Өндөр хүчдэлийн техник, сэргээгдэх эрчим хүчний технологийн мэргэжлийн багш, үйлдвэрлэлийн дадлагажуулагч багш нарт зориулсан түгээн дэлгэрүүлэх сургалт нэгдүгээр сарын 26-27-ны өдөр боллоо. Монгол Улсын тогтвортой эрчим хүчний чадавхийг бэхжүүлэх /CDSE/, Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт-II төслийн хүрээнд бий болсон мэргэжил, арга зүйн сайн туршлагыг цахилгааны багш нарт түгээн дэлгэрүүлэх энэхүү сургалтад мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн цахилгааны 80 багш оролцлоо.

Хот, хөдөө орон нутгийн мэргэжилтэй ажилтан бэлтгэж буй сургуулиудын багш нар Өндөр хүчдэлийн технологи, Сэргээгдэх эрчим хүч сэдвийн хүрээнд өртөөчилсөн таван төрлийн сургалтад сууж, үйлдвэрлэлийн бодит орчинд, сургалтын орчин үеийн тоног төхөөрөмж ашиглан дадлага хийх боломжоор хангасан нь энэ сургалтыг илүү үр дүнтэй, сонирхолтой болгосон гэж багш нар онцолж байв.
Дадлага сургалтын эхний хоёр өртөө нь “Өндөр хүчдэлийн технологи” хэмээх ерөнхий сэдвийн хүрээнд Цахилгаан байгууламж дээр ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, Сэлгэн залгалт ба шуурхай ажиллагаа сэдвээр явагдсан. Энэхүү сургалтыг Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ /ЦДҮС/ ТӨХК-ийн “Туул” дэд станц дахь Сургалтын полигонд болов.
Сэдэв нь “Сэлгэн залгалт, шуурхай ажиллагаа”. Мэргэжлийн бус бидэн шиг хүнд юу нь үл мэдэгдэх энэ сургалт цахилгааны мэргэжлийнхэндээ бол өндөр хариуцлага, нягт нямбай байдлыг төгс утгаар хэрэгжүүлдэг, “Сэлгэн залгах ажлын хуудас”-т хийх үйлдэл бүхнийг нэг бүрчлэн бичиж, хийсэн даруйдаа тэмдэглэж, нэг нь гүйцэтгэх, нөгөөх нь хянах зорилгоор хоёр хүний гүйцэтгэдэг ажил юм байна.
Сэлгэн залгалтын үйлдэл болон өндөрт ажиллахад дадлагажуулахад зориулагдсан “Туул” сургалтын полигоныг ЦДҮС болон Германы хамтын ажиллагааны GIZ төсөлтэй хамтран 2026 оны 6-р сард ашиглалтад оруулжээ. Манай улсад эрчим хүчний салбарынхан өндөр хүчдэлтэй цахилгааны шонд авирч, засвар үйлчилгээ хийхэд зориулсан сургалтын бааз хангалтгүй байв. Өндөр хүчдэлийн шугамын хүчин чадлаас хамаарч 22м-ээс дээш өндөрт ажиллахад цахилгаанчны мэдлэг, мэргэжлийн ур чадвараас гадна, өндрийн айдсыг нь дарах, дадлага ур чадварыг нэмэгдүүлэхэд сургалтын полигоны ач холбогдол их юм.
ӨНДӨР ХҮЧДЭЛТЭЙ ОРЧИНД АЖИЛЛАЖ БАЙГАА ХҮНД "МАРТАНА" ГЭДЭГ ОЙЛГОЛТ БАЙХ ЁСГҮЙ

