gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     20
  • Зурхай
     6.14
  • Валютын ханш
    $ | 3577₮
Цаг агаар
 20
Зурхай
 6.14
Валютын ханш
$ | 3577₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 20
Зурхай
 6.14
Валютын ханш
$ | 3577₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Л.Оюун-Эрдэнэ: Ц.Элбэгдоржийн сонирхол Тавантолгойг өөрөө авах байв. Энэ ерөөсөө нууц биш

Б.Эрдэнэчимэг
Улс төр
2025-01-07
309
Twitter logo
Б.Эрдэнэчимэг
309
Twitter logo
Улс төр
2025-01-07
Л.Оюун-Эрдэнэ: Ц.Элбэгдоржийн сонирхол Тавантолгойг өөрөө авах байв. Энэ ерөөсөө нууц биш "Тавантолгой түлш" ХХК, 2025.01.07

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр “Тавантолгой түлш” компанид ажилласан. Энэ үеэр тэрээр сэтгүүлчдийн асуултад хариулав.

-“Ачит ихт” компанийн захирал П.Цагааныг мөнгө угаасан хэргээр баривчлах шийдвэр гарсан. Гэвч шүүхээс энэ шийдвэрийг өнөөдөр хүчингүй болгожээ.

-Би энэ талаарх мэдээллийг цаасаар аваагүй байна. Наашаа ирэх хойгуур шүүх ийм шийдвэр гаргажээ. Хууль зүйн сайдад надад удахгүй, албан ёсоор мэдээлэх байх. Шүүх болохгүй байна гэдгийг би удаа дараа илэрхийлсэн. Харамсалтай нь гүйцэтгэх засаглал шүүх рүү хөндлөнгөөс нөлөөлж байна хэмээн шүүмжилдэг.

Олон нийт шүүхийн байж байгааг харж байна. Ц.Элбэгдорж, Д.Эрдэнэбилэг, Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн хамаарал бүхий, ойрын этгээдүүдэд манай шүүх ерөөсөө үйлчилдэггүй.

Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг хэдэн ч удаа Дээд шүүх хэлэлцэв, анхан шат руу хэд буцлаа? Миний мэдэж байгаагаар арав гаруй жил боллоо. Би ингэж шүүмжлэх нь зөв, бурууг ард түмэн маань өөрсдөө дүгнэнэ. Бодит байдал ийм л байна.

Энэ асуудал Гашуунсухайт-Ганцмодны хэлцэлтэй холбоотой, улс төрд ойр хүмүүст энэ асуудал их тодорхой.  Энэ хэлцлийг хийхдээ хоёр улсын Засгийн газар гурав дахь талыг оролцуулахгүй байхаар гэрээ хийсэн. УИХ энэ хэлцлийн эхний баримт бичгийг баталсан.         

Ц.Элбэгдоржийн сонирхол Тавантолгойг өөрөө авах байв. Энэ ерөөсөө нууц биш. 201З онд Засгийн газрын төлөөлөл бүхий хүмүүс, Хөхөөгийн Ганболд, Г.Батцэнгэл, Д. Энхтүвшин гэсэн бүрэлдэхүүнтэй очсон.     

MMC буюу "Энержи ресурс" компанийн захирал Г.Батцэнгэл

MCS группийн Ерөнхийлөгч асан Д.Энхтүвшин

Хятадын талд Тавантолгойн ордыг өгөх санал тавьсан протокол нь бий. 2014 онд хоёр улсын Засгийн газар яагаад шууд гэрээ хийж болохгүй юм бэ гэж асуухад MMC буюу Mongolian mining corporation (MCS группийн охин компани)-ийг заавал хувь эзэмшүүлнэ гэсэн. 51 хувь нь Монголын ААН-үүд орно, Тавантолгой ХК-ийн хувь 0, хятадын тал 49 хувь эзэмшинэ гэсэн хэлцэлд 2013 онд гарын үсэг зурсан.

ТТ ордыг дөрөв хуваасан.  Гэхдээ энэ баримтаа устгасан. Сая би Шанхайд очиж, Ли Чянь Ерөнхий сайдтай уулзсан. Энэ үеэр “Чайна энержи”-гийн удирдлагуудаас энэ баримтын талаар сурагласан. Надад өгснийг нь би УИХ-ын гишүүдэд үзүүлсэн, байнгын хорооны дарга, удирдлагуудад өгсөн. Үнэнд гүйцэгдсэн тул эсэргүүцэлгүйгээр УИХ-ын тогтоолыг баталлаа.

2013 оноос эхлэн ТТ ордыг авахыг хүссэн хүмүүсийн эрх ашгийг хил холбох төмөр зам маш их зөрчиж байна. ТТ ХК-ийг өөрийнхөө өрсөлдөгч гэж үздэг 2-3 компани бий. Тэдний эрх ашгийг ч хөндлөө.

Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг Мөн энэ төмөр зам ашиглалтад орсноор машинаар нүүрс зөөх нь утгагүй болно.

БНХАУ-ын Баяннуур аймгийн зарим хүнтэй манай улс төрчид холбоотой нь нүүрсний сонсголоор ил болсон.

Би Шанхайд очсоны маргаашаас л жагсаал цуглаан эхэлсэн. Энэ бүхнийг П.Цагаан, түүний хүү санхүүжүүлсэн.  

Дотоодын цэргийн командлагч Р.Чингис болон түүний дүү Р.Саруул мөн жагсаалтай холбоотой асуудлыг санхүүжүүлсэн.

Яагаад гэвэл эрх ашиг нь зөрчигдөж буй компанитай холбоотой. 2014 онд гаднынхантай тохирсон хэлцэл нь үнэнд гүйцэгдэв. Гадаадад байгаа учраас удахгүй ирж, олон нийтийн толгойг эргүүлнэ. Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг болон түүний бүрдүүлсэн баг Ц.Элбэгдоржийн үед шүүгч болсон. Тэд одоо эзэндээ үйлчилж байна.

Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар “Ачит ихт” компанийн 34 хувийг иргэд хадгаламж хэлбэрээр эзэмших хуулийн боломж бүрдсэн. Иймд П.Цагаан нар энэ хуулийг хүчингүй болгохоор Үндсэн хуулийн цэцэд хандана. Иймд бид энэ хуулийг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалахгүй бол хуйвалдаан болно. Үүнд эзэндээ үйлчлэх шүүгч нар оролцоно. Бид нөлөөлөх ямар ч боломжгүй.

Олон нийт хэрсүү. Авлига, ордуудтай холбоотой асуудлыг шүүх арван жил “барилаа”.   Цаашид энэ мэт асуудлууд болно. Хэвлэл мэдээллийнхэн та бүхэн Л.Оюун-Эрдэнэ л үүнийг яриад байна гэж харахаа илүүтэй цаадах агуулгыг нь хараасай. Би ярихаа больж болно. Тэгвэл Эрдэнэтийн 49 хувь, Оюутолгойн луйвар болсон, ТТ ХК огт ашиггүй ажилласан үе рүүгээ буцаад очно. Үүнийг  иргэд  хүсэх үү гэв.   
Р.Чингис

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан