Милан–Кортинагийн Өвлийн Олимпод 90 гаруй улсаас ойролцоогоор 2,900 тамирчин 116 төрөлд өрсөлдөж байна.
Улс орнууд амжилт гаргасан өөрийн тамирчныг шагнадаг уламжлалтай. Жишээ нь, АНУ-ын Олимп ба Паралимпын хороо энэ жилийн наадмаар алт бүрт $37,500, мөнгө бүрт $22,500, хүрэл бүрт $15,000 олгохоор амласан. Харин зохион байгуулагч Итали улсын тамирчдын хувьд энэ дүн $71,000-аас $213,000 хүртэл хэлбэлзэж байгаа бөгөөд өөр хоёр улсын шигшээ баг аваргад бараг $800,000 хүртэлх шагнал олгохоор төлөвлөжээ.
Гэсэн ч америк тамирчид зүгээр л Олимпод оролцсоныхоо төлөө ашиг хүртэнэ. Хөрөнгийн удирдлагын Stone Ridge компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Росс Стивенс өнгөрсөн жил АНУ-ын Олимп ба Паралимпын хороонд $100 сая хандивласны дараа, АНУ-ын Олимп болон Паралимпын багийн тамирчин бүр тэмцээний дүнгээс үл хамааран эцэст нь $200,000 авах юм.

Чөлөөт цанын спортын тамирчин – Эйлин Гү ($23 сая)
Эйлин Гү нь АНУ-д төрсөн ч олон улсын тэмцээнд эхийнхээ эх орон болох Хятадын нэрийн өмнөөс өрсөлддөг нын тамирчин юм. Тэр дөрвөн жилийн өмнө Олимпод оролцохдоо чөлөөт цанаар хамгийн залуу аварга болж, нэг Олимпоос гурван медаль хүртсэн анхны тамирчин болж байв. 22 настай Гү энэ удаагийн Олимпод big air, halfpipe төрлүүдэд алтан медалиа хамгаалж, slopestyle-д авсан мөнгөн медалиа ахиулах зорилготой гэнэ. Тэмцээний шагналын мөнгө харьцангуй бага ч түүний орлогын дийлэнхийг Хятадын Anta, Bosideng, Mengniu Dairy, Luckin Coffee зэрэг томоохон брэндүүдтэй байгуулсан сурталчилгааны гэрээнүүдээс бүрдүүлдэг. Forbes сэтгүүл түүний сүүлийн нэг жилийн орлогыг $23 сая гэж тооцоолсон нь 2026 оны Өвлийн Олимпын хамгийн өндөр орлоготой тамирчнаар нэрлэгдэхэд хүргэжээ.

Хоккейн тамирчин – Остин Мэттьюс ($20 сая)
Канадын “Торонто Мэйпл Лифс” багийн төвийн довтлогч, АНУ-ын шигшээ багийн тоглогч Остин Мэттьюс нь NHL-ийн хамгийн өндөр орлоготой тамирчдын нэг юм. 28 настай Мэттьюс энэ улиралд клубээсээ $15 сая гаруй цалин авч, үүн дээр Nike, Prime, Uber Eats зэрэг брэндүүдтэй хийсэн сурталчилгааны гэрээнээс жилд ойролцоогоор $5 сая олдог. NHL-ийн тоглогчид 2014 оноос хойш Олимпод оролцоогүй байсан ч энэ удаад дахин мөсөн талбайд гарч байгаа бөгөөд Мэттьюс АНУ-ын багийг удирдан Канадын эсрэг өрсөлдөхөөр байна. Тэрээр Forbes-ийн NHL-ийн орлогын жагсаалтад 15 жилийн түүхэнд улиралд $20 сая давсан цорын ганц тоглогч болжээ.

Уулын цанын тамирчин – Линдси Вонн ($8 сая)
Америкийн домогт уулын цаначин Линдси Вонн 41 настай ч Олимпын тав дахь наадамдаа оролцохоор зэхэж байна. Тэрээр карьерынхаа турш Олимпоос гурван медаль хүртсэн бөгөөд сүүлийн жилүүдэд хүнд бэртэл, мэс заслын дараа дахин их спортдоо эргэн ирсэн нь олны анхаарлыг татсан. Өвдөгний хэсэгчилсэн хиймэл үе суулгуулсныхаа дараа ч тэр ДАШТ-ий шатанд түрүүлж, түүхэн амжилт тогтоосон байна. Вонн Delta Air Lines, Land Rover, Rolex зэрэг арав гаруй том брэндтэй хамтран ажилладаг бөгөөд Forbes түүний жилийн орлогыг $8 сая орчим гэж үнэлжээ. Тэрээр орлогын хэмжээгээрээ багийн анд, Олимпын олон удаагийн аварга Микаэла Шиффрингээс ялимгүй илүү гарч байна.

Сноубордын тамирчин – Хлои Ким ($4 сая)
Америкийн сноубордчин Хлои Ким нь Олимпын halfpipe төрөлд дараалан хоёр удаа алтан медаль хүртсэн, энэ спортын хамгийн танигдсан оддын нэг юм. 25 настай Ким бэлтгэлийн үеэр мөрний гэмтэл авсан ч Олимпод оролцох боломжтой гэдгээ мэдэгдсэн. Breitling, Monster Energy, Nike зэрэг дэлхийд алдартай брэндүүдтэй хамтран ажилладаг түүний жилийн орлого ойролцоогоор $4 саяд хүрдэг. Спортын өрсөлдөөнөөс гадна санхүүгийн хувьд түүний гол өрсөлдөгч нь Австралийн хоёр удаагийн Олимпын медальт Скотти Жеймс бөгөөд тэрээр жилд ойролцоогоор $3 саяын орлоготой.

Уран гулгалтын тамирчин – Илиа Малинин ($700,000)
АНУ-ын уран гулгалтын тамирчин Илиа Малинин нь “Quad God” буюу дөрвөлсөн үсрэлтийн бурхан хэмээн алдаршсан залуу од юм. 21 настай Малинин нэг үзүүлбэрт долоон дөрвөлсөн үсрэлт амжилттай гүйцэтгэсэн дэлхийн анхны тамирчин бөгөөд дөрвөлсөн аксел үсрэлтийг хийж чадсан цорын ганц уран гулгагч юм. Түүний орлого одоогоор $700,000 орчим байгаа ч 2024 оны дэлхийн аваргад түрүүлснээс хойш Coca-Cola, Samsung, Honda зэрэг томоохон компанитай сурталчилгааны гэрээ байгуулж, ирээдүйд орлого нь огцом өсөх төлөвтэй байна. Миланы Олимп түүнд дэлхийн хэмжээний супер од болох боломжийг нээж өгч байна.
Эх сурвалж: Forbes