүн амын дундаж наслалт /Улаанбаатар хот/ эрэгтэй, 67.46 байна. Хүн амын дундаж наслалт болох 67.46-гаас хохирогч Э.Г насыг хасаж тооцвол зөрүү 36 болж байна. Энэхүү гарсан дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660.000 төгрөгийг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлж тооцоход 36х660.000х5=118.800.000 төгрөг болжээ.
Иймд шүүхээс хохирогчид аль ашигтайгаар тооцох нь үндэслэлтэй байх тул буруутай этгээдээс 118.800.000 (нэг зуун арван найман сая, найман зуун мянган) төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч буюу ээжид нь олгохыг даалгав.
Гэвч шүүхээс тогтоосон сэтгэцийн гэм хорын нөхөн төлбөрийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч одоо хэр нь аваагүй байгаа аж. Учир нь, буруутай этгээд болох Р.И ял эдэлж буй. Харин түүний ар гэрт өндөр настай эх, бага насны хүүхэд нь бий. Өөрөөр хэлбэл, шүүхээс тогтоосон төлбөрийг төлөх боломжгүй нөхцөл үүссэн байж болзошгүй юм. Энэ тохиолдолд олон улсын практикт хэрхэн шийдвэрлэж байна вэ?
“ГЭМТ ХЭРЭГТНИЙ ХОХИРОГЧИД ТӨЛӨХ ЁСТОЙ МӨНГИЙГ ТУСГАЙ САНГААС ГАРГАЖ БОЛДОГ”
“Сэтгэцэд учруулсан хор уршгийг арилгуулах эрх зүйн орчин: Асуудал шийдэл” сэдэвт хэлэлцүүлгийг Улсын Дээд шүүхийн Эрүүгийн болон Иргэний хэргийн танхимаас (2025.05.23) зохион байгуулсан. Хэлэлцүүлэгт АНУ-ын Техас мужийн Рузвельт хотын шүүхийн Ерөнхий шүүгч Мэтью Г.Райт, Форт Уорт хотын Вановер дүүргийн 8 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүгч Чарлз Чак нар биечлэн, Японы Нагояа их сургуулийн профессор, доктор Курита Масархиро цахимаар оролцсон юм.
Энэ үеэр АНУ-ын Техас мужийн Рузвельт хотын шүүхийн Ерөнхий шүүгч Мэтью Г.Райт “Манай улсад гэмт хэргийн хохирогчдыг дэмжих тусгай сан байдаг. Энэ сангаас хохирогчдод нөхөн төлбөрийг нь түргэн, шуурхай гаргаж өгдөг. Мөн энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд бий. Эдгээр байгууллага хохирогчид гаргаж өгсөн нөхөн төлбөрөө шүүх хурлын дараа буруутай этгээдээс буцаан нэхэмжлэх эсэхийг шүүх шийднэ.
Хэрэгтний нөхцөл байдлыг ч харгалзан үздэг. Жишээ нь, хэрэв хэрэгтэн санхүүгийн чадамжгүй бол 500,000 ам.долларыг түүний өмнөөс сан гаргасан. Гэхдээ үүний 200,000 ам.долларыг л буцаан төлүүлэх, эсвэл огт буцаан төлөх шаардлагагүй гэдгийг шүүх шийддэг. Мэдээж, энэ нөхөн төлөх ажиллагаа их төвөгтэй. Шүүх л өөрөө итгэл үнэмшлээрээ шийднэ. Түүнээс сан, ТББ-аас гаргасан бүх зардлыг буцаан нөхөн төлүүлээд байдаггүй. Энэ нь гэмт хэрэгтнийг хариуцлагаас салгах гэсэн хэрэг биш, харин хохирогчийг хамгаалах, дэмжих зорилготой тогтолцоо юм.
Хохирлыг барагдуулахгүй удах нь хохирогчдод олон сөрөг нөлөөтэй. Тиймээс шүүх хурлын эцсийн шийдвэр гарахаас өмнө хохирогчийн хохирлыг тусгай сан, ТББ-ын хөрөнгөөр нөхөн төлдөг тогтолцоог Монгол хэрэгжүүлбэл үр дүнтэй болов уу гэж харж байна” гэлээ.
АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНД, АЛДАР ХҮНД, ЭД ХӨРӨНГӨ. НЭМЭХ НЬ СЭТГЭЦ
АНУ-ын ихэнх муж улсад "Crime Victims’ Compensation Fund” байдаг аж. Тухайлбал, энэ сангаас хүчирхийлэлд өртсөн хүмүүс (жишээ нь, хүүхдийн эсрэг хүчирхийлэл) болон тэдний гэр бүлд:
- Эмнэлгийн зардал
- Сэтгэл заслын үйлчилгээний зардал
- Түр амьдрах байр, хамгаалалтын үйлчилгээ зэрэгт нөхөн олговор олгодог байна.
Энэхүү санг:
- Шүүхийн торгууль, хураамж
- Зарим төрлийн эрүүгийн шийтгэлээс олсон орлого
- Төрөөс зарцуулж буй тусгай төсөв зэргээр санхүүжүүлдэг.
Өөрөөр хэлбэл гэмт хэргийн улмаас төлж буй торгууль хураамжаар санхүүжилтийг бүрдүүлж, буцаагаад гэмт хэргийн улмаас хохирсон хүмүүст зарцуулдаг байна.
Буруутай этгээд хохирлыг барагдуулах үүрэгтэй байдаг ч тэр нь удаашралтай, эсвэл төлөх чадваргүй тохиолдол олон байдаг. Тиймээс хохирогчийг хүлээлгэхгүйгээр, ялангуяа бага насны хүүхэд гэх мэт эмзэг бүлгийн иргэдийн сэтгэл санаа, бие махбодын хохирлыг нэн даруй барагдуулах нь нэн чухал гэж үздэг байна.
Шүүх хурлын дараа буруутай этгээдээс нөхөн төлбөрийг эргүүлэн нэхэмжилдэг. Үүнийг “restitution” буюу нөхөн төлбөрийн тогтоол хэлбэрээр гүйцэтгэдэг юм байна. Гэмт хэрэгтнээс нөхөн төлбөрийг буцаан авахад олон жил, урт хугацаа шаардлагатай ч цалингийн суутгал, хөрөнгийн битүүмжлэл гэх мэт аргыг ашигладаг аж.
Мөн гэмт хэрэгтэн төлбөрийн чадваргүй байх тохиолдол бий, улмаар сангийн мөнгийг 100 хувь нөхөн төлүүлж чаддаггүй байна. Гэсэн ч АНУ хохирогчийг давхар хохироож, удаан хүлээлгэхгүй гэдэг механизмыг чухалчилдаг юм байна.
Манай улсад өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Иргэний хуулийн 497.1-д “Амь нас, эрүүл мэнд, нэр төр алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгө, бусдын эрх, сэтгэц”-ийг хамгаалахаар заасан.
Дан ганц гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд гэм хор учрахгүй, гэмт хэргийн шинжгүй боловч “wrong doing” шинжтэй бусад үйлдэл, эс үйлдэхүйгээс ч хүний сэтгэц гэмтэж болно гэж үзсэн тул 2022 онд хуульд нэмэлт өөрчлөлт оруулан “сэтгэц” гэдэг үг, ойлголтыг нэмсэн.
Монгол Улсын Иргэний хэргийн анхан шатны шүүхүүд 2023 оны долоодугаар сараас хойш сэтгэл санааны хохиролтой холбоотой 26 хэргийг хянан шийдвэрлэжээ. Үүнээс нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хоёр, хэрэгсэхгүй болгосон 11, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь 13 байна.