ЦДҮС ТӨХК-ийн засварын инженер, үйлдвэрлэлийн дадлагажуулагч багш Д.Нэмэхбаяр, Туул сургалтын полигоныг байгуулагдсан цагаас хойш эрчим хүчний салбарын ажилтнууд, мэргэжлийн багш нарыг дадлагажуулах сургалтуудыг тогтмол явуулж байна. Энэ удаа мэргэжлийн боловсролын сургуулиудын цахилгааны багш нарт сэлгэн залгалтын сургалт орлоо.
Эрчим хүчний зарим тоноглолд засвар хийх, хэрэглэгчийг эрчим хүчээр хангах, таслах зэрэгт сэлгэн залгах үйлдэл тогтмол хийдэг. Сэлгэн залгалтыг дүрэм журмын дагуу тогтсон дэс дарааллаар нь хийх ёстой. Ганц л алдаа гаргахад хүний амь нас болон тоноглолын өндөр дүнтэй хохирол гарах эрсдэлтэй учир “Сэлгэн залгалтын хуудас”-т заасны дагуу хоёр ажилтан явж, нэг нь үйлдлийг нь зааж, давхар хянах зорилготойгоор, нөгөөх нь дэс дарааллын дагуу гүйцэтгэж ажилладаг.
Энэ сургалтад заасан бүхэн ажлын байранд иж бүрэн мөрдөгддөг, маш нарийн дүрэм журмын дагуу явагддаг ажил юм. Өндөр хүчдэлтэй орчинд ажиллаж буй хүнд мартана, санана гэсэн ойлголт байх ёсгүй, хийх үйлдлийг дарааллын дагуу бичиж, тэр дагуу гүйцэтгээд, хуудсан дээр тэмдэглэдэг, маш нягт хариуцлагатай ажиллагаа шаарддаг.
110/35кВ-ын трансформаторын дэд станцын тоног төхөөрөмжүүдээр тоноглогдсон бөгөөд сургалт зохион байгуулах үүднээс аюулгүй орчныг бүрдүүлсэн. ЦДҮС компанийн дадлагажуулагч багш зааварчилгаа өгч, хамгаалалтын хувцас хэрэглэл өмссөн оролцогч багш нар сэлгэн залгах үйлдлийг гүйцэтгэж, дадлага хийсэн юм.
Өртөө 2 буюу хоёр дахь хичээл мөн “Туул” сургалтын полигондоо үргэлжилсэн бөгөөд сэдэв нь “Цахилгаан байгууламж дээр ажиллах үеийн аюулгүй ажиллагаа”. Цахилгаан дамжуулах агаарын шугамд авирч засвар үйлчилгээ хийхийн наана өндөрт авирч, айдасгүй ажиллах чадварыг эзэмшсэн байх ёстой.
ЦДҮС компанийн өндөрт ажиллах тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн цахилгаанчид, зориулалтын хувцас, хамгаалах хэрэгслээ өмсөж цахилгаан дамжуулах агаарын шугам руу авирахын дээр, авирахдаа юу анхаарах талаар зааж, үзүүллээ. Цахилгаан дамжуулах агаарын шугамд авирахдаа гурван мөчийг шонгоос заавал барина, хоёр гар эсвэл нэг хөл, нэг гараа сул тавьж болохгүй.
ӨНДӨРТ АВИРАХ АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА “ТАВАН МӨЧНИЙ БҮСИЙГ” ЗӨВ ХЭРЭГЛЭХЭЭС ЭХЭЛНЭ

Өндөрт авирахдаа харбин буюу таван мөчний бүсийг хэрэглэх ба бүсний гол зорилго нь уналтын хүчийг хүний биед жигд тарааж өгдөг байна. Бүслэхийн өмнө бүс урагдсан эсэх, түгжээ нь бүрэн бүтэн эсэхийг сайтар шалгана. Хэт чанга эсвэл сул бүсэлж болохгүй.
Хэт чанга бүсэлбэл авирах, өндөрт засвар үйлчилгээ хийхэд бие барьж, хөдөлгөөн хязгаарлах тул цээжин хэсгийг бүсэлсний дараа атгасан гар багтахуйц зайтай байх ёстой. Хоёр хөлний бүсийг түгжсэний дараа гарын алга багтах зайтай байна. Хэт сул бол мултрах аюултай учир дүрэм зааврыг ягштал мөрдөх ёстойг сургагч багш анхааруулав.

Таван мөчний бүсэнд харбин буюу өндөрт авирах, буух үед шонгоос бэхлэх хамгаалалтын даацтай хос төмөр дэгээ холбоотой байх бөгөөд хос дэгээг шилжүүлэн шонд бэхэлж, цахилгаанчин аюулгүй байдлаа хангаж ажиллана.
Таван мөчний бүсний стандарт даац нь 22Кл?/Ньютон буюу 2.2 тоннын даацтай тул нэг хүн уналаа гэхэд хамгаалах хангалттай даацтай гэсэн үг. Харбинтай холбосон олсонд багцалсан хэсэг байх. Олсны урт нь янз бүр байдаг ба энэ бүснийх 6 метр урт бөгөөд хүн унавал задрахын дээр уналтын хурдыг удаашруулж, хүчийг сааруулдаг байна.

Сургалтын полигонд цахилгаан байгууламж дээр ажиллах үеийн аюулгүй ажиллагааны талаар бодитоор нь харж, дадлага сургалтад хамрагдсан оролцогч багш нар дараагийн өртөө болох Налайх дүүрэг дэх Налайх Политехник Коллеж руу хөдлөв.
“Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт-II” төсөл тус сургуульд хэрэгжиж, төслийн хүрээнд багш, үйлдвэрлэлийн дадлагажуулагч багш нарыг чадавхжуулахын дээр сургалтын орчныг тохижуулах, сургалтад ашиглах хэрэглэгдэхүүнээр бүрэн хангажээ.

Өртөө 3 буюу “Сэлгэн залгалт, шуурхай ажиллагааны сургалтын стенд” сэдэвт сургалт нь Налайх политехник коллежийн сургалтын танхимд үргэлжлэв. Цахилгааны станцад ашигладаг тоноглолыг сургалтын хувилбарт шилжүүлсэн стенд дээр түгээн дэлгэрүүлэгч мэргэжлийн багш зааврын дагуу оролцогч багш нар хоёр хоёроор баг болж, сэлгэн залгах үйлдлийг гүйцэтгэв.

Өртөө 4 буюу “Power Factory программ” сэдэвт хичээлээр симуляцийн программ хангамжийг ашиглах дадлага болон цахилгаан байгууламжийн загвар байгуулах, Горим тооцоолол, симуляцийн функцуудын ажиллагааны талаар түгээн дэлгэрүүлэгч сургагч багш нарын хичээлд суув.

Өртөө 5 нь “Сэргээгдэх эрчим хүч”-ний хичээл бөгөөд түгээн дэлгэрүүлэгч багш Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, хууль эрх зүйн орчин болон нарны эрчим хүчний үүсгүүрийг суурилуулах заавар зөвлөгөөг, анхаарах зүйлсийн талаар мэдээлэл өгсөн нь эрчим хүчний дутагдалтай манай улсын хувьд сонирхолтой сэдэв байв бололтой, багш нар мэргэжлийн багшаас олон зүйлийг тодруулж асууж байв.
С.МӨНХБАТ: АЖИЛЛАНГАА СУРАЛЦАХ ГЕРМАНЫ ХОСМОГ СИСТЕМИЙГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЛЭЭ

Налайх политехникийн коллежийн захирал С.Мөнхбатаас энэ төслийн үр дүн, ач холбогдлын талаар тодруулахад, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн (GIZ) “Монгол улсын тогтвортой эрчим хүчний чадавхыг бэхжүүлэх”, “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт-II” төсөл манай сургуульд Өндөр хүчдэлийн цахилгааны техникч, Сэргээгдэх эрчим хүч, Уул уурхайн ашиглалтын техникч гэсэн гурван мэргэжлээр хосмог сургалтыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж байна.
Өндөр хүчдэлийн цахилгааны техникч мэргэжлийн сургалтын үр дүнг мэргэжлийн боловсролын бусад сургуулийн багш нартаа түгээн дэлгэрүүлэх сургалт амжилттай явагдлаа. Төслийн хүрээнд өндөр хүчдэлийн дадлагын газрыг тохижуулж, орчин үеийн програм хангамж, техник хэрэгслээр хангасан. Багш нарыг Герман улсад явуулж туршлага судлуулах зэргээр чадавхжуулах сургалтуудыг үе шаттай зохион байгуулсан.
Ажил олгогч болон боловсролын байгууллага хамтарч сургалтыг зохион байгуулдаг Герман улсын мэргэжилтэй боловсон хүчин бэлддэг хосмог системийг Монголд нэвтрүүллээ.
Төслийн хүрээнд сургалтын хөтөлбөр, стандарт, гарын авлагуудыг шинэчлэн боловсруулж, гарсан үр дүнгүүдээ мэргэжлийн боловсролын сургуулийн ижил мэргэжлийн багш нарт түгээн дэлгэрүүлэх өргөн хүрээтэй сургалт явуулж буйгаараа чухал ач холбогдолтой. Эдгээр мэргэжлээр мэргэжилтэй ажилтан бэлтгэх сургалтын чанарыг дээшлүүлэх агуулгыг цогцоор харж, бодит хувь нэмэр оруулсан маш сайн төсөл боллоо.
Төслийн хүрээнд бид Боловсролын яамнаас зөвшөөрөл авч, анх удаа албан ёсоор хосмог сургалт явуулж эхэллээ. Энэ нь ажиллангаа суралцах хөтөлбөр юм. Сургалтын 50 хувийг ажлын байранд, 50 хувийг сургуульд суралцах гурван жилийн хөтөлбөр. Ажил олгогч болон боловсролын байгууллага хамтарч сургалтыг зохион байгуулдаг Герман улсын мэргэжилтэй боловсон хүчин бэлддэг хосмог системийг Монголд нэвтрүүллээ. Герман улс мэргэжилтэй ажилтан бэлтгэх болон дээд боловсролдоо ч энэ системийг хэрэгжүүлдэг.
Сурах үйл явцад ажил олгогч, боловсролын байгууллага ижил тэнцүү оролцоотой ажилладаг. Монголд сурагчид эхлээд сургуулиа сонгодог бол Германд эхлээд ажиллах компаниа сонгодог энэ систем Монголд нэвтэрч буй юм.
-Тэгвэл хосмог системээр эхний ээлжинд ямар мэргэжлээр, хэчнээн залуус ажиллангаа суралцаж байна вэ?
-Эхний ээлжинд Өндөр хүчдэлийн цахилгааны мэргэжлээр гурван жилийн сургалтыг Германы хосмог системээр нэвтрүүлэн хэрэгжүүлж байна. Бид 2024-2025 оны хичээлийн жилд эхний элсэлтээ авсан. ЦДҮС, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, Говийн бүсийн эрчим хүчний сүлжээ зэрэг төрийн өмчит компаниудын ажилтнууд ажиллангаа суралцаж байна. Энэ хичээлийн жилд ДЦС-уудаас элсэгчид нэмэгдсэн.
Энэ хичээлийн жилд Уул уурхайн ашиглалтын техникч мэргэжлийн хосмог сургалтын ангид Транс Вест Монголиа, MSM групп, Сэндвик Монголиа гэсэн хувийн хэвшлийн гурван компани гэрээ байгуулж, шинэ ажилтнуудаа сургаж байна. Энэ компаниуд 12-р анги төгсөгчдийг шинээр ажилд авч, гурвалсан гэрээ байгуулан ажиллаж байна. Уул уурхайн ашиглалтын техникч мэргэжлийн ангийн 25 оюутан маань энэ гурван компанийн ажилтнууд гэсэн үг. Дадлагаа хийхдээ өөр өөрийн компанид ажиллана. Хичээлдээ ирэхдээ нэг анги болно, компанийнхаа ажилтны хувцастай хичээлдээ суудаг.
Суралцаж байх хугацаандаа Хөдөлмөрийн хуулийн 63-р зүйлд заасан “Дадлагажигч ажилтан”-аар Хөдөлмөрийн гэрээ байгуулж, сургуулиа төгсөөд үргэлжлүүлэн ажиллах нөхцөлтэйгээр ажиллаж байна гэсэн үг. Герман улсад үйлдвэрт 70, сургуульд суралцах нь 30 хувь байдаг бол бид туршилтаар 50:50 хувийн харьцаатай байхаар сургалтын хөтөлбөрөө боловсруулан, амжилттай хэрэгжүүлж байна. Эхний элсэн суралцагчид маань дараа жил төгсөнө.
-Мэргэжилтэй ажилтан дутагдалтай байгаа үед энэ хосмог системийг бусад мэргэжлээр нэвтрүүлэх боломж бий юу?
-Мэргэжилтэй ажилтны дутагдал зөвхөн Монголд биш, бүх улсад байна л даа. Бусад мэргэжлийн чиглэлээр нэвтрүүлэх төлөвлөлтүүдийг хийж байна. Гэхдээ манай улсад шинэ систем учир энэ талаар компаниуд сайн мэдэхгүй байна. Манай компаниуд дадлага хийлгээд, эсвэл сургуулиа төгссөнийх нь дараа ажилд авдаг. Мэргэжилтэн бэлтгэхэд хамтарч ажиллах тал дээр ойлголт муутай байна. Ажиллангаа суралцах хосмог сургалтад оролцох компаниудын хувьд сургалтын хугацаанд сургалтын байгууллагатай хамтран ажиллах, суралцагчдад харилцан тохиролцсон хэмжээгээр цалин олгох боломжтой байх шаардлагатай.
Сургуулийн болон улс орны эдийн засаг санхүү хүнд байгаа нөхцөлд багш нарыг чадавхжуулах, сургалтын орчин нөхцөлийг сайжруулах олон талт ажлыг тасралтгүй дэмжиж явдаг “Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг”-ийн GIZ төслийн багийнхан болон Герман улсын засгийн газарт сургуулийнхаа хамт олны өмнөөс баярласан талархсанаа илэрхийлмээр байна.
Т.СЭЛЭНГЭДАЛАЙ: ОНОЛЫН МЭДЛЭГЭЭ ДАДЛАГААР БАТАЛГААЖУУЛСАН ҮР ДҮНТЭЙ СУРГАЛТ БОЛСОН

Монгол-Солонгосын политехникийн коллежийн цахилгааны мэргэжлийн багш Т.Сэлэнгэдалай, Онол, дадлага хосолсноороо илүү ач холбогдолтой сургалт боллоо. Ялангуяа өндөр хүчдэлтэй орчинд аюулгүй ажиллах талаар сургалт, дадлага орж бодит байдлыг нүдээр үзэж, ойлголт авсан нь энэ сургалтын онцлог ач холбогдол байв.
Манай сургууль Сэргээгдэх эрчим хүч болон Цахилгааны техникчийн ангитай. Энэ хоёр анги уялдаа холбоотой. Техникч бол цахилгааны суурь мэргэжил. Тэр дундаа сүүлийн үед барилгын автоматжуулалт, сэргээгдэх эрчим хүчний мэргэжил эрэлт өндөртэй байна.
Багш нар бидний хувьд өндөр хүчдэлийн сэлгэн залгалтыг бодит тоног төхөөрөмж дээр нь хийж, онолын мэдлэг, ойлголтоо илүү сайн баталгаажууллаа. Монгол Улсын хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ өргөжин тэлж буй талаар хамгийн сүүлийн үеийн мэдээллээр хангагдсандаа сэтгэгдэл өндөр байна.
Ц.МӨНХЖАВХЛАН: ӨНДӨР ХҮЧДЭЛИЙН СЭЛГЭН ЗАЛГАЛТЫГ БОДИТ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ДЭЭР НЬ ХИЙЖ ҮЗЛЭЭ

Дархан политехникийн коллежийн цахилгааны мэргэжлийн багш Ц.Мөнхжавхлан, Энэ төслийн хүрээнд чадавхжуулах сургалтуудад удаа дараа хамрагдсан Дархан политехникийн коллеж болон Налайх политехникийн коллежийн багш нар, мөн ЦДҮС ТӨХК-ийн инженерүүдтэй хамтран олон улсын стандарт, заах арга зүйн сайн туршлагыг түгээн дэлгэрүүлж байна. 20 гаруй багш түгээн дэлгэрүүлэгч сургагч багшаар ажиллалаа. Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн боловсролын 33 сургууль, политехникийн коллежуудын 80 гаруй багш сургалтад хамрагдлаа.
Бид өндөр хүчдэлийн хосмог сургалтыг анх ЦДҮС ТӨХК-тай хамтран Монгол Улсдаа нэвтрүүлж байсан бол одоо үйл ажиллагаа өргөжин тэлж ДЦС-4, Хөтөлийн цемент, шохой ХК-ийн ажилтнуудыг сургах чиглэлээр хамтарч ажиллаж байна. Цахилгааны мэргэжлийн чиглэлээр хөгжсөн улс орнуудад хэрэглэдэг тоног төхөөрөмжүүд, техник технологийн шинэчлэлүүдийг маш сайн мэдэж сурч, нүдээр үзэж, дадлагажих сургалтад хамрагдлаа. Оюутнууддаа төсөөллөө ярихаас илүү өөрөө дадлага хийсний хувьд зургийг нь үзүүлж, илүү ойлголт өгөхүйц чанартай сургалт явуулах боломжоор хангаж өглөө.

Өндөр хүчдэлтэй орчинд хийдэг сэлгэн залгалтыг сургалтын танхимд хийх олон улсын жишигт нийцсэн сургалтын баазтай боллоо. Ингэснээр дурын схем, зураглалаар сэлгэн залгалтын дадлага хийх боломжтой болсон. Өндөр хүчдэлтэй бодит орчинд оюутнууд дадлага хийх боломжгүй. Тиймээс сэлгэн залгалтын талаар онолын хичээл үзээд л сургуулиа төгсдөг байсан бол одоо дадлагын газартаа бодитоор хийх боломжтой боллоо. Өндөр хүчдэлтэй бодит орчинд алдаа гаргаж болохгүй. Харин энэ сургалтын төхөөрөмж дээр алдаа гаргавал дохио дуугарна буюу нэг алдахыг зөвшөөрч буй хэрэг.
Манай сургууль мөн төслийн шугамаар өндөр хүчдэлийн орчинд ашигладаг багаж хэрэгслүүдээр хангагдсан. Хүчдэл шалгах болон хүчдэлд нэрвэгдсэн тохиолдолд аврах багаж хэрэгслүүд, ажлын хувцас хэрэгслээр бүрэн хангагдсан учир цахилгааны мэргэжлийн сургалтыг чанаржуулахад бодитой хувь нэмэр оруулсан. Хосмог сургалтын хөтөлбөрийг эхний жилд ЦДҮС ТӨХК-тай, хоёр дахь жилд Хөтөлийн цемент шохой ХК-тай хамтран хоёр дахь элсэлтээ аваад сургалт явуулж байна.
Манай сургууль Цахилгаан хангамж, тоног төхөөрөмжийн ашиглалт, Цахилгааны техникч, мөн мэргэжлийн боловсрол олгох гурван жилийн сургалттай ангиудад элсэлт авдаг. Манай төгсөгчид ихэвчлэн уул уурхай, эрчим хүч, барилгын салбарт дадлага хийж, төгсөхөөс өмнө ажлын байраа олсон байдаг гэлээ.

Хоёр өдрийн сургалтад хамрагдсан цахилгааний мэргэжлийн багш болон эрчим хүчний салбарын шинэ ажилтнуудад “Өндөр хүчдэлийн техник, сэргээгдэх эрчим хүчний түгээн дэлгэрүүлэх” сургалтад оролцсоныг баталгаажуулалт гэрчилгээ олгосон юм.