gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -18
  • Зурхай
     12.11
  • Валютын ханш
    $ | 3545₮
Цаг агаар
 -18
Зурхай
 12.11
Валютын ханш
$ | 3545₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -18
Зурхай
 12.11
Валютын ханш
$ | 3545₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

СУРВАЛЖИЛГА: Тийм их хайр, тэврэлтийг тэд эндээс сурсан нь гарцаагүй

Б.Нямдарь
Нийгэм
Өчигдөр
5
Twitter logo

- СУРВАЛЖИЛГА -

Өдгөө Монгол Улсад 29 асрамж, халамжийн байгууллага бий. Монгол Улсын хэмжээнд Засгийн газрын санхүүжилтээр үйл ажиллагаа явуулдаг цорын ганц асрамжийн газар нь "Өнөр бүл" юм. Барилгыг Хүүхдийн төлөөх фондны хөрөнгөөс 1974 онд дотуур байрны зориулалттай барьж байв. А.И.Цэдэнбал Филатова анх эцэг эхгүй, өнчин хүүхдүүдийг бөөгнүүлэн, тухай үед орос ажилтнуудын хүүхдүүд явдаг байсан 58-р цэцэрлэгт байрлуулж байсан ч хүүхдүүдийн тоо нэмэгдэж багтаж шингэхгүй болсон тул арга буюу дотуур байрыг суллан 1979 онд асрамжийн газар болгож энэ их "айлын" үндэс суурийг тавьж байв. Филатова гуай хүүхэд бүрийн төрсөн өдрийг хуанли дээр тэмдэглэж, төрсөн өдрийнх нь өглөө дэрнийх нь хажууд бэлгийг нь тавьдаг байсан хэмээн энэхүү байгууллагын 50 жилийн ойн номд дурджээ. 

“Өнөр бүл” төвийн захирал М.Өлзийчимэг

"Өнөр бүл" хэмээх "гэр бүл" өдгөө 146 хүүхэдтэй. Бүтэн өнчин 65 хүүхэд, хагас өнчин 54 хүүхэд, эцэг эхтэй 27 хүүхэд бий. Түүн дотроо хөгжлийн бэрхшээлтэй 24 хүүхэд байгаагаас байнгын асаргаатай, хавсарсан оноштой 14 хүүхэдтэй. Мөн эцэг эх нь хориход ял эдэлж байгаа, эсвэл сэтгэцийн өвчтэй, 70 ба түүнээс дээш хувиар хөдөлмөрийн чадвараа алдсан хүмүүсийн хүүхдийг хүлээн авдаг. Энд хүүхдүүдийг асран хамгаалахаас гадна

  •     Бие даан амьдралд сургах,
  •     Нийгэмшүүлэх үйлчилгээ,
  •     Сэтгэлзүйн үйлчилгээ, 
  •     Эрүүл мэндийн үйлчилгээ
  •     Хүүхэд хөгжүүлэх үйлчилгээг тус тус үзүүлдэг. 

Тулгамдаж буй асуудлуудаас дурдвал эцэг эх байх эрхээ хасуулсан буюу эрх зүйн чадамжгүй хэр нь дахиж хүүхэд гаргаад авч ирж өгөх үзэгдэл гарсаар байгаа гэв. Хар ухаанаар бодоход, тэр нэг ээжийн эрхийг хангахын тулд тэнд хүүхдүүд нь эрхээ зөрчүүлж /халуун дулаан гэр бүлд өсөх боломжгүй/ байна. 

Мөн хүүхдүүд хулгайн гэмт хэрэгт холбогдох үзэгдэл байдаг. Бага насандаа ирж байгаа хүүхдүүдийг зөв хүмүүжүүлээд хулгай дээрмээс ангид байлгаж болдог ч нэгэнт өсвөр насандаа ирж байгаа хүүхдүүдийг зөв чиглүүлэхэд багагүй хөдөлмөр шаарддагийг хэлж байлаа. Эцэг эх нь архидан согтуурч, үл хайхарсаар өлсөхийн эрхэд хулгай хийж эхэлж, цаг хугацаа өнгөрөхийн хэрээр орлогынхоо эх үүсвэр болгодог байна. 

"Ээж нь эргэж ирээд авна" гэж хэлээд явснаас нь хойш өдөр бүр хаалга ширтэн, өмсөх хувцсаа хүртэл бэлэн байлгадаг. Ингэсээр ижийтэйгээ уулзалгүй 10-аад жил өнгөрч... 

Ээжтэй болохын хүслэн болсон охин нэгэн айлд өргүүлж, очсон өдрөө л өөрийн тусаа мэдрүүлэхийг хичээн ширээг нь арчин, оройд өвөрт нь унтахдаа "Ээж ээ..." гэж зориг гарган хэлсэн ч "гэр бүлийн асуудлаас болоод..." гэх шалтгаанаар удалгүй охиныг буцаан авч иржээ. "Та нар хүүхдийг зүрх сэтгэлгүй гэж боддог юм уу?" гэж тэдгээр хүмүүсээс асуумаар санагдсанаа нуух юун... Хүүхдүүд ээж, ааваа санаж ихэд бэтгэрч, шаналдгийг хэлж байлаа. 

Бас нэг асуудал нь хүүхэд насанд хүрээд бие даан гарах болоход, асрамжид байх хугацаанд цугласан хүүхдийн мөнгө рүү нь санаархсан ах, эгч гэнэт л хаанаас ч юм гарч ирээд асрамжаас гарсан өдөр нь банк руу дагуулан явж "Машин авах гэсэн юм, нэмэрлэнэ" гэнэ. Мөн хүүхдийн мөнгөө аваад ээж дээрээ очтол ээж нь үрэн таран хийгээд дахиад л холбоо тасарсан. Энэ мэт санаа зовоосон, зохицуулах асуудлууд цөөнгүй. Нэг багш 7-8 хүүхэд хариуцан ажилладаг. Тэд бүгдийн ар гэр, асуудал, бэтгэрэл, сэтгэл зүй, хичээл ном гээд зохицуулах, санаа тавих зүйлс их байдгийг хэлж байлаа. 

"Заавал энэ л шүлгийг цээжлээд унш" гэхгүйгээр хүссэн шүлгээ сонгоод уншиж болно гэхэд ихэнх нь ээжийн тухай шүлэг сонгодог. Эцэг эхийн хайрыг л хүсэж мөрөөсдөг тэдэнд ажилтнууд яаж ч элгэмсүү хандаад  тэрхүү дутагдаж буй хайрыг мэдээж нөхөж чадахгүй.

"Бид зөвхөн алгаа тосоод авдаг биш, бусдад өгдөг гэр бүл"

Саяхны нэгэн өдөр  хүүхдүүд тайлан тоглолтоо хийжээ. Ихэвчлэн хүүхдүүдийн ээж аав, ар гэрийнхэн ирж үздэг. Гэхдээ хүүхдийн болон төрийн байгууллагын зарим дарга нарыг урьдаг ч тэд тоож ирдэггүй нь урамгүй. Гэхдээ түүнээс илүүтэй нь хүүхдүүдийг урлаг соёлын арга хэмжээнд оролцуулж, бэлдүүлж, тайзан дээр гаргах нь өөртөө итгэх итгэлийг нь нэмдэг тул аль болох ийм төрлийн арга хэмжээг алгасахгүй, түлхүү зохион байгуулахыг эрмэлздэг гэдгийг “Өнөр бүл” төвийн захирал М.Өлзийчимэг хэлж байлаа. 

Хүүхэд бүрийн төрсөн өдөр, наадам, цагаан сар, шинэ жил гээд бүхий л баярыг яг л нэгэн гэр бүл шиг тэмдэглэнэ. Заримдаа тэд сайн дураар аарц чанан өвлийн хүйтэнд гадаа ажиллаж буй албан хаагчдыг халуун ундаар дайлдаг. 

Хүүхдүүд 4-5-уулаа нэг өрөөнд, тус тусдаа гэр бүл, айл шиг аж төрдөг. Ингэх нь бие даахад нь тустай байдаг аж. Асрамжийн газар гэхээр л хоол унд хомс, гэдэс нь дуугарч, идэх зүйлс мөрөөссөн хүүхдүүд байдаг гэж өрөөсгөл боддог нь бий. Гэхдээ энд өрөө бүрд хөргөгч, хөргөгч бүр дүүрэн хүнстэй.

Хөлдөөгчинд мах, жимс ногоо, өндөг, шар тос, тараг, цөцгий, боов боорцог эгнүүлэн өрөөстэй. Биднийг очиход үдийн хоолны цаг болж байв. Хүүхдүүд өрөө өрөөндөө хоолоо хийцгээнэ. Хөвгүүдийн эхний өрөөнд ортол жижиг, том хүү буузны гурилаа элдэж байна. Удаах өрөөнд чанасан махаа ширээнийхээ голд тавиад бүгд тойрон суугаад идэж байлаа. Охидын нэг өрөөнд ортол дүрэмт хувцастай охид халуун хуушуураа гартаа атган, хичээлдээ явахаас өмнө цайлж байхтай таарав. 

Гэдэс дүүрэн байгаа тэдний энэхүү дүр зураг сэтгэлийг минь ч дүүргэв.  Анх тогооч хоол хийж цайны өрөөнд хүүхдүүдийг нэгдсэн байдлаар ундалдаг байсан ч тэднийг амьдралд сургаж, хаана ч аятайхан хоол хийгээд идчих чадвартай болгохын тулд өрөө өрөөндөө өөрсдөө хоолоо хийж иддэг болгожээ. Хүнсийг долоо, долоо хоногоор өгдөг тул яаж ийгээд яг тааруулах "амьдралын ухаанд" бас суралцаж буй.

Энд байхгүй өрөө байхгүй аж. Ингэж хэлэхээр сонин байгаа биз. Эмчилгээний өрөө, шүдний кабинет, сэтгэл заслын өрөө, үсчин, саун, кинотеатр, жюү жицү, чөлөөт бөхийн бэлтгэлийн заал, тэр байтугай "Охидын шивнээ" гэх хөөрхөн өрөөнд сарын тэмдэг нь ирэх дөхсөн, эсвэл "сараа" анх гэнэт ирээд яахаа мэдэхгүй байгаа охидод эмч зөвлөгөө /бусад төрлийн зөвлөгөөг мөн/ өгдөг чамин өрөө бий. Хүүхдүүдийн шүдийг үзүүлж, үсийг нь засуулах гэж олон дахин өөр тийш явах шаардлагагүй, хэрэгтэй гэсэн бүхий л үйлчилгээг нэг дор цогцлоохыг зорьжээ. Ингэх нь мөнгө, цаг завд ч хэмнэлттэй ба мэргэжлийн эмч, багш нартай гэрээлж хамтран ажилладаг байна. 

Хүмүүс, албан байгууллагаас өгсөн хандивын зарим эд зүйлсийг шууд л "май" гээд тараачихдаггүй. Тэдгээрийг бөөгнүүлээд дэлгүүр болгожээ. Гэхдээ энд жинхэнэ мөнгөөр үйлчлэхгүй. Хүүхэд хэдий чинээ сайн байна, зорилгоо биелүүлнэ төдий чинээ "дуураймал" мөнгөөр урамшуулна. Хүүхэд тухайн мөнгөөрөө эндээс худалдан авалт хийж болно. Гар урлал, уран зургийн танхимуудад зочлов. Эндээс мэргэжлийн зураач, дизайнер болж төрөн гарсан хүүхдүүд цөөнгүй. 

Коридороор явахад таарсан хүүхэд бүр инээмсэглэн мэндчилнэ. Хөгжлийн бэрхшээлтэй нэгэн хүү хүрч ирээд шууд л тэврээд авав. Тэр бид бүгдэд тэврүүлж үнсүүлээд өрөөнөөс гарав. Тийм л их хайр, тэврэлтийг тэр эндээс сурсан нь гарцаагүй. Гагцхүү томчууд төрүүлсэн хүүхдийнхээ өмнө хариуцлагатай байж, тэднийг мөн зүрх сэтгэлтэй гэдгийг цаг ямагт санан, ээж, аав байх үүргээ чин үнэнээр биелүүлж, халуун дулаан гэр бүлд хүүхэд бүр хайраар дуталгүй өсгөөсэй гэсэн бодол тээн энэ их айлын хаалгаар гарсан юм.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан