gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -10
  • Зурхай
     11.27
  • Валютын ханш
    $ | 3555₮
Цаг агаар
 -10
Зурхай
 11.27
Валютын ханш
$ | 3555₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -10
Зурхай
 11.27
Валютын ханш
$ | 3555₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Шууд мэдээ
  Буцах

"Г.Дамдинням сайд ийм хууль оруулж ирэх гээд зориудаар шатахууны хомсдол үүсгэв үү гэж хардаж байна"

Б.Нямдарь
Улс төр
8 цаг 51 минутын өмнө
162
Twitter logo

Хугацаагаар эрэмбэлэх
  • Эхнээс
  • Сүүлээс
Мэдээллийг Шууд хүргэхээр Gogo баг ажиллаж байна.

  15 цаг 03 минут
2025.11.27

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийн энэ сарын 25-нд нэн яаралтай горимоор өргөн мэдүүлж, УИХ-ын гишүүд хэлэлцэхийг дэмжжээ.  Хууль санаачлагч нь Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням юм. 

Шатахуун хадгалах сав. Архивын зураг ашиглав

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд шатахууны агуулахтай болоход хэдий хэр төсөв, хэдэн жил шаардлагатай байгаа талаар, Дорноговь аймагт Энэтхэгийн хөнгөлөлттэй зээлээр баригдаж байгаа газрын тосны үйлдвэр ямар явцтай явж байгаа талаар асуулаа. 

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням "Монгол Улсын засгийн газрын төлөвлөгөөнд 3-6 сарын шатахууны хэрэглээгээ хадгалдаг болно гэсэн зорилттой ч өнөөгийн сав, агуулахын нөөцийн хэмжээ, хүчин чадал дийлэхгүй. Зургаан сарын хэрэглээгээ хангадаг хэмжээнд хүрнэ гэвэл бараг 3 их наяд төгрөг хэрэг болно. Нэг сарын хэрэглээний нөөцөө хадгалъя гэвэл 200 мянган тонн шатахуун хадгалах савыг барихад 500 тэрбум орчим төгрөгийн эх үүсвэр хэрэгтэй ба үүнийг аж ахуй нэгжүүд 1,5-2 жилд барина. Манай улс ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш энэ салбар хувийн хэвшлийн нуруун дээр явж байна. Улсын нөөц сав гэж байхгүй. Төрийн өмч байх үед шатахууны ууршилт, хулгай зэрэг асуудлууд байсан юм байна лээ. Бид жилдээ шатахууны 20 хувийн өсөлттэй хэрэглээтэй болсон. Тиймээс савны хэмжээгээ нэмэх, хувийн ААН-үүдэд зээл гаргаж, улсынхаа хүчин чадлыг нэмэгдүүлэх арга хэмжээ юм. 

Дорноговь аймагт баригдаж буй газрын тосны үйлдвэр 50 хувьтай байгаа ба 2027 оны эхний хагас жилд багтааж дуусгахаар ажиллаж байна. Уг үйлдвэр бүрэн ашиглалтад орсноор 50-70 хувийг бүрдүүлдэг болно. Одоо түүхий эдээ бүрдүүлэх асуудлыг холбогдох компаниуд болон ААН-үүдтэй ярилцаж байна. Нөөц бүрдүүлэх нь эрсдэлтэй ажил тул бид өмнөд хөршийн харилцагчидтай ярилцаж байгаа. 

  15 цаг 09 минут
2025.11.27

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин: 
- Бид хөнгөлөлттэй, ихийг авна гээд байгаа шаардлага нь хямдхан учраас авах хэрэгцээ байна гэж хараад байна. Үгүй бол энэ нь зах зээлийн зарчмаараа явах боломжтой гэж бодож байна. Гэтэл Роснефт компаниас 60 мянган тонноос илүүг авч чадахгүй байж, дахиж нэмж сав барихаар нэн яаралтайгаар хэлэлцэж хууль батлах хэрэг байна уу. 

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням: 
- Нөөцлөх зайлшгүй шаардлагатай болоод байна. Бид шатахууны нийт нийлүүлэлтийн 95-97 хувийг ОХУ-аас авдаг. Тус улсын гадна, дотнын нөхцөл байдал асуудалтай байгаа. Тэгэхээр үүнээс шалтгаалаад 2025 оны 8-р сараас он дуустал АИ92 шатахуундаа зарим муж дээрээ хязгаарлалт тавьсан. Бид хоёр улсын ЗГ-хоорондын хэлэлцээрийн үндсэн дээр харьцангуй гайгүй нийлүүлэлттэй байна. 60 мянган тонн АИ92-ийн 705 ам.долларын боломжийг ярьж байгаа болохоос түүнээс илүү гарсан хэрэглээн дээр зах зээлийн үнээр авах боломжтой. 
 
  15 цаг 47 минут
2025.11.27

УИХ-ын гишүүн Б.Жаргалан:
Өмнөх Засгийн газрын үед яаралтай горимоор, гишүүдийг хангалттай мэдээллээр хангахгүй, хууль батлаад байна гэдэг шүүмжийг би хэлдэг байсан. Шинэ ЗГ мөн л энэ арга барил руу шилжиж байгаад сэтгэл дундуур байна. Учир нь гишүүд мэдээлэлтэй байх ёстой, бэлтгэл хангах хэрэгтэй, олон нийтийн ч хэлэлцүүлэг өрнөх ёстой. Хууль болох шаардлагагүй асуудлаар бүхэл бүтэн хуулийн төсөл боловсруулаад оруулж ирлээ гэж харж байна. Учир нь өнгөрсөн хугацаанд ийм явдал газар авч байсан. ЗГ өөрөө хариуцлагаас зугтааж ч гэдэг юм уу, гүйцэтгэх засаглалын бүрэн эрхийн хүрээнд нээлттэй боломжтой шийдвэр гаргаад явах боломжтой зүйл дээр заавал УИХ-аар хууль батлуулаад, дараа нь асуудал үүсэхэд "УИХ-ын баталсан хуулийн хүрээнд л бид үйл ажиллагаа явуулсан" гэсэн гэм зэмээ залруулдаг жишиг тогтжээ. 

"Шатахууны савны хулгай" гээд яригдахад дараа нь УИХ руу чичлэх үү. Эрх ашгийн зөрчил "үнэртсэн" л хууль орж иржээ.

"Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлт" гэсэн сүртэй нэртэй хэр нь цөөн хэдэн заалттай. Нөөц савыг хаана барих, Монголбанкны зээлийн хүү хэд байх вэ, ААН-үүдэд тавигдах шаардлага ч байхгүй. Маш бүрхэг хууль байна. Шатахуун импортлогч хэдэн ААН-үүдэд л Монголбанкнаас зээл олгох гээд байх шиг байгаа юм. Тэгснээ Монголбанкны хараат бус байдалд халдаад, зарим заалт төв банкны хуулийн тодорхой заалт хамаарахгүй гэж агуулгатай байгаа юм. Гүйцэтгэх засаглал эрх мэдлийнхээ хүрээнд асуудлаа шийдээч ээ. "Шатахууны савны хулгай" гээд яригдахад дараа нь УИХ руу чичлэх үү. Эрх ашгийн зөрчил "үнэртсэн" л хууль орж иржээ.

Тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд өнгөрсөн 30 жилийн хугацаанд нөөц саваа барьчихдаггүй юм уу. Бид асуудалд гал унтраасан байдлаар хандаад байна. Урт хугацааны бодлогод уул уурхай, ХАА-н салбарт тоног төхөөрөмж, технологио цахилгаанжуулах шаардлагатай байна. Цахилгаан автомашиныг түлхүү ашиглах нь чухал. Импортын түлшнээс хараат бус байдлаа шийдэхгүй, богино хугацаанд гал унтраах аятай аргацаагаад байна. Цаашдаа энэ нөөц савыг яах вэ гэдэг нэг асуудал байна. "Шатахуун тасалдлаа" гээд байсан. Г.Дамдинням сайд тухайн үед тасалдаагүй л гээд байсан. Яг үнэндээ ийм хууль оруулж ирэх гээд зориудаар хомсдол үүсгээд байна уу гэж хардаж байна.  Цаашид шатахууны хомсдол дахиад гарах юм уу. Дэлхийн зах зээл дээр нефт 60 орчим ам.долларын үнэтэй л байгаа шүү дээ. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан