gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     8.02
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

СУРВАЛЖИЛГА: "Би эвдэрхий хүн биш"

Г.Тэгшсүрэн
Нийгэм
2024-05-30
1
Twitter logo
Г.Тэгшсүрэн
1
Twitter logo
Нийгэм
2024-05-30

"ЮТҮБЭР БОЛООД ЗҮГЭЭР Л АМЬДАРЧ БАЙГААГАА ХАРУУЛСАН БИЧЛЭГ НИЙТЭЛНЭ"

“Би өмнө нь нэг удаа хэвлэлд ярилцлага өгсөн юм. Тэгээд сэтгүүлч эгчтэй тохиролцоод хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тулгардаг асуудлыг хөндөх, нийгэмд ойлголт өгөх үүднээс автобусанд сууж буйгаар бичлэгт орсон юм. Түүнээс би цэцэрлэгт байхаасаа өнөөдрийг хүртэл автомашинаар зорчиж байгаа.

Гэтэл тэр сурвалжилгыг үзсэн хүмүүс “Иш, чааваас даа, ээж аав нь хүргээд өгчихгүй автобусанд суулгаад” гэх мэт сэтгэгдэл бичиж намайг өрөвдсөн байсан. Тэр сэтгэгдлүүд намайг жаахан гонсойлгосон. Хүмүүс ер нь өрөвдөж, хөөрхийлөх гээд байдаг хандлагыг би ойлгодоггүй” гэж н.Пүрэвжаргал ярилаа.

Тэр нэгдүгээр курсийн оюутан. Цахим үйлчилгээний ажилтны ангид суралцдаг. н.Пүрэвжаргал ютүбер болохыг хүсдэг. Тэгээд хөгжлийн бэрхшээл бол өвчин биш. Энэ бол ичих ч зүйл биш гэдгийг олон нийтэд ойлгуулахын тулд найзуудтайгаа хөгжилдөж байгаагаа, сурч, ажил хийж, зүгээр л амьдарч байгаагаа харуулсан бичлэгүүд нийтэлнэ. Бас хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуус, хүмүүст  битгий бууж өгөөрэй, битгий шантраарай. Чи эвдэрхий биш, чи бусдаас арчаагүй биш. Чи зүгээр л содон бүтээл гэж хэлэхийг хүсдэг гэв. Тэрбээр сургуулийнхаа “Оргил өөд” клубийн гишүүн.

"НАСАНД ХҮРСЭН Ч ЭЭЖ, ААВЫГАА ДАГУУЛЖ ЯВАХ ТИЙМ Ч ТААТАЙ БИШ"

Харин Ц.Билгүүн 12 дугаар ангийн сурагч. Тэрбээр 29 дүгээр сургуульд сурдаг бөгөөд “Харагддаг дуу хоолой” клуб нээжээ. Клуб нь 19 хүүхэдтэй, 7 хоногт 1 удаа хичээллэдэг. Тэрбээр “Нийгэмд бид өөрсдөө дур зоргоороо оролцож чадахгүй байна. Эмнэлэгт очлоо гэхэд л ойлгохгүй учраас ийшээ, тийшээ гээд л биеийн хэлээр заана. Ингээд л бүрэн гүйцэд ойлголцож чадахгүй.

Явж байгаад зам тээврийн осолд холбогдлоо гэхэд нөгөө автомашины жолооч өөрийгөө өмгөөлж чаддаг бол бид өөрсдийгөө ойлгуулж чадаагүйгээс болоод хэлмэгдэх, хохирох асуудал түгээмэл байдаг. Тийм болохоор зайлшгүй эцэг, эх асран хамгаалагчтайгаа явах болно.

Жаахан байхаас эхлээд л насанд хүрсэн ч ээж, аавыгаа дагуулаад явах тийм ч таатай биш. Тиймээс л эрхээ мэддэг, эрхээ хэрэгжүүлдэг байх асуудал чухал учраас энэ талын ойлголт, мэдлэг түгээх зорилгоор сургуульдаа клуб нээн ажиллуулж байна” гэлээ.

Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооноос 2023-2024 оны хичээлийн жилээс эхлэн Боловсролын ерөнхий газар, Дүфрэснэ Готьерын Сангийн дэмжлэгтэйгээр хөгжлийн бэрхшээлтэй өсвөр насны хүүхдүүдийг чадавхжуулах “Эрхээ мэдье, Эрхээ хэрэгжүүлье” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Хөтөлбөрт ЕБС-ийн 116, 29, 63-р сургууль болон Сэргээн засах, сургалт үйлдвэрлэлийн төвийн дэргэдэх МСҮТ-д сурч буй нийт 65 хүүхэд хамрагдав. Улмаар сурагчид сургууль тус бүр дээрээ үе тэнгийнхний “Дэмжих бүлэг”-ийг (сурагчдын клуб) байгуулан хамтдаа хөгжих, харилцан суралцах, хүний эрхийн мэдлэгтэй болох, өөрийгөө илэрхийлэх, асуудлаа тодорхойлох зэрэг ур чадварт суралцсан байна.

Үр дүнд нь сурагчид найз нөхөдтэй болж, харилцах, хүрээллээ тэлэх, асуудлаа ярих орон зайг өөртөө бий болгосон. Сургуулиас гадуурх дуу хөгжим, зураг зэрэг үйл ажиллагаанд хамрагдаж дотоод мэдрэмж, сэтгэл зүйгээ танихад суралцжээ. Иймд энэхүү клуб нь сурагчдад өөрийгөө илэрхийлэх, асуудлаа ярих, өөрийнхөөрөө байх итгэлтэй орон зайг бий болгосон байна.

Мөн багш нар хүүхдүүдэд хүний эрх, оролцоо, хувийн орон зай, харилцааны ур чадвар зэрэг сэдвээр хичээл зааж, мэдлэг түгээхдээ хөгжлийн бэрхшээл бүрийн онцлогт тохируулсан тусгай аргачлалыг боловсруулж, оролцоонд суурилан хүргэжээ.

"ХҮҮХДҮҮДЭД ХУВИЙН ОРОН ЗАЙ, ҮЕРХЭЛ НӨХӨРЛӨЛИЙН ТАЛААР ЗААДАГ"

“Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо”-ны тэргүүн Б.Чулуундолгор “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асуудалд чиглэсэн олон төсөл, хөтөлбөр хэрэгждэг. Гэхдээ хүүхдийн дуу хоолой, хүсэл мөрөөдлийг нь сонссон нь цөөн байна гэж харж байгаа. Тиймээс энэ хөтөлбөрийг хэрэгжүүлээд явж байна.

Эхний нэг жилийн үр дүнгээ өнөөдөр (2024.0529) хэлэлцэж байна гэж ойлгож болно. Хөтөлбөрт харааны, сонсголын, тулгуур эрхтний болон оюуны хоцрогдолтой хүүхдүүд хамрагдаж байна. Бид хүүхдүүдээс маш их зүйл сурч, тэдний хүсэл мөрөөдөл, тулгамддаг асуудлыг нь ойлгож мэдэж байгаа. Хөтөлбөр маань хичээлээс гадуурх үйл ажиллагаа учраас хүний эрх, хувийн орон зай, үерхэл нөхөрлөл, биеийн гадна төрх, өөртөө итгэх итгэл зэрэг сэдвээр сургалт ордог.

Харааны бэрхшээлтэй хүүхэд л гэхэд хөдөө, орон нутгаас хотод ирж дотуур байранд амьдарч ерөнхий боловсрол эзэмшиж байна.

Гэхдээ багш самбар дээр бичээд сурагчид сонсох биш бид харилцан ярилцаад, чөлөөтэй байдлаар үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ нь өөр өөр бэрхшээлтэй хүүхдийн онцлогт тохироод хүртээмжтэй байж чадаж байгаа. Нэг сургалтын хөтөлбөр гаргачхаад түүнийгээ харааны, оюуны, сонсголын бэрхшээлтэй хүүхдэд яаж хүргэх вэ гэдгийг бодож аргачлал боловсруулж байна. Энэ нь бидэнд шинэ сорилт болж, сурах үйлийн түгээмэл загвартай нийцэж байгаа.

Харааны бэрхшээлтэй хүүхэд л гэхэд хөдөө, орон нутгаас хотод ирж дотуур байранд амьдарч ерөнхий боловсрол эзэмшиж байна. Гэтэл тэд бид бусад хүүхдийн адил амьдарч байгаа орчиндоо л ерөнхий боловсрол эзэмшмээр байна гэдэг. Харааны, сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд их, дээд сургуульд суралцаж чадахгүй байх бэрхшээлүүд тулгардаг. Нэг охин ярьсан. Би маш сайн тогооч болохоор МСҮТ-д сурч байгаа. Гэвч би бичиг, үсгийн боловсролгүй. Тэгэхээр хөдөлмөрийн зах зээл дээр гараад ажиллаж чадах болов уу гэж байна.  Тэгэхээр хүүхдийн  боловсролын асуудлыг хүн рүү чиглүүлж илүү томоор харах шаардлага бий” гэлээ.

"ХҮРТЭЭМЖГҮЙГЭЭС БОЛООД ХҮҮХЭД ХААЛГАНЫ ЦААНА СУУХ ЁСГҮЙ"

ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан “Тэргэнцэртэй иргэд болон хүүхдүүдэд хамгийн тулгамдаж байгаа асуудал бол орчны хүртээмж. Төрийн үйлчилгээний болон олон нийтийн байгууллагууд хүртээмжгүй байна. Хүртээмж байхгүйгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдүүд нийгмийн харилцаанд оролцож чадахгүй, төрийн үйлчилгээ авч чадахгүй байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүн ялгаатай гэдэг шалтгаанаар хаалганы цаана суух ёсгүй. Бусад хүүхдийн адил суралцах, эрүүл байх, нийгмийн харилцаанд оролцох эрхтэй. Хүүхдүүд эрхээ мэддэг, эрхийнхээ төлөө дуу хоолойгоо өргөдөг байх нь чухал” гэв.

Цаашид “Эрхээ мэдье, Эрхээ хэрэгжүүлье” хөтөлбөрийн үйл ажиллагааг өргөжүүлж, бэрхшээлгүй хүүхдүүдийг үйл ажиллагаан татан оролцуулж, хүүхдүүдэд хамтдаа хөгжих, харилцан суралцах боломжийг олгох, улмаар сурч боловсрох эрхийг хэрэгжүүлж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тулгарч буй саад бэрхшээлийг илүү олуулаа, илүү олон өнцгөөр нийгэмд таниулахыг зорьж буй юм байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан