gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -19
  • Зурхай
     1.10
  • Валютын ханш
    $ | 3558₮
Цаг агаар
 -19
Зурхай
 1.10
Валютын ханш
$ | 3558₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -19
Зурхай
 1.10
Валютын ханш
$ | 3558₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
Маргааш ажилтай

У.Цэвэгмид: Амьдралд үл нийцсэн гажигтай нярайг эрчимтэй эмчилж, гэрт нь гаргасан

Г.Тэгшсүрэн
Маргааш ажилтай
2026-01-08
33
Twitter logo
Г.Тэгшсүрэн
33
Twitter logo
Маргааш ажилтай
2026-01-08

Энгийнээс улам алсарч буй энэ цаг үед жирийн л амьдарч, ажиллаж, суралцаж буй хүмүүсийг GoGo.mn “МАРГААШ АЖИЛТАЙ” буландаа онцолж буй.

Хүүе ээ, арав болчхож, алив ээ, унтацгаая, маргааш ажилтай”. “Найз нь уухгүй ээ, маргааш ажилтай”. “Эртхэн харьж амарлаа, маргааш ажилтай”...Эдгээр гойд зүйлгүй үгсийн цаана хийх ажлын хариуцлага, хэтийн зорилго хамт яваа.

Цасан шуурга, усан бороотой өдрүүдийн алинд ч “ажилтай” хэмээн яарах. Унтчихмаар, уйлмаар, урагшлахгүй байгаа мэт санагдсан ч “ажилдаа явахгүй бол болохгүй” гээд өндийх...

Ийм л эв эгэлхэн өдрүүдийн ард хүний амьдрал үргэлжилж, ав адилхан 15, 30-нийг үдэж, угтан ажлаа хийж цалингаа аваад алхаж явна, бид.

Ерөөс хүн ажилтай байх л сайхан. Анзаардаггүй ч ажилдаа явлаа гэдэг зорилготой гэрээс гарч, ажлаа тараад ирлээ гэх “гавьяа”-тайгаар гэртээ орох мэдрэмжээр л хүн дүүрэн амьдардаг.

Тиймээс энгийнээс улам алсарч буй энэ цаг үед жирийн л амьдарч, ажиллаж, суралцаж буй хүмүүсийг GoGo.mn “МАРГААШ АЖИЛТАЙ” буландаа онцолж буй.

Энэ удаад Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал, Хүний гавьяат эмч, Анагаах ухааны доктор, Дэд профессор У.Цэвэгмидийг танилцуулж байна.

"УЛСЫН ХЭМЖЭЭНД ДАХИН НЭГ ХҮҮХДИЙН ТӨРӨЛЖСӨН МЭРГЭЖЛИЙН ЭМНЭЛГИЙН  ТҮҮХИЙГ БҮТЭЭХЭЭР ЗОРИГ ШУЛУУДСАН" 

-Намайг дөрөвдүгээр ангид ордог жил аав маань Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газарт ажиллахаар томилогдон очсон юм. Би 1989 онд Өмнөговь аймгийн арван жилийн сургуулийг онц дүнтэй төгссөн. Тэр жил төгссөн хүүхдүүдээс шалгалт аваагүй. Харин сурлагын оноогоор нь жагсаагаад дээгүүр байр эзэлсэн хүүхдүүдэд хүссэн сургуулиа сонгох боломж олгосон юм. Би эхний гуравт жагсаж, ОХУ-ын Москвагийн Анагаахын дээд сургууль (Московский ордена Ленина Государственный Медицинский Университет)-ийн хуваарийг авч 1989 онд Орос руу явж байлаа.

Тухайн үед гадаадад сурах оюутнуудыг улс, орныхоо нэр хүндийг авч явах хүмүүс хэмээн онцгойлон үзнэ. Явахын өмнө 1000 төгрөг өгч, үүгээрээ Улсын их дэлгүүрээс өөрсдөдөө зориулан хувцас худалдан авах цаг гаргаж өгдөг байлаа. Тэр үеийн 1000 төгрөг гэдэг одоогийнхоор бараг л 3-5 орчим сая төгрөг шүү дээ. Ээж, аавын минь цалин 700-900 төгрөг л байсан. Гэтэл тэднийхээ сарын цалингаас ч их мөнгөөр хувцас худалдан авч байлаа.

Москвагийн Анагаахын дээд сургуулийн оюутан боллоо. 1990 оны сүүлээс ЗХУ-д эхэлсэн улс төр, эдийн засаг, нийгмийн шинэчлэлт 1992 онд улам эрчимжсэн. Манай оюутны байрны үүдэнд буутай цэргүүд зогсоод л, ер нь сурах нөхцөл хумигдсан гэж хэлж болно. Тиймээс би 1994 онд Монголд шилжин ирж  Анагаахын ухааны их сургуульд шилжин суралцаж 1999 онд хүний их эмч мэргэжил эзэмшин төгссөн. Төгсөөд СХД-ийн Хүүхдийн эмнэлэгт ажилд ороод л хүүхдийн эмч болъё гэж шийдсэн дээ. Учир нь хүүхдэд цаг алдалгүй тусламж үзүүлж чадвал эдгэрэлтийн процесс нь маш хурдан. Тийм учраас дүүрэгт нэг жил ажиллаад ЭХЭМҮТ-д хүүхдийн эмчийн резидентийн сургалт анх эхлэхэд элсэн, 1.5 жил суралцан хүүхдийн эмч болсон.  Дараа нь уушгины эмчээр мэргэшсэн. Үүнээс хойш тасралтгүй 28 жил ажиллаж байна. 

ОХУ-ын Москва хотын Анагаах ухааны Их сургууль (РГМУ)-ийн аспирантурт 2007-2011 онуудад суралцан “Динамика  содержания цитокинов и оксида азота  при   легочной гипертензии  у детей с  хронической бронхолегочной патологией” сэдвээр АУ-ны доктор (Ph.D)-ын зэргийг амжилттай хамгаалсан. Өөрөөр хэлбэл, хүүхдийн уушгины архаг эмгэгийн үеийн азотын давхар исэл, цитокин гэдэг бодисыг судалж, энэ сэдвээрээ докторын зэрэгтэй болсон. 

Доктороо хамгаалчихаад Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төвд таван жил ажилласан л даа. Гэхдээ яам, Эрүүл мэндийн хөгжлийн төвд ажиллахад докторын ажлын үр шим төдийлөн ач холбогдолгүй байлаа. Тиймээс доктор болсон үүргээ биелүүлэхээр эмнэлзүйн салбартаа эргэн орсон доо. Буцаад ЭХЭМҮТ-д ажилд орохдоо Хүүхдийн Зөвлөх Поликлиникийн эрхлэгчээр ажиллаж, 2019 онд би өөрөө "Шилдэг удирдагч"-аар тодорч, тасаг маань "Шилдэг тасаг" болж байлаа. Бүх нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг оношилгоо явагддаг нэгжийг удирддаг байв.

Ковидын үед Эх нярайн үндэсний төв буюу иргэдийн хэлдгээр Яармагийн 300 ортой эмнэлгийг 2020 онд Засгийн газраас бодлогоор бий болгосон. Цар тахлын үеийн эмнэлзүйн тусламж үйлчилгээ үзүүлэх зорилгоор эмнэлгийг нээсэн бөгөөд тухайн үед хүүхдийн тусламж яригдаагүй. Эхний зургаан сард ковидын халдвартай хүмүүсийг тусгаарлан сэргийлж, хавьтал болсон тохиолдлуудыг эмчилж байлаа.

2021 оны долоодугаар сараас хүүхдийн ковидын өвчлөл нэмэгдсэн бөгөөд цаашид хүүхдийн нарийн мэргэжлийн тусламж үзүүлэх эмнэлгийг бий болгох түүхэн үйл явц эхэлсэн юм. Тэр үед хүүхдийн шинэ эмнэлгийг бий болгож түүх бүтээмээр санагдсан. ЭХЭМҮТ-д бий болгосон 20 гаруй жилийн карьераа орхино гэхэд мэдээж амар байгаагүй. Эмээж байсан ч 2021 оны есдүгээр сарын 1-нд Эх нярайн эмэгтэйчүүдийн үндэсний төвийн Хүүхдийн эмнэлгийн дэд захирлаар ажиллахаар зориг шулуудан ирсэн. Тэр үед манай эмнэлэг арав хүрэхгүй хүүхдийн эмчтэй байсан.

Ковидын тархалт 2022 оны наймдугаар сараас буурч бид үндсэн тусламжаа үзүүлж эхэллээ. Хүүхдийн яаралтай тусламжийн тасгийг хамгийн түрүүнд нээсэн. Тэгтэл хэвтэх шаардлагатай хүүхдүүд ирж байлаа. Тиймээс Хүүхдийн амьсгалын эртний эмгэг судлалын тасгаа нээж ханиад, хатгаатай, хүндэрсэн халдвартай хүүхдүүдээ авч эхлэв. Эрчимт эмчилгээний заалттай хүнд хүүхдүүд ирснээр Хүүхдийн эрчимт эмчилгээний тасгийг бий болгосон.

Ийнхүү хүүхдийн дотрын тасгуудыг үе шаттайгаар нээснээр эмч нараа мэргэшүүлэх шаардлагатай боллоо. Жилд 5-10 эмчийг сургаж байв. Дөнгөж эмч болоод чагнуураа зүүгээд ирж байгаа резидент төгссөн эмч нарыг “Чи манайд ажилд орвол цаашид нарийн мэргэжил эзэмшээд ир" гээд зургаан сарын цалинг нь өгөөд ЭХЭМҮТ-д сургахаар явуулж, нарийн мэргэжлийн эмч нарыг бэлдсэн. Манай төв өнөөдрийн байдлаар хүүхдийн дотрын 12 чиглэл буюу зүрх, уушги, мэдрэл, хоол боловсруулах, бөөр, дотоод шүүрэл, харшил, нярай, өсвөр үе, яаралтай тусламж, эрчимт эмчилгээний 45 хүүхдийн эмч нар тусламж, үйлчилгээг үзүүлдэг болсон байна.

Эхний жилүүдэд би өөрөө чагнуураа зүүгээд л өдөр бүр шинэ залуу эмч нартайгаа хүндэрч байгаа хүүхдийг эрт илрүүлж, эрчимт эмчилгээний тасагтаа авах зорилгоор бүх хүүхдээ хамтарч үздэг байлаа. Бас өдөр тутмын эмчилгээнд санал солилцож, сургалт, зөвлөгөө өгнө. Манай эмч нар маань ч богино хугацаанд ур чадвартай болсон доо.

Бид 2022 оны аравдугаар сарын 1-нээс хүүхдэд мэс засал хийж эхэлсэн. Манай эмнэлэг мэс заслын иж бүрэн тоноглогдсон 9 өрөөтэй. Буглаа, олгой зэргээс эхэлж, цаашид төрөлжүүлэн хүүхдийн ерөнхий мэс засал, чих хамар хоолойн мэс засал, эрүү нүүрний мэс засал, бөөрний мэс засал, нүдний мэс засал хийдэг болсон. Ер нь манай төв ЭХЭМҮТ-тэй адил бүтэцтэй ч 90 жилийн түүхэн туршлагатай эмнэлгийн түвшинд хүрэхэд цаг хугацааны хувьд болоогүй ээ.

Гэхдээ Эх нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв маань богино хугацаанд ЭМЯ-ны харьяа лавлагаа шатлалын эмнэлэгт шаардлагатай орчин үеийн дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж (MRI, CT, ангиографи, маммографи, шүдний дэлгэмэл аппарат, дуран, дижитал рентген, 3-4D ЭХО)-өөр бүрэн хангагдсан.

Манай эмнэлэг нийт 660 ортой, түүний 330 нь хүүхдийн эмнэлэгт харьяалагддаг. Бид богино хугацаанд мэргэжлийн эмч нараа бэлдэж, гурван жилийн хугацаанд эх, хүүхдийн чиглэлээр 1 сая гаруй эх, хүүхдэд тусламж үйлчилгээ үзүүлжээ. Гурван төрлийн мэс заслыг 5000 гаруй хүүхдэд хийсэн байна. Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн оны аравдугаар сард хүүхдийн нүдний мэс заслын эмч маань төгсөөд ирсэн, энэ төрлийн мэс заслыг хийгээд явж байна.

Хүний нөөц маш чухал. Жил бүр эмч нарыг мэргэшүүлсээр байна. Гуравхан жилийн хугацаанд хүүхдийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламжийг энэ төвдөө бий болгож чадсан учраас миний зорилго биелсэн юм шиг л санагддаг. 

"БИД ТЭР НЯРАЙГ АВАРЧ ЧАДСАН"

"БИД ТЭР НЯРАЙГ АВАРЧ ЧАДСАН"

-Манай төв ЭМЯ-ны харьяа, гуравдугаар шатлалын эмнэлэг. Ковидын дараа хүмүүс манай бүтэц, чиг үүргийг сайн мэдэхгүй, хүүхдийн ханиад эмчилдэг эмнэлэг л гэж ойлгодог байсан. Нарийн мэргэжлийн эмч нар ажилладаг эмнэлэг гэдгийг ойлгуулахын тулд бид өөрсдөө аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, өрх, сумын эмнэлэгт очиж мэдээлэл түгээх зэргээр ажилласан. Өнөөдөр аймаг, орон нутгаас хүртэл иргэд ирж үйлчлүүлж байна. Бид ковидоос хойш харьяалал харгалзахгүй тусламж үзүүлж байгаа. Томуугийн дэгдэлтийн үед сайдын тушаал, шийдвэрээр тодорхой хороонд үйлчилдэг.

Манайд хүүхдийн төрөлжсөн мэргэжлийн 8 тасаг, хүүхдийн зөвлөх поликлиник ажиллаж, нярайн, харшлын, зүрхний, уушгины, хоол боловсруулахын, дотоод шүүрлийн, бөөрний, мэдрэлийн, өсвөр үеийн, эрчимт эмчилгээний, яаралтай тусламжийн зэрэг төрөлжсөн мэргэжлийн найман тасагт хүүхдийн 45 хүүхдийн эмч ажиллаж байна. Тухайлбал, манай Хүүхдийн мэс заслын тасагт олгой, цөс авах, хатги, мундас буглаа нээх, шүд, эрүү нүүрний мэс засал, хэвлийн хөндийн хагалгаанаас гэдэс залгах, цээжний хөндийн хагалгаанаас хоёр сартай хүүхдийн уушги тайрах хагалгааг хийсэн. Мөн чихний хэнгэрэг нээж идээг гадагшлуулах, хэнгэргэн хальсанд төмөр суулгац байрлуулах, хамрын хугарал, таславчийн мурийг засах, хоолой, нармайн мах авах, нүдний мэс заслуудыг хийж байна.

Хүүхдийн яаралтай тусламжийн тасаг төвийн 1 давхарт байрлаж, 24 цаг тасралтгүй ажиллаж, 300-600 хүүхдэд тусламж, үйлчилгээ үзүүлдэг.  Мөн 1 давхарт Хүүхдийн цочмог эмгэг судлалын тасаг байрлаж, онош нь тодорхойгүй, эргэлзээтэй хүүхдүүдийг хүлээн авдаг. Жишээ нь, улаанбурхан байж болзошгүй гэж сэжиглэвэл энэ тасагт эмчилж байгаад шинжилгээ нь нотлогдвол ХӨСҮТ-рүү шилжүүлдэг.

Хүүхдийн амьсгалын эрхтний эмгэг судлалын тасаг 2 давхарт байрлаж, амьсгалын замын хүнд эмгэгтэй хүүхдүүдэд тусламж үзүүлж байна. Хүүхдийн дотрын эмгэг судлалын тасаг 3 давхарт байрлаж, харшил, зүрх, хоол боловсруулах, дотоод шүүрэл, бөөр, мэдрэлийн эмгэгтэй хүүхдүүдэд тусламж үзүүлдэг. Хүүхдийн чих хамар хоолойн эмгэг судлалын тасаг 4 давхарт байрлаж, чих хамар хоолойн эмгэгтэй хүүхдүүдэд мэс заслын болон эмийн эмчилгээг хийдэг. Хүүхдийн ерөнхий мэс заслын тасаг 5 давхарт байрлаж, ерөнхий мэс засал, эрүү нүүр, бөөр, нүдний 4 төрлийн мэс засал хийж байна. Нярайн эмгэг судлалын тасаг 6 давхарт байрлаж, 28 хоног хүртэлх нярайг эмчилдэг. Хүүхдийн эрчимт эмчилгээний тасаг 7 давхарт байрладаг.

Бид 2025 онд төрсөн жижигхэн цээжиндээ маш том зүрхтэй буюу зүрхний хүнд гажигтай нярайг Нярайн эрчимтдээ авсан. Хүүхдийн уушги тэлж, агшиж байдаг эрхтэн шүү дээ. Гэтэл том зүрхээр дарагдсан тул зүрхний асуудлыг шийдэхийн тулд хүүхдийн амьсгалыг аппаратаар удирдсан. Маш их цаг хугацаа орсон ч бид тэр нярайг аварч чадсан юм.

Өдөр бүр алдчих вий гэж болгоомжилж, хичээж ажилласан. Би өглөө бүр 07:30-08.30 цагт  жижүүр эмч нараас мэдээг авдаг хэдий ч оройн цагаар “Гайгүй биз” гээд л жижүүр эмч рүү утсаар асууна. Хүүхэд их хөөрхөн шүү дээ, маш хурдан дасан зохицдог. Манай төвийн хүүхдийн зөвлөх эмчээр Ш.Энхтөр (ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал асан) ажилладаг бөгөөд энэ нярайд өдөр бүр зөвлөгөө өгч, бид маш зугуухнаар аяыг нь дагуулж эмчилсээр гэрт нь гаргасан. Хүүхдийн зүрх, уушги хоёр дасан зохицсон гэсэн үг. Өөрөөр хэлбэл, зүрх, уушги хоёрт дасан зохицох хугацааг нь бид аппаратаар амьсгалуулсаар олгосон юм.

Мөн зүрхний ховдлын жирвэлзээтэй хүүхдүүд ч манайд ирсэн. Зүрх минутад тэдэн удаа агшина гэдэг тоо бий. Гэтэл агшиж чадахгүй бөмбөрөөд байдаг, зүгээр л чичрээд, жирвэлзээд байдаг эмгэгтэй хүүхдүүд манай хяналтад явдаг. Тэдэнд тохирсон эмчилгээг бид хийгээд явж байна. Зүрхний хавдартай нэг хүүхэд манайд Хүүхдийн эрчимт эмчилгээний тасагт маш хүнд байдалтай зургаан удаа хэвтэн эмчлүүлсэн, тохиолдол бүрд амийг нь аварсан.

