Автобусны дулаан зогсоолыг нэвтрүүлсэн нь сайшаалтай ч эдгээр нь түгжээтэй удлаа. Улаанбаатарт сүүлийн хэдэн өдрүүдэд шөнөдөө -30 давж хүйтэрч, өглөө иргэд ажилдаа, хүүхдүүд хичээлдээ явдаг цагаар ч мөн хэмжээний хүйтэн байлаа.
Гэтэл нийслэлд байгаа автобусны ихэнх дулаан зогсоолын хаалганууд түгжээтэй байна. Хаалттай байлгадаг шалтгаан нь иргэд ялангуяа орон гэргүй хүмүүс орж хоног төөрүүлдэг, бохирдуулдаг, мөн иргэд хог хаяж, юмсыг эвдэж сүйтгэдэг гэв.

Жишээ нь СХД-ийн хэмжээнд нийт 24 дулаан зогсоол байгаа ба удахгүй нээнэ хэмээн албаны эх сурвалж хэллээ. Авто замын түгжрэлд автобус хоорондын зай холдож, суух боломжтой автобус ирсэн ч багтахааргүй их зорчигчтой тул арга буюу дараагийн автобусыг хүлээх шаардлага гардаг. Гэтэл энэ хооронд иргэд хүйтэнд даарч, томчууд төдийгүй бага насны хүүхэд ханиад томуу тусах магадлалыг нэмэгдүүлж байна.
Угтаа 22м2 кабин бүхий дулаан зогсоол нь хүмүүс суух сандал, галын хор, эмийн сан, хяналтын камер, заалны аудио систем, UBS залгуурууд, үнэгүй Wi-Fi, өвөл халуунаар, зун сэрүүнээр үлээх агааржуулалттай, хөгжлийн бэрхшээлтэй иргэд орж гарах боломжтой гээд давуу тал олон.