Сүүлийн үед амьдралд үл нийцсэн гажигтай хүүхдүүд нэлээдгүй төрж байна. Хромосомын гажиг, удамшлын хүнд гажиг, хэвлий ба цээжний хөндийн эрхтнүүд урвуу байрласан, судасны багцуудын гажиг, зүрхний хүнд хэлбэрийн хөх гажиг гэх мэт. Бид эхний 2 жил маш хүнд хүүхдээ ЭХЭМҮТ-рүү шилжүүлж байсан. Сүүлийн хоёр жил энэ төвдөө тусламж үзүүлэх чадамж бүрдсэн учраас хүүхэд огт шилжүүлээгүй. Маш олон хүүхдийн амийг авран ажиллаж ЭХЭМҮТ-ийн ачааллын тодорхой хувийг хуваалцаж байгаа.

Бид жилд 100-200 хүүхдэд судалгаа, ялангуяа сэхээнд орсон тохиолдолд дүн шинжилгээ хийдэг. Тэгтэл нэг хүүхдээс дөрвөн төрлийн вирус илэрч байна. Риновирус хамрын салстыг нь гэмтээчхэж байгаа юм. Тэгтэл амьсгалын дунд замд адиновирус гэх зэрэг вирус ороод ирэхээр төвөнх, мөгөөрсөн хоолой гэмтээд ларингит өгөөд байдаг. Нэмээд амьсгалын замын синцитиаль вирус орж ирээд гуурсыг агшаачихдаг. Үүн дээр томуугийн вирус нэмэгдэхээр хүүхдийн амьсгалын зам тэр чигтээ гэмтэж, биеийн байдал хүндэрч байна.

Амьсгалын замын синцитиаль вирус жилийн дөрвөн улиралд эргэлтэд байна. Энэ нь хоёр хүртэлх насны хүүхдийн уушгины агаар дамжуулах гуурсыг агшаадаг. Хүн өдөр бүр цэр үйлдвэрлэж, уушгиа цэвэрлэж байх ёстой. Гэтэл гуурс агшчихаар цэр нарийхан зайд гацчихдаг. Ингээд цэр нян үржих таатай нөхцөл болдог. Гуурсыг тэлж богино хугацаанд орон зайг нь чөлөөлөхгүй бол хүүхэд амьсгалын дуталд орно. Ийм эрсдэлтэй үүсгэгч юм.

Эцэг, эхчүүд дархлаа сайжруулах бэлдмэл хайгаад байдаг. Оронд нь наранд яв, Д витаминаа нарнаас ав. Байгалийн бүтээгдэхүүнийг ид. Зун чийрэгжүүл, наранд биеийг нь шар, гадаа нүцгэн гүйлгэ, шүүдрийн усан дээр гишгүүл л гэж зөвлөмөөр байдаг юм. Дархлааг байгалиас л олж авна. Би өөрөө ач, зээтэй. Тэднийг эмнэлзүйн шинж тэмдэгт нь тохирсон цөөн, хоруу чанаргүй эмээр эмчлэхийг чухалчилдаг.

Хүмүүс сайн эм хайдаг. Хүүхэд халуурч байвал халууныг нь л буулга. Гуурс агшаах хэрэгтэй бол утлага хийгээд л тэлчих. Гацсан цэр тагшуу байвал шингэлээд л гаргачих. Ингээд хүүхдээ гэртээ эмчлэх боломжтой, заавал антибиотик хэрэглэх шаардлагагүй. Чиглэсэн, оновчтой эмчилгээ л хэрэгтэй болохоос ханиаданд сайн гэдэг багц эмчилгээ байхгүй. Харин эмч нянгийн шалтгаантайг нотолсон бол антибиотик уулгах хэрэгтэй.

"МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ ЦОЛЫГ ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨЛӨӨ ОЮУН САНАА, СЭТГЭЛ, ЗҮТГЭЛЭЭ ЗОРИУЛСНЫ ШАГНАЛ ГЭЖ ХҮЛЭЭН АВСАН"

-Би Монгол Улсын Хүний гавьяат эмч хэмээх эрхэм цолыг өнгөрсөн 2025 оны 11 сарын 26-ны өдөр буюу Монгол Улсын тусгаар тогтнолын баярын өдрөөр Ерөнхийлөгчөөс гардан авлаа. Энэ эрхэм цолыг амьдралынхаа туршид хүүхдийн эрүүл мэндийн төлөө өөрийн оюун санаа, мэдлэг, ур чадвар, хүсэл тэмүүлэл бүхий л зүйлээ зориулан ажилласан, зүтгэсэн он жилүүдэд надад зааж, сургасан, дэмжсэн, хамтран ажилласан бүх хүмүүсийн маань итгэлийн үр шим гэж бодож байна. Зориг гаргаад хүүхдийн шинэ төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгийг үүсгэн байгуулахад өөрийгөө сорьсон. Хамтран ажилласан маш олон хүний ажлын үр дүнгийн шагнал хэмээн талархан хүлээн авсан.

Би ер нь энэ хорвоогоос буцах хүртлээ хүүхдийн эмчийн мэргэжлээ орхихгүй гэж боддог. Анагаахын салбар маш хурдтай хөгжиж, техник технологийн дэвшил богино хугацаанд өөрчлөгдөж байна. Энэ бүхнээс хоцрохгүй юм сан гэж үргэлж уншиж судалж, өөрийгөө дайчилж ажилласаар байна.

Би жилд заавал нэг судалгаа хийдэг. Эдгээр судалгааны үр дүнгээ гадаад, дотоодын сэтгүүлд хэвлүүлж, илтгэл хэлэлцүүлдэг. Бас улсын хэмжээнд, салбартаа танилцуулж түгээдэг. Энэ нь хүүхдийн салбарт ажиллаж байгаа эмч нарт нотолгоонд суурилсан эмчилгээ, оношилгоо хийх нөхцөлийг бүрдүүлдэг гэж боддог.

Тухайлбал, 2018-2021 онд хүүхдийн астмын судалгааг ЭХЭМҮТ-ийн багтай хамтран хийж, судалгааны удирдагчаар ажилласан. Нийт 21 аймаг, 9 дүүргийн хэмжээнд хүүхдэд нь астма тохиолдох тархалтыг хүн амын хэдэн хувьд байна вэ, бид оношилж чадаж байна уу, дэлхийн жишигт нийцэж байна уу гэдгийг судалсан. Астмыг хянахгүй бол архаг эмгэг учраас даамжирдаг, амь насанд халтай өвчин шүү дээ. Тиймээс үндэсний хэмжээнд том судалгаа хийсэн. Үр дүнг нь хүүхдэд тусламж үзүүлдэг бусад эмч нартаа хуваалцаад явж байгаа.

Аливаа эмч хүн гурвалсан чадамжийг эзэмших үүрэг хүлээдэг. Хүүхдийн эмч нэгдүгээрт туршлагатай байх. Хоёрдугаар багшилж өөрийн олж мэдсэн зүйлээ бусдад түгээх. Гуравдугаарт, эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлээр анагаахын салбарт нотолгоог бий болгож явах ёстой. Би аль болох энэ гуравласан чадамжийг хэрэгжүүлэхийг хичээн жилд 2-3 судалгаа заавал хийж, олон улсын сэтгүүлд хэвлүүлж байна.

Би хүүхдийн уушгины эмч болохоор томуугийн улиралд эмч нарт сургалт, судалгааны мэдээллийг хүргэх, ТВ-ээр иргэдэд зориулсан мэдээлэл хүргэх үүрэг хүлээдэг. ДЭМБ-аас хүн томуугийн улиралд амьсгалын замын хөнгөн халдвараар 4-6 удаа өвдөхөд хэвийн гэж үздэг. Халдварт өртөж байх ёстой, ингэж байж байгалийн дархлаа үүсдэг гэдэг. Харин хүндэрч байвал асуудал тусдаа. Жишээ нь, 4-6 удаа өвдөхөд бүгдэд нь эмнэлэгт хэвтэж, хатгаа болж байвал энэ эрсдэлтэй. Халуураад, шуухитнаад даван туулаад байвал хэвийн. Вирусийн хатгаа бол дандаа сорвижилт үүсгэж байдаг. Нянгийн шалтгаант хатгалгаа ор мөргүй эдгэрэх боломжтой, яагаад гэвэл нянг антибиотикоор устгаж чаддаг. Тэгэхээр үүсгэгчийн хоруу чанар ялгаатай.

Хүүхдийн дархлаа хэзээ буурдаг вэ?. Ханиад хүрмэгц цагаан эсүүд нь биед орж ирсэн вирустэй тэмцээд ирэхээр дархлаа буурдаг. Цагаан эс өөр юманд дайчлагдаж байна шүү дээ. Ингээд дархлаа буурахаар бидний биед хэвийн орчинд байдаг нянгууд олуулаа болж үржээд буцаад хүүхдэд хоёрдогч нянгийн халдвар үүсгэн хатгалгаа болж хүндрүүлдэг.  Тэгэхээр эцэг, эхчүүд жил бүрийн 10 сараас 5 сарын хугацаанд хүүхдийн дархлааг унагаахгүй, ханиад хүргэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй.

Төрийн албан хаагчид давхар гүйцэтгэж болох ганц зөвшөөрөгдсөн ажил нь сургалт, эрдэм шинжилгээ, судалгаа хийх байдаг. Тиймээс би АШУҮИС-д хүүхдийн уушгины чиглэлээр гэрээт багшаар ажилладаг.  Мөн "Глобал удирдагч" их сургуульд магистр докторын түвшний оюутнуудад “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдал”-ын чиглэлээр хичээл зааж, Докторын хувьд 30 гаруй магистр, 2 докторын ажлыг удирдаж амжилттай хамгаалуулжээ. Олон улсын эрдэм шинжилгээний 5 хуралд илтгэл хэлэлцүүлжээ. Хүүхдийн эмч болж байгаа резидентүүдэд 2011 онд доктор хамгаалснаасаа хойш тасралтгүй сургалт орж байгаа.

Би төрийн албан хаагчийн хувьд хариуцлагатай байхыг л чухалчилдаг. Би хэзээ ч ажилдаа хоцордоггүй, 07:30 гэхэд ажил дээрээ ирээд, жижүүрт хоносон эмч нарынхаа мэдээллийг авч, шаардлагатай асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэдэг. Аль ч цаг хугацаанд хувийнхаа ажлыг хойш тавьж иржээ.

Манай эмнэлэгт энэ жил 11 сар дөнгөж гараад томуугийн дэгдэлт эхлэхэд яаралтай тусламжийн тасгаар 500 гаруй хүүхэд үйлчлүүлсэн, хэвтэх шаардлагатай хүүхдийн тоо эрс нэмэгдсэн. Өдөрт яаралтай тусламжийн тасаг, амбулаториор үзүүлсэн, хэвтэн эмчлүүлж буй хүүхдийн тоо 1500-1600 хүрч байв. Эмч нар маань энэ ачааллыг үүрэх мэргэжлийн болоод сэтгэлзүйн ч бэлтгэлтэй болсон. 

Ер нь эмч хэдий чинээ олон хүн үзнэ, төдий чинээ ур чадвартай болдог. Тиймээс манай эмч нар ачаалал дунд олон чадварт суралцан улам чадавхжиж байгаа.

Цаашид Хүүхдийн эмнэлгээ жилээс жилд өргөжин тэлж, монгол хүүхдийн эрүүл мэндийн төлөө бат зогсдог чадварлаг эмч нартай, ЭХЭМҮТ-тэй яг адилхан чадамжтай болоосой л гэж хүсэж байна даа.